Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/278

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орлой овогт******* ******* холбогдох эрүүгийн 2221000420226 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Цэлмэгийн 2-6 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Орлой овогт******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сард “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нөөцийн өвч авч байгаа юмаа, бид нар төсвөө батлуулсан” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан иргэн ******* 1000 боодол өвс авахдаа 1 боодол өвсийг 4000 төгрөгөөр бодож авсан ба 500 боодол өвсний төлбөр болох 2,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 500 боодол өвсөн дээр нэмж 2000 боодол өвс залилан авч иргэн ******* 7,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирлыг барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 08 дугаар сарын дундуур Матад сумын 1 дүгээр баг, “Өндөр сүрэл” гэх газарт найз Эрхэмбаярын хамт хадланд гарсан. Нийтдээ 300 га газарт хадлан хадаад зарим  нэгийг нь өөрсдийн малдаа ашиглаад зарим өвсийг нь зарахаар болсон. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны орчим манай хүргэн дүү болох надтай уулзаад “Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд нөөцийн өвсийг таньдаг хүн авч байгаа юм байна, та өвсөө зараад ажилчдынхаа цалинг өгөхгүй юм уу” гэж асуухаар нь би зөвшөөрөөд******* гэх хүний ... дугаарын утас руу залгаж ярьсан. Ярихад “нөөцийн өвс авч байгаа юм, бид нар төсвөө батлуулсан, өвсөө наашаа явуулчихвал мөнгө нь гарах юм” гэж хэлсэн. Удалгүй гэх залуу 1000 боодол өвс явуулчих гээд машин явуулахаар нь би нэгийг нь 4000 төгрөгт бодоод явуулсан. Тэгээд мөнгөө өгөхгүй 2-3 хоноод байхаар нь утсаар нь ярьсан чинь “дахиад 2000 боодол өвс авъя” гэхээр нь “эхнийхээ тооцоог дуусгаж байж дараагийн машинаа явуулж өвсөө ав” гэж хэлсэн. Тэгсэн чинь 4,000,000 төгрөг шилжүүлэх байтал 500 боодол өвсний 2,000,000 төгрөг миний данс руу шилжүүлээд ахиад 2,000 боодол өвс аваад үлдэгдлийг нь нийтдээ өгнө гэж хэлээд машин явуулсан байсан. Тэгэхээр нь би дахиад 2,000 боодол өвс ачиж явуулсан боловч мөнгөө өгөхгүй худлаа хэлсээр байгаад одоог хүрсэн. ...Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд нөөцийн өвс бүрдүүлж байгаа, сум орон нутгийн өвс авч байгаа юм бол найдвартай байх гэж бодоод өвсөө өгсөн боловч одоог хүртэл өгөхгүй хэцүү байна. Би ажилчдынхаа цалин хөлсийг өгч чадахгүй хүнд байдалд ороод байна. ... бид хоёр огт уулзаж байгаагүй утсаар л ярьдаг байсан. Хүргэн дүү таньдаг гэхээр нь итгээд өвсөө явуулсан юм. ...Огт гэрээ байгуулаагүй утсаар хоорондоо ярьж байгаад би өвсийг явуулсан. Надад эхний өвсний тал мөнгийг өгч итгэл төрүүлж байгаад намайг залилсанд гомдолтой байна ... Өөрийн өвсний мөнгө болох 10,000,000 төгрөгөө олж авмаар байна...” гэжээ. /хх-ийн 14-15/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 09 сарын орчим Матад сумын 1 дүгээр баг “Өндөр сүрэл” гэх газарт хадланд гарсан. Хадлан хадаж байхад 2021 оны 09 дүгээр сарын дундуур өмнө уулзаж байсан танил тааралдаад надаас бэлэн мөнгөөр 1100 боодол өвс худалдаж аваад “дахиад өвс авна шүү бэлдэж байгаарай, утсаар ярья” гэж хэлээд явсан. Ингээд хэсэг хугацааны дараа ... гэх хүн өөрийгөө “гийн хамаатны дүү байна, өвс авъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь тай утсаар ярихад “асуудалгүй өгөөд явуулчих” гэж хэлсэн. Тэгээд 850,000 төгрөг дутуу өгөөд дахин ирж өвс авна гэж хэлсэн. Удалгүй дахин ирээд 1150 боодол өвс ачаад мөнгийг нь өгөлгүй явсан. Хэсэг хугацааны дараа утсаар “өвс байна уу сумын фондонд өвс оруулах гээд байна, наашаа явуулчих, мөнгө нь бүтэж байна” гэж хэлэхээр нь “надад өвс байхгүй болсон манай ахтай уулзчих” гэж хэлээд хадам ах той утсаар яриулсан юм...” гэжээ. /хх-ийн 18-19/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дорноговь аймгийн Дэлгэрэх сум нь 2021 оны 11 дүгээр сард нөөцийн өвс бүрдүүлсэн. Манай сумын засаг даргын орлогч О.Батхүү нь эхлээд өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулаад дараа нь сонгогдсон аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсны үндсэн дээр нөөцийн өвсийг авахаар болсон. 2021 оны 11 дүгээр сард Дэлгэрэх сумын нөөцийн өвс бүрдүүлэх аж ахуйн нэгж байгууллагаар "Зэт ай и ти” ХХК нь шалгарч нөөцийн өвсийг Дэлгэрэх суманд нийлүүлэхээр болсон. ... нь манай Дэлгэрэх сумын хүн байгаа юм. нь 2021 оны намар миний гар утас руу залгаад “Дэлгэрэх сум нөөцийн өвс авах уу” гэж асуухаар нь би “нөөцийн өвс авна, гэхдээ хувь хүнээс худалдаж авах боломжгүй байдаг юм. Сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж нөөцийн өвсөө бүрдүүлдэг” гэж хэлсэн. Тэрнээс хойш ******* холбогдоогүй, хаана байгааг нь мэдэхгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. ...Манай сумын нөөцийн өвсийг бүрдүүлээгүй. ...*******д нөөцийн өвсний талаар мөнгө, төгрөг өгсөн зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 23-24/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... нь 2021 оны 11 дүгээр сарын үед том оврын шалаанз машинаар барагцаагаар 2,000 ширхэг өвсийг Дэлгэрэх сумын ертөнцийн зүгээр урд байх миний адууны хашаанд гуйж буулгасан юм. ...Түүнээс хойш нь 2000 ширхэг өвсөө хүмүүст зарсан ба сүүлд үлдсэн өвсөө ах, дүү нар нь өвсний фондод хураана гээд аваад явсан. ...Одоо манай адууны хашаанд гийн өвс огт байхгүй. ... утсаар ярьж, танай адууны хашаанд өвс буулгаад зарна гэж байсан. Харин нь Дэлгэрэх суманд ирж надтай огт уулзаагүй. Дэлгэрэх суманд байдаг ах, дүү нар нь манай адууны хашаанд байсан өвсийг зарж борлуулсан...” гэжээ. /хх-ийн 33-34/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр шиг санагдаж байна гэх хүнтэй утсаар холбогдоод анх 3 машин өвс газар дээрээс нэгийг нь 4000 төгрөгт бодож худалдаж авсан. Ингээд дахин өвс авахаар болоод тай утсаар холбогдоход “миний өвс дууссан, манай хүргэн ахтай холбогдоорой” гэхээр нь гэх хүнтэй утсаар ярихад “өвс байна газар дээрээс нь ирээд авбал 4000 төгрөгөөр зарна” гэхээр нь 2 машин явуулж /яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна/ ачаад Дорноговь аймгийн Дэлгэрэх сум руу явуулсан. Ингээд сумын фондны өвсөнд оруулах гэсэн боловч заавал аж ахуйн нэгж оруулна гээд оруулж чадаагүй, үрэн таран хийгээд дууссан байх. Би ойрын хугацаанд очиж үзээгүй байна. Би Дэлгэрэх сумын фондны өвс бүрдүүлнэ гэж хэлээд 2 машин өвс авхуулсан. Ойролцоогоор 2,000 очсон болов уу гэж бодож байна. ...Би хохирлоо төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэжээ. /хх-ийн 57-58/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/

“Вендо” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-44/

*******н ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 45-47/

*******н иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 61-62/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ болон шүүхийн шатанд хохирогч ******* хохирол төлбөрийг бүрэн хүлээн авсан талаарх хүсэлт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж, бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Орлой овогт******* нь 2021 оны 10 дугаар сард “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нөөцийн өвч авч байгаа юм, бид нар төсвөө батлуулсан” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч ******* 2500 боодол өвсийг залилан авч, түүнд 7,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “... гэх хүнтэй утсаар ярихад “өвс байна, газар дээрээс нь ирээд авбал 4000 төгрөгөөр зарна” гэхээр нь 2 машин явуулж Дорноговь аймгийн Дэлгэрэх сум руу ачуулсан. Ингээд сумын фондны өвсөнд оруулах гэсэн боловч заавал аж ахуйн нэгж оруулна гээд оруулж чадаагүй үрэн таран хийгээд дууссан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ******* “...2021 оны 09 дүгээр сарын 20-ны орчим манай хүргэн дүү болох надтай уулзаад “Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд нөөцийн өвсийг таньдаг хүн авч байгаа юм байна, та өвсөө зараад ажилчдынхаа цалинг өгөхгүй юм уу” гэж асуухаар нь би зөвшөөрөөд******* гэх хүний ... дугаарын утас руу залгаж ярьсан. Ярихад “нөөцийн өвс авч байгаа юм, бид нар төсвөө батлуулсан, өвсөө наашаа явуулчихвал мөнгө нь гарах юм” гэж хэлсэн. ...эхлээд 500 боодол өвсний 2,000,000 төгрөг миний данс руу шилжүүлээд ахиад 2,000 боодол өвс аваад үлдэгдлийг нь нийтдээ өгнө гэж хэлээд машин явуулсан байсан. Тэгэхээр нь би дахиад 2,000 боодол өвс ачиж явуулсан боловч мөнгөө өгөхгүй худлаа хэлсээр байгаад одоог хүрсэн. ...Надад эхний өвсний тал мөнгийг өгч итгэл төрүүлж байгаад намайг залилсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч ы “... утсаар “өвс байна уу, сумын фондонд өвс оруулах гээд байна, наашаа явуулчих, мөнгө нь бүтэж байна” гэж хэлэхээр нь “надад өвс байхгүй болсон манай ахтай уулзчих” гэж хэлээд хадам ах той утсаар яриулсан юм...” гэх, гэрч ийн “...2021 оны 11 дүгээр сард Дэлгэрэх сумын нөөцийн өвс бүрдүүлэх аж ахуйн нэгж байгууллагаар "Зэт ай и ти” ХХК нь шалгарч нөөцийн өвсийг Дэлгэрэх суманд нийлүүлэхээр болсон. ... нь манай Дэлгэрэх сумын хүн байгаа юм. нь 2021 оны намар миний гар утас руу залгаад “Дэлгэрэх сум нөөцийн өвс авах уу” гэж асуухаар нь би “Нөөцийн өвс авна, гэхдээ хувь хүнээс худалдаж авах боломжгүй байдаг юм. Сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж нөөцийн өвсөө бүрдүүлдэг” гэж хэлсэн. Тэрнээс хойш ******* холбогдоогүй, хаана байгааг нь мэдэхгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. ...Манай сумын нөөцийн өвсийг бүрдүүлээгүй. ...*******д нөөцийн өвсний талаар мөнгө, төгрөг өгсөн зүйл байхгүй...” гэх, гэрч ын “... нь 2021 оны 11 дүгээр сарын үед том оврын шалаанз машинаар барагцаагаар 2,000 ширхэг өвс Дэлгэрэх сумын ертөнцийн зүгээр урд байх миний адууны хашаанд гуйж буулгасан юм. ...Түүнээс хойш нь 2000 ширхэг өвсөө хүмүүст зарсан ба сүүлд үлдсэн өвсөө ах, дүү нар нь өвсний фондод хураана гээд аваад явсан. ...Одоо манай адууны хашаанд гийн өвс огт байхгүй. ... утсаар ярьж, танай адууны хашаанд өвс буулгаад зарна гэж байсан. Харин нь Дэлгэрэх суманд ирж надтай огт уулзаагүй. Дэлгэрэх суманд байдаг ах, дүү нар нь манай адууны хашаанд байсан өвсийг зарж борлуулсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, “Вендо” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд залилах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Ургаа нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******н анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 7,500,000 төгрөгийн хохирлыг төлсөн хувийн байдал, хохирогч ******* “...хохирлоо 100 хувь барагдуулсан тул түүнд оногдуулах ял шийтгэлийг багасгаж өгнө үү” гэх санал хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялаас түүний цагдан хоригдсон 11 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 165,000 төгрөгийг хасаж, эдэлбэл зохих торгох ялыг 285 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 285,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* 7,500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Орлой овогт******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялаас цагдан хоригдсон 11 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 165,000 төгрөгийг хасаж, эдэлбэл зохих торгох ялыг 285 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 285,000 /хоёр зуун наян таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 285,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь хохирогч ******* 7,500,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******н регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА