Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/279

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000303 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, ******* ******* 8-25 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн үед Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, ******* 8 дугаар эгнээнд иргэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож түүний хэвлийн тус хэсгийг шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 07 цагийн орчим гараад ганцаараа 6 дугаар баг, 24 дүгээр байрны ар талын дэлгүүр ороход дэлгүүрийн үүдэнд танил найз *******тай таарч юм ярьж зогсож байгаад би *******ыг “хоёулаа ганц шил архи ууя” гээд би дэлгүүр орж Хараа нэртэй 0,75 граммын 2 шил архи аваад бид хоёр *******ы найзын гэр болох ******* сумын 10 дугаар баг, хороололд очиж авсан хоёр шил архиа *******ы найзын хамт бид гурав уугаад дуусч байхад ******* бид хоёр нэг эмэгтэйгээс болж хоорондоо маргалдаж эхлэхэд ******* намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байхаар нь би *******ыг “Хоёулаа гарч үзье” гээд дагуулаад гарахад хашааны гадаа бид хоёр хоорондоо барьцалдаж зодолдоход ******* гэнэт хажууд байсан архины шил аваад миний гэдэс рүү зүсэх шиг болсон. Тэр үед би цамцаа тайлаад харахад цус гарч байхаар нь би өөрийн өмсөж байсан цамцаа тайлж цамцаараа дарж байхад хажууд байсан найз эмнэлгийн 103 дугаарын утсанд дуудлага өгсөн. Түргэний машин ирэхгүй удаад байхаар нь би такси бариад өөрөө хүлээн авах тасаг дээр очсон. ******* боолт болон өвчин намдаах эм авч өгсөн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 10-12/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн орчим ******* сумын 11 дүгээр баг, 9 дүгээр эгнээнд /хаяг нь мэдэхгүй/ Цолмон ахынд унтаж байхад Баяраа /*******/, Цолмонгийн эхнэр Зулцэцэг, 3 гаднаас 2 шил архи бариад орж ирсэн. Ингээд Цолмон ах, түүний эхнэр Зулцэцэг, *******, бид 5 тухайн архиа гэрт нь хувааж уугаад гар утсаар ярих гээд хашааны гадаа гарахад нь араас нь ******* гарахаар нь би мөн дагаж гарсан. Ингээд ******* “Нэг дугаар руу залгаж яримаар байна” гэж хэлээд ын гар утсыг нь аваад утсан дээр нь дугаараа хийж залгахад Болороо гээд хадгалчихсан гарч ирэхээр нь ******* “Чи миний найз хүүхэн рүү ярьдаг юм байна, та хоёр ямар холбоотой юм” гэх зэргээр хоорондоо маргалдан зодолдож байгаад газарт байсан хүрэн өнгийн пивоны шилийг ******* авч газар цохиж хагалаад ын хэвлийн тус газар руу хатгах шиг болсон. Би гайхаад дундуур нь орж салгахад ******* гудмаар ертөнцийн зүгээр зүүн тийш гүйгээд яваад өгсөн...” гэжээ. /хх-ийн 15-16/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 527 тоот дүгнэлтэд:

1. биед цээж, хэвлий, зүүн сарвууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28-29/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...авсан архиа ууж дуусахад гэрээс гараад явахаар нь би араас нь удалгүй гийн хамт гэрээс гарч хашааны гадаа гарахад гар утсаар ярьчихсан зүүн тийшээ ганцаараа алхаад явж байхаар нь би руу дөхөж очоод гар утсыг нь авч ярьсан хүнийх нь дугаарыг харахад миний найз охин Болороотой ярьсан байхаар нь би уурлан оос “Чи яахаараа миний найз охин Болороотой ярьдаг юм бэ” гэхэд “Чамд ямар хамаатай юм бэ” гэж бид хоёр маргалдаж эхэлсэн. Би ын цамцнаас нь заамдахад өөдөөс заамдалцаж бид хоёр ганц нэг гараараа цохилцож байхад миний хөлснөөс барьж унагахаар нь би хажууд хагарчихсан архины шил байхаар нь аваад ын хэвлий хэсэгт нь 2-3 удаа зүсэхэд тонгойхоор нь би цааш түлхчихээд баруун тийшээ ******* хороолол руу гүйгээд зугтаасан...” гэжээ. /хх-ийн 37-38/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30/

*******ы иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 40/

Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 19-ний тодорхойлолт /хх-ийн 41/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/

Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 52/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, ний ******* 8 дугаар эгнээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож улмаар түүнийг шилээр зүсэж биед нь цээж, хэвлий, зүүн сарвууны зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би ын цамцнаас нь заамдахад өөдөөс заамдалцаж бид хоёр ганц нэг гараараа цохилцож байхад миний хөлснөөс барьж унагахаар нь би хажууд хагарчихсан архины шил байхаар нь аваад ын хэвлий хэсэгт нь 2-3 удаа зүсэхэд тонгойхоор нь би цааш түлхчихээд баруун тийшээ ******* хороолол руу гүйгээд зугтаачихсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...******* бид хоёр нэг эмэгтэйгээс болж хоорондоо маргалдаж эхлэхэд ******* намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байхаар нь би *******ыг “Хоёулаа гарч үзье” гээд дагуулаад хашааны гадаа бид хоёр хоорондоо барьцалдаж зодолдсон. ******* гэнэт хажууд байсан архины шилийг аваад миний гэдэс рүү зүсэх шиг болсон. Тэр үед би цамцаа тайлаад харахад цус гарч байхаар нь цамцаараа дарахад хажууд байсан найз эмнэлгийн 103 дугаарын утсанд дуудлага өгсөн. Түргэний машин ирэхгүй удаад байхаар нь би такси бариад өөрөө хүлээн авах тасаг дээр очсон...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч ын “...******* “Чи миний найз хүүхэн рүү ярьдаг юм байна, та хоёр ямар холбоотой юм” гэх зэргээр хоорондоо маргалдан зодолдож байгаад газарт байсан хүрэн өнгийн пивоны шилийг ******* авч газар цохиж хагалаад ын хэвлийн тус газар руу хатгах шиг болсон. Би гайхаад дундуур нь орж салгахад ******* гудмаар ертөнцийн зүгээр зүүн тийш гүйгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 527 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 527 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ы ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА