| Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 189/2018/0002/И |
| Дугаар | 3 |
| Огноо | 2018-09-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 3
| 2018 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 189/ШШ2018/00003 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Алтгана 1 дүгээр гудамж, 3 тоотод оршин суух, Цогнууд Санжмятавын Отгонцэцэг /РД:РЭ78081569/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Алтгана 1 дүгээр гудамж, 3 тоотод оршин суух, Өндөрборжигон Сандагдалхын Батсайхан /РД:НЗ84091279/-д холбогдох
Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Отгонцэцэг, хариуцагч С.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би С.Батсайхантай 2004 онд танилцаж, 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хамт амьдрах хугацаанд 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүү Б.Алтангэрэл, 2010 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Алтан-Очир, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.Алтаншагай, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Мөнгөншагай нар төрсөн. С.Батсайхан 2015 оноос эхлэн гэртээ ирж хонохгүй болсон. Мөн өөр бүсгүйтэй амьдран хүүхэдтэй болсон. Мөн зан харьцааны хувьд таарамжгүй болсон ба түүнээс хойш тусдаа амьдарснаас хойш хоорондоо ярилцан тохиролцож, Б.Алтангэрэл, Б.Алтан-Очир нар С.Батсайханы асрамжид байсан. Харин би бага хоёр хүү болох Б.Алтаншагай, Б.Мөнгөншагай нарыг өөрийн асрамжид харж хандаж ирсэн. С.Батсайхан бага хоёр хүүдээ ч хоол хүнс, хувцас авч өгдөг учраас хүүхдийн тэтгэлэг авахгүй. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч С.Батсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Отгонцэцэг бид хоёр 2006 оноос 2015 онд хамт амьдарсан. Бидний дундаас 4 хүү төрсөн. Бидний зан ааш тохирохгүй, хоорондоо таарамжгүй, бие биенээ ойлгож чадахгүйн улмаас тусдаа амьдрах болсон. Бид хоорондоо ярилцаж, тохиролцон том хоёр хүүгээ би өөрийн асрамжид аваад бага хоёр хүүг С.Отгонцэцэг өөрийн асрамжид байлгаж ирсэн. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Отгонцэцэг нь хариуцагч С.Батсайханд холбогдуулан гэрлэлтээ цуцлаж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.Батсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэгч С.Отгонцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан ба нэхэмжлэгч С.Отгонцэцэг гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Нэхэмжлэгч С.Отгонцэцэг, хариуцагч С.Батсайхан нар 2004 онд танилцаж, 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүү Б.Алтангэрэл, 2010 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Алтан-Очир, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.Алтаншагай, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр отгон хүү Б.Мөнгөншагай нар төрсөн ба хүү Б.Алтангэрэл, Б.Алтан-Очир нар эцэг С.Батсайханы асрамжид, хүү Б.Алтаншагай, Б.Мөнгөншагай нар эх С.Отгонцэцэгийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн гэрлэлт бүртгэлийн лавлагаа, Б.Алтангэрэлийн 0000748269Г-1045/1, Б.Алтан-Очирын 23, Б.Алтаншагайн 1104000037, Б.Мөнгөншагайн 1104000027 дугаар төрсний гэрчилгээний хуулбарууд, Багахангай дүүргийн Өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Нийслэлийн Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар тогтоогдож байна. /хх-8-14/
Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т ...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх зэрэг үүрэгтэй болно.
Зохигч талууд зан харьцааны хувьд таарамжгүй байсны улмаас тус тусдаа амьдрах болж, хүү Б.Алтангэрэл, Б.Алтан-Очир нарыг эцэг С.Батсайхан, хүү Б.Алтаншагай, Б.Мөнгөншагай нарыг эх С.Отгонцэцэг асрамжилж байхаар тохиролцсон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, тус дүүргийн шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэлээр өргөдөл гаргагч, уригдагч талууд эвлэрч амьдрахгүй талаар харилцан тохиролцсон ба эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлгийн талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй байна.
Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг гэрлэлт шууд цуцлах нөхцөл байдалд тооцохгүй ч хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байх тул нэхэмжлэгч С.Отгонцэцэг, хариуцагч С.Батсайхан нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзнэ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй хүү Б.Алтангэрэлийн ...аав надад анхаарал тавьдаг, аавынхаа асрамжид байх хүсэлтэй, хүү Б.Алтан-Очирын ...аав анхаарал халамж тавьдаг, аавтайгаа хамт амьдарна гэсэн санал зэргийг харгалзан 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүү Б.Алтангэрэл, 2010 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Алтан-Очир нарыг эцэг С.Батсайханы, эхдээ ээнэгшин дассан, насны байдал, харилцан тохиролцсон байдал зэргийг харгалзан 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.Алтаншагай, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Мөнгөншагай нарыг эх С.Отгонцэцэгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Отгонцэцэг, хариуцагч С.Батсайхан нар бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрхтэй бөгөөд хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асууж, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байхдаа уулзахгүй байх нь зүйтэй.
Харин хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрхтэй.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болох ба эцэг, эх нь үр хүүхдийн өмнө хүлээх үүрэг нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч С.Отгонцэцэг улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар нэхэмжлэгч Цогнууд Санжмятавын Отгонцэцэг, хариуцагч Өндөрборжигон Сандагдалхын Батсайхан нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.Алтангэрэл, 2010 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Алтан-Очир нарыг эцэг С.Батсайханы асрамжид, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.Алтаншагай, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Мөнгөншагай нарыг эх С.Отгонцэцэгийн асрамжид тус тус байлгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах үүрэгтэй болохыг эцэг С.Батсайхан, эх С.Отгонцэцэг нарт мэдэгдсүгэй.
4. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар болон эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч С.Отгонцэцэг улсын тэмдэгтийн хураамж 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгнөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д зааснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ихэрбаярт даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч талууд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ