Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/284

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүйслэг овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221003360306 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер, технологич мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ******* буюу 3 дугаар баг ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Хүйслэг овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын ******* 3 дугаар баг, ******* тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хамран тус газарт нь цохиж биед хамар яс, зүүн гайморын хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн, дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Болсон явдалд харамсаж байна” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр *******ын 10 жилийн ангийн хүүхдүүдийн уулзалт 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр болоод ангийнхантайгаа уулзахаар орой 22 цагт яваад Дорнод аймгийн ******* суманд 10 жилийнхэнтэйгээ уулзаад архи уугаад гэртээ ирэлгүй гадуур хоноод 2022 оны 07 дугаар сарын 12-ны 14 цагт гэртээ ирээд унтаад 17 цагт нөхөр сэрээд найзтайгаа хөдөө сумаас баруун урагшаа манай мал руу явах гэж байсан. Нөхөр сэрэхэд архи гараагүй согтуу байхаар нь би “урьд шөнө хүүхэд халуурч хоносон, архи ууж гэртээ ирж хоносонгүй” гэж нөхөртөө уурлахад нөхөр "ангийнхантайгаа уулзаад баруун зуслан дээр хоносон” гээд бид хоёр маргалдсан. Би хүүхдийнхээ сүүг найруулах гээд гэрийн зүүн талын ширээ рүү алхаж байхдаа нөхөртөө “хүүхэд өвдөөд байхад мал руугаа явна гээд, нэг бол архи шоу, цэнгээн гээд ар амьдарлаа бодохгүй юм” гэж хэлээд алхаж байхад манай нөхөр надаас 2-3 алхамын зайтай байсан чинь гэнэт нөхрийн баруун гар орж ирээд миний хамар хэсэгт нэг удаа цохисон. Миний хамраас цус гарсан, нөхөр намайг цохисны дараа цочирдоод царай нь сонин болоод гэрээс гараад мал руугаа явсан. Би өөрөө ч цочирдоод цохиулсны дараа 30 минутын дараа цагдаа дуудсан. ...Тухайн үед миний хамар болон 2 нүд их хэмжээгээр хавдсан. ...Эмнэлгээр явах болон хагалгаанд орсон зардлыг нөхөр бүгдийг нь төлж байсан, би хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Даатгалаас тодорхой хэмжээний мөнгийг даасан. Би улсын нэгдүгээр эмнэлэгт хамрын ясны хугарлыг засуулах хагалгаанд орсон. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 17-20/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед ... 5 настай охин нь манай гэр рүү гүйж орж ирээд “Аав ээжийн хамар руу цохиод цус гаргачихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гэр рүү нь яваад ортол хамраас нь цус шүүрчихсэн доошоо хараад сууж байхаар нь “юу болсон бэ” гэсэн чинь “******* хамар руу цохичихлоо гэхдээ зүгээрээ” гэсэн. Би хамрынхаа цусыг угаа гээд шанагатай ус төмпөн бариад орж ирсэн чинь үгүй гээд угаахгүй байсан. Сумын эмнэлэг рүү залгаж байгаа бололтой байсан. Удалгүй сумын эмнэлэг рүү 2 хүүхдээ аваад очсон юм шиг байна лээ. Би араас нь очоод эмнэлэг рүү хоол хийж очоод тэй уулзаад “Юунаас болоод ******* чамайг цохидог билээ” гэж асуухад “Надаас салах гэлээ” гээд уурлаад цохисон гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 36-37/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр , ******* хоёр маргалдаад нь хүүхдээ орхиод зам дээрээс хотын унаанд суугаад яваад өгсөн байсан. Явлаа гэж бол эхнэр бид хоёрт аль алинд нь огт хэлээгүй. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 10-ны өглөө сумын наадмын өдрүүдэд нь хүрээд ирсэн байсан. ...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэртээ телевизор үзэж байгаад гэрийнхээ ОО руу орох гээд очтол дотор нь бэр сууж байхаар нь оролгүй эргээд гэрт орж ирэхэд араас эхнэр орж ирээд “ /*******/ гэртээ бага хүүгээ тэврээд орон дээр сууж байна, эхнэр нь намайг орохоор зөрөөд гарчихлаа, энэ хоёр маргалдаад байгаа юм биш байгаа” гэж байтал, төд удалгүй Toдoo машинаа унаад хөдөлж байгаа харагдсан. г хөдлөөд удаагүй байхад охин нь эмээ “Аав ээжийн хамраас нь цус гаргаад байна” гэхэд нь манай эхнэр тэдний гэр рүү ус төмпөн аваад орсон. Удалгүй эргэж орж ирээд сая сумын эмнэлэг ирээд аваад явлаа. эхнэрийнхээ хамар руу цохиод хамраас нь цус гоожсон байна, цусыг нь угааж өгөх гэсэн чинь уурлаад хавьтуулахгүй байна гэсэн. ...2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би эхнэр гийн хамтаар аймгийн төв ороод тэндээсээ Халхгол сум Буйр нуураар 3 хоног амарч байгаад ирсэн бөгөөд сумандаа ирэхэд хот руу явчихсан гээд 2 хүүхдээ аваад үлдсэн байсан. Эхнэр нь хамартаа бэртэл авсан гээд хотод эмчилгээ, хагалгаа хийлгэхээр болсон гээд эхнэр бид хоёрт 2 хүүхдээ үлдээгээд хот руу, эхнэрийнхээ араас явсан...” гэжээ. /хх-ийн 32-33/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хүний биед хийсэн 9974 тоот дүгнэлтэд:

1. биед хамар яс, зүүн гайморын хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн, дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-ийн 40-41/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэгээд би машинаа асаагаад манай найз Одгэрэл ирээд байж байхад манай эхнэр гаднаас орж ирэхэд нь “хөдөө явлаа” гэхэд “чи дандаа мал мал гээд явах юм, бид гурвыг тоохгүй байна” гэж уурлаад хэрүүл хийхэд нь “чи бүтэн сар хүүхдүүдээ хаяж, орхиж явсан биз дээ, мөн дандаа пиво уугаад согтуу байдаг биз дээ” гэж хэлэхэд өөдөөс хэрэлдээд байхаар нь нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон. ...Уг нь би цохино гэж бодоогүй хажуугаар нь гарахдаа хальт зангана гэж бодоод санамсаргүй цохичихсон...”  гэжээ. /хх-ийн 47-49/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/

*******ын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55, 57/

Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 140 тоот албан бичиг /хх-ийн 56/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-54/

Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 61/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Хүйслэг овогт ******* ******* нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын ******* 3 дугаар баг, ******* тоотод орших гэртээ согтуугаар хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хамар руу нь цохиж түүний биед хамар яс, зүүн гайморын хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн, дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...манай найз Одгэрэл ирээд байж байхад манай эхнэр гаднаас орж ирэхэд нь “хөдөө явлаа” гэхэд “чи дандаа мал мал гээд явах юм, бид гурвыг тоохгүй байна” гэж уурлаад хэрүүл хийхэд нь “чи бүтэн сар хүүхдүүдээ хаяж, орхиж явсан биз дээ, мөн дандаа пиво уугаад согтуу байдаг биз дээ” гэж хэлэхэд өөдөөс хэрэлдээд байхаар нь нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...би хүүхдийнхээ сүүг найруулах гээд гэрийн зүүн талын ширээ рүү алхаж байхдаа нөхөртөө “хүүхэд өвдөөд байхад мал руугаа явна гээд, нэг бол архи шоу, цэнгээн гээд ар амьдарлаа бодохгүй юм” гэж хэлээд алхаж байхад манай нөхөр надаас 2-3 алхамын зайтай байсан чинь гэнэт нөхрийн баруун гар орж ирээд миний хамар хэсэгт нэг удаа цохисон. Миний хамраас цус гарсан, нөхөр намайг цохисны дараа цочирдоод царай нь сонин болоод гэрээс гараад мал руугаа явсан. Би өөрөө ч цочирдоод цохиулсны дараа 30 минутын дараа цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч гийн “...5 настай охин нь манай гэр рүү гүйж орж ирээд “Аав ээжийн хамар руу цохиод цус гаргачихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гэр рүү нь яваад ортол хамраас нь цус шүүрчихсэн, доошоо хараад сууж байхаар нь “юу болсон бэ” гэсэн чинь “******* хамар руу цохичихлоо гэхдээ зүгээрээ” гэсэн...” гэх, гэрч А.******* “...охин нь эмээ “Аав ээжийн хамраас нь цус гаргаад байна” гэхэд нь манай эхнэр тэдний гэр рүү ус төмпөн аваад орсон. Удалгүй эргэж орж ирээд сая сумын эмнэлэг ирээд аваад явлаа. эхнэрийнхээ хамар руу цохиод хамраас нь цус гоожсон байна, цусыг нь угааж өгөх гэсэн чинь уурлаад хавьтуулахгүй байна гэсэн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хүний биед хийсэн 9974 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Б.Батттогтох нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хүний биед хийсэн 9974 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хүйслэг овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМ