| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2022/0294/э |
| Дугаар | 2022/ШЦТ/285 |
| Огноо | 2022-09-20 |
| Зүйл хэсэг | 13.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221002250294 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* ******* 7 дугаар эгнээнд оршин суух, иргэн ******* монгол эсгий гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэн ******* монгол эсгий гэр, гэр доторх эд хогшил, хувцас хунар, баримт бичиг, гэрийн гадна талд байсан 2019 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн UB Мото маркийн мотоцикл зэрэг эд зүйлийг хууль бусаар шатааж устгасны улмаас 10,195,200 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Т. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 12-ны орой 21 цагийн орчим намайг аймгийн төвд сувилагч нарын баярт оролцож байх үед над руу 6-7 удаа залгасан бөгөөд сүүлийнх нь дуудлагыг авах үед “Гэр орон чинь байхгүй болсон гэдгийг санаарай, гэрийг чинь шатааж байна” гэх утгатай зүйл хэлсэн. Тухайн үед баяр дээр хөгжим дуугараад их дуу чимээтэй байсан учраас н үг бүрийг нь нэг бүрчлэн сонсож чадаагүй. Ямар ч байсан би н ярьсан зүйлээс нь нөхөрт маань хорсоод гэрийг маань шатааж байгаа юм байна гэсэн ойлголт аваад шууд хөрш айлын эгч руу залгаж гэрээ асуусан. Тэр үед эгч “Гэр чинь шатаагүй байна” гэж хэлсэн ба удалгүй над руу буцааж залгаад “Гэр чинь шатаж байна, эгчийгээ уучлаарай, гэрийг нь харж чадсангүй” гэж хэлсэн. ******* манай гэрт нэвтрэн орох эрхийг нөхөр бид хоёр түүнд олгоогүй. Хэдий гэр бүлийн найзууд ч гэсэн гэрийн хаалгыг төмөр хувингаар даруулсан нь хүнгүй эзэнгүй айл гэсэн дохио, цүүнд нь бүрээсийг оруулж уяж зангидсан нь хүн орж болохгүй гэсэн дохио. Үүнийг ямар ч монгол хөдөөний хүн мэдэх ёстой. ******* гэрийнхээ түлхүүрийг хадгалуулдаг байсан явдал байхгүй. ...Гэр шатаж байх үед манай нөхөр маань аймгийн төвд охиноо хараад байсан. ...Шатсан мотоцикл бол манай нөхрийн мотоцикл байсан бөгөөд хүнээс худалдаж аваад ямар нэгэн бичиг баримтын шилжүүлэг хийлгээгүй байсан. Нөхөр маань хөдөө малаа хардаг, сумын төв болон аймгийн төвөөр ажил хөөцөлдөж явах завгүй учраас нөхөр бид хоёр тохиролцоод намайг хохирогчоор оролцуулж, цагдаа шүүхээр хохирлоо нэхэмжлүүлэхээр болсон. ...Галд нөхөр бид хоёрын иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг эд зүйлс шатсан. Гэр шатсан гэх Онцгой байдлын газрын дүгнэлтээ аваад ирвэл аймгийн нэг цэгийн үйлчилгээнээс дээрх бичиг баримтуудыг үнэгүй гаргаж өгнө гэсэн. ...Би гэр шатсан хохирол төлбөрөө бүрэн авчихвал ******* гомдолгүй, хохирлоо бүрэн авмаар байна...” гэжээ. /хх-ийн 23-30/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 12-ны орой 22 цаг 37 минутад манай хөрш айлын над руу утсаар залгаад “Туяа эгчээ манай гэр шатаж байна уу, залгаад гэрийг чинь шатаалаа гээд байна” гэж ярьсан. 5-6 минутын дараа гадаа юм түжигнэх чимээ гарахаар нь гараад харахад гийн эсгий гэр шатаж байсан. ...шатаж байгаа гэрийн ойролцоо нэг хүн шатсан эд зүйл өшиглөөд яваад байхаар нь харахад байсан. Би хажууд нь очоод “Чи ямар тэнэг юм хийдэг юм” гэхэд “Гоё шатаж байна, санаа амарчихлаа” гэж хэлсэн. ...Тухайн өдөр , хоёрыг аймгийн төв рүү явсны дараа гэрийнх нь хаалганы цүү уяагаар уягдсан байсан эсэхийг ойртож очоод шалгаж хараагүй учраас мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр хоёр аймгийн төв рүү явахдаа гэрийг маань анзаарч байгаарай гэж захиад явсан бөгөөд хаалганых нь гадна талд түлээний 8 литрийн төмөр хувинг хаалгатай наалдуулж тавьсан байсан. Хаалга нь бол цоожгүй байсан байх. Тэр хоёр ихэвчлэн хаалгаа 8 литрийн хувингаараа даруулаад орхидог юм. ... манайх хоёр тус тусдаа хашаатай. Манай хашаан доторх гэрээс ын шатсан гэр хүртэл ойролцоогоор 30 метрийн зай бий. Гал манай гэр рүү болон өөр бусад хөрш айлуудын гэр рүү халдан дамжих боломжгүй...” гэжээ. /хх-ийн 32-33, 35/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчим би ******* сумаас аймгийн төв рүү өөрийн эхнэр , охин /2 настай/ нарын хамтаар явсан юм. Явах үедээ би гэрийнхээ хаалганы цүүнд бүрээснийхээ уяаг гогцоолдож 3-4 удаа давхарлан ороож, зангидаад гэрийнхээ үүдэнд түлээ хийдэг 8 литрийн төмөр хувингаараа хаалгаа даруулаад орхисон. ...Манай гэрт нэвтрэн орох эрх ******* байхгүй, би ******* гэрийнхээ түлхүүрийг хадгалуулж байгаагүй. Түүнд гэрээ харуулж, шалгуулахаар захиж үлдээж байгаагүй. ...Шатсан мотоцикл миний эзэмшлийн мотоцикл. ...Цаашид уг хэрэгт эхнэр маань хохирогчоор оролцоно...” гэжээ. /хх- ийн 37-38/
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 046/06 тоот дүгнэлтэд:
1. Оролцогч нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлтэй танилцахад гал түймэр гарсан шалтгаан нөхцөлийг хүний санаатай тавьсан үйлдлээс гал түймэр гарсан байх магадлалтай байна.
2. Оролцогч нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлтэй танилцахад гал түймэр гэр бүлийн найз нөхдийн хоорондын маргааны үйлдлээс болж санаатай гал түймэр тавьсан байна.
3. Хэргийн материалтай танилцахад хүн санаатай гал түймэр тавьсан байна. Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг уншихад гэрч ******* нь архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэж гэр бүлийн хоорондын маргааны улмаас санаатай буюу өөрт байсан асаагуураар хялбар шатах цавгийг асааж гал түймэр тавьсан болох нь илэрч байна.
4. Асуултанд тусгагдаагүй шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй байна гэжээ. /хх-ийн 47-48/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би ******* сумын 5 дугаар багт эхнэр , хүү нарын хамтаар амьдардаг байсан. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би өөрийнхөө эхнэр г миний нэг ангийн, цэргийн онжав болох хамгийн сайн найз тай маань нууцаар мессеж бичдэг харилцаатай байсныг нь мэдсэн. Тухайн үед тэр хоёр хоорондоо “Санаж байна, үнсье, Ниэ дада хайртай” гэх зэргээр их дотно харилцаатай мессеж бичилцсэн байсан. Түүнд нь уурлаж би тай уулзаж учраа олохыг олон удаа оролдсон боловч надтай уулзахаас зайлсхийгээд байсан. Энэ талаар би эхнэрээсээ асуухад эхнэр маань надад би ад хүчиндүүлсэн гэж хэлсэн. Түүнийг нь би тусдаа цагдаад өргөдөл өгч шалгуулсан. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 12-ны өдрийг хүртэл нийт 3 хоногийн турш би болсон явдалд гутарч архи уусан. 05 дугаар сарын 12-ны орой харанхуй болсон үед би ганцаараа согтуу байдалтайгаар ын гэрт очсон. Тухайн үед тэдний гэрийн /Монгол эсгий гэр/ хаалга нь цоожгүй, тугжээгүй байсан. Би хаалгаар нь дотогшоо ороод дотор нь асаагуурын гар чийдэн асаахад хүнгүй байсан. Би баруун талынх нь буйдан дээр нь сууж байгаад гэрийнх нь хатавчны доод талаас нь асаагуураар гал асаасан. Тэр үед гал маш хурдан авалцаж, шатаж эхэлсэн бөгөөд би гэрээс гараад гаднаас нь гэрийг хэрхэн шатахыг нь харж зогссон. Гэр шатаж байх үед тамгын газрын хэдэн хүмүүс ирж, галыг унтраах гэж оролдсон боловч чадаагүй ба ын хөрш айлын эмэгтэй болох намайг “Чи яаж байгаа юм, тэнэг юм уу" гэж загнаж байсан. Тухайн үед би ын эхнэр руу залгаад утсаар ярьсан. Яг юу гэж ярьснаа санахгүй байна. Тэр үед их архи уусан байсан учраас зарим зүйлсээ санахгүй байгаа юм. Би тэдний гэр рүү нь орохдоо болон нараас зөвшөөрөл аваагүй...” гэжээ. /хх-ийн 86-88/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-20/
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тайлан /хх-ийн 58-71/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 50 тоот дүгнэлт /хх-ийн 77-78/
*******н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 89/
******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 90/
*******н 2021 оны мал тооллогын баримт /хх-ийн 91-92/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч овогт ******* нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* ******* 7 дугаар эгнээнд байх хохирогч ******* монгол эсгий гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан, улмаар гэр дотор санаатай гал тавьж гэр, гэр доторх эд хогшил, хувцас хунар, баримт бичиг, гэрийн гадна талд байсан 2019 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн UB Мото маркийн мотоцикл зэрэг эд зүйлийг шатааж устгасны улмаас 10,195,200 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...05 дугаар сарын 12-ны орой харанхуй болсон үед би ганцаараа согтуу байдалтайгаар ын гэрт очсон. Тухайн үед тэдний гэрийн /Монгол эсгий гэр/ хаалга нь цоожгүй, тугжээгүй байсан. Би хаалгаар нь дотогшоо ороод дотор нь асаагуурын гар чийдэн асаахад хүнгүй байсан. Би баруун талынх нь буйдан дээр нь сууж байгаад гэрийнх нь хатавчны доод талаас нь асаагуураар гал асаасан. Тэр үед гал маш хурдан авалцаж, шатаж эхэлсэн бөгөөд би гэрээс гараад гаднаас нь гэрийг хэрхэн шатахыг нь харж зогссон. Гэр шатаж байх үед тамгын газрын хэдэн хүмүүс ирж, галыг унтраах гэж оролдсон боловч чадаагүй ба ын хөрш айлын эмэгтэй болох намайг “Чи яаж байгаа юм, тэнэг юм уу" гэж загнаж байсан. Тухайн үед би ын эхнэр руу залгаад утсаар ярьсан. Яг юу гэж ярьснаа санахгүй байна. Тэр үед их архи уусан байсан учраас зарим зүйлсээ санахгүй байгаа юм. Би тэдний гэр рүү нь орохдоо болон нараас зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ******* “...би н ярьсан зүйлээс нь нөхөрт маань хорсоод гэрийг маань шатааж байгаа юм байна гэсэн ойлголт аваад шууд хөрш айлын эгч руу залгаж гэрээ асуусан. Тэр үед эгч “Гэр чинь шатаагүй байна” гэж хэлсэн ба удалгүй над руу буцааж залгаад “Гэр чинь шатаж байна, эгчийгээ уучлаарай, гэрийг нь харж чадсангүй” гэж хэлсэн. ******* манай гэрт нэвтрэн орох эрхийг нөхөр бид хоёр түүнд олгоогүй. Хэдий гэр бүлийн найзууд ч гэсэн гэрийн хаалгыг төмөр хувингаар даруулсан нь хүнгүй эзэнгүй айл гэсэн дохио, цүүнд нь бүрээсийг оруулж уяж зангидсан нь хүн орж болохгүй гэсэн дохио. Үүнийг ямар ч монгол хөдөөний хүн мэдэх ёстой. ...Гэр шатаж байх үед манай нөхөр маань аймгийн төвд охиноо хараад байсан. ...Шатсан мотоцикл бол манай нөхрийн мотоцикл байсан бөгөөд хүнээс худалдаж аваад ямар нэгэн бичиг баримтын шилжүүлэг хийлгээгүй байсан. Нөхөр маань хөдөө малаа хардаг, сумын төв болон аймгийн төвөөр ажил хөөцөлдөж явах завгүй учраас нөхөр бид хоёр тохиролцоод намайг хохирогчоор оролцуулж, цагдаа шүүхээр хохирлоо нэхэмжлүүлэхээр болсон...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч Д.гийн “...2022 оны 05 дугаар сарын 12-ны орой 22 цаг 37 минутад манай хөрш айлын над руу утсаар залгаад “Туяа эгчээ манай гэр шатаж байна уу, залгаад гэрийг чинь шатаалаа гээд байна” гэж ярьсан. 5-6 минутын дараа гадаа юм түжигнэх чимээ гарахаар нь гараад харахад гийн эсгий гэр шатаж байсан. ...шатаж байгаа гэрийн ойролцоо нэг хүн шатсан эд зүйл өшиглөөд яваад байхаар нь харахад байсан. Би хажууд нь очоод “Чи ямар тэнэг юм хийдэг юм” гэхэд “Гоё шатаж байна, санаа амарчихлаа” гэж хэлсэн. ...Ямар ч байсан тэр хоёр аймгийн төв рүү явахдаа гэрийг маань анзаарч байгаарай гэж захиад явсан бөгөөд хаалганых нь гадна талд түлээний 8 литрийн төмөр хувинг хаалгатай наалдуулж тавьсан байсан. Хаалга нь бол цоожгүй байсан байх. Тэр хоёр ихэвчлэн хаалгаа 8 литрийн хувингаараа даруулаад орхидог юм...” гэх, гэрчын “...2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчим би ******* сумаас аймгийн төв рүү өөрийн эхнэр , охин /2 настай/ нарын хамтаар явсан юм. Явах үедээ би гэрийнхээ хаалганы цүүнд бүрээснийхээ уяаг гогцоолдож 3-4 удаа давхарлан ороож, зангидаад гэрийнхээ үүдэнд түлээ хийдэг 8 литрийн төмөр хувингаараа хаалгаа даруулаад орхисон. ...Манай гэрт нэвтрэн орох эрх ******* байхгүй, би ******* гэрийнхээ түлхүүрийг хадгалуулж байгаагүй...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тайлан, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 046/06 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний хувийн болон орон байрны халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирлаж буйгаа мэдсээр байж зориуд хүний эрхэнд халдаж, бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна түүний нэг удаагийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******н үйлдлийг зүйлчилж ирүүлсэн яллах дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч *******н зориудаар гал тавьсан үйлдлийн улмаас хохирогч ******* монгол эсгий гэр, гэр доторх эд хогшил, хувцас хунар, баримт бичиг, гэрийн гадна талд байсан 2019 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн UB Мото маркийн мотоцикл зэрэг эд зүйлс шатаж, түүнд 10,195,200 төгрөгийн буюу үлэмж хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тайлан болон Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 046/06 тоот дүгнэлтээр тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* г оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 10,195,200 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******н анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид учруулсан 10,195,200 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдал, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4,500,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* халдашгүй, чөлөөтэй байх эрх зөрчигдөж, 10,195,200 төгрөгийн буюу үлэмж хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид учруулсан хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тайлангаар тогтоогдсон 10,195,200 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Т. нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 10,195,200 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4500 /дөрвөн мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогчид 10,195,200 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******н ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА