| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0153/И |
| Дугаар | 163 |
| Огноо | 2018-07-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын ЦХ-н нэхэмжлэлтэй
Гуравдагч этгээд: Баянхонгор аймгийн Эрдэнцогт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Замын Үүд сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Л.Б-д холбогдох
Албадан эмчлэх газарт явуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.З, гуравдагч этгээд Л.Б, шинжээч эмч П.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтдээ: Л.Б гудамж талбай болон гэртээ бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурдаг, нийгмийн дэг журмыг зөрчдөг гэсэн Засаг даргын тамгын газрын даргын хүсэлт, 1 дүгээр багийн Засаг даргын хүсэлт, цагдаагийн хэлтсийн алба хаагч нарын илтгэх хуудас, Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд Л.Б-т холбогдуулан албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу материалыг хүргүүлэв гэжээ .
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нь архийг байнга хэрэглэдэг хүмүүсийн нэг юм. Цагдаагийн байгууллагад удаа дараа эрүүлжүүлэгдсэн, гудамж талбайд бөөгнөрөл үүсгэн архидан согтуурдаг, хэвийн байдал бий болгодог. Архинаас өөрийн санаачилгаар гарахгүй байх. Манай зүгээс эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн карт бөглөж санд оруулдаг. Энэ хүн төлбөрийн чадваргүй учраас заримдаа бүртгэлгүй явуулдаг учраас лавлагаа дутуу гарсан. Иймд Л.Б-г архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай байна гэв.
Гуравдагч этгээд Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би архинаас өөрийн ухамсраар гарна. Хөдөө явж мал маллана. Тархи, элэг өвддөг учир эрүүл агаарт баймаар байна, албадан эмчилгээнд явмааргүй байна гэв.
Шинжээч эмч П.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Хүний биед гарсан өрөвсөл нь хоолноос эсвэл архинаас хамааралтай байгаа шинжилгээнд тодорхой болно. Б-с шинжилгээ авахад элэг, нойр булчирхай, цусны өрөвсөл гарсан бөгөөд энэ нь архинаас шууд хамааралтай байна. Иймд эмч нар бид санал нэгтэй архинд донтох эмгэг гэсэн онош гаргасан. Ер нь 2017 онп Засаг даргын Тамгын газар нь эмнэлэгтэй хамтран архи уудаг хүмүүсийн эмнэлэгийн үзлэгт хамруулдаг болсон.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын ЦХ нь Л.Б-г албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлснийг хангаж шийдвэрлэлээ. Үндэслэл нь :
Гуравдагч этгээд Л.Б нь архинаас гарна, архины албадан эмчилгээнд явахгүй гэж маргаж байгаа болно.
Хэдийгээр Л.Б нь архинаас өөрөө гарна гэж шүүх хуралдаанд тайлбарлах боловч тэрээр архи уусан цаг хугацаанаасаа хойш архийг хэрэглэхээс татгалзах оролдлого хийх талаар санаачилга гаргаж байсан байдал тогтоогдохгүй байна.
Харин хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд Л.Б нь 2007 оноос хойш одоог хүртэл согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг, гэртээ болон гудамж талбайд хүмүүсийг бөөгнөрүүлж архийг хэтрүүлэн хэрэглэдэг, удаа дараа эрүүүлжүүлэгддэг зэрэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шинжээч эмчийн мэдүүлэг согтуурах мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон тухай “ Архинд донтох эмгэг” гэсэн комиссын дүгнэлт, эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч цагдаагийн ахмад Ю.Ж, цагдаагийн ахмад Ч.А, олон нийтийн цагдаа Н.Ч, жижүүрийн мөрдөгч дэслэгч Б.Г нарын илтгэх хуудас, Засаг даргын тамгын газрын даргын хүсэлт, 1 дүгээр багийн Засаг даргын хүсэлт, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл зэргээр тогтоогдож байна.
Иймд Л.Б-г Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 135 дугаар зүлийн 2.14 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Б овогт Л.Б-г албадан эмчлэх газарт хүргүүлж, албадан эмчилгээнд хамруулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах хэсэгт зааснаар Л.Б-г албадан эмчилгээний хугацаа нь түүний эдгэрсэн тухай эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарснаар дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
3. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-т зааснаар Л.Б-г албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.
4. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.Ц