Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 429

 

 

        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

               Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “******* мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох “236.250 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч “******* мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 ... ******* нь манай компанитай 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1415858 тоот “Гар утас зээлээр худалдах, худалдах авах” гэрээ байгуулан 310.000 төгрөгийн үнэ бүхий U6 төхөөрөмжийг урьдчилгаа 50.000 төгрөг төлж, үлдэгдэл 260.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 22.500 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. ******* нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 157.500 төгрөгний үлдэгдэл төлбөртэй байгаа болно.

Иймд *******аас “Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 157.500 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 337 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн алданги 75.750 төгрөг буюу нийт 236.250 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

            Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: 

            ... Миний бие нь ******* мобайл ХХК-иас нэхэмжилсэн 236.250 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 09 дүгээр сард багтаан төлж барагдуулахад татгалзах зүйлгүй, маргаан байхгүй. Улсын тэмдэгтийн хураамж 3.869 төгрөг төлөхийг ойлголоо! гэжээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

              “******* мобайл” ХХК нь *******т  холбогдуулан “236.250 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

               Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь 30.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

               Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй хуулинд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 7.738 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 7.738 төгрөгний тал хувь болох 3.869 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн

75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “******* мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох “236.250 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 7.738 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 7.738 төгрөгний тал хувь болох 3.869 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 3.869 төгрөгийг ******* сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “******* мобайл” ХХК-д тус тус олгосугай.

        

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

 

                                            ШҮҮГЧ                         Б.МӨНХЗУЛ