| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00452/И |
| Дугаар | 432 |
| Огноо | 2018-08-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 432
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “******* *******” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй *******од холбогдох “158.550 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Тус Сууц өмчлөгчдийн холбооны оршин суугч Эрдэнэболд нь *-**-**-р байрны хөлсөө 2017 оны 03 дугаар сараас 2018 оны 08 дугаар сар хүртэл бүгд 16 сар төлөөгүй сууц эзэмшигчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бүгд 158.550 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэлх шийдвэр гаргаж өгнө үү ... гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
... Миний бие ******* ******* СӨХ-ны надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 158.550 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн төлж дуусгана. Маргаан байхгүй ...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“******* *******” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй *******од холбогдох “158.550 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь 158.550 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй хуулинд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5.410 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2.705 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 2.705 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “******* *******” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй *******од холбогдох “158.550 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ