Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 428

 

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

              Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Ш.Баянжаргалын нэхэмжлэлтэй *******өд холбогдох “10.000.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

      ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Ш.Баянжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            ... ******* нь цалингийн зээлээ төлөхөд болон хувийн хэрэгцээнд зориулан 10.000.000 төгрөгийг надаас авсан. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нотариатаар батлуулж 3 жилийн хугацаанд сард 300.000  төгрөг өгч төлнө гэсэн боловч өгөхгүй алга болсон тул 10.000.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

            Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: 

            ... Ш.Баянжаргалаас нэхэмжилсэн 10.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байгуулсан баталгааны дагуу сар болгоны эхэнд би өөрөө цалингийн зээл төлдөг учир цалингийн зээлийн мөнгөтэй хамт Баянжаргалын данс руу 300.000 төгрөг төлж хийнэ. Улсын тэмдэгтийн хураамж 87.500 төгрөгийг төлнө... гэжээ.      

      ҮНДЭСЛЭХ нь:

              Ш.Баянжаргал нь хариуцагч *******өд холбогдуулан “10.000.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

               Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

               Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй хуулинд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 175.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 175.000 төгрөгний тал хувь болох 87.500 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 87.500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн

75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Ш.Баянжаргалын нэхэмжлэлтэй *******өд холбогдох “10.000.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 175.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 175.000 төгрөгний тал хувь болох 87.500 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 87.500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Ш.Баянжаргалд тус тус олгосугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

 

 

                                           ШҮҮГЧ                         Б.МӨНХЗУЛ