Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 440

 

   Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “******* *******” ОНӨААТҮГ-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох “1.395.734.60 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:    

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч “******* *******” ОНӨААТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         ... ******* сумын * дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* гутлын дэлгүүрийн эзэн ******* нь тус объектын 2015-2018 оны дулааны төлбөр 1.395.734.60 төгрөгийг төлж барагдуулаагүй манай байгууллагын санхүүд хүндрэл учруулж байна.

          Манай байгуууллагын зүгээс иргэн *******т дэлгүүрдүүдийн дулааны төлбөрийг барагдуулах талаар шаардлагыг хүргүүлдэг боловч дулааны төлбөр төлөгдөөгүй өдийг хүрлээ.

           Иймд иргэн *******ээс дэлгүүрийн дулааны төлбөр 956.368.60 хугацаа хэтрүүлсэн алданги 439.366 төгрөг, нийт 1.395.734.60 төгрөгийг гаргуулж өгнө үү! гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

           ... “******* *******” ОНӨААТҮГ-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох 1.395.734.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт эвлэрлийн гэрээг дараах байдлаар байгуулж байна.

           1.395.734.60 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 439.366 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 956.368.60 төгрөгийг төлөхөөр тохиролцлоо.

           Үндсэн төлбөр 956.368.60 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 20-нд өдрийн дотор 450.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 450.000 төгрөгийг төлж, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрийн банкны 240400676007  дансанд 56.370 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцлоо.

          Эвлэрлийн гэрээ байгуулсан:

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******       

       Хариуцагч ******* гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “******* *******” ОНӨААТҮГ нь хариуцагч *******ээс 1.395.734.60 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж  нэхэмжлэлийн шаардлага болох 1.395.734.60 төгрөгнөөс нэхэмжлэгч нь алданги 439.366 төгрөгнөөс сайн дураараа татгалзаж, үлдэх 956.368.60 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг  хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 37.282 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 956.368.60 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 27.503 төгрөгний тал хувь болох 13.752 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 13.752 төгрөгийг ******* сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ОНӨААТҮГ-т олгох нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн

 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ОНӨААТҮГ болон хариуцагч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 956.368.60 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 37.282 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 956.368.60 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 27.503 төгрөгний тал хувь 13.752 төгрөгийг хариуцагч *******ээс, үлдэх 13.752 төгрөгийг ******* сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ОНӨААТҮГ-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

                           

 

       ШҮҮГЧ                        Б.МӨНХЗУЛ