Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 445

 

Монгол улсын нэрийн өмнөөс

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын * дүгээр баг, **-*** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын * дүгээр баг, **-*** тоотод оршин суух, овогт ын /*******/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:

   ...  Г.******* миний бие Б.тай 2010 онд танилцаж, гэр бүлийн харилцаатай болсон. Хамт амьдрах хугацаанд бидний дундаас 20** оны ** дугаар сарын **-ны өдөр охин Булгантамир мэндэлсэн. Б.тай зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2014 оноос хойш тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарснаас хойш эвлэрэх гээд боломжгүй. Ингээд тус тусдаа амьдрал зохиосон тул одоо цаашид хамт амьдрах боломжгүй болсон.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин миний асрамжид байгааг хэвээр үлдээж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй! гэжээ. 

 

Хариуцагч Б.ын итэгмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

 ...Б., Г.Атарсасйхан нар нь 2010 онд танилцан гэр бүл болсон. **** оны ** дугаар сарын *-нд  охин нь мэндэлсэн. 2 хүүхдийн хувьд 2014 оноос хойш 2 тусдаа амьдарсан. Г.******* нь энэ хугацаанд өөрийн амьдралыг зохиосон. Манай охин Б. нь гадаад ажиллаж сурч байгаа. Явахаасаа өмнө надад итгэмжлэл олгосны үндсэн дээр тайлбар гаргаж байна. Нэгэнт 2 хүүхэд маань тус тусынхаа амьдралын зам мөрөө сонгосон учраас гэрлэлтийг цуцлахад татгалзах зүйлгүй. Охин ыг ээжийнх нь асрамжинд үлдээх хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд гэрлэгчид нь 2009 онд танилцаж, улмаар хамтран амьдарч 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдсэн нь гэрлэлтийн лавлагаагаар, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 20** оны * дугаар сарын **-ны өдөр охин төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Гэрлэгчид нь 2014 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд одоо хэн хэн нь бусадтай хамтран амьдарч байгаа, эд хөрөнгийн маргаан байхгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, мөн эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дугаар зүйлийн 6.3-т заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж, зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэрлэгчид хүүхдийн асрамжийн тал дээр маргаагүй тул насанд хүрээгүй охин ын саналын дагуу эх Б. ийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид  эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаан байхгүй гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******, овогт ын нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 20** оны * дугаар сарын **-ны өдөр төрсөн охин Булгантамир ийг эх Б. ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар  маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.******* д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг, шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор ******* аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бүүвэйцэцэгт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.5-дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХЗУЛ