Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/952

 

 

      2022        6           21                                           2022/ШЦТ/952

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С овогт Х-ын Мд холбогдох 2206 00000 1902 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.М нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, “****" хотхоны ** дугаар байрны ** тоот гэртээ байхдаа эхнэр Ж.Отай үл ялих зүйлээр шалтаглан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүнийг үстэж, нүүр толгой хэсэгт нь цохиж, өшиглөн, хүзүүн тус газар нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь 2 нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт, хамар, дээд уруул,эрүү, зүүн сарвуу, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд шарх, зүүн дээд талын 2-р их араа шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “онц харгис хэрцгийгээр”, 2.8 дахь заалтад зааснаар "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

мөн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ** дугаар хороо “****” хотхоны ** дугаар байрны ** тоот гэртээ байхдаа, эхнэр болох Ж.Оын найз И.Уийг “эхнэртэй хамт архи уулаа, хэрүүл маргаанд оролцлоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан, түүний толгой болон нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “духанд шарх, цус хуралт, тархи доргилт, эрүү, хүзүү, нуруу, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, зулгаралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

улмаар яллагдагч Х.М нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “онц харгис хэрцгийгээр”, 2.6 дахь заалтад зааснаар “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.8 дахь заалтад зааснаар "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

           

Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хэргийн газар үзлэг хийсэн: “... уг тоотод ороход үүдний хэсгээс эхлэн хоймор хэсэг хүртэл шал нь нилэхүйдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв... үзлэгийг цааш ариун цэврийн өрөөнд орж үргэлжлүүлэхэд уг өрөөний хана болон шал угаалтуур, угаалгын машин цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон эмх замбараагүй байв. Угаалтуурын доор 28 см урт ажлын хэсгийн урт 18 см, бариулын урт 10 см хэмжээтэй ажлын хэсэг нь цус мэт хүрэн улаан өнгөөр бохирлогдсон хутга байсныг хурааж авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас),

 

Хохирогч И.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өөрийн найз Ж.Отай уулзахаар түүний Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **** байрны ** тоотод очсон ба Ж.О бид хоёр оройн 22 цаг хүртэл юм ярьж сууж байгаад хүүхдийг нь унтахаар нь хүүхдийнх нь эцэг Х.Мд үлдээчхээд гадаа гарч байрных нь гадаа хүн тус бүрийн 2 лаазтай пиво уучхаад нэмж 2.5 литрийн пиво аваад гэрт нь орсон. Бид хоёрыг орсны дараа Х.М уг пивоноос хувааж ууж байснаа нэмж пиво захиалж архи уугаад суугаад байсан. Тэгээд Ж.О бид хоёр амарч байхад үүрээр Ж.Оыг хэл амаар доромжилж байснаа үсдэж аваад зодоод эхэлсэн. Х.М Ж.Оыг арай дэндүү зодоод байхаар нь би очиж салгахад намайг “чи муу яах гээд байгаа юм гээд үсдэж дараад миний толгой руу хатуу зүйлээр цохисоор байгаад толгой 2 газарт хагалсан. Энэ үед Ж.О ирж надаас Х.Мг салгахад Ж.Оыг Х.М хутга бариад хоолойг нь зүссэн. Би айсандаа гүйж гараад цагдаа дуудсан... Х.М өмнө нь би гэрт нь очиж найзтайгаа уулзахад 2022 оны 03 сард манай найз Ж.Оыг болон намайг бас цохиж зодож байсан.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

 

Хохирогч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сараас хойш Х.М гэх хүнтэй өөрийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **** хотхоны ** дугаар байрны ** тоот гэртээ хамтран амьдрах болсон ба бид 2 дундаасаа 10 сартай хүүхэдтэй. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай гэрт миний найз У ирсэн ба бид хоёр оройн 22 цагийн орчим манай хүүхдийг унтуулчхаад аавд нь үлдээгээд гарч гадаа хүн тус бүрийн 2 лаазтай пиво уучхаад орохоо 1 ширхэг 2.5 литрийн пиво авч орсон. Гэтэл Х.М бид хоёрын пивоноос хувааж уусны дараа нь үргэлжлүүлэн дуудлагын пиво дуудаж уусаар үүр цайж байхад над руу агсам тавьж чи их баян хүн, би чиний байранд хэцүү байгаа гэх мэтээр орилж хашхирч эхэлсэн. Би урдаас нь дуугарвал намайг зодох байх гэж айгаад чимээгүй байж байтал хүрч ирээд намайг үсдэж дараад миний нүүр лүү олон удаа цохиж, өшиглөсөн. Энэ үед манай найз У хүрч ирээд Х.Мг салгах гэсэн боловч дийлэхгүй байсан ба Уийг үсдэж дараад гурилын элдүүр болон гарт тааралдсан юмаар цохисоор толгойг нь хагалсан. Мөн бид хоёрыг гаргахгүй, цагдаа дуудуулахгүй байж байгаад хутга авч ирээд миний хоолойд 2 удаа зүссэн. Тэгэхээр нь би энэ хүний гарт алуулах юм байна гэж бодоод түүнээс уучлалт гуйгаад больчхооч гэж гуйж тайвшруулж байх хооронд манай найз гарч гүйж цагдаагийн байгууллагад хандсан.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 5 дугаар  сарын 06-ны өдрийн 6655 дугаар: “...ДҮГНЭЛТ 1. Ж.Оын биед 2 нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт, хамар, дээд уруул, эрүү.зүүн сарвуу, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд шарх, зүүн дээд талын 2-р их араа шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Хүзүүний шарх нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 5 дугаар  сарын 10-ны өдрийн 6666 дугаар: “...ДҮГНЭЛТ 1.И.Уийн биед духанд шарх, цус хуралт, тархи доргилт, эрүү, хүзүү, нуруу, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, зулгаралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Х.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...би согтоод Отай муудалцаад түүний биеийн толгой хэсэг нь гараараа 1-2 удаа цохиж, хөлөөрөө 1 удаа өшиглөсөн юм. Тэгтэл Оын найз У нь болиулах гэхээр нь шилэн хундагаар толгойн тус газар нь цохисон...би өмнө нь Од гар хүрч байсан удаа байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

            Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 56 дугаар хуудас),

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг  хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 62, 63, 64, 68-69, 70 дугаар хуудас)

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 34-43 дугаар хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

            Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

           

Улсын яллагч “...Шүүгдэгч Х.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Х.М нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, “****" хотхоны ** дугаар байрны ** тоот гэртээ байхдаа эхнэр Ж.Отай үл ялих зүйлээр шалтаглан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүнийг үстэж, нүүр толгой хэсэгт нь цохиж, өшиглөн, хүзүүн тус газар нь хутгаар зүсэж, улмаар эхнэр Ж.Оын найз И.Уийг “эхнэртэй хамт архи уулаа, хэрүүл маргаанд оролцлоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан, түүний толгой болон нүүрэн тус газар нь цохиж тус тус гэмтэл учруулсан байна.

 

Хохирогч Ж.Од Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6655 дугаар дүгнэлтээр “2 нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт, хамар, дээд уруул, эрүү, зүүн сарвуу, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд шарх, зүүн дээд талын 2-р их араа шүдний сулрал” гэмтэл,

Мөн хохирогч И.Ут Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6666 дугаар дүгнэлтээр “духанд шарх, цус хуралт, тархи доргилт, эрүү, хүзүү, нуруу, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, зулгаралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт” гэмтэл тус тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8-д “онц харгис хэрцгийгээр”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж заасан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Х.М нь гэр бүлийн хамаарал харилцаатай хүн болох эхнэр Ж.О, хохирогч И.У нарын эрүүл мэндэд халдаж хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Ж.Од Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6655 дугаар дүгнэлтээр “2 нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт, хамар, дээд уруул, эрүү, зүүн сарвуу, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд шарх, зүүн дээд талын 2-р их араа шүдний сулрал” гэмтэл,

Мөн хохирогч И.Ут Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6666 дугаар дүгнэлтээр “духанд шарх, цус хуралт, тархи доргилт, эрүү, хүзүү, нуруу, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, зулгаралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт” гэмтэл тус тус тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Х.М нь хохирогч Ж.О, И.Уийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг, мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг, “Онц харгис хэрцгийгээр” гэж олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг, “хоёр, түүнээс олон хүнийг” гэж нэг цаг хугацаа орон зайд нэг сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг, эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг тус тус ойлгодог.

 

Шүүгдэгч Х.М нь хохирогч Ж.О, И.У нарын эрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8-д “онц харгис хэрцгийгээр”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Х.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэжүйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус заасан.

 

Хохирогч Ж.О, И.У нар нь гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Х.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Х.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Х.М уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Х.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Х.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Бусад асуудлаар:

                                 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

           

Шүүгдэгч Х.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Х-ын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Х.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

         ШҮҮГЧ                     М.ТҮМЭННАСТ