Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/945

 

 

 

 

    2022         6            21                                        2022/ШЦТ/945

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч С.Аюушжав, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Ц.Сайнхүү /томилолтоор/,

иргэдийн төлөөлөгч А.А, Д.Н, Д.О,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-ын Мд холбогдох эрүүгийн 2206 00000 0188 дугаартай хэргийг 2022 оны ** дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийг шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ********-ийн  ** дугаар гудамжны ** тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүүхдүүдийнхээ дэргэд өөрийн хүүхдүүдийн эх, өөрийн эхнэр Б.Шийн нүүр, толгой, цээж, хавирга, хөл, гар хэсэг газарт тус тус гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож амь хохирогчийг онц харгис хэрцгийгээр, амь хохирогчийн  биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалт зааснаар онц харгис хэрцгийгээр хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт,

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны **** тоотгэртээ хохирогч С.Стэй хэрүүл маргаан хийх явцдаа түүний хөл рүү нь тень шидэж цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Эхнэрийнхээ дүүгээс уучлалт гуйж байна. Маш их харамсаж, орой бүр 3 хүүхдийнхээ талаар бодож байгаа. Намайг уучлаарай, ийм зүйл болно гэж бодоогүй. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. 2012 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн. Тухайн үедээ ойлголцоод гайгүй байсан. Манай хүн 2016 оноос эхлэн ууж эхэлсэн. Эхэндээ би гэртээ хүүхдээ хардаг учраас яваандаа гайгүй болно гэж боддог байсан. Сүүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл явдал болох үед ажлаа тараад ирэхэд нилээд согтчихсон, манай эгчийн гэрт үнс асгасан гээд муудалцаад 2 жил аваад явсан. Ял шийтгэл эдэлж дуусаад буцаад амьдрах эсэхээ ярилцаад, би дахиж гараад Штэй хамт амьдармааргүй байна гэж ээжид хэлэхэд чи 3 хүүхдээ бодох хэрэгтэй гэж хэлсэн. Гарч ирээд хамт амьдарсан. Тэгэхэд архины хамаарал ихтэй, маш их уудаг. Өдөр ажилдаа яваад ирэхэд согтуу байдаг байсан. Намайг ял эдэлж байхад хүртэл архи уудаг байсан. Би ханиа архинаас гаргах гэж хичээсэн. Би Ш архи уугаад байна. Чи дүү юм чинь нь ярилцаад үзээч гэж О-д хэлдэг, ар гэрт нь мэдэгддэг байсан. Сүүлд энэ байдал даамжирсан учраас би эцэг, эхийнхээ дэргэж тэгж байхад үнэхээр хэцүү байсан тул тусдаа амьдрах сонголтыг хийсэн. Хэрэг болох өдөр хүртэл тусдаа амьдарч байсан. Хүүхдүүддээ мөнгө өгөх гэж л очдог байсан. Хэрэг гарсан үед би 20 цагт ээжийнээ ажилд “Хүннү” маллд туслаж байгаад Сансар дээр ирээд Рояал ресторан ороод хоол, уух юм захиалсан. 20-21 цагийн үед хань Ш залгаад хаана байна. Би түлээ авсан. Чи завтай бол ирээд буулгаад өгөөч гэсэн. Тухайн ресторан 12 цаг гээд хаасан. Би гэртээ очоод хажуу гэрт орж тамирын хувцас өмсөөд гэртээ ороход Ш согтуу нүд нь хөхөрчихсөн байсан. 3 хүүхэд баруун талын орон дээр унтаж байсан. Би чи яагаад ийм болчихсон юм бэ гэхэд надад чи буцаж ирвэл би архи уухаа болино гэж хэлсэн. Би чи бид хоёр ямар шалтгаанаас болоод тусдаа амьдарч байгаа билээ архинаас шүү дээ, хэрвээ энэ байдал үргэлжлэвэл би 3 хүүхдээ авна гэж хэлсэн. Тэгэхэд уурлаад хэрвээ чи надаас салвал би 3 хүүхдээ золиослоод ч хамаагүй бүх зүйлээ дуусгана, аав, ээж, ах, дүүсийг чинь ахынхаа найзуудад хэлж алуулна гэж хэлээд над руу юм авч шидсэн. Би хүүхдийнхээ баруун талын орон доор сууж байсан. Ш босож ирээд намайг заамдаад авсан. Би алгадсан. Алгахад хойшоо аяга таваг тавьдаг сервант налаад зогссон. Тэр үед би очоод элэгдэж цохисон. Доошоо суугаа чи муу зайл гэж над руу орилсон. Хажуу тийшээ харахад хүү Т сэрсэн байсан. Бага хоёр нь хөнжлөө нөмрөөд айчихсан байсан. Би хүүхдүүд айсан байсан учир хажуу талын гэрт орж унтсан. Өглөө 06 цагийн хавьцаа хоёр цагдаа хаалга тогшсон. Гараад ир гэж хэлээд гарахад юу болсон талаар мэдэж байна уу гэхэд би мэдэхгүй байна гэсэн. Машинд сууж бай гэж хэлсэн. Цаанаас нь хэдэн цагдаа ирсэн. Тэгээд эхнэр байсан гэр лүү орсон. Гарч ирээд өчигдөр юу болсон талаар хэл, яасан, юу болсон гэж асуусан. Би өчигдөр эхнэр Штэй муудалцсан, гар хүрсэн гэж хэлсэн. Баянзүрхийн 2 дугаар хэлтэст очоод мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн.

Сүүлд тусдаа амьдарч байхдаа А гэх охинтой хамтран амьдарч байсан. С хамтран амьдрагчийн ээж байсан. Бас л тухайн үед ар гэрийн амьдрал болохгүй байгаа, үр хүүхэд, стресстэй зүйлээс болоод шинэ эхлүүлж байсан амьдралдаа ухаан санаагаа төвлөрлүүлж чаддаггүй байсан. Тэр үед ажил төрлөөс болоод стресстдсэн байсан. Тэгэхэд С гэрт ирсэн байсан. Би гараад гаднаас ирээд удаагүй байсан найзтайгаа уулзаж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би ** дугаар байрандаа ирэхэд хамтран амьдрагч А том өрөөнд, С жижиг өрөөнд хүүхэдтэй хамт байсан. Чи хаагуур яваад ирж байгаа юм, гарч яваад алга болчихлоо, юу хийгээд алга болчихвоо гэж асуухад би ойрд тааралдаагүй найзтайгаа уулзсан. Нээх их архи уугаагүй гэж ярихад чи худлаа яриад байгаа юм биш үү гэсэн. Манай талийгаачтай холбоотой хэрүүл маргаан үүсдэг байсан. Чи тийшээ яваад ирсэн юм биш үү гээд маргаан үүссэн. Болкон дээр А очиж тамхи татсан. Би тухайн үед стресстэй байсан болохоор чи жоохон хүүхдийн хажууд тамхи татахгүй гэж орилоод босож ирэхэд хамтран амьдрагчийн ээж дундуур орж намайг тэвэрч авсан. Бид хоёр орооцолдож газар унасан. Тэгэхэд хөлөнд тень байсан. Босож ирээд байж байхад гаднаас 2 цагдаа хаалга тогшсон. Тэгээд Баянзүрхийн 1 дүгээр хэлтэст очиж эрүүлжүүлэгдсэн.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Бодит хохирлоо нэхэмжлээд авсан. 3 хүүхдийг авсан. Насанд хүртэл нь өөр дээрээ байлгана гэж бодож байна. Хүүхдүүдийг өсгөж байх хугацаанд эмээ нь, эцэг нь уулзмаар байна гээд хүүхдүүдийг хоёрдуулаад байх хүсэлгүй байна. Ганцхан өөрөө даагаад өөрөө өсгөнө гэж бодож байна. Нөхөртэйгөө ярилцсан. Манайх хоёр хүүхэдтэй нэмээд таван хүүхэдтэй болж байгаа юм. Уулзаж болох ч цөөхөн, хол уулзуулмааргүй байна. Эмээ нь байнга уулзья гээд байвал хүүхдүүдийн сэтгэл хоёрдоод хүмүүжилд нь нөлөөлнө гэж бодож байна. М гэх хүнээс хүүхдэд нь гаргуулж авах юу байна бүгдийг нь авна. Насанд хүрэх хүртэл нь өөрөө харна гэж бодож байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 5-** тоот байх бөгөөд ... уг тоот нь гаднаа цэнхэр өнгийн төмөр явган хаалгатай байх бөгөөд тус хаалгаар ороход хашааны хойд хэсэг улаан төмөр дээвэртэй цагаан шохоон пасадтай өвөл зуны сууц байх бөгөөд уг сууцны урд талд хоёр Монгол гэр байв. Ертөнцийн зүгээр зүүн талын Монгол гэрт үзлэгийг цагийн зүүний дагуу хийхээр тогтов. Уг гэр нь орох хэсэгтээ үүдний амбаараар дамжин гэрт ороход зүүн талд саарал модон гуурстай угаалтуур байх ба угаалтуурын зүүн талд цагаан өнгийн олон хаалгатай гал тогоооны шүүгээ байх ба тус шүүгээн дээр аяга таваг эмх замбараагүй байдалтай байв. Тус шүүгээний дор буюу шалан дээр ягаан өнгийн углааш нэг хос 2 ширхэг байх бөгөөд баруун хөлний хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг тэмдэглэлд тусгаж эд мөрийн баримтаар түр хураан авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд саарал эрээн өнгийн бүтээлгэтэй буйдан дээр 38 настай гэх эмэгтэй хүний цогцос дээш харсан байдалтай байх бөгөөд уг цогцос нь хөлдөө ямар нэгэн хувцасгүй саарал өнгийн дотоож байв. Тус цогцос нь дээгүүрээ ягаан өнгийн богино ханцуйтай цамцтай байх бөгөөд цогцосны зүүн хөлийн ... дээд хэсэгт язарсан шарх, зүүн өвдөг хэсэгт 18х8см харьцаатай хөхрөл няцралтай, баруун ташаа хэсэгт 9х5.5см харьцаатай хөхрөл няцрал, баруун хавирганы доод хэсэгт түлэгдсэн хуучин шархтай, баруун гарын шуунд цэгчилсэн олон тооны хөхрөлтэй, баруун гар сарвууны ар хэсэг хөхрөл няцралтай баруун зүүн нүдний зовхи аниастай, зовхинд цус хуралт, хөхрөлт үүссэн, хамар амнаас цус мэт хүрэн улаан өнгийн зүйл гарч урссан байв. Уг цогцосны зүүн мөрний хажууд дэвсгэр дээр хүрэн улаан өнгийн цус мэт зүйл урссан, мөн бүлэгнэж, нөжирсөн цус мэт хүрэн улаан өнгийн зүйл байсныг 2 дугаараар тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.Тус буйдан дээр хар өнгийн Нокиа гэсэн бичигтэй гар утас байсныг түр хураан авав. Тус буйдан дор буюу шалан дээр шахмал түлш энд тэндгүй эмх замбараагүй тарсан байдалтай байх бөгөөд шалан дээр цэнхэр өнгийн жинсэн өмд байв. Буйдангийн эсрэг талд бор шаргал өнгийн ширээ байх ба тус ширээн дээр заазуур, махны мод, аяга, таваг эмх замбараагүй байдалтай байх бөгөөд заазуурын ажлын  хэсэг 17 см урттай, бариул нь 12.5 см урттай байв. Ажлын хэсгийн дунд хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг эд мөрийн баримтаар түр хураан авав. Ширээн дор буюу шалан дээр дотроо шингэн зүйлтэй 2 ширхэг сав байх ба ширээний эргэн тойронд шалан дээр тогооны таг, хүүхдийн өрөөсөн гутал, дэр, индукцийн плитка, цахилгаан тогоо газарт эмх замбараагүй байв. Гэрийн хойд хэсэгт хүрэн өнгийн шүүгээ байх бөгөөд тус шүүгээн дээр шашны эд зүйл болоод КОНКА гэсэн бичитэй хавтгай дэлгэцтэй зурагт байх бөгөөд зүүн талд хүрэн өнгийн тольтой модон шүүгээ байв. Түүний зүүн талд ямар нэгэн бичиггүй саарал өнгийн хоёр хаалгатай хөргөгч байх бөгөөд хөргөгчний зүүн талд шаргал өнгийн модон рамтай материалтай ор байв. Тус орон дээр шар өнгийн хөнжил эмх замбараагүй байв. Орны доор шалан дээр номин ногоон өнгийн шаазангийн хэлтэрхий байв. Мөн гэрийн голд төмөр гар хийцийн зуух байх ба зуухны ойр орчимд шахмал түлш энд тэнд тарсан байдалтай байх бөгөөд баруун талын баганы дор номин ногоон өнгийн шаазангийн хэлтэрхий мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон урт үс наалдсан байдалтай байсныг 6 дугаараар тэмдэглэн эд мөрийн баримтаар түр хураан авав. Үзлэгийг үргэлжлүүлэн гэрийн дотор баруун талд байрлалтай байсан модон орны урд үзүүр буюу шалан дээр номин ногоон өнгийн шаазангийн хэлтэрхий 7 дугаар дугаарлан гэрэл зургаар бэхжүүлж авав. Зуухны урд талд түлээний төмөр саванд төмөр сүх байх бөгөөд уг сүхний бариул болоод сүхний толгой хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн цус мэт зүйл дусаж хатсан байдалтай мөн бариул хэсэгт урт хар өнгийн наалдсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж түр хураан авав. Зуухны ойр орчимд буюу шалан дээр шахмал түлш эмх замбараагүй байдалтай тархсан байв. Гэрийн баруун урд хэсэгт буюу үүдэн хэсэгт шаргал өнгийн олон хаалгатай хувцасны шүүгээ байх ба шүүгээг онгойлгож үзэхэд хувцас хэрэгсэл өлгөөтэй байв. Үзлэгийн явцад гэрийн гол хэсэгт байсан ширээн доороос цагаан өнгийн модон тавцан дээрээс гарын мөр 4 ширхгийг бэхжүүлж авав. Эд мөрийн баримтаар 1 ширхэг заазуур, шаазангийн хэлтэрхий 2 ширхэг, үсний боолт хар 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэг, ягаан өнгийн таавчиг 1 хос 2 ширхэг, Нокиа гэсэн бичигтэй хар өнгийн гар утас зэргийг эд мөрийн баримтаар түр хураан авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 17-23 дугаар хуудас),

Цогцост үзлэг хийсэн: “Үзлэг хийсэн цогцос нь 159 см урттай, толгойдоо 42 см хар өнгийн үстэй, 58 кг жинтэй биеийн галбир зөв. Булчин өөхөн эдийн хөгжил дунд 38 настай эмэгтэй хүний цогцос байна. Хоёр нүдний зовхи хаалттай баруун зүүн нүдний зовхио хөх ягаан өнгийн цус хуралттай орчны эдээс овойж хавдсан, зовхины салст цайван цагаан хоёр нүдний доод зовхинд цөөн тооны цэгчилсэн цус харвалттай. Хүүхэн хараа хоёр талд жигд өргөссөн эвэрлэг тунгалаг тэмтрэлтээр хамрын ясны мөгөөрс бүрэн. Ам хаалттай дээд уруулын дун хэсэгт 1 см урт, 0.5 см урт, 1 см урт хөндлөн ташуу байрлалтай өнгөц зүсэгдсэн шархтай. Дээд уруулын дотор дунд хэсэгт 1х1.5 см хөх ягаан өнгийн цус хуралттай орчны эдээс овойж хавдсан. Доод уруулын дотор баруун хэсэгт 3.5х1.5 см хөх ягаан өнгийн цус хуралттай 1х0.3 см язарсан шархтай зүүн хэсэгт 2.5х2.5 см хөх ягаан өнгийн цус хуралттай 2х1 см язарсан шархтай, доод дээд уруул орчны эдээс овойж хавдсан. Баруун шанаанд 8х4.5 см хөх ягаан өнгийн цус хуралттай, 2.5 см урт өнгөц зүсэгдсэн шархтай, Зүүн хацар эрүүний зүүн хэсгийн хамарсан 8.5х9 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай 4х2.5 см, 2х1.3 см, 3.5х2 см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Зүүн шанаанд 2.5х1.5 см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Эрүүний доод хэсэгт 6.5х2 см хөх ягаан өнгийн цус хуралттай. Баруун шанаа, зүүн шанаа, зүүн хацар, эрүүний зүүн хэсэг орчны эдээс овойн хавдсан. Баруун чихний дэлбэн нилэнхүйдээ, баруун чихний доод хэсэгт 3х2 см хөх ягаан өнгийн цус хуралттай. Зүүн чихний нилэнхүйдээ хөх ягаан өнгийн цус хуралт хаван хавдартай. Зүүн чихний сүвний урд хэсэгт 1.4 см зах ирмэг тэгш Г хэлбэрийн зүсэгдсэн шархтай. Хамар амнаас улаан хүрэн цусархаг шингэн гарсан. Зүүн зулай чамархай дагзны зүүн хэсэг овойж хавдсан. Үзэгдэх шүд бүрэн баруундээд 2, 3, баруун доод 3 дугаар шүд цөгц хэсгээр үгүй зах ирмэг мөлгөр зүүн дээд 3 дугаар шүд цөгц хэсгээр хөндлөн ташуу хугархай зах ирмэг хурц. Гар хөлийн хуруунууд бүрэн бүтэн гадна бэлэг эрхтний хөгжил зөв, өтгөн шээсний сүвээс гарсан зүйлгүй. 10х9 см урд дунд хэсэгт 2х1.8 см, 2х1 см, 1.5х2 см, 0.5х0.5 см урд доод хэсэгт 7.5х5 см баруун сарвууны гадна хэсэгт 10.5х8 см дунд хурууны урд хэсэгт 2х2.5 см хөх ягаан өнгийн цус хуралттай. Зүүн мөрөнд 1.5х0.5 см, урд хэсэгт 4.8х0.5 см, хүрэн улаан өнгийн цус хуралттай. Зүүн бугалганы гадна хэсэгт 5.5х1.2 см, гадна доод хэсэгт 8х6.8, 4.5х3.5, 4.5х1.2 см захаараа шаргал туяа орсон, хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Гадна дунд хэсэгт 4.5х2.5 см, гадна дээд хэсэгт 4.5х1.5 см, ар доод хэсэгт 3х1.5 см хөх ягаан өнгийн цус хуралттай. Зүүн шууны урд дунд хэсэгт 1.5х1.8 см, 1.5х1.5 см гадна дунд хэсэгт 2.5х1.5 см, гадна дээд хэсэгт 2х1 см гадна доод хэсэгт 1х1 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Гадна дээд хэсэгт  3х0.8 см хөх ягаан өнгийн цус хуралттай. Зүүн сарвуунд 3.5х2 см, 3.5х2 см, 2.5х1.3 см, 1х1 см, 1х0.7 см хөх ягаан өнгийн цус хуралттай. 0.5х0.2 см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Зүүн гуяны гадна дунд хэсэгт 3х4 см, 6х3 см дотор доод хэсэгт 11х6 см зүүн өвдөгний дотор хэсэгт 8х7 см хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн шилбэний дотор хэсэгт 3.5х1.5 см, 1.5х1.2 см, хүрэн улаан өнгийн зулгаралттай. Зүүн тавхайн дотор хэсэгт 3х2 см, 2.5х1 см хөх ягаан өнгийн цус хуралттай. Баруун гуяны дотор дээд хэсэгт 2х1 см, баруун өвдөгт 1.8х1 см гадна хэсэгт 1х1 см баруун шилбэний урд дээд хэсэгт 1х1 см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Баруун тавхайн гадна хэсэгт 6х3.6 см хөх ягаан цус хуралттай, хүзүүний урд дунд хэсэгт хөндлөн байрлалтай 11 см урт өнгөнд зүсэгдсэн шархтай. Хүзүүний баруун дунд хэсэгт 1.5х0.5 см хөх ягаан өнгийн цус хуралттай. Баруун доод хэсэгт 2х1.5  см хөх ягаан цус хуралттай, зүүн урд дунд хэсэгт 1.3х1.3 см хүрэн улаан өнгийн зулгаралттай, зүүн дээд хэсэгт 8х4.5 см, 0.7х0.7 см, баруун хөхний дотор доод хэсэгт 2х1.5 см хөх ягаан өнгийн цус хуралттай. Цээжний баруун доод хажуу хэсэгт 7х4 см, баруун хөхний гадна дээд хэсэгт 1.2х1.3 см, 0.5х0.5 см, 0.5х0.5 см, цээжний дунд дээд хэсэгт 3х1.7 см, 0.7х0.6 см, 0.8х0.6 см цээжний зүүн доод хажуу хэсэгт 2.5х2 см, 2х1 см, 1.7х1.3 см, 2х1.3 см, 1.5х1.3 см, 1.8х1 см, 2.5х2 см хүрэн ягаан өнгийн цус хуралтуудтай 3х2 см, 5х2.5 см, 2х2 см хөх ягаан өнгийн цус хуралттай. Хэвлийн голоор босоо байрлалтай 13.5х0.8 см хэвлийн доод хэсэгт хөндлөн байрлалтай 16.5х0.3 см, баруун хажуу хэсэгт 4х2.5 см, 2х1 см хуучин сорвуудтай хэвлийн зүүн дээд хэсэгт 9.5х5 см, 1.5х1.5 см, зүүн хажуу хэсэгт 2х1 см, 1.2х0.7 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Зүүн дээд хэсэгт 1.8х1.5 см, зүүн хажуу хэсэгт 1.5х0.4 см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Зүүн ташаанд 6.5х3 см, 3х2 см, 3х2.8 см баруун ташаанд 10х5 см хөх ягаан өнгийн цус хуралттай. Баруун бугалганы гадна доод хэсэгт 4х1.5 см, баруун шууны гадна доод, ар доод хэсгийг хамарсан нурууны баруун доод хэсэг 10х0.1см, зүүн дээд хэсэг 2.5х1.3 см, 1х0.2 см, 0.7х03 см, 3х0.7 см, нурууны дунд хэсэгт 1.5х0.6 см, зүүн доод хэсэг 1.8х0.7 см, 2.3х0.4 см, хүрэн улаан өнгийн зулгаралттай. Хүүрийн толбо биеийн ар дарагпаагүй хэсгээр хөхөлбөр ягаан өнгийн бүдэг үүсч дарахад цайн 13 секундын дараа эргэн өнгөндөө орно. Булчингийн хөшилт эрүү, доод мөчид тод үүссэн, дээд мөчид сул үүссэн. 11 цаг 30 минутад шулуун гэдэсний хэм 22.5o байжээ. Нас бараад 7-9 цаг орчим болсон.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 24-31 дүгээр хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би эхээс тавуулаа айлийн дөрөвдөх хүүхэд болж мэндэлсэн. Б.Ш миний төрсөн эгч байгаа юм. Манай ээж Б нь 1995 онд элэгний хорт хавдар өвчнөөр нас барсан. Харин аав Б нь бид нарыг тэжээж чадахгүй гээд 1995 онд хаяж яваад төрсөн хамгийн том ах болох Аын гэрт бид нар өссөн юм. ... Б.Ш Б.М гэх хүнтэй 2012-2013 онд гэр бүл болж хамтарч амьдарч эхэлсэн. ... дундаасаа 3 хүүхэдтэй. Том нь Т, дунд хүүхэд Тэ, бага нь Ая. Манай эгч Б.Ш нь 2008 оноос хувиараа лангуу ажилуулж байгаад том хүү Тийг төрснөөс хойш гэртээ хүүхдүүдээ харж эхэлсэн. Түүнээс хойш яг эрхэлсэн тодорхой ажил байхгүй байсан. ... Б.М Б.Ш нар гэр бүл болсноос хойш эхлээд Б.Ш нь манай гэрт уйлчихсан маргалдаад хэрэлдээд гэж ирдэг байсан. Харин 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр гэж санаж байна. Б.Мгийн эх А гэх хүн над руу залгаад Б.Ш гэмтлийн эмнэлэг дээр сэхээн амьдруулах тасагт байна. Чи яаралтай ир гэж хэлэхээр нь би яваад очисон чинь эгч Б.Шийг Б.М нь зодож хүчтэй цохисны улмаас 12 хураа гэдэс нь тасарч гэмтсэн гэж мэдсэн. Уг асуудлаараа Б.М нь шалгагдаж 2 жил хорих ялаар шийтгэгдсэн. Б.М нь 2019 оны хавар суллагдаж гарч ирээд эгч Б.Ш дээр дахин очиж хамт амьдрахаар болсон юм байна лээ. Тэрнээс хойш Б.М нь гэртээ ирэхгүй гадуур хонож өнждөг болсон, өөр хүнтэй болсон, харьцсан гэж Б.Ш надад хэлсэн. Гар утас дээрх чатыг нь хүртэл надад явуулж байсан юм. Түүнээс хойш Б.Ш эгчийн гэрт очиход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан байдаг бөгөөд ямар шалтгааны улмаас архи уугаад байгаа юм бэ гэж асуухад нөхөр Б.М нь нөхөр надаас өөр хүнтэй болчихсон. Тэр эмэгтэй нь жирэмсэн юм байна. Гэртээ ирэхээ больсон гэж уйлж хэлдэг байсан. Тэрний дараа ... Б.Мгийн нөгөө эмэгтэй нь төрсөн байна. Тэр эмэгтэйтэйгээ цуг амьдарч байгаа юм байна гэж хэлж байсан. ... Б.Ш нь өөрөө салахгүй, өөрөө гэр бүлийн асуудлаа зохицуулна гэж хэлэхээр нь би түүнээс хойш би гэр бүлийн харилцаанд нь оролцоогүй юм. Улмаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б.Ш эгчийн гэрт хүүхдүүдэд нь шинэ жилийн бэлэг аваад очиход гэрт нь Б.М ирчихсэн. Гэртээ гэр бүлээрээ байж байсан. ... Харин 2022 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдөр шилжих шөнө 23 цаг 48 минутад төрсөн эгч Б.Ш над руу ******** дугаараас миний эзэмшлийн ******** дугаар луу залгаад намайг ирж ав гэж хэлээд уйлаад байсан. Гэхдээ тэр үед яг юу болсон талаар хариу хэлэхгүй байсан. Зүгээр л уйлаад ирээд ав, яг одоо гэх мэт үг хэлж байсан. ... урьд өмнө нь Б.Ш эгч над руу шөнө олон удаа залгаж уйлж ярьдаг байсан. Тэгээд би яваад очье гэж хэлэхээр хэсэг хугацааны дараа чи ирээд хэрэггүй гэж хэлдэг байсан. ... Б.Ш нь Б.Мтай гэр бүл болохоос өмнө архи уудаггүй, тамхи татдаггүй байсан. Сүүлийн үед сэтгэл санаа тогтворгүй болж архийг байнга хэтрүүлж хэрэглэдэг болсон юм. ... байнга л архи уухаа боль, юунаас болж уугаад байгаа юм гэхэд Б.Мг л өөр хүнтэй болсон байна. Намайг хуурч байна гэх мэт зүйл яриад уйлдаг байсан. ...Манай эгч Б.Ш надад огт хэлдэггүй байсан. Харин Б.Мгийн ээж л над руу залгаж тэр хоёр маргалдаж, муудалцаж, бие биеийгээ зодож байна. Мөн эгч чинь архи ууж байна гэж хэлдэг байсан. ... бид нар маш их гомдолтой байгаа.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас) ,

Гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би амь хохирогчийн үеэл эгч. Бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд. Надтай хамт “Computer mall”-д 2 сар гаруй хугацаанд ажиллаж байгаа. Өглөө яг 10 цагт ажлын цагтаа амь хохирогч ирсэн. ... 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн үед түлээ нүүрс авна гээд үс толгой, ажлын хувцасаа угааж тавьчхаад 18 цаг 30 минутад машин дуудчихлаа гээд гараад явсан. ...өнөөдөр өглөө яагаад ирэхгүй байна гээд утасны дугаар луу нь 10 цагийн үед залгахад утас нь дуудаж байсан. 3-4 удаа залгахад утсаа авахгүй байхаар нь гайхсан. Талийгаач нь илүү дуту зангүй,чимээгүй л ажлаа хийгээд байж байдаг даруухан хүн байсан. Урьд өмнө нь гэрт нь хүүхдийн үсний найр болж байхад очиход их л дажгүй тохижсон сайхан амьдарч байсан. Талийгаач нь архи согтууруулах ундааны зүйл хааяа л хэрэглэдэг, архины хамааралтай хүн биш. Ажил төрлөө тасалдаггүй, ажилд сайн. ... Нөхөр Д нь зодож нүддэг юм байна лээ. Сүүлийн 4-5 жил би нөхрийг нь хараагүй, харьцаагүй. 2021 оны 12 дугаар сарыэ 22-ны өдөр шинэ жилийн үеэр зодуулсан ирсэн. Надад зураг нь байгаа. 2022 оны 01 дүгээр сарын дундуур бас зодуулсан ирсэн. Хацар нь бас хавдсан байсан. Надад хоёр найзынхаа гэрт очоод муудалцаад байхаар нь салгах гэж байгаад цохиулсан гэж хэлж байсан. Миний бодлоор нөхөр Д нь л зодсон гэж бодож байна. Нөхөртэйгөө хамт амьдраад 8-9 жил болж байгаа. ... Би гомдолтой л байна. 3 хүүхдээ боддоггүй юм байх даа гэж бодож байна.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар хуудас),

Насанд хүрээгүй гэрч М.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... өчигдөр манай ээж орой 18 цагийн үед ажлаасаа ирсэн. ... дүү бид нарт хоол болон гэртээ түлээ нүүрс авч ирсэн. Тэгээд модоо оруулчихаад нүүрсээ оруулж чадаагүй. ... манай ээж намайг чи яагаад гутлаа хураагаагүй юм бэ гэж хэлээд намайг хоёр дүүтэй хамт гадаа амбаарт гадаа хүйтэн байхад гаргаад зогсоочихсон. Жаахан байж байгаад ор гээд оруулчихсан. ... ээж архи уучихсан согтуу байгаа юм шиг байсан ба орон дээр унтаад өгсөн. Үүний дараа хоёр цагийн дараа аав гэртээ ирсэн. Архи уучихсан согтуу байсан ба намайг миний хувцсыг тайл, гаранд байгаа цаг тайл гэхээр нь би тайлах гэсэн боловч чадахгүй байсан чинь аав намайг гараараа цохиод нүүр лүү 3 удаа алгадсан. Би тэгэхээр нь босоод ээжийн орон дээр гараад ээжийн хажуугаар хэвтсэн чинь аав ээжийг зодоод эхэлсэн. Би айсандаа нөгөө талын орон дээр унтаж байсан 2 дүүгийнхээ ор луу ороод толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд чимээгүй чагнаад хэвтсэн. Тэгсэн юм түчигнээд ээж Д чи болиоч ээ би үхлээ шүү дээ гэж орилоод байсан. Аав бас би та нарыг ээж шиг чинь ална мэдэв үү  гэж орилж байгаад гарсан. Тэгээд чимээгүй болсон ... би шээх гээд харахад ээж шүүгээний өмнө хэвтэж байсан. Би айгаал шээчихээд буцаад орондоо ороод унтсан. Өглөө сэрээд харахад ээж орон дээрээ гарчихсан унтаж байсан. Би ээжийг босгох гээд хажууд нь очьсон чинь нүүр ам нь аймар их цус болоод хөдөлгөөнгүй болсон байхаар нь зөндөө дуудсан. Надаар тоглоод байгаа юм байх гэж бодоод нүднийх нь зовхийг татаад хартал нүд нь хөдлөхгүй байхаар нь хоёр дүүгээ босгоод эмээгийн хаалгыг нүдээд эмээг дуудсан. ... Тэгээд дүү бид нарыг аваад эмээ гэртээ оруулсан. Яг энэ үед аав ээжийг чинь зодсон гэдгийг цагдаа нарт хэлэх юм бол аав чинь шоронд ороод та нар асрамжийн газар очно шүү гэж хэлсэн.  Манай аавыг М гэдэг. Ээжийг сая шинэ жил болохоос өмнө аймар зодсон. Тэгэхдээ сүх бариад ээжийг цохих гээд байсан чинь эмээ сүхийг нь булааж аваад өөр тийшээ шидэж байсан. ... тэрнээс өмнө бас нэг удаа зодож байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 89-90 дугаар хуудас),

Насанд хүрээгүй гэрч М.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би ээж Ш, аав М болон 7 настай эрэгтэй дүү Тэ, 5 настай эмэгтэй Ая, өвөө, эмээ нарын хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **********-д амьдардаг. ... Би 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байхад ээж Ш өглөө эрт ажилдаа явсан. Харин манай аав М өдөр болж байхад гэрээс ажилтай байна гээд гараад явцгаасан. ... шөнө 01 цаг болж байх үед аав М гаднаас сонин байдалтай ээж Штэй адилхан болчихсон хэл ам нь энгийн үеэс ууртай, догшин болчихсон гэрт орж ирсэн. Аав М гэрт орж ирээд надад алив хувцас тайл гэж ууртайгаар хэлсэн тул би ааваас айгаад түүний хувцсыг тайлж байсан... надаар бөгж, цаг, гутлаа тайлуулж байсан... түүний өрөөсөн гутлыг тайлж чадахгүй байсан тул аав над руу уурлаад намайг хөлөөрөө өшиглөж унагаагаад ... ээжийг зодож эхэлсэн... ээж Шийг орон дээр байхад нь үстэж татаж унагаагаад чирээд нүүр лүү нь гараа маш олон удаа цохиод байсан. Ээж цохиулж байхлаа сонин чимээ гаргаж байсан... гэнэт намайг зодоод маш их өвтгөсөн. Намайг гараараа орны толгойнд тулгаж байгаад дарж байгаад толгой руу цохиж бас алдагдсан. Би уйлаад ... ээж Ш рүү очиход ээж Ш орон дээрээ доошоо хараад нүүрээ дараад хэвчихсэн байсан тул ээжийн хажуугаар ороод авраарай гээд хэвтсэн. Намайг хэвтэсний дараа аав М надтай сонин зүйл яриад мөнгө яриад байсан. Надтай ярилцаж дуусаар ээж Штэй юм ярилцаж байгаад ээж Шийг үсдэж газар шалан дээр унагаад зодож эхэлсэн ба ... намайг харж байхад толгой руу нь гараараа хүчтэй цохиж байсан. Би ааваас айгаад ээжийн хэвтэж байсан орон дээр хэвтэж байхдаа хөнжлөөр толгойгоо бүтээгээд хэвтсэн. Аав М ээж Шийг унтах хүртэл зодсон. ... ээж Ш Д чи болиоч ээ, аллаа шүү дээ, ээжээ гээд дуу султай яриад байсан. ... аав М ээж Шийг удаан зодсон байх. Яагаад гэвэл би унтан унтатлаа түчигнэсэн чимээ сонссон. ... Ээж Ш гэртээ ирэхдээ зүв зүгээр орж ирсэн. Мөн аавыг ирэхээс өмнө бас зүв зүгээр байсан. Ээжийн нүүрэнд ямар нэгэн ил харагдах гэмтэл, шарх, хөхрөлт байгаагүй. ... сүүлийн 1 жилийн хугацаанд аав ээжийг архи уучихсан үедээ л зодсон. Би он сар өдрийг санахгүй байна.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас),

Насанд хүрээгүй гэрч М.Тэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ээж Ш, аав М болон 8 настай ах Т, 5 настай эмэгтэй дүү Ая нарын хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **********-д амьдардаг. ... манай аав, ээж хоёр дандаа хэрэлдээд маргалдаад байдаг. Мөн тэр хоёр их архи уудаг. Ээж аав хоёр 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би гэртээ ах болон дүү нарын хамт байж байсан. ... ээж орой ирсэн ... ирэхдээ зүв зүгээр эрүүл гэртээ орж ирсэн. Бид нар гэр орноо цэгцлээд ээжтэй хамт хоол хийгээд ... идсэн. Би аавыг хүлээгээд байхад ирээгүй. Аав ирээгүй тул бид нар ороо засаад унтсан. Би ... муухай зүүд зүүдлээд сэрсэн. Намайг сэрэхэд аав ээж хоёр зодолдоод байсан ба аав ээжийг үсдэж байгаад гараараа нүүр лүү нь маш олон удаа цохиж нүдээд, гэр дотор байсан сандал гартаа бариад тэр сандлаараа хэд хэдэн удаа ээжийн гар луу цохиод байсан. Би өөр зүйл сайн санахгүй байна. ...Ээж аавд болиочээ гээд орилж хашхираад байсан. Аав гэр бусниулаад юм шидлээд байсан. Аяга хагалгаад, сандал шидээд байсан. Аав хааяа ээжийг сүхээр болон хутгаар айлгаж сүрдүүлдэг. ... тэр шөнө гэнэт нойр хүрэхгүй байхаар нь сэрээд хартал ээж хөнжил дээгүүрээ нөмөрчихсөн шалан дээр хэвтэж байсан. Ээжийг харах гээд очтол ээжийн нүүр хөхөрчихсөн байсан. Би айгаад буцаад унтсан. ... Т ээжийг очиж шалгахад цус нөжиндөө холилдож, нүүр нь хөхөрчихсөн байсан. Би тэгээд эмээг очиж дуудсан. ... аав согтуу орж ирэхээрээ л ээжийг зодоод байдаг. Би аав ээжийг яг хэзээ зодсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар хуудас),

Насанд хүрээгүй гэрч М.Ая-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Шөнө намайг унтаж байхад аав ирчихсэн ...ирээд Тийг орон дээр зодоод байсан. Т ааваас мөнгө гуйгаад байсан санагдаж байна. Би шөнө аавыг ирчихсэн байхад худлаагаасаа унтаж байсан. ...Т тэр үед аавын хувцсыг тайлж байгаад зодуулсан байх гэж би санаад байна. ...аав гэнэт ээжийг зодоод эхэлсэн... ээж орилоод байсан. Бас төмөр чирэх шиг чимээ сонсогдсон. Миний бодлоор тэр чирж байсан төмөр нь сүх байсан байх. Мөн ээжийг аав сүхээрээ цохиод бас шал цохиод байсан байх. Ээж тэр үед одоо больчихооч дээ гэж гуйгаад байсан. ... би нэг сэрээд харахад аав ээжийн хоёр гарын бугуйнаас нь бариад чирж обайгаад орон дээр хэвтүүлсэн. ...Ээжийг Т шалгахад манай ээж юм ярихгүй, юу ч дугарахгүй, нүүр нь аймр болчихсон, цус гарчихсан байсан. Тэр өглөө нь аав бид нарыг та нар гудамжинд амьдарна гэж хэлээд байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар хуудас),

Гэрч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Миний хүү М нь Говь Алтай аймгийн төвд 1991 оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн ба эхээс хоёулаа, дээрээ ганц эгчтэй. Анх М нь 1998 онд сургуульд 7 настай байхлаа Говь Алтай аймгийн ******** сумын сургуульд орж элсэн суралцсан. Тэгээд 2001 онд манай гэр бүл Улаанбаатар хотод шилжиж ирсэн ба ** дүгээр сургуульд 4 дүгээр ангиасаа М шилжин суралцсан бөгөөд ** дүгээр сургуульд М 8 дугаар анги хүртлээ суралцаж байгаад 9 дүгээр ангиасаа ** дүгээр сургуульд суралцаж байгаад 10 дугаар ангиа төгсөөд ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. Гэвч өвчний улмаас М өвдөж их дээд сургуульд суралцаж чадаагүй. Тэрээр уушигны сүрьеэгээр өвчилж 1 жил сургуульд суралцаагүй завсардсан. Өвчнөө эдгээгээд М шууд  ажилд орж гэрээт харуул хамгаалагчаар ажиллаж эхэлсэн. Гэхдээ манай хүү М нь вакуум цонхны операторчин гэсэн мэргэжлээр курсэд элсэн суралцаж төггсөн ба би хэзээ сураад хэзээ төгссөнийг мартсан байна. Тэгээд М хар бор ажил хийсээр байгаад өдийг хүрсэн. ...тус Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ********-ийн  ** дугаар гудамжны ** тоотод 80 настай **********-д, би, талийгаач болон түүний 3 хүүхэд болох Т, Тэ, Ая оршин суудаг. Сүүлийн 3 жил гаруй хугацаанд манай хүү М талийгаачтай маргалдаж асуудал үүсгэсний улмаас хамт амьдраагүй зугтаад явсан ба энд тэрүүгээр хоноглож, тэр хугацаандаа А гэх охинтой танилцаж амьдрахаар болсон бөгөөд А М хоёр дундаасаа хүүхэдтэй болсон. А М хоёр А-ийн гэрт хэдий хугацаанд хамт амьдарсан тухай би мэдэхгүй, надтай тэр талаар М ярьдаггүй байсан. Сүүл А гэх охинг жирэмсэн болох үед л би холбоотой байсныг мэдсэн. М хааяа бас миний ажилд туслалцаж дэм болдог байсан. ... Гэр бүлийн харилцааны хувьд М талийгаач Ш хоёр дундаасаа 3 хүүхэдтэй байсан бөгөөд Ш Мгаас 8 насаар эгч болохоор би тэр хоёрыг анх суухад нь дургүй байсан. Тэр хоёр анх суухдаа хүүхэдтэй болж нийлж амьдрал зохиосон байдаг. Ш нь гэр орондоо ажил хийдэггүй, сүүлийн хэдэн жил архи согтууруулах ундааны төрлийн зүйлд донтож эхэлсэн ба уухдаа ганцаараа уугаад байдаг болохоор би их гайхдаг байсан. Тэр хоёр хоорондоо маргалдаж асуудал үүссэний улмаас М шоронд суусан ба тэр нь бас архины асуудлаас л болсон. Энэ бүх асуудал ер нь архинаас л боллоо, харамсалтай байна. Хамгийн сүүлд буюу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн талаар би ажил дээрээ байж байгаад л гэртээ харьсан. Харин Мтай өдөр буюу 15 цагийн үед уулзаад түүнтэй хамт “Хүннү” молл руу явсан. Тэгээд тэнд М надтай хамт ажиллаж байгаад надаас 19 цагийн үед салаад би ажил дээрээ үлдээд М ажлаас гараад явсан. М Хүннү молл дээр миний лангуун дээр хамт байж ойр зуурын зүйлст тусалдаг. Харин тэр өдөр би талийгаачтай ерөөсөө тааралдаагүй, өдөр нь л түүнтэй утсаар ярихад нүүрс гэртээ  оруулах гэж байна. Та мөнгө наашаа шилжүүлээч гэж надтай утсаар ярьсан ба тэрээр тухайн үед надтай эрүүл ярьсан. Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 22 цаг өнгөрч байхад гэртээ буюу Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ********-ийн  ** дугаар гудамжны ** тоотод ирсэн. Ирээл хөшөөндөө ороод талийгаачийн амьдардаг гэр лүү харахад яндангаас нь утаа гарч байсан ба гэрэл нь асаалттай байсан. Би ядраад байсан тул талийгаачийн гэрт оролгүй гэртээ орсон. Би гэртээ ороод М руу утсаар залгаад ирээд буулгасан нүүрс хураачих, өглөө хамт явж Мишээл худалдааны төвд ажиллана шүү гэж хэлэхэд М ээж санаа зоволтгүй та хариад сайхан амарч бай гэсэн тул би гэртээ унтсан. Өглөө нь би сэрэхэд ач хүү Т байшингийн цонх тогшоод ээж сэрэхгүй байна гээд байсан тул очоод харахад талийгаач гэрийнхээ зүүн орон дээр хөнжлөө нөмөрчихсөн, амнаас нь цус шиг шингэн зүйл хөөсөрч гарсан байдалтай байсан. Тэгээд би сандраад цагдаа болон түргэн дуудсан. Тухайн үед шоконд орж даралт ихсээд зүрх өвдөөд байсан. Хүн амьтантай ярилцах сөхөөгүй байж байхад эмнэлэг цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 360 дугаар: “... Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1. Механик амьсгал бүтэлт: Бөглөрөх хэлбэр: Толгойн хуйхны дотор гадаргуугийн тархмал цус хуралт. Өвчүү, зүүн 4-8-р хавирганы хоёрлосон, 1-3-р хавирга, баруун 1,2, 9,10-р хавирганы хугарал орчны зөөлөн эдийн цус алдалт /300мл/. Зүүн бөөрний өөхлөг, хальсны цус хуралт. Нүүр их бие мөчдийн зулгаралт, цус хуралт. ДҮГНЭЛТ 1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хамар ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуугийн тархмал цус хуралт, өвчүү, зүүн 4-8-р хавирганы хоёрлосон, 1-3-р хавирга, баруун 1,2, 9,10-р хавирганы хугарал орчны зөөлөн эдийн цус хуралт, зүүн  уушгины шарх, цус хуралт цээжний хөндий дэх цус алдалт /300мл/, зүүн бөөрний өөхлөг, хальсны цус хуралт, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Талийгаач нь дээрх хамар ясны хугарал гэмтлийн улмаас амьсгалын замд цус орж механикаар амьсгал бүтэж амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. 4. Талийгаач нь B(III) бүлгийн цустай байна. 5. Талийгаачид эмнэлгийн тусламжийг зөв, оновчтой үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсанг үгүйсгэхгүй. 6. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эсэх талаар эмнэлгийн бичиг баримт үгүй.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 119-134 дүгээр хуудас),

Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Хамар ясны хугаралын улмаас амьсгалын замд цус алдаж механикаар амьсгал бүтэж нас барсан ба талийгаач нь дээр гэмтлийн улмаас амь насаа алдахад гавал тархины гэмтлийн улмаас  ухаангүй болсон байсан байх боломжтой. Өөрийн ухамсарт ухаант хүн хамарнаас цус алдах үед биеийн байрлалыг өөрчлөөд амьсгалын зам руу цус алдахгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1869 дугаар: “... ДҮГНЭЛТ 1. Б.М-н биед баруун шуу, зүүн хөлийн тавхайд цус хуралт, баруун гарын дунд, ядам хуруу, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх баруун шуу, зүүн хөлийн тавхайд цус хуралт, баруун гарын дунд хуруу, зүүн гарын дунд, ядам хуруунд зулгаралт гэмтлүүд нь 72 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой, нурууны зулгаралт гэмтэл нь 3-6 хоногийн дотор үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас),  

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 816 дугаар: “... ДҮГНЭЛТ 1. Шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг ногоон өнгийн шаазангийн хэлтэрхий, үс мэт урт хар зүйлтэй орооцолдсон хар өнгийн үсний боолт нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг ногоон өнгийн шаазангийн хэлтэрхий дээрх улаан хүрэн өнгийн бохирдол, үс мэт урт хар зүйлтэй орооцолдсон хар өнгийн үсний боолттой наалдсан улаан хүрэн хэсэг дээр цус илэрч байна. 3. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Б.Шийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 171-173 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 837 дугаар: “... ДҮГНЭЛТ 1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Мгийн өмсөж байсан гэх үстэй хар өнгийн куртка, хар өнгийн цамц нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн Б.Мгийн өмсөж байсан гэх үстэй хар өнгийн куртканы дотор талд, хар өнгийн цамцны баруун ханцуй болон урд халаас дээр цус илэрч байна. 3. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц амь хохирогч Б.Шийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 218-221 дүгээр хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 814 дүгээр: “... ДҮГНЭЛТ 1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Мгийн гэх цус, Б.Мгийн зүүн хөлийн хумс дээрх цус мэт зүйлийг бэхжүүлж авсан гэх арчдас бинт нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн Б.Мгийн зүүн хөлийн хумс дээрх цус мэт зүйлийг бэхжүүлж авсан гэх арчдас бинт дээр цус илэрч байна. 3. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 4. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Мгийн гэх цусн ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна, амь хохирогч Б.Шийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 241-24** дугаар хуудас),

Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 13** дугаар: “... Сэтгэцийн онош: Эрүүл. Дүгнэлт: 1. Б.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Б.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 3. Б.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Б.Мд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 5. Б.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

Гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... М ээж рүү аймар чангаар яриад цохих гээд гараараа Дж байсан. Тэгэхээр нь би хүүе чи манай ээжийг яах гээд байгаа юм гэсэн. Тэгээд би тагт руу гараад цонхоор дотогш харж байсан чинь М халуун паар аваад чулуудаж байсан. Тэр нь ээжийн хөлийг онож гэмтээсэн. Бас нэг юм унах чимээ сонсогдсон. Тэр нь ээжийн гар утас шидэгдэж унаад дэлгэц нь хагарсан юм байна лээ.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаарсарын 11-ний өдрийн 9694 дугаар: “... ДҮГНЭЛТ 1.2. С.С-ийн биед баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг  хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 64-6** дугаар хуудас),

Хохирогч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би охиныхоо гэрт буюу Баянзүрх дкүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны 110 тоотод очсон юм. Охин А маань найз залуу М, Е хүүтэйгээ гурвуулаа амьдарч байсан юм. ... М дэлгүүрээс  2 лааз пиво авчхаад гудманд уучхаад гэртээ орж ирсэн юм байна лээ. ... А-ийн аав Г нь хүүхдийн сүү, хоол хүнс бариад орж ирсэн ... М зөрөөд гараад явсан. Хаашаа явж байгаагаа хэлээгүй. Г жаахан сууж байгаад ажилтай гээд гараад явсан. М 30 минутын дараа эргэж орж ирсэн. .. хэл яриа нь олширсон, ярьсан юмаа дахин давтаад яриад байсан. ... А М ... тэр хоёр байж байгаад тагт руу гарч муудалцаад маргалдаж эхэлсэн. А Мд хандаж өнөөдөр гэр бүлээрээ хоол идэх ёстой байсан ч чи яагаад уучихав, чи даварч байна шүү гэж хэлж байсан. Гэртээ юу ч авдаггүй байж ээжийн мөнгөөр пиво авч уулаа гэх тиймэрхүү утгатай юм ярьж маргалдаж байсан. Тэр хоёр нилээд ширүүхэн маргалдаад эхэлхээр нь би тагт руу очоод харсан чинь М А-ийн гарыг бугуйнаас нь чанга татаад дотогшоо оруулах гээд татаж байсан. ... Би Мд хандаж миний жоохон халамцуу байгаа юм байна хойд өрөөнд орж унтаж амар, тайвшир, тэгээд дараа нь ярилц гэж хэлсэн. Тэгсэн чинь М энэ өрөө чинь миний өрөө биш ... би гангстер, би танай гэрийг будаа болгоно, танай 13-ын гэрийг хавтгай болгоно, улаанхуарангийн гэрийг хавтгай болгоно гээд агсраад эхэлсэн. Намайг нэг гартаа хүүхэд, нөгөө гартаа утсаа барьж байсан чинь М тень буюу халаагуур барьж аваад чулуудсан. Өнөөх нь миний хөлийг оносон. ...М А-г зодох гээд дайраад байсан. Би хүүхдийг нь буйдан дээр тавьж орхиод Мг араас нь татаж чангаагаад дийлэхгүй байсан. Тэгээд би цонхны завсраар гадаа явж байсан хүмүүст хандаж таминээ туслаарай, хүч хүрэхгүй байна шүү, хүн алчих гээд байна гэхэд гадаа явж байсан хүн цагдаа дуудсан. М тэр хүнийг цагдаа дуудаж байгааг мэдээд овоо тайвшраад больсон. Тэгээд байж байтал цагдаа ороод ирсэн юм. Тэр өдрөөс хойш бараг арваад хоногийн дараа А, М нар бас дахиад хэрэлдэж маргалдаад шүүхээс Мд 14 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан байсан.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5694 дугаар: “... ДҮГНЭЛТ 1.2. С.С-н биед баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 64-6** дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “... Би 00 цаг өнгөрч байхад буюу 2022 оны 01  дүгээр сарн ы15-ны өдөр болж байх Рояал ресторанаас захиалсан зүйлсээ идэж дуусаад гараад явсан ба гадаа жаахан тамхи татаж зогсож байгаад Дарь Эх рүү буюу Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ********-ийн  ** дугаар гудамжны ** тоотод байх салсан эхнэрийнхээ болон эцэг эхийндээ очсон. Тэр хашаан дотор хоёр ширхэг Монгол гэр байдаг. Нэг Монгол гэрт нь хүн байдаггүй тул тэр гэрт ороод хувцасаа тайлаад дараа нь салсан эхнэр Шийн гэрт орсон. ... Шийг харахад тэрээр архи уучихсан, хэл ам нь түгдэрчихсэн харагдсан тул би Шт хандан чи одоо болихгүй юм уу, энэ гэр оронийхоо байж байгаа байдал болон хүүхдүүдээ хараач, эсхүл би өөр дээрээ 3 хүүхдээ авмаар байна. Чи гэрээ аваад өөр газар очиж амьдар гэж хэлсэн. Ш хариуд нь надад хэрвээ чи надаас харилцаагаа таслах юм бол би гурван хүүхдээ золиослоод ч хамаагүй бүгдийг дуусгана. Ахынхаа найз нарт хэлж байгаад эцэг, эх болон ах дүү нарыг чинь би ална, бүх зүйлийг чинь дуусгана гэсэн тул би түүнд чиний хэлснээр хүн ирээд алж тална гэж юу байх вэ, тэрний оронд чи харин архиа боль, энэ асуудлаас чинь болоод бид хоёр тусдаа байгаа биз дээ гэж хэлсэн. Ш надад хэрвээ чи гэртээ ирэх юм бол би архиа уухаа болино гэхээр нь би түүнд тэгээд асуудал шийдэгддэг бол шийдэгдэхээр болчих байсан гэж хэлээд түүнтэй ярилцаж байхад Ш надад уурлаад над руу ойрхон байсан хатуу зүйл авч шидсэн. ... Ш гэрийн ертөнцийн зүгээр зүүн хэсэгт аяга хийдэг шүүгээ орчим зогсож байсан. Над руу Ш юм шидэхэд би баруун гарынхаа шууны хэсгээрээ хаасан. ... Ш над руу дайраад хүрээд ирсэн. Ш бид хоёр гэрийн үүд хэсэг орчим ноцолдсон ба Ш намайг зуураад авахаар нь би түүнийг баруун гараараа хацарт нь алгадахад Ш хойш ухарч аяга таваг хийдэг шүүгээ орчим налж зогссон. ... Шийн хэвлий хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиход Ш шүүгээний урд бөгсөөрөө доош сууж унасан. Ш надад цохиулсныхаа дараа би архи уухаа чамаар заалгахгүй гэж хэлсэн бөгөөд зайл гээд байхаар нь би гэрээс гараад явсан. Манай хүүхдүүд айгаад хөнжлөө нөмөрчихсөн байсан. ... Би Шийн гэрээс гараад шууд хажуу талын гэрт ороод унтсан.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),

Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... хадам ээж С унтлагын өрөөнөөс гарч ирээд миний хүү одоо боль чи согтуу байна, тиймээс жижиг өрөөнд орж амар, наад асуудлаа эрүүл дээрээ ярь гэж хэлсэн. А тухайн үед хадам ээж бид хоёр луу эд зүйлс авч шидсэн. ... би түүн рүү ойртоход араас манай хадам ээж С миний цээжнээс тэвэрч авсан тул би хүчээр урагшлах гэж байгаад хадам ээж С-ийн хөлөнд нь орооцолдоод бид хоёр газар унасан. Бид хоёр газар унахад хадам ээж ойролцоо байсан тень буюу халаагуур дээр уначихсан. Удалгүй цагдаа нар гаднаас орж ирсэн. Намайг авч явсан.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас),   

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 10, 11 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 54-5** дугаар хуудас),

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч М.Саруултөгсийн Илтгэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас),

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 26ж2-4/701 албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас),

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын санал, шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлүүд (2 дугаар хавтаст хэргийн 98-113, 119-123, 149-150 дугаар хуудас),

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/137 дугаар “... М.А, М.Т, М.Т нарын асран хамгаалагчаар нагац эгч Б-ийн О (УУ********)-ыг тогтоосугай...” гэх захирамж (2 дугаар хавтаст хэргийн 141-144 дүгээр хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2344 дүгээр “Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” шийтгэвэрийн хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас),

Хохиролтой холбоо баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 124-140 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “М нь Говь Алтай аймгийн төвд 1991 оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн ба эхээс хоёулаа бөгөөд би төрсөн эгч нь юм. М нь бүрэн дунд боловсролтой. Намайг ** дугаар ангид байхад Улаанбаатар хотод шилжин ирсэн. М хотод бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Дарь Эхэд буюу Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, ********-ийн  ** дугаар гудамжны ** тоотод М ээж А, хойд эцэг **********-д, талийгаач болон 3 хүүхэдтэйгээ хамт оршин сууда боловч сүүлийн 3 жилийн хугацаанд М гэртээ тогтоогүй гадуур байсан. Мөн түүний ажил ээлжийнх учир тэндээ байдаг байсан. Хааяадаа манайд ирж хонодог байсан. М-ийн ганц эгч нь учир тул намайг М ажаа ажаа гэж хүндэлж дууддаг. Надтай ойрхон байдаг. М заримдаа надад манай хүүхдүүдийг миний оронд очиж тойрч байгаач, миний хүүхдүүдийг миний өмнөөс харж байгаач гэж гуйдаг. Хүний хувьд их зөөлөн, бусадтай нийтэч, ажил төрлөө ч сайн хийдэг, хүүхдүүддээ хайртай, ухаантай тийм л хүн. М хүүхдүүдээ надад захидаг учир би хааяа ээжийнд очиж хүүхдүүдэд нь ойр зуурын зүйл дөхүүлж өгдөг. Түрүү жил баяр дөхөөд болон хичээл сургууль дөхөж байхад би хүүхдүүд дээр нь очиж ойр зуурын юм өгсөн. Хувийн амьдрал нь их хэцүү эхнэр нь буюу талийгаач их архи уудаг учир М гэрээсээ даажаад сүүлийн хэдэн жил тогтвортой нэг газар суурьшаагүй. М нь Наран маллд ажиллаж байхдаа Гялс хамтлагийн клипэнд туслах дүрд тоглож байсан. Яагаад гэвэл М нь өндөр нуруутай, зөв дүр төрхтэй байсан. Мөн бага байхдаа бусад шиг л сагс, воллэйбол тоглодог байсан. Надад өөр хэлэх зүйл алга.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 18 дугаар хуудас),  

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

Шийтгэх тогтоол, шүүхийн захирамжийн хуулбарууд (2 дугаар хавтаст хэргийн 20-2** дугаар хуудас), Орлогын мэдүүлэг, хууль ёсны төлөөлөгчийн гар бичмэл, депозит дансны хуулга (нийт 5 хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийг шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ********-ийн  ** дугаар гудамжны ** тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүүхдүүдийнхээ дэргэд өөрийн хүүхдүүдийн эх, өөрийн эхнэр Б.Ш-ийн нүүр, толгой, цээж, хавирга, хөл, гар хэсэг газарт тус тус гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож амь хохирогчийг онц харгис хэрцгийгээр, амь хохирогчийн  биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан буюу хэрэгт авагдсан баримтуудаар эхнэрийгээ зодож алсан үйл баримт нь бүрэн тогтоогдсон. Прокурорын зүгээс шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалт заасгаар онц харгис хэрцгийгээр хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэх хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн. Улсын Дээд Шүүхийн дүгнэлт болон практикт хэлэлцэгдсэн хэрэгтэй холбож тайлбарлаж хэлэхэд онц харгис хэрцгийгээр гэдэг нь хэрхэн тогтоогдож байна вэ гэвэл хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт дээр олон тооны шарх гэмтэл буюу миний харж тоолсноор 70-80 шарх, гэмтэл, зулгаралт үүссэн нь шинжээчийн дүгнэлтэд бүрэн тусгагдсан. Дээрх шарх, гэмтэл, зулгаралтын явцад амь хохирогчид ямар өвчин зовлон, тарчилсан нөхцөл байдал үүссэн эсэхийг амь хохирогч өнөөдөр тэнгэрийн оронд байгаа учир тогтоох боломжгүй. Гэхдээ хэрэгт авагдсан хүүхдүүдийн мэдүүлэг дээрээс болиоч, аллаа шүү дээ гэх зэргээс хууль зүйн дүгнэлт хийхэд амь хохирогчид ямар өвчин зовлон, тарчлаасан шинж байдал үүссэн нь харагдаж байгаа учир “онц харгис хэрцгийгээр” гэх нөхцөл байдал тогтоогдсон. Дээрээс нь ойр дотны хүнийх нь дэргэд хүнийг алах нь онц харгис хэрцгий нөхцөлд хамаарна. Энэ хэргийн тухайн 3 хүүхдийнх нь дэргэд аав нь эхийг нь зодож байгаа үйл явц нь удаан хугацаанд үргэлжилсэн. Зодож байгаад хүүхэдтэйгээ мөнгө яриад эргээд зодож эхэлснээс дүгнэхэд гэмт хэрэг нь урт хугацаанд үргэлжилсэн нь харагдаж байгаа юм. Хоёрдугаарт хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэх нөхцөл байдалд мансуурсан, согтуу байсан нөхцөл байдлыг оруулдаг. Амь хохирогчийг согтуу байсныг хүүхдүүд нь мэдүүлсэн, дээрээс шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт согтуу байсан гэж мэдүүлсэн. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид миний зүгээс тодруулах асуулт тавьсан. Туранхай, 160 см өндөртэй эмэгтэй хүнийг тулааны спорт буюу харуул хамгаалалтын чиглэлээр мэргэшсэн, өндөр биетэй залуу зодож байгаа нь, илт биеийн пропорцоор давуу хүн зодож байгаа нь дээрх нөхцөл байдалд бүрэн хамаарна. Гуравдугаарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэх нөхцөл байдалд урьд нь 2017 оны 11 дүгээр  сард амь хохирогчийг зодож 2 жилийн хорих ял авсан. 2021 оны 12 дугаар сард шинэ жилийн үеэр амь хохирогчийг зодсоныг гэрч О мэдүүлж, 3 хүүхэд нь байнга зоддог, хэрүүл маргаан болдог. Сүх, хутгаар айлгаж байсан талаар мэдүүлсэн. Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд прокуророос хэргийг зөв зүйлчилсэн байхаас гадна дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирол хор уршгийн талаар баримттай хохирол төлөгдсөн боловч шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан хүүхдүүдийн сэтгэл санаа болон асран хамгаалахтай холбоотой зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай.

Мөн шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны **** тоотгэртээ хохирогч С.Стэй хэрүүл маргаан хийх явцдаа түүний хөл рүү нь тень шидэж цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч С.Сд хохирол төлбөр төлөгдсөн байх тул хохиролтой холбоотой тусгайлан гаргах саналгүй.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн “Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасантай маргахгүй байгаа. Харин өмгөөлөгчийн зүгээс хүндрүүлэх нөхцөл байдлуудыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг хийе. Онц харгис хэрцгийгээр алах гэдэг олон тооны шарх, гэмтлийг дангаар нь ойлгохгүй. Гэмт этгээдийн тухайн үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн харилцааг, өвтгөн шаналгаж үхэлд хүргэх байсан зорилгыг хамааруулж үзнэ. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Б.М энэ хүнийг алья, алах явцдаа шаналгья гэх зорилго сэдэлт байхгүй. Гэрчээр болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ алах зорилго байгаагүй гэдгээ, цохисон, зодсон гэдгээ мэдүүлж байна. Харин учруулсан гэмтэл нь үхэлд хүргэсэн. Үүнийг онц харгис хэрцгийгээр гэж зүйлчлэх боломжгүй. Хоёрдугаарт хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж гэх нөхцөл байдалд амь хохирогч согтуу байсан боловч эрүүл буюу харилцаж болж байсан. Хоорондоо маргалдаж, муудалцсан, юм авч шидсэн байсан. Үүнийг мэдсээр байж гэх зүйлчлэл тохирохгүй байна. Гуравдугаарт гэр бүлийн хүчирхийлэл гэх зүйлчлэл чинь өөрөө байнга давтамжтай байхыг шаарддаг. Б.М-н хувьд амь хохирогчид гэмтэл учрулснаас хойш 2018 оноос хойш амь хохирогчтой хамтын амьдралтай байгаагүй гэдгийг гэрч болон хууль ёсны төлөөлөгч байгаагүй гэдгийг мэдүүлсэн. Иймд хэргийн зүйлчлэлийг зөвтгөн зүйлчилж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.М нь амь хохирогч Б.Штэй 2012 оноос эхлэн хамтран амьдарч дундаасаа М.Т, М.Т, М.А гурван хүүхэдтэй болсон байх бөгөөд тус тусдаа амьдарч байжээ.  

2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийг шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ********-ийн  ** дугаар гудамжны ** тоотод гэртээ шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүүхдүүдийнхээ дэргэд өөрийн хүүхдүүдийн эх, өөрийн эхнэр Б.Шийн нүүр, толгой, цээж, хавирга, хөл, гар хэсэг газарт тус тус гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон байна.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 360 дугаар дүгнэлтээр амь хохирогч Б.Шт “хамар ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуугийн тархмал цус хуралт, өвчүү, зүүн 4-8-р хавирганы хоёрлосон, 1-3-р хавирга, баруун 1,2, 9,10-р хавирганы хугарал орчны зөөлөн эдийн цус хуралт, зүүн  уушгины шарх, цус хуралт цээжний хөндий дэх цус алдалт /300мл/, зүүн бөөрний өөхлөг, хальсны цус хуралт, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт” олон тооны гэмтэл тогтоогдсон байна.

Амь хохирогч Б.Ш нь олон тооны хүнд гэмтэл авч, улмаар хамар ясны хугарал гэмтлийн улмаас амьсгалын замд цус орж механикаар амьсгал бүтэж амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан байна.

Мөн шүүгдэгч Б.М нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны **** тоотгэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Стэй хэрүүл маргаан хийх явцдаа түүний хөл рүү нь тень шидсэн байна.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаарсарын 11-ний өдрийн 9694 дугаар дүгнэлтээр: “баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Мн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хүний алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг, 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтуудад “онц харгис хэрцгийгээр” “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх шинжийг тус тус хуульчилсан байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж,

 Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” гэж,

 Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад уг хуульд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг” хамааруулахаар, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна. гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.М нь амь хохирогч Б.Ш-тэй 2012 онд гэр бүл болж хамтран амьдарч тэд дундаасаа 3 хүүхэдтэй болсон, гэр бүлийн гишүүд байсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг; мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг,

“Онц харгис хэрцгийгээр” гэж олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг,

“Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэж хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсныг гэмт этгээд ухамсарлан мэдсэн байхаас гадна биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг тус тус ойлгодог.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 360 дугаар шинжээчийн дүгнэлтийн нэмэлт шинжилгээний шүүх химийн шинжилгээний 1147 тоот хариугаар амь хохирогчийн цусанд 3.0 промилли, шээсэнд 2.7 промилли спиртийн агууламж илэрсэн байна. 

Шүүгдэгч Б.М нь амь хохирогч хамтран амьдрагч Б.Ш-ийг биеэ хамгаалж чадахгүй болохыг буюу согтуу биеэ хамгаалах чадваргүй болсон байсныг  мэдсээр байж нүүр, толгой, цээж, хавирга, хөл, гар хэсэг газарт тус тус гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүнд хамар ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуугийн тархмал цус хуралт, өвчүү, зүүн 4-8-р хавирганы хоёрлосон, 1-3-р хавирга, баруун 1,2, 9,10-р хавирганы хугарал орчны зөөлөн эдийн цус хуралт, зүүн  уушгины шарх, цус хуралт цээжний хөндий дэх цус алдалт /300мл/, зүүн бөөрний өөхлөг, хальсны цус хуралт, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт бүхий олон тооны гэмтэл учруулж, улмаар амь хохирогч Б.Ш нь хамар ясны хугарал гэмтлийн улмаас амьсгалын замд цус орж механикаар амьсгал бүтэж амьсгал, зүрх судасны дутагдалд орж амь насаа алдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний явах эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь хүн нас барснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд амь хохирогч Б.Ш-т Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 360 дугаар дүгнэлтээр “хамар ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуугийн тархмал цус хуралт, өвчүү, зүүн 4-8-р хавирганы хоёрлосон, 1-3-р хавирга, баруун 1,2, 9,10-р хавирганы хугарал орчны зөөлөн эдийн цус хуралт, зүүн  уушгины шарх, цус хуралт цээжний хөндий дэх цус алдалт /300мл/, зүүн бөөрний өөхлөг, хальсны цус хуралт, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт” гэмтэл тус тус учирч амьсгалын замд цус орж механикаар амьсгал бүтэж амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барьсан болох тогтоогдож байх тул хохирогчийн амь нас хохирсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.М нь амь хохирогчийн нүүр, толгой, цээж, хавирга, хөл, гар хэсэг газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол буюу амь насаа алдсан хоёр шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.М нь гэр бүлийн харилцаан хамааралтай хүн болох амь хохирогч Б.Шийн бие махбодод халдаж буюу цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон байгаа нь бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн байх тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг,

Амь хохирогчийн нүүр, толгой, цээж, хавирга, хөл, гар хэсэг газарт тус тус гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүнд хамар ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуугийн тархмал цус хуралт, өвчүү, зүүн 4-8-р хавирганы хоёрлосон, 1-3-р хавирга, баруун 1,2, 9,10-р хавирганы хугарал орчны зөөлөн эдийн цус хуралт, зүүн  уушгины шарх, цус хуралт цээжний хөндий дэх цус алдалт /300мл/, зүүн бөөрний өөхлөг, хальсны цус хуралт, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт бүхий олон тооны гэмтэл учруулж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон олон тооны гэмтлийн улмаас амь насыг хохироосон байгаа нь “онц харгис хэрцгийгээр” гэх хүндрүүлэх шинжийг,

Амь хохирогч нь согтуурлын зэрэг өндөр буюу цусанд 3.0 промилли, шээсэнд 2.7 промилли спирт илэрсэн, шүүгдэгчээс биеэр жижиг буюу биеийн харьцаа зэргээс үзэхэд хохирогч нь бие хамгаалах чадваргүй болсон байсныг мэдсээр байж онц биед нь халдсан байх тул “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх шинжийг тус тус бүрэн хангаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М нь гэр бүлийн харилцаан хамааралтай хүн болох амь хохирогч Б.Шт бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж олон тооны гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр түүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 заалтад заасан “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан “хүнийг алах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.  

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Б.Мн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 заалтад заасан “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 болгож өгнө үү” гэж санал хүсэлтийг хүлээн авахгүй боломжгүй байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.М нь хохирогч С.С-ийн хөл рүү нь тень шидэж цохих үйлдлээр эрүүл мэндэд халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч С.Сд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаарсарын 11-ний өдрийн 9694 дугаар дүгнэлтээр: “баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.М нь хохирогч С.С-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч А.Алтанзул, Д.Номингэрэл, Д.Оюунцэцэг нар нь “гэм буруутай” гэсэн санал гаргасан болно.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч Б.М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний дараа хэрцгий догшин авирладаг, үл ялих зүйлээр шалтаглан бусдын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй байх эрхэд халддаг, гэр бүл, нийгэмшлийн талаар ойлголт дутмагаас болж гэмт хэрэг үйлдэгджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

50** дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.М нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оаас нийт 5.572.442 төгрөгийн зардлын баримтыг хэрэгт нэхэмжилсэн боловч шүүгдэгч Б.Мгаас 4.650.000 төгрөгийг төлсөн,

Мөн хохирогч С.Сд шүүгдэгч Б.Мгаас 834.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Б.Мг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь гэмт хэргийн улмаас учирах хор уршгаа гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Мн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 18 жил 80 хоногоор тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Түүний яллагдагчаар цагдан хоригдсон 157 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай” гэх,

Шүүгдэгч Б.Мн өмгөөлөгч Ч.Даваасүрэн “Миний хувьд хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэж агуулгаар маргасан боловч шүүхээс гэм буруутайд тооцсон тул үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Мгийн амь хохирогч Б.Шүррэнцэцэгийн амь насыг хохироосон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгчээс хохирогчид оршуулгын зардалтай холбоотой төлбөрийг шилжүүлсэн байх боловч гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх тул уг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзээгүй болно.

Харин хохирогч Б.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.** дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Мн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаан хамааралтай хүн болох амь хохирогч Б.Шт бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүр, толгой, цээж, хавирга, хөл, гар хэсэг газарт тус тус гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүнд хамар ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуугийн тархмал цус хуралт, өвчүү, зүүн 4-8-р хавирганы хоёрлосон, 1-3-р хавирга, баруун 1,2, 9,10-р хавирганы хугарал орчны зөөлөн эдийн цус хуралт, зүүн уушгины шарх, цус хуралт цээжний хөндий дэх цус алдалт /300мл/, зүүн бөөрний өөхлөг, хальсны цус хуралт, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт бүхий олон тооны гэмтэл үүсгэж, түүний амь насыг хохироосон, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, бага насны буюу өөрийн 3 хүүхдүүдийн дэргэд эхийн амь насын хохироосон, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ял шийтгэл эдэлж байсан, мөн зөрчлийн тухай хуульд заасны дагуу баривчлагдаж байсан гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийнэ 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял,

Хохирогч С.С-ийн баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялд нэгтгэж, түүний биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Шүүгдэгч Б.Мд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.** дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуур, 2 ширхэг шаазангийн хэлтэрхий, 1 ширхэг хар өнгийн үсний боолт, 1 ширхэг төмөр сүх, 1 хос буюу 2 ширхэг ягаан өнгийн углааш, 1 ширхэг Nokia гэсэн бичиглэл бүхий хар өнгийн гар утас, цогцост үзлэг хийн хураан авсан 1 ширхэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн пудвольк, 1 ширхэг цэнхэр өнгийн дотоож, хүний биед үзлэг хийн хураан авсан 1 ширхэг хар өнгийн үстэй куртик, 1 ширхэг хар өнгийн юүдэнтэй цамц, 1 ширхэг хар өнгийн бэлтгэлийн өмд, хүний биед үзлэг хийж маралд шингээн бэхжүүлж авсан цус мэт хүрэн улаан өнгийн зүйл, хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн цус мэт улаан хүрэн марл зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мн сэжигтнээр баривчлагдсан 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 157 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс тоолов.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь 157 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б-ын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар “хүнийг алах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийнэ 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялд нэгтгэж, түүний биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Мд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мн сэжигтнээр баривчлагдсан 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 157  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь гэмт хэргийн улмаас учирах хор уршгаа гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.** дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуур, 2 ширхэг шаазангийн хэлтэрхий, 1 ширхэг хар өнгийн үсний боолт, 1 ширхэг төмөр сүх, 1 хос буюу 2 ширхэг ягаан өнгийн углааш, 1 ширхэг Nokia гэсэн бичиглэл бүхий хар өнгийн гар утас, цогцост үзлэг хийн хураан авсан 1 ширхэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн пудвольк, 1 ширхэг цэнхэр өнгийн дотоож, хүний биед үзлэг хийн хураан авсан 1 ширхэг хар өнгийн үстэй куртик, 1 ширхэг хар өнгийн юүдэнтэй цамц, 1 ширхэг хар өнгийн бэлтгэлийн өмд, хүний биед үзлэг хийж маралд шингээн бэхжүүлж авсан цус мэт хүрэн улаан өнгийн зүйл, хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн цус мэт улаан хүрэн марл зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь 157  хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       М.ТҮМЭННАСТ

 

 

                                                     ШҮҮГЧ                         С.АЮУШЖАВ

 

 

                                                     ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ