| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00423/И |
| Дугаар | 436 |
| Огноо | 2018-09-07 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 436
Монгол Улсын нэрийн өмнөөс
аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: аймгийн ******* сумын * дугаар баг, * дугаар хэсэг ** тоотод оршин суух, тайж овогт Д М //-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: аймгийн ******* сумын ******* ******* ******* *******н нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль/-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... М миний бие 2017 оны 10-р сарын 2-ны өдрийн Б/49 дугаартай ЕБС-ийн захирлын тушаалаар орон тоо цөөрүүлсэн шалтгаанаар нийгмийн багшийн албан тушаалаас үндэслэлгүйгээр халагдсан. Энэ тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 12-р сарын 26-ны өдрийн аймаг дахь Сум дундын Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхээр хэлэлцэгдэн нэхэмжлэлийг бүхэлд нь хянан шийдвэрлэж 03 дугаартай шийдвэр гаргасан.
Уг шийдвэрээр намайг ЕБС-ийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эргүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлж даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийх, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2.301.440 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг хариуцагч ******* эс зөвшөөрч аймгийн Эрүү, Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхэд гомдол гарган түүнийг хянан хэлэлцэж Анхан шатны Шүүхийн 03 дугаартай шийдвэрийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай магадлалаар хэвээр үлдээсэн.
Магадлалыг хариуцагч ******* эс зөвшөөрч Улсын Дээд Шүүхийн Иргэний Хэргийн Хяналтын Шатны Шүүхэд гомдол гаргасан.
Гомдлыг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж 001/ХБ2018/001021 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус үнэн зөв шийдсэн гэж тогтоолыг хэвээр үлдээсэн билээ.
Иймд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас МУ-ын Дээд Шүүхийн Хяналтын Шатын Шүүх хуралдааны тогтоол гарсан едөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 585.236 төгрөгөөр буюу өдрийн 26.601төгрөгx6сар /181 хоног/=4.814.781 төгрөгийн үндэслэл тогтоогдсон байна.
Иймд нэхэмжлэлийг 2 үндсэн шаардлага дээр гаргаж байна.
Үүнд: 1. Ажилгүй байсан хугацааны цалин 4.814.781 төгрөгийг гаргуулах
2. 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ээлжийн амралтын мөнгө 2.094.277 төгрөг тус тус гаргуулж өгнө үү!.... гэжээ.
Хариуцагч: 2018 оны 09 сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
... Тус сумын иргэн ******* шүүхэд өмнө гаргасан нэхэмжлэлээ нэмэгдүүлэх талаар дахин хүсэлт гаргажээ.Энэ хүн өмнө нь 2018 оны 6 дугаар сарын 19-ныг хүртэлх цалин, түүнээс хойш амралт эдлэх 48 хоногийн нэхэмжлэлээ гаргасан.Тийм байсаар батал амралтын мөнгөтэй давхцуулан цалин нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй байгаа тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэж үзэж байна.Багш нарын амралт 6 дугаар сарын 15-наас эхэлж 8 сарын 29-өөр дуусгавар болсон. Иймд хуулийн дагуу тайлбар өгөх 14 хоногийн хугацаа авах шаардлагагүй! гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь аймгийн ******* сумын ******* ******* ******* *******н нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
аймгийн Хэрэгт авагдсан баримтыг авч үзвэл: Ажил олгогч нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр *******тай нийгмийн ухааны багшийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилд түүхийн хичээлийн сургалтын цаг 2 багшийн нормт хэмжээнд хүрэлцэхгүй 1 орон тоотой ажиллаж байгаа тул орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр тухайн орон тоог цөөрүүлэх албан ёсны шийдвэр гараагүй байхад нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүний оронд ийг тус албан тушаалд буюу нийгмийн ухааны багшаар шинээр авч ажиллуулж улмаар түүнийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаснаар зохигчдын хооронд маргаан үүссэн болох нь аймгийн ******* сумын ******* ******* ******* *******н нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/49 тоот тушаал, аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай шийдвэр, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар саын 07-ны өдрийн 05 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/001021 дугаартай тогтоол болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагч ******* нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд ... нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй талаараа тайлбар ирүүлсэн ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ... аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ухааны багш ******* миний бие 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нийгмийн ухааны багшаар ажилдаа орсон бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр очих гэсэн боловч ажлаас чөлөө олгогдоогүй тул шүүх хуралдаанд өмгөөлөгч Атарцэцэгийг оролцуулж өгөхийг хүссэн /Жич: 2018 оны 08 дугаар сарын 25-08-31-ний хоорондох 6 өдөр, 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх 6 өдөр нийтдээ 12 өдрийн 319.212 төгрөгийн цалин бодогдох ёстой бөгөөд анх 2.154.681 төгрөгний нэхэмжлэл гаргаснаас 319.212 төгрөгийг нэхэмжилж үлдсэн болох 1.835.469 төгрөгийг авахгүйгээр татгалзаж байгаагаа мэдэгдэж байна./ хүсэлт ирүүлж, 1.835.469 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгазсан болно.
Иймд *******гийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 7.228.270 төгрөгийг хариуцагч аймгийн ******* сумын ******* ******* ******* *******н нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 125.831 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас ............. төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Зохигчид шүүх хуралдаанд оролцуулахгүй хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтийг тус тус бичгээр ирүүлсэн тул тэднийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтланаар аймгийн ******* сумын ******* ******* ******* *******н нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд 7.228.270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 125.831 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн ******* сумын ******* ******* ******* *******н нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас ..........................................................................төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ