Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 433

 

 

        Зохигчдын эвлэрлийг баталж,

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “******* *******” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй *******д холбогдох “345.075 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч “******* *******” Сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

  ... Тус Сууц өмчлөгчдийн холбооны оршин суугч ******* нь 24-3-21-р байрны хөлсөө 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 08 дугаар сар хүртэл бүгд 32 сар төлөөгүй сууц эзэмшигчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бүгд 345.075 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэлх шийдвэр гаргаж өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгч “******* *******” Сууц өмчлөгчдийн холбооны захирал *******, хариуцагч ******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

 ... “******* *******” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй *******д холбогдох 345.075 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгууллаа.

Нэхэмжлэлийн шаардлага 345.075 төгрөгнөөс 44.175 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 300.900 төгрөгийг төлүүлэхээр тохиролцлоо.

           Улсын тэмдэгтийн хураамжыг хуульд заасны дагуу төлөхөөр тохиролцлоо.                 

          Эвлэрлийн гэрээ байгуулсан:

         Нэхэмжлэгч “******* *******”                                                           Хариуцагч: *******

         Сууц өмчлөгчдийн холбооны

          захирал *******                                      

   ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “******* *******” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******өөс 345.075 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж  нэхэмжлэлийн шаардлага болох 345.075 төгрөгнөөс нэхэмжлэгч нь алданги 44.175 төгрөгнөөс сайн дураараа татгалзаж, үлдэх 300.900 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг  хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11.010 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 300.900 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 9.677 төгрөгний тал хувь болох 4.839 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 4.839 төгрөгийг ******* сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” Сууц өмчлөгчдийн холбоонд олгох нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн

 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” Сууц өмчлөгчдийн холбоо болон хариуцагч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 300.900 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11.010 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 300.900 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 9.677 төгрөгний тал хувь 4.839 төгрөгийг хариуцагч *******өөс, үлдэх 4.839 төгрөгийг ******* сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

                           

 

                           

 

 

       ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ