Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/85

 

2022                 09            28                                           2022/ШЦТ/85

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч Б.С

Хохирогч Х.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т

Шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... амьдардаг, ... гэх газарт түр суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 15-ны өдрийн 1062 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Х овогт Р.Б-д эрүүгийн 2220000000057 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 сарын 28-ны өдөр ... гэх газарт хоорондоо маргалдаж Х.Б-г Ц.Т-тэй зууралдаж байх хооронд дундуур нь орж Х.Б нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж,  дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд салстад язарсан шарх, хамрын нуруу хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2022 оны 02 дугаар  сарын 28-ны өдөр Б болон бид бүгд хоорондоо маргалдаж, барилцаад  салсан. Би Б салгах гэж байгаад мөргөсөн” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ...Намайг шүүгдэгч Р.Б шүдний хэсэг рүү мөргөсөн. Нэхэмжлэх зардал гэвэл миний шүд мөргүүлснээс болоод хөдөлгөөнд орсон байгаа. Түүнийхээ төлбөрийг л нэхэмжилмээр байна. Өөртэй нь бас ярьсан байгаа. Хэрэг ингэж эхэлсэн юм. Р.Б дутуу ярьж байна. Манайд Т бид байсан. 11 цагийн үед Р.Б пиво барьчихсан дөрвүүлээ ирсэн. Тэрийгээ ууж байгаад бид маргалдсан. Т бид 2 муудаж байхад Р.Б намайг мөргөсөн юм. Эхэлж эхнэр рүүгээ дайрсан зүйл байхгүй. Миний хувьд гомдол санал байхгүй байна. Хохирлоо барагдуулчихвал асуудалгүй” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б Б хоёр яаг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Би жаахан согтсон байсан.  Тэгтэл Б, Б хоёр нэг нутаг ус яриад байх шиг байсан.  Миний бодлоор нутаг уснаас болсон байх. Б Б хоёр муудалцаад гэрээс гарсан.  Араас нь Т гарч салгах гэсэн чинь тэр хоёр салахгүй байсан. Тэгсэн чинь Т, Б хоёр барилцаж аваад зогсож байгаад салаад Т нь уурандаа хашаанд байсан адууг гаргаж хөөсөн чинь  Б уурлаад төмөр барьж очоод Т машины салхины шил хагалсан тэгтэл Б, Т хоёр Б зодсон тэгтэл тэд нар салаад гэрт орсон Б тэд нарт агсам тавиад байхаар нь  эхнэр нь боль гэсэн чинь  Б эхнэрээ янз бүрээр хэлсэн,тэгтэл Б эхнэр Б хамгаалах гээд зууралцаж байхдаа Б эхнэрээ гэрийн голд байсан зуухан дээр унагасан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Гэрч З.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь Т ах руу дайраад заамдаад авсан. Тэгтэл Б ах тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороход Б нь Б ахыг мөн заамдаж У та нар юу юм бэ? дэмнэж зодох гээд байгаа юм уу гэж хэлсэн. Тэр үед Б малчин залуу нь Б, Б хоёрын дундуур орж салгаад Б гэрт нь авч үлдсэн Б ахыг  бид нар явъя гэж хэлээд гэрээс нь аваад гарсан. Тэгсэн Б хойноос нь гарч ирээд мөн л Увсынхан та нар юу юм бэ? дэмнэж зодох гээд байгаа юм уу шүүх дээр уулзана Увсынхан та нар юу юм бэ? гээд шууд Т ахын машины цонхыг цохиж хагалсан. ...Б босож ирээд бид нарын унаж ирсэн “бонго” машины цонхыг хальт цохьсон тэгсэн Б ах очиж Б машинаасаа холдуулж түлхсэн. ... малчин залуу нь Б газраас босгосон тэгсэн Б нь Б ахыг заамдаж аваад нүүр лүү нь цохиж байсан. Тэгсэн Б нь Б ахыг заамдаж аваад нүүр лүү нь цохиж байсан тэгсэн Б ах чи намайг модоор цохиж толгой хагалдаг хэн бэ? гэж хэлээд хавирч унагаагаад газар байхад нь гар дээр нь нэг удаа цохиж байсан. Би очиж Б ахыг салгаж О ах Б газраас нь босгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31/,

Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргаан болсон шалтгаан нь Түгээ нь  нөгөө хар савхитай залуугийн хэлсэн үгэнд хариулаад байсан.  Хажуугаас нь манай нөхөр үгэнд нь хариулж байсан би хажуугаас нь наад пивоо уугаад дуусга гэж хэлсэн чинь Б гэх залуу нь манай нөхрийн гарыг  атгаад тэр чигээр нь гэрээс татаад гаргасан, тэгээд л маргаан эхэлсэн. ...гадаа гараад Б гэдэг нь манай нөхрийг нүүр лүү мөргөсөн, Т гэдэг нь очиж салгах гээд манай нөхрийг араас тэвэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/,

Шинжээч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг дүгнэлтээр Х.Б биед гэмтэл учирсан байсан. Уг гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна гэж дүгнэлтийг гаргасан. Х.Б биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд салстанд язарсан шарх, хамрын нуруу хэсгээр зөөлөн эдийн няцрал, зүүн далан дээр баруун тохойд зулгаралт, хүзүүгээр олон тооны улаан цус хуралтууд, зүүн гуяны гадна дунд талд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. ...зүүн далан дээр, баруун тохойд зулгаралт, хүзүүгээр олон тооны улаан цус хуралтууд, зүүн гуяны гадна талд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдсоноос дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

Иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн гэмт хэргийн улмаас иргэн Х.Б нь 2022 оны 02 сарын 28-нд ... гэх газар бусдад зодуулж биедээ хөнгөн хохирол авсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Х.Б нь 2022 оны 02 сарын 28-ны өдөр .... сумын нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 200,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Р.Б гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 174-176/,

Гэмт хэргийн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 03 сарын 01-ний өдрийн “ 1. Х.Б биед гэмтэл тогтоогдлоо.

2. Х.Б биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор  талд салстад язарсан шарх, хамрын нуруу хэсгээр зөөлөн эдийн няцрал, зүүн далан дээр, баруун тохойд зулгаралт, хүзүүгээр олон тооны улаан цус хуралтууд, зүүн гуяны гадна талд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.        

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн  үйлчлэлээр  үүснэ.

4. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах болно.

5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/79 тоот дүгнэлт /хх-ийн 58-59/    

Яаралтай тусламжийн хуудас, компьютер томографийн оношлогоо /хх-ийн 60-67/

А ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 72-73/

Шүүгдэгч Р.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 88-91/

Шүүгдэгч Р.Б захиргааны зөрчилд холбогдсон талаарх лавлагаа /хх-ийн 92-94/

Хохирлын баримтууд /хх-ийн 142-144/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн  2022 оны 03 сарын 29-ны өдрийн 3610/3-807 дугаартай албан тоот, Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 169-171/

2022 оны 06 сарын 17-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 15 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 191-192/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 сарын 28-ны өдөр Замын-Үүд сум 3-р баг, ... гэх газарт хоорондоо маргалдаж Х.Б Ц.Т зууралдаж байх хооронд дундуур нь орж Х.Б нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж,  дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд салстад язарсан шарх, хамрын нуруу хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Б энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Р.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ... Намайг шүүгдэгч Р.Б шүдний хэсэг рүү мөргөсөн. Нэхэмжлэх зардал гэвэл миний шүд мөргүүлснээс болоод хөдөлгөөнд орсон байгаа.  Т бид 2 муудаж байхад Р.Б намайг мөргөсөн юм. Эхэлж эхнэр рүүгээ дайрсан зүйл байхгүй. Миний хувьд гомдол санал байхгүй байна. Хохирлоо барагдуулчихвал асуудалгүй” гэх мэдүүлэг, гэрч Д.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Б Б хоёр муудалцаад гэрээс гарсан.  Араас нь Т гарч салгах гэсэн чинь тэр хоёр салахгүй байсан. Тэгсэн чинь Т, Б хоёр барилцаж аваад зогсож байгаад салаад Т нь уурандаа хашаанд байсан адууг гаргаж хөөсөн чинь  Б уурлаад төмөр барьж очоод Т машины салхины шил хагалсан тэгтэл Б, Т хоёр Б зодсон тэгтэл тэд нар салаад гэрт орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, гэрч З.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэгсэн Б нь Б ахыг заамдаж аваад нүүр лүү нь цохиж байсан тэгсэн Б ах чи намайг модоор цохиж толгой хагалдаг хэн бэ? гэж хэлээд хавирч унагаагаад газар байхад нь гар дээр нь нэг удаа цохиж байсан. Би очиж Б ахыг салгаж О ах Б газраас нь босгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31/, гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б гэх залуу нь манай нөхрийн гарыг  атгаад тэр чигээр нь гэрээс татаад гаргасан, тэгээд л маргаан эхэлсэн. ...гадаа гараад Б гэдэг нь манай нөхрийг нүүр лүү мөргөсөн, Түгээ гэдэг нь очиж салгах гээд манай нөхрийг араас тэвэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/, шинжээч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48/, иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 174-176/, гэмт хэргийн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 03 сарын 01-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 58-59/, яаралтай тусламжийн хуудас, компьютер томографийн оношлогоо /хх-ийн 60-67/, А ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 72-73/, хохирлын баримтууд /хх-ийн 142-144/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн  2022 оны 03 сарын 29-ны өдрийн 3610/3-807 дугаартай албан тоот, Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 169-171/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Р.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Р.Б болон түүний өмгөөлөгч Э.Т нар шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно

Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал, хохирол төлбөрт 1,749,949 төгрөг нэхэмжилсэн ба шүүхэд гаргасан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар 1,116,200 төгрөгийн баримт нотлогдож байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Б эмчилгээний зардалд энэ хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Ц.Т 850,000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн бөгөөд үлдэгдэл 266,200 төгрөгийг шүүгдэгч Р.Б гаргуулж хохирогч Х.Б олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 633,749 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож, хохирогч нь шүдний эмчилгээний зардлаа эмчилгээ хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Э.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламжийн үйлчилгээний зардал 200,000 төгрөгийг шүүгдэгч Р.Б нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн байгууллагаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүн гэх лавлагаанд S00.5  онош нь ямар өвчний онош эсэх, хохирогчид ямар төрлийн хэдэн төгрөгний эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Мөн хохирогч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “Намайг дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтан машинаараа сумын эмнэлэгт хүргэж өгч, эмнэлгээс өвчин намдаах тариа хийсэн өөр эмчилгээ, үйлчилгээ хийгээгүй” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогчид хэдэн төгрөгний ямар үйлчилгээ, эмчилгээ үзүүлсэн нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Р.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирлын хувьд шүүгдэгч Р.Б 266,200 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б олгох нь зүйтэй байна.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Р.Б ял оногдуулахдаа үйлдсэн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан хяналтын прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан торгуулийн ялыг сайн дураар төлөх хугацаанд төлөх боломжтой тул хэсэгчлэн төлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Р.Б -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Р.Б 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б нь оногдуулсан 500,000 /таван зуун/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Р.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Р.Б бусдын эрүүл мэндэд гом хор учруулсны төлбөрт 266,200 /хоёр зуун жаран зургаан мянга, хоёр зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй 633,749 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь шүдний эмчилгээний зардлаа эмчилгээ хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,  иргэний нэхэмжлэгч Э.Б эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламжийн үйлчилгээний зардалд нэхэмжилсэн  200,000 /хоёр зуун мянган/  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Р.Б урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэ рэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.Ц