Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/647

 

 

 

 

 

 

  

2022           06          17                                           2022/ШЦТ/647

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Д.Даваадорж,

хохирогч М.Ш өмгөөлөгч Г.Халиунаа,

шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан эрүүгийн 2209000000310 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Л.М /регистрийн дугаар /, 1976 оны 12 дугаар сарын 08-ны өдөр .... төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, .... оршин суух,  

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж тэнссэн,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Л.М нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, ... дугаар байрны .... орцонд хохирогч М.Ш эзэмшлийн цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэж дээрэмдсэн,

мөн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны гадна байрлуулсан Ч.Б эзэмшлийн .... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч ...... төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Л.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч М.Ш, Ч.Б нарын мэдүүлэг, шүүгдэгч Л.М сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Л.М нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, .... дүгээр орцонд хохирогч М.Ш эзэмшлийн цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэж дээрэмдсэн,

мөн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... байрны гадна байрлуулсан Ч.Б эзэмшлийн  УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.378.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Л.М нь хохирогч М.Ш эзэмшлийн цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэж дээрэмдсэн, мөн хохирогч Ч.Б эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М мэдүүлсэн: “...Намайг Саппорогийн хавьд согтуу байхад цагдаа эрүүлжүүлэхэд хийчихсэн байсан. Маргааш нь шууд цагдаа дуудаад компьютер дээрээ юм биччихээд намайг “гарын үсэг зурах уу” гэхэд нь би гарын үсэг зураагүй. Намайг Б гэх хүний юмыг авсан гэж гүтгээд байгаа...” гэв.

шүүгдэгч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би уг эмэгтэйн цээж хэсэг рүү нь түлхээд нэг гараараа цүнхийг нь булаацалдаж байгаад цүнхийг нь угзраад татаж булааж аваад, гараад хойшоо чиглэлд зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 54/,

хохирогч М.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 12 цаг 30 минут орчим ач хүү Ч хамт “....” гэх нэртэй дэлгүүрт орсон, дараа нь Ногоон урлан хотхоны “Урлан” зах руу орж хүнс аваад, нярай хүүхдийн өмд аваад гэр рүүгээ харихаар явсан.Тэгсэн араас нэг үл таних эрэгтэй дагаж яваад яг байрны орцоор ороод орцны хаалга хаах гэхэд бараан хувцастай эрэгтэй татаж, цүнхнээс зуурч, хүүхдийг түлхэж намайг бас түлхээд гарт байсан цүнхнээс зуурч, цүнхээ өг ална шүү гэж хэзээд өгөхгүй гэж хэлэхэд намайг хойш түлхэж цүнхийг гараас булааж зугтаасан. ...Цохиж зодоогүй намайг хана руу шахаж түлхсэн, биед гэмтэл учраагүй. ...Цүнхэнд улаан өнгийн түрийвч, 1 ширхэг 0.5 литрийн Хан Чингис нэртэй архи, лаазтай Боргио пиво 1 ширхэг, гар утас 1 ширхэг, түрийвчинд биет 5000 орчим төгрөг байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 29 дүгээр байрны Сөх-ийн захирал хийдэг ба манай байрны үүдээр байнга явдаг тэнэмэл амьдралтай Мөнхзул гэх хүнийг сэжиглэж байгаа. М нь автомашины хаалга татаж үзээд хулгай хийх гээд байгаа юм шиг харагддаг. М онцлог шинж тэмдэг нь 4 талдаа үстэй малгайтай нөхөр байгаа. Би өөрийн автомашиныг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 29 дүгээр байрны урд 11 цагийн үед зогсоолд байрлуулсан байсан ба орой 19 цагийн үед гарч машинаа харахад дотор зүйлс эмх замбараагүй хулгай орсон байдалтай байсан. Би бодохдоо жолооч талын эсрэг талын хаалгыг дутуу хаагаад онгорхой орхисон байна. Миний автомашинаас сэгсүүргэн үстэй даавуун гадартай ногоон өнгөтэй дээл 1 ширхэг, дугуй хийлэгч, дува сохор гэрэл, ком дорцов багаж, савхин бээлий, ноолууран ороолт зэрэг эд зүйлс алдагдсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 90/,

гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “манай найз Г ээжийн гэрт очиход ээж М.Ш нь үл таних хүнд дээрэмдүүлсэн гээд байрныхаа гадаа зогсож байсан гэсэн. ...Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Тухайн үл таних хүн манай ээжийг дээрэмдэхдээ ээжийн цээж хэсэг рүү цохиж, баруун гараас нь цүнхийг нь авах гээд ноцолдсон учраас гар нь их өвчтэй даагдахгүй, сэтгэл санааны хувьд маш их айдастай байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 29 дүгээр байрны ... нягтлан бодогч хийдэг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр манай СӨХ-ийн захирал Ч.Б УБП улсын дугаартай Корона маркийн тээврийн хэрэгсэлд хулгай орсон байсан. Тэгээд тухайн үед цагдаагийн бүрэлдэхүүн ирээд явсан ба тухайн үед хяналтын камер шүүх боломжгүй байсан ба захирал Ч.Б хамт 29 дүгээр байрны урд талын автомашины зогсоолын хяналтын камерыг шүүж үзэхэд 19 цаг 08 минутад үстэй малгайтай эрэгтэй хүн захирлын автомашины хаалгаар орж 19 цаг 26 минутад машинаас эд зүйл аваад гарч буй бичлэг байсан. Цагдаагийн байгууллагаас ирж хяналтын камерын бичлэг шүүх гэхэд камерын бичлэг шүүх гэхэд камерын бичлэг нь устчихсан байсан тул шүүх боломжгүй болсон..." гэсэн мэдүүлэг /хх-н 92/,

гэрч Н.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон дотор гар утасны сэлбэг засварт ажилладаг. Саяхан 10 гаруй хоногийн өмнө 11 цаг 30 минутын үед ажил дээр ирэхэд лангуун дээр үстэй дээл байсан, энийг хэн тавьчихаа гээд хажуу талын лангууны эгчээс асуухад энүүгээр явдаг тэнэмэл иргэн оруулж ирж тавьчхаад явсан гэсэн.Удахгүй нөгөө нөхөр шал согтуу ирээд энэ дээлийг 5.000 төгрөгөөр авчих гэхээр нь би аваагүй. ...үстэй малгайтай, хүрэн бор өнгийн куртиктэй ба дотуураа цамц куртик давхарласан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 267 дугаартай “...Л.М нь сэтгэцийн хувьд Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. Л.М дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг юм. Л.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байсан байна. Л.М нь өөрийн сэтгэцийн түвшинд өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож удирдаж хэрэг хариуцах чадвартай байсан байна. Л.М н өөрийн сэтгэцийн түвшинд өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож удирдаж хэрэг хариуцах чадвартай байсан байна. Л.М нь одоо сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. Л.М нь өөрийн сэтгэцийн түвшинд үзсэн, харсан, сонссон зүйлийнхээ талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.М нь хөдөлмөрийн чадвар алдалтаа 60 %-аар тогтоолгосон эмнэлгийн бичиг баримт байна.” гэх дүгнэлт /хх-н 108-109 дүгээр хуудас/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 2-3, 70-74/,

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34/,

Тэнцвэр Эстимэйт хөрөнгийн үнэлгээний талйан /хх-ийн 99-100/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Л.М 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/10 дугаар байрны ... орцонд хохирогч М.Ш эзэмшлийн цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

мөн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны гадна байрлуулсан Ч. эзэмшлийн УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.378.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Л.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, түүний эдлэх хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Л.М нийт 1.673.800 төгрөгийг гаргуулж хохирогч М.Ш 344.800 төгрөг, Ч.Б 1.329.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.

Харин шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.М хохиролд нөхөн төлсөн 98.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 данснаас гаргуулж хохирогч М.Ш, Ч.Б нарт хувь тэнцүүлэн олгосугай.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Л.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Л.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.М оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Л.М 1.673.800 төгрөгийг гаргуулж хохирогч М.Ш 344.800 төгрөг, Ч.Б 1.329.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.М нөхөн төлсөн 98.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 данснаас гаргуулж хохирогч М.Ш, Ч.Б нарт хувь тэнцүүлэн олгосугай.

 

8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Л.М урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн, эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.М авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР