| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0840/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/871 |
| Огноо | 2022-09-08 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхтогоо |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/871
2022 09 08 2022/ШЦТ/871
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга И.Номин,
улсын яллагч Д.Мөнхтогоо,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000001299 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав 2 дүүгийн хамтаар ..... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б /регистрийн дугаар/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Голомт банкны “......” салбарын харилцагчийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа өөрийн кассаас тус банкны үйлчлүүлэгч Д.Л ..... дугаар данс, Э.Э дугаар данснуудыг ашиглаж нийт 39.000.000 төгрөгийг “UFC” программаар хий орлого, зарлага, хий гүйлгээ хийж “....” бооцоот мөрийтэй тоглоомын сайтын агентуудын данс руу болон өөрийн Хаан банкны ..... тоот дансаар шилжүүлэн авч хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Б үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Голомт банкны “......” салбарын харилцагчийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа өөрийн кассаас тус банкны үйлчлүүлэгч Д.Л дугаар данс, Э.Э дугаар данснуудыг ашиглаж нийт 39.000.000 төгрөгийг “UFC” программаар хий орлого, зарлага, хий гүйлгээ хийж “1хbet” бооцоот мөрийтэй тоглоомын сайтын агентуудын данс руу болон өөрийн Хаан банкны .... тоот дансаар шилжүүлэн авч хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Б хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Б.Б холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ..... банкны “......” салбарын харилцагчийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа өөрийн кассаас тус банкны үйлчлүүлэгч Д.Л дугаар данс, Э.Э дугаар данснуудыг ашиглаж нийт 39.000.000 төгрөгийг “UFC” программаар хий орлого, зарлага, хий гүйлгээ хийж “1хbet” бооцоот мөрийтэй тоглоомын сайтын агентуудын данс руу болон өөрийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч хувьдаа завшсан болох нь:
хохирогч Б.Б "...Голомт банкны Моннис салбарт харилцагчийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан Б нь 2 сарын хугацаанд төв касс барьж байхдаа 14 сая төгрөг, 8.000 ам.долларыг кассаас дутаасан. Ингэхдээ 2 сарын хугацаанд хий орлогоор тус мөнгөнүүдийг авч зарлагаараа тааруулж байсан. Салбар бүрт төв кассын гэж байдаг. Салбарын теллерүүд өглөө кассаасаа бэлэн мөнгө аваад орой нь өдрийнхөө орлого зарлагыг тэнцүүлээд бэлэн мөнгийг касст тушаадаг. Касс нь тухайн салбарын бэлэн мөнгийг хариуцан ажилладаг. Б хувьдаа бэлэн мөнгө завшиж байсан үйлдлийг тус салбарын захирал Ж.М банкны дотоод аудитын газарт мэдэгдсэн байдаг. Дотоод аудитын газраас шалгалтын ажиллагаа явуулаад манай хуулийн хэлтэст 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн илтгэх хуудсаар илгээсэн. Тухайн аудиторын илтгэх хуудаст Б.Б завшсан мөнгөний талаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг... Б.Бнь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 6 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 50.615.218 төгрөгийн зөрчилтэй гүйлгээ хийсэн байсан. Үүнээс 8.000.000 төгрөгийг 1 удаа, 3.400.000 төгрөг 1 удаа" нийт 11.400.000 төгрөгийг касст нөхөж хийсэн байна. Уг дүнг нийт зөрчлийн дүнгээс хассанаар манай банканд нийт 39.215.218 төгрөгийн бодит хохирол учирсан. Б.Бнь .... банкны түр данс болох ..... тоот дансанд хохирлын төлбөрөө бүрэн төлж тушаасан байгаа. Манай банкны зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Би Б.Б тушаасан мөнгөний дансны хуулгыг гаргаж өгөхөөр авчирсан байна..." гэх мэдүүлэг,
яллагдагч Б.Б "...би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Тухайн прокурорын тогтоол дээр дурдагдсан үйлдэл, ялын зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Бнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Б танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Б 3.000.000 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Б нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР