| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0831/Э/Т |
| Дугаар | 2022/ШЦТ/892 |
| Огноо | 2022-09-15 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/892
2022 09 15 2022/ШЦТ/892
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч С.Батнасан,
шүүгдэгч Н.Т,
шүүгдэгч Т.О,
шүүгдэгч Н.Д,
шүүгдэгч Н.Ц,
шүүгдэгч Т.А,
шүүгдэгч П.М,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Г,
мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Т,
мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Д,
мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Ц,
мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.О, Т.А, П.М, Т.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102004070254 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 31-ний өдөр .... хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, .... мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ....тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х.Г /регистрийн дугаар /,
2. Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, электроник инженер мэргэжилтэй, “.....” ХХК-д баармен ажилтай, ам бүл 2, эхийн хамт ..... тоотод оршин суух хаягтай,
урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон, Н.Т /регистрийн дугаар /,
3. Монгол Улсын иргэн, 1969 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 52 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т.О / регистрийн дугаар /,
4. Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ..... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н.Д / регистрийн дугаар /,
5. Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 43 настай, дээд боловсролтой, менханик инженер мэргэжилтэй, ... ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н.Ц /регистрийн дугаар /,
6. Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, менханик инженер мэргэжилтэй, Хувиараа экскаваторын сэлбэгийн худалдаа эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т.А /регистрийн дугаар /,
7. Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 12-ны өдөр .... төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, менханик инженер мэргэжилтэй, Хувиараа хүнд машин, механизмын засварын ажил хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, П.М /регистрийн дугаар /,
8. Монгол Улсын иргэн, 1973 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ..... суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.....” ХХК болон “.....” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай,
урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 654 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болсон, Т.Б /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Нийслэлийн ..... инженер албан тушаалтай яллагдагч Х.Г нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн .... явцдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.5-д заасан “Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно”-т гэж заасныг, мөн Тээврийн хэрэгсэлд QR код олгох ерөнхий зааврыг тус тус зөрчиж, өөрийн танил Н.Тгийн авга эгч, хахууль өгөгч Т.Оийн "Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулж авах” ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд буюу иргэд, хуулийн этгээдээс QR код авахаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, нэгтгэхдээ Т.Оийн эзэмшлийн УНО, УБҮ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслүүдийн мэдээллийг эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг “.....” ХХК-н тээврийн хэрэгслийн жагсаалт дунд оруулж, QR код гаргаж өгсний хариуд өөрийн эзэмшлийн Хаан банкны .... тоот дансны мэдээллийг Н.Тгээр дамжуулан өгч, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийг Т.Оийн .... тоот данснаас шилжүүлэн авч хахууль авсан,
мөн Н.Ц, Т.А, П.М, Ц.Ө, Т.Б, Н.Д нарын “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулж авах” ашиг сонирхлын үүднээс Н.Дын эзэмшлийн УНВ Toyota Prius, Н.Цын эзэмшлийн УБА улсын дугаартай “Toyota Vellfire”, Т.Аын эзэмшлийн УБЦ улсын дугаартай Lexus RX450h, П.Мын эзэмшлийн УБО улсын дугаартай Ford Ranger, Ц.Өнөрбаярын эзэмшлийн УНҮ улсын дугаартай Toyota Corolla Axio, Т.Б эзэмшлийн УБД улсын дугаартай Land criuser Prado маркийн тээврийн хэрэгслүүдийн мэдээллийг эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг “.....” ХХК болон “......” ХХК-ийн тээврийн хэрэгслийн жагсаалт дунд оруулах замаар QR код гарган өгөхийн тулд буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Н.Дын Хаан банк дахь .... тоот дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны ..... тоот дансаар 200.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг,
Яллагдагч Н.Т нь өөрийн авга эгч Т.Оийг “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшлийн УНО, УБҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулж авсны хариуд Нийслэлийн онцгой комиссын Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүсэлт хүлээн авагч ажилтнаар ажиллаж байсан Нийслэлийн инженер албан тушаалтай Х.Г 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийн хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдэхэд Т.Оийн хууль бус ашиг сонирхлыг Х.Гад дамжуулах, Т.Оийн охин Г.А, Х.Гын дансны мэдээллийг өгөх, Т.О нь Х.Гын Хаан банк дахь ..... тоот данс руу 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийг шилжүүлүүлснээс 100.000 төгрөгийг авах зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг,
Яллагдагч Т.О нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшлийн УНО, УБҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулж авсны хариуд Нийслэлийн онцгой комиссын Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүсэлт хүлээн авагч ажилтнаар ажиллаж байсан Нийслэлийн инженер албан тушаалтай Х.Г авга дүү Н.Тгээр дамжуулан Хаан банк дахь тоот дансанд нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийг тоот данснаасаа шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэргийг,
Яллагдагч Н.Д нь Н.Ц, Т.А, П.М, Ц.Ө, Т.Б нарыг “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулж авахын тулд Нийслэлийн онцгой комиссын Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүсэлт хүлээн авагч ажилтнаар ажиллаж байсан Нийслэлийн инженер албан тушаалтай Х.Г хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдэхэд Н.Ц, Т.А, П.М, Ц.Өнөрбаяр, Т.Бнарын хууль бус ашиг сонирхлыг Х.Гад дамжуулах, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Н.Цын .... тоот данснаас 250,000 төгрөгийг өөрийн ... тоот дансаар хүлээн авч, үүнээс 200.000 төгрөгийг Х.Гын .... тоот дансанд шилжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлсний хариуд өөрийн эзэмшлийн .... УНВ Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэлд QR koд гаргуулан авч, хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг,
Яллагдагч Н.Ц нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох буюу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшлийн ... УБА улсын дугаартай “Toyota Vellfire”, Т.Аын эзэмшлийн ... УБЦ улсын дугаартай Lexus RX450h, П.Мын эзэмшлийн ... УБО улсын дугаартай Ford Ranger, Ц.Ө эзэмшлийн ...УНҮ улсын дугаартай Toyota Corolla Axio, Т.Б эзэмшлийн .. УБД улсын дугаартай Land criuser Prado маркийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулах зорилгоор өөрийн Хаан банк дахь тоот дансанд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Т.А, П.М, Ц.Ө, Т.Б нараас тус бүр 50.000 төгрөгийг шилжүүлэн авч, Нийслэлийн инженер Х.Гын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан түүний танил Н.Дын Хаан банк дахь ..... тоот дансаар дамжуулан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 250.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг,
Яллагдагч Т.А нь өөртөө давуу байдал бий болгох буюу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшлийн 1241 УБЦ улсын дугаартай Lexus RX450h маркийн тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулах зорилгоор өөрийн танил Н.Цын эзэмшлийн .... тоот дансаар дамжуулан Нийслэлийн инженер Х.Гын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 50,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг,
Яллагдагч П.М нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эззэмшиж байсан эхнэр Б.А нэр дээр бүртгэлтэй 6890УБО улсын дугаартай Ford Ranger маркийн тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл буюу QR код гаргуулах зорилгоор өөрийн танил Н.Цын эзэмшлийн тоот дансаар дамжуулан Нийслэлийн онцгой комиссын Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүсэлт хүлээн авагчаар ажиллаж байсан Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын хөдөлгөөн зохион байгуулалт, төлөвлөлтийн ахлах инженер Х.Гын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 50,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг,
Яллагдагч Ц.Өн нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшиж байсан “.....” ХХК-ын нэр дээр бүртгэлтэй ... УНҮ улсын дугаартай Toyota Corolla Axio маркийн тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл буюу QR код гаргуулах зорилгоор өөрийн төрсөн эгч Ц.С нөхөр Н.Цын эзэмшлийн ..... тоот дансаар дамжуулан Нийслэлийн ахлах инженер Х.Гын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 50.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг,
Яллагдагч Т.Бнь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшиж байсан .... УБД улсын дугаартай Land Criuser Prado маркийн тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл буюу QR код гаргуулах зорилгоор танил Н.Цын эзэмшлийн .... тоот дансаар дамжуулан Нийслэлийн онцгой комиссын Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүсэлт хүлээн авагчаар ажиллаж байсан Нийслэлийн инженер Х.Гын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 50.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Прокурорын газраас Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтэст хөдөлгөөн зохион байгуулалт, төлөвлөлтийн ахлах инженер албан тушаалтай шүүгдэгч Х.Гыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байранд үйл ажиллагаа явуулж байсан Нийслэлийн Онцгой комиссын Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүсэлт хүлээн авагч ажилтнаар ажиллах явцдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.5-д заасан “Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно”-т гэж заасныг, мөн Тээврийн хэрэгсэлд QR код олгох ерөнхий зааврыг тус тус зөрчиж, өөрийн танил Н.Тгийн авга эгч, хахууль өгөгч Т.Оийн "Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулж авах” ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд буюу иргэд, хуулийн этгээдээс QR код авахаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, нэгтгэхдээ Т.Оийн эзэмшлийн .... УНО, ... УБҮ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслүүдийн мэдээллийг эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг “.....” ХХК-н тээврийн хэрэгслийн жагсаалт дунд оруулж, QR код гаргаж өгсний хариуд өөрийн эзэмшлийн Хаан банкны .... тоот дансны мэдээллийг Н.Тгээр дамжуулан өгч, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийг Т.Оийн ..... тоот данснаас шилжүүлэн авч хахууль авсан,
Мөн Н.Ц, Т.А, П.М, Ц.Өнөрбаяр, Т.Б, Н.Д нарын “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулж авах” ашиг сонирхлын үүднээс Н.Дын эзэмшлийн .... УНВ Toyota Prius, Н.Цын эзэмшлийн .... УБА улсын дугаартай “Toyota Vellfire”, Т.Аын эзэмшлийн .... УБЦ улсын дугаартай Lexus RX450h, П.Мын эзэмшлийн .... УБО улсын дугаартай Ford Ranger, Ц.Өнөрбаярын эзэмшлийн 2416УНҮ улсын дугаартай Toyota Corolla Axio, Т.Б эзэмшлийн .... УБД улсын дугаартай Land criuser Prado маркийн тээврийн хэрэгслүүдийн мэдээллийг эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг “.....” ХХК болон “....” ХХК-ийн тээврийн хэрэгслийн жагсаалт дунд оруулах замаар QR код гарган өгөхийн тулд буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Н.Дын Хаан банк дахь .... тоот дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны .... тоот дансаар 200.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж,
Шүүгдэгч Н.Тг өөрийн авга эгч Т.Оийг “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшлийн .... УНО, .... УБҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулж авсны хариуд Нийслэлийн тушаалтай Х.Г 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийн хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдэхэд Т.Оийн хууль бус ашиг сонирхлыг Х.Гад дамжуулах, Т.Оийн охин Г.А Х.Гын дансны мэдээллийг өгөх, Т.О нь Х.Гын Хаан банк дахь тоот дансруу 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийг шилжүүлүүлснээс 100.000 төгрөгийг авах зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,
шүүгдэгч Т.Оийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшлийн УНО, УБҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулж авсны хариуд Нийслэлийн онцгой комиссын Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүсэлт хүлээн авагч ажилтнаар ажиллаж байсан Нийслэлийн Х.Г авга дүү Н.Тгээр дамжуулан Хаан банк дахь .... тоот дансанд нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийг 5063034429 тоот данснаасаа шилжүүлж, хахууль өгсөн,
шүүгдэгч Н.Дыг Н.Ц, Т.А, П.М, Т.Бнарыг “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулж авахын тулд Нийслэлийн онцгой комиссын Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүсэлт хүлээн авагч ажилтнаар ажиллаж байсан Нийслэлийн Х.Г хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдэхэд Н.Ц, Т.А, П.М, Ц.Өнөрбаяр, Т.Бнарын хууль бус ашиг сонирхлыг Х.Гад дамжуулах, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Н.Цын тоот данснаас 250,000 төгрөгийг өөрийн тоот дансаар хүлээн авч, үүнээс 200.000 төгрөгийг Х.Гын тоот дансанд шилжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлсний хариуд өөрийн эзэмшлийн УНВ Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэлд QR koд гаргуулан авч, хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
шүүгдэгч Н.Цыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох буюу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшлийн УБА улсын дугаартай “Toyota Vellfire”, Т.Аын эзэмшлийн УБЦ улсын дугаартай Lexus RX450h, П.Мын эзэмшлийн УБО улсын дугаартай Ford Ranger, Ц.Өнөрбаярын эзэмшлийн УНҮ улсын дугаартай Toyota Corolla Axio, Т.Б эзэмшлийн УБД улсын дугаартай Land criuser Prado маркийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулах зорилгоор өөрийн Хаан банк дахь тоот дансанд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Т.А, П.М, Ц.Өнөрбаяр, Т.Бнараас тус бүр 50.000 төгрөгийг шилжүүлэн авч, Нийслэлийн онцгой комиссын Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүсэлт хүлээн авагчаар ажиллаж байсан Нийслэлийн Х.Гын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан түүний танил Н.Дын Хаан банк дахь тоот дансаар дамжуулан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 250.000 төгрөгийн хахууль өгсөн,
шүүгдэгч Т.Аыг өөртөө давуу байдал бий болгох буюу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшлийн УБЦ улсын дугаартай Lexus RX450h маркийн тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулах зорилгоор өөрийн танил Н.Цын эзэмшлийн тоот дансаар дамжуулан Нийслэлийн инженер Х.Гын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 50.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч П.Мыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эззэмшиж байсан эхнэр Б.А нэр дээр бүртгэлтэй УБО улсын дугаартай Ford Ranger маркийн тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл буюу QR код гаргуулах зорилгоор өөрийн танил Н.Цын эзэмшлийн тоот дансаар дамжуулан Нийслэлийн онцгой комиссын Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүсэлт хүлээн авагчаар ажиллаж байсан Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын хөдөлгөөн зохион байгуулалт, төлөвлөлтийн ахлах инженер Х.Гын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 50.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Т.Б Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшиж байсан УБД улсын дугаартай Land Criuser Prado маркийн тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл буюу QR код гаргуулах зорилгоор танил Н.Цын эзэмшлийн тоот дансаар дамжуулан Нийслэлийн онцгой комиссын Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүсэлт хүлээн авагчаар ажиллаж байсан Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын хөдөлгөөн зохион байгуулалт, төлөвлөлтийн ахлах инженер Х.Гын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 50.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, тэдгээрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Х.Г, Н.Т, Т.О, Н.Д, Н.Ц, Т.А, П.М, Ц.Ө, Т.Бнарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Х.Г, Н.Т, Т.О, Н.Д, Н.Ц, Т.А, П.М, Т.Бнарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Нийслэлийн албан тушаалтай шүүгдэгч Х.Г нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байранд үйл ажиллагаа явуулж байсан Нийслэлийн Онцгой комиссын Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүсэлт хүлээн авагч ажилтнаар ажиллах явцдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.5-д заасан “Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно”-т гэж заасныг, мөн Тээврийн хэрэгсэлд QR код олгох ерөнхий зааврыг тус тус зөрчиж, өөрийн танил Н.Тгийн авга эгч, хахууль өгөгч Т.Оийн "Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулж авах” ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд буюу иргэд, хуулийн этгээдээс QR код авахаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, нэгтгэхдээ Т.Оийн эзэмшлийн УНО, УБҮ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслүүдийн мэдээллийг эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-н тээврийн хэрэгслийн жагсаалт дунд оруулж, QR код гаргаж өгсний хариуд өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансны мэдээллийг Н.Тгээр дамжуулан өгч, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийг Т.Оийн тоот данснаас шилжүүлэн авч хахууль авсан,
Мөн Н.Ц, Т.А, П.М, Ц.Ө, Т.Б, Н.Д нарын “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулж авах” ашиг сонирхлын үүднээс Н.Дын эзэмшлийн УНВ Toyota Prius, Н.Цын эзэмшлийн УБА улсын дугаартай “Toyota Vellfire”, Т.Аын эзэмшлийн УБЦ улсын дугаартай Lexus RX450h, П.Мын эзэмшлийн УБО улсын дугаартай Ford Ranger, Ц.Өнөрбаярын эзэмшлийн УНҮ улсын дугаартай Toyota Corolla Axio, Т.Б эзэмшлийн УБД улсын дугаартай Land criuser Prado маркийн тээврийн хэрэгслүүдийн мэдээллийг эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг “” ХХК болон “” ХХК-ийн тээврийн хэрэгслийн жагсаалт дунд оруулах замаар QR код гарган өгөхийн тулд буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Н.Дын Хаан банк дахь тоот дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 200.000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Н.Т нь өөрийн авга эгч Т.Оийг “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшлийн УНО, УБҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулж авсны хариуд Нийслэлийн онцгой комиссын Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүсэлт хүлээн авагч ажилтнаар ажиллаж байсан Нийслэлийн Х.Г 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийн хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдэхэд Т.Оийн хууль бус ашиг сонирхлыг Х.Гад дамжуулах, Т.Оийн охин Г.А Х.Гын дансны мэдээллийг өгөх, Т.О нь Х.Гын Хаан банк дахь тоот дансруу 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийг шилжүүлүүлснээс 100.000 төгрөгийг авах зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг,
Шүүгдэгч Т.О нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшлийн УНО, УБҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулж авсны хариуд Нийслэлийн онцгой комиссын Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүсэлт хүлээн авагч ажилтнаар ажиллаж байсан Нийслэлийн Х.Гавга дүү Н.Тгээр дамжуулан Хаан банк дахь тоот дансанд нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийг тоот данснаасаа шилжүүлж, хахууль өгсөн,
Шүүгдэгч Н.Д нь Н.Ц, Т.А, П.М, Ц.Ө, Т.Бнарыг “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулж авахын тулд Нийслэлийн онцгой комиссын Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүсэлт хүлээн авагч ажилтнаар ажиллаж байсан Нийслэлийн Х.Г хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдэхэд Н.Ц, Т.А, П.М, Ц.Ө, Т.Бнарын хууль бус ашиг сонирхлыг Х.Гад дамжуулах, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Н.Цын тоот данснаас 250,000 төгрөгийг өөрийн тоот дансаар хүлээн авч, үүнээс 200.000 төгрөгийг Х.Гын тоот дансанд шилжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлсний хариуд өөрийн эзэмшлийн 6256 УНВ Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэлд QR koд гаргуулан авч, хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
Шүүгдэгч Н.Ц нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох буюу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшлийн УБА улсын дугаартай “Toyota Vellfire”, Т.Аын эзэмшлийн УБЦ улсын дугаартай Lexus RX450h, П.Мын эзэмшлийн УБО улсын дугаартай Ford Ranger, Ц.Ө эзэмшлийн УНҮ улсын дугаартай Toyota Corolla Axio, Т.Б эзэмшлийн УБД улсын дугаартай Land criuser Prado маркийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулах зорилгоор өөрийн Хаан банк дахь тоот дансанд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Т.А, П.М, Ц.Ө, Т.Бнараас тус бүр 50.000 төгрөгийг шилжүүлэн авч, Нийслэлийн инженер Х.Гын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан түүний танил Н.Дын Хаан банк дахь тоот дансаар дамжуулан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 250.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Т.А нь өөртөө давуу байдал бий болгох буюу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшлийн 1241 УБЦ улсын дугаартай Lexus RX450h маркийн тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /QR код/ гаргуулах зорилгоор өөрийн танил Н.Цын эзэмшлийн тоот дансаар дамжуулан Нийслэлийн Х.Гын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 50,000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч П.М нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эззэмшиж байсан эхнэр Б.Ариунтунгалагийн нэр дээр бүртгэлтэй УБО улсын дугаартай Ford Ranger маркийн тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл буюу QR код гаргуулах зорилгоор өөрийн танил Н.Цын эзэмшлийн тоот дансаар дамжуулан Нийслэлийн Х.Гын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 50,000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Т.Бнь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дугаартай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн цаг хугацаанд өөрийн эзэмшиж байсан УБД улсын дугаартай Land Criuser Prado маркийн тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл буюу QR код гаргуулах зорилгоор танил Н.Цын эзэмшлийн тоот дансаар дамжуулан Нийслэлийн онцгой комиссын Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүсэлт хүлээн авагчаар ажиллаж байсан Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын хөдөлгөөн зохион байгуулалт, төлөвлөлтийн ахлах инженер Х.Гын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 50.000 төгрөгийн хахууль өгсөн болох нь:
Гэрч Л.Н "...Манай “” ХХК нь эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг. ... УНВ, уно улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай компанид байхгүй, ирэхээсээ өмнө ажилчдаасаа асуусан. ...Манай компанид Т.О, Н.Д гэх хүн байхгүй..." гэх мэдүүлэг /1хх-ийн 188-189 дүгээр хуудас/,
Гэрч Г.А "...2020 оны 11 дүгээр сараас хөл хорио тогтоож машинуудыг QR кодоор явуулж байна гэхээр нь аав, ээж хоёр зээлтэй болохоор QR код авъя, өөрсдийн гэсэн компани байхгүй байсан. Тэгээд Т гээд манай хамаатны ах байдаг ба түүнээс QR код авч чадах уу, боломж байна уу гээд асуухад асуугаадахъя гэсэн. Тэгээд 2, 3 хоногийн дараа нэг дансны дугаар өгөөд 200.000 төгрөг шилжүүлчих гэсэн, тэгээд шилжүүлсэн, одоо ямар нэртэй данс байсныг нь мартсан байна. Би ээжийн утаснаас уг мөнгийг шилжүүлж байсан. Тэгээд интернетээр сайт руу нь ороод машиныхаа дугаарыг хийхэд эм ханган нийлүүлэх компани дээр QR код гарчихсан байсныг нь хэвлэж аваад ашиглаж байсан. Гэхдээ бараг ашиглаагүй дээ. Уг эм ханган нийлүүлэх компаний нэр нь юнайтед юу бил ээ тийм нэртэй байсан. ...Би утга дээр нь “тэмка” гэж бичсэн санагдаад байна, утга дээр нь юу гэж бичих үү гэхэд Т өөрөө тэмка гээд биччих гэж байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 197-198 дугаар хуудас/,
Гэрч Г.Э "...11 дүгээр сарын 26 юм уу 27-ны өдрийн үеэр Smartcar руу ороод мэдээллүүдээ бөглөөд бүртгүүлсэн ба 1 билүү 2 хоногийн дараа шалгахад УАН, УНМ, УБС гэсэн 3 машинд QR код гарчихсан байсан ба ашигласан.... УБА, УБО, УБД, УБЦ, УБӨ дугаартай тээврийн хэрэгслүүд нь танихгүй машинууд байна..." гэх мэдүүлэг /2хх-ийн 242-243 дугаар хуудас/,
Ажлын байранд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 8-26-р хуудас/,
шүүгдэгч Х.Гын эзэмшлийн Хаан банк дахь 5076096334 тоот харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 45-46-р хуудас/,
Нийслэлийн Онцгой комисс, Замын хөдөлгөөн зохицуулалтын багийн алба хаагч нарын мэдээлэл /1хх-ийн 84-р хуудас/,
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1242 дугаар захирамж, түүний хавсралт, /1хх-ийн 85-87-р хуудас/,
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай ” А/1280 дугаар захирамж, түүний хавсралт, /1хх-ийн 88-90-р хуудас/
Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн цахим хурлын протокол, /1хх-ийн 91-101-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд QR код олгох ерөнхий заавар, /1хх-ийн 106-р хуудас/,
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дугаар тогтоол, тогтоолын хавсралт, /1хх-ийн 112-114-р хуудас/,
Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 209 дугаартай “бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” тогтоол /1хх-ийн 115-116-р хуудас/,
Н.Дын эзэмшлийн Хаан банкны 5039548082 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /1хх-ийн 131-133-р хуудас/,
Т.Оийн эзэмшлийн Хаан банкны 5063034429 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /1хх-ийн 134-139-р хуудас/,
7393 УНО Hyundai Porter, 6256 УНВ Toyota Prius маркийн тээврийн хэрэгслүүдийн эзэмшигчийн талаарх лавлагаа /1хх-ийн 159-160-р хуудас/,
“” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, /1хх-ийн 164-р хуудас/,
Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Х.Гыг ажилд шилжүүлэн томилох тухай” тушаал, албан тушаалын тодорхойлолт, /1хх-ийн 167-174-р хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Х.Гын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан буюу Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан,
Шүүгдэгч Н.Т, Т.О, Н.Д, Н.Ц, Т.А, П.М, Т.Бнарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Х.Г, Н.Т, Т.О, Н.Д, Н.Ц, Т.А, П.М, Т.Бнар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Х.Г, Н.Т, Т.О, Н.Д, Н.Ц, Т.А, П.М, Т.Бнар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Х.Г, Н.Т, Т.О, Н.Д, Н.Ц, Т.А, П.М, Т.Бнарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Х.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н.Т, Т.О, Н.Д, Н.Ц, Т.А, П.М, Т.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Х.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжээр торгох ял,
шүүгдэгч Н.Т, Т.О, Н.Д, Н.Ц, Т.А, П.М, Т.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжээр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч Х.Г, Н.Т, Т.О, Н.Д, Н.Ц, Т.А, П.М, Т.Бнарт торгох ял оногдуулахдаа шүүгдэгч нарын хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гаас 350.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Тгээс 100.000 төгрөгийг, шүүгдэгч Х.Даваажаргалаас 50.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Тус хэргийн шүүгдэгч Ц.Ө нь шүүхэд хэргийг хянан шийдвэрлэж байх үед гадаад улс руу оргон зайлсан болох нь тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг тусгаарласан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Г, Н.Т, Т.О, Н.Д, Н.Ц, Т.А, П.М, Т.Бнар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан буюу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Н.Т, Н.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Н.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Т.О, Т.А, П.М, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Н.Д, Н.Ц, Т.О, Т.А, П.М, Т.Б нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тэдгээрийг тус бүр 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г, Н.Т, Т.О, Н.Д, Н.Ц, Т.А, П.М, Т.Бнарын цалин, орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Х.Г, Н.Т, Т.О, Н.Д, Н.Ц, Т.А, П.М, Т.Бнар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гаас 350.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Тгээс 100.000 төгрөгийг, шүүгдэгч Х.Д 50.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
6.Шүүгдэгч Х.Г, Н.Т, Т.О, Н.Д, Н.Ц, Т.А, П.М, Т.Бнар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Г, Н.Т, Т.О, Н.Д, Н.Ц, Т.А, П.М, Т.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР