Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

            Шүүгдэгч: С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, èð¿¿ëñэн шүүгдэгч Г овогт Сгийн Мд холбогдох 2235000000140 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 16-нд Увс аймгийн
Хяргас суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, Баяд ястан, дээд боловсролтой,
гидромеханик инженер мэргэжилтэй, хувиараа авто засварын газар ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 28-27 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 201 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 07 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон Г овогт Сгийн М /РД.ОР9Ю71614/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг байрлах Өгөөж үйлчилгээний
төвийн хажууд 2022 оны 6 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө хохирогч
Б.Зтай маргалдаж, улмаар түүний баруун мөр тус газарт хутгалж эрүүл
мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан
гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч С.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.М нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг байрлах Өгөөж үйлчилгээний төвийн гадна 2022 оны 6 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө хохирогч Б.Зын баруун мөр тус газарт хутгалсан болох нь:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-11 дэх тал),

2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

            3. Хохирогч Б.Зын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 6 дугаар сарын 04-ний орой 18
цаг өнгөрч байхад О.Бын ажил дээр очиж О.Бтай уулзаад
0.75 литрийн “экс" нэртэй архи хувааж уугаад 22 цаг өнгөрч байхад О.Бын ажлаас гарсан. О.Бын ажлаас гараад Улаанхүү рүү залгаж “Бын ажил дэзр хүрээд” гэж дуудчихаад байж байтал Улаанхүү хүрээд ирсэн. Тэгээд Б, Улаанхүү бид гурав Быэ ажлын үүднээс “Өгөөж” баар луу орж Б бид хоёр 0.5 литрийн 2 ширхэг пиво уугаад бүжиглэж сууж байтал баар хаах цаг болсон байсан. Тэгээд Б, Улаанхүү бид гурав баарнаас гарахад нэг залуу “Өгөөж” баарны үүдэнд дөрвөн эмэгтэй хүнтэй маргапдаж байхаар нь бид гурав салгах гэж очсон юм. Бид гурав
тухайн хүмүүсийг салгаад тэр ахыг би дагуулаад тамхи татангаа тайвшруулаад
зогсож байхад Улаанхүү машиндаа суучихсан. Тэгэхээр би явах гэж байгаа юм
байх гэж бодоод тэр ахыг үлдээгээд Улаанхүүгийн машинд суух гээд явж байтал тэр ах над руу хүрч ирээд намайг хэл амаар доромжлоод надтай маргалдаад байсан Тэгэхээр би тэр ахыг мөр хэсэг рүү нэг удаа тохойдсон тэр ах “чи ингээ л болоо юу, өөр юм хийж чадахгүй юу, би чамайг ална" гэж хэлээд дайраад байсан. “Өгөөж” баарны үүдэнд зогсож байсан хүмүүс тэр ахыг салгах гэсэн боловч тэр ах салахгүй над руу дайрч байснаа өмднийхеө баруун халааснаас хутга гаргаж ирээд миний баруун мөр хэсэг рүү хоёроос гурван удаа бүлэх шиг болсон. Тэгэхээр нь би хий бүлсэн байх гэж бодоод “чи намайг хутгалах гэж байна уу, би наадах хутгаас чинь айхгүй шүү” гэж хэлэхэд тэр ах цааш нь эргээд замын эсрэг талд байх “Петровис ШТС”-ын зүг рүү зугтчихсан. Гэнэт миний гар хөндүүрлээд байхаар нь яасан юм бол гээд хартал миний баруун мөрний дээд хэсэгт хутгалчихсан байсан. Тэгэхээр би тэр ахын араас нь хөөгөөд “Петровис ШТС”- ын үүдэн дэзр барьж авах гэтэл хутгаа гаргаад “над руу ойртох юм бол ална шүү” гэж хэлээд над руу дахин хоёр гурван удаа хий бүлэхээр нь би тэр ахын зүүн бүдүүн гуя руу нь өшиглөхөд тэр ах газар унахаар нь дарж аваад нүүр лүү нь баруун гараараа нэг хоёр удаа цохиход хутгаа газарт унагахад нь хутгыг  “Петровис ШТС”-ын хашаа давуулаад шидчихсэн. Тэгээд дараад байж байтал араас Б, Улаанхүү хоёр хүрч ирээд намайг салгаж байсан. Б намайг газар хэвтүүлээд миний баруун мөрний дээд хэсэгт миний пудвалкаар цусыг дарж тогтоож байсныг санаж байна. Тэгээд ухаан алдсан байсан. Би нэг ухаан ороход эмнэлэгт байсан” гэх мэдүүлэг
(хавтаст хэргийн 30-31, 33 дахь тал),

                4. Гэрч Б.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Д 17 цагийн үед би ажил гараад гадагшаа гарахад  манай төрсөн дүү З нь манай гэрт нөхөр Ж.Г, манай 4 хүүхдийн хамт үлдсэн. Би 19 цагийн үед гэртээ ирэхэд Б.З гэрт байгаагүй.  Б.З хашаа явсан юм бэ? гэж нөхөр Ж.Гоос асуухад “мэдэхгүй 18 цагийн үед гэрээс гараад явсан” гэж хэлсэн. Б.З 23 цагийн орчим орж ирээд хувцасаа солихдоо “Гадаа Балжаа хүлээж байна. Гарчихаад ирье" гэж хэлээд гараад явсан. Шөнө унтаж байтал Б.Зын найз Улаанаа /Улаанхүү/ гэх залуу орж ирээд Б.З хүнтэй маргалдаад хутгалуулаад эмнэлэгт хүргэчихлээ гэж хэлээд нөхөр Ж.Г бид хоёрыг дагуулаад явсан. Би эмнэлэгт очиход дүү Б.З цус алдсан, хувцас нь цус болчихсон эмч оёдол тавьж байсан. Тэгээд би Б.Зын найзуудаас хэн хутгалсан юм гзж асуухад “найзууд нь мэдэхгүй 30 гаруй насны эрэгтэй хүн байсан, танихгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

                5. Гэрч О.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  "2022 оны 6 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед З надруу залгаад “Өгөөж бааранд” хүрээд ир гэж хэлэхэд би гэрээсээ гараад Өгөөж бааранд очиход З Бын хамт байсан. З, Б бид гурав “Өгөөж” бааранд хэсэг сууж Залбаяр, Б хоёр 0.5 литрийн сэнгүр пиво уугаад бүжиглээд сууж байгаад 11 цаг 50 минутын үед “Өгөөж” баар хаахаар нь З, Б бид гурав "Өгөөж” баарнаас гарахад нэг залуу эмэгтэйчүүдтэй маргалдаж байхаар З, Б бид гурав маргалдаж байсан хүмүүсийг салгаад зогсож байтал З эмэгтэйчүүдтэй маргалдаж байсан залууг тайвшруулаад дагуулаад явсан. З, Б бид хоёр Зын араас очоод эмэгтэйчүүдтэй маргалдаж байсан залууг тайвшруулаад ярилцаад зогсож байтал З тэр залуутай маргалдаж эхэлсэн. З танихгүй залуутай маргалдахад тэр залуу халааснаасаа хутга гаргаж ирээд Залбаяр луу дайрсан. Тэр залуу гаргаж ирсэн хутгаа баруун гартаа бариад далайж З луу дайраад 2-3 удаа хий бүлэхэд З “Чи намайг хутгалах гэж байгаа юм уу, хутганаас чинь айхгүй шүү” гэж хэлэхэд тэр залуу зугтаачихсан. Тэр залуу зам гараад Петровис шатахуун түгээх станцын тийш гараад зугтаахад З араас нь хөөгөөд Петровис шатахуун түгээх станцын тэнд тэр залууг барьж авсан. Б бид хоёр араас нь яваад очиход Зын хувцас нь цус болчихсон, цус алдаж байсан бөгөөд тэр залууг газар унагаачихсан цохиж байсан" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

                6. Гэрч О.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед З бид хоёр уулзаад дэлгүүрээс 0,75 литрийн архи аваад манай ажил дээр очоод ууж дуусгаад Улаанхүү рүү 23 цагийн үед залгаад “Өгөөж бааранд  хүрээд ир” гэж хэлчихээд З бид хоёр “Өгөөж” бааранд очоод 0.5 литрийн 2 ширхэг пиво аваад уугаад сууж байтал Улаанхүү ирсэн. Тэгээд Улаанхүү, З бид гурав “Өгөөж” бааранд хэсэг сууж пиво уугаад бүжиглэж байгаад 23 цаг 50 минутын үед “Өгөөж” баар хаахаар нь З, Улаанхүү бид гурав гарсан. Бид гурав баарнаас гарахад нэг залуу эмэгтэйчүүдтэй маргалдаж байхаар нь З, Улаанхүү бид гурав маргалдаж байсан хүмүүсийг салгаад зогсож байтал З эмэгтэйчүүдтэй маргалдаж байсан залууг тайвшруулаад дагуулаад явсан. Тэгээд Улаанхүү бид хоёр Зын араас очоод эмэгтэйчүүдтэй маргалдаж байсан залууг тайвшруулаад ярилцаад зогсож байтал З тэр залуутай маргалдаж эхэлсэн. З танихгүй залуутай маргалдахад тэр залуу халааснаасаа хутга гаргаж ирээд Залбаяр луу дайрсан. Тэр залуу гаргаж ирсэн хутгаа баруун гартаа бариад далайгаад З луу дайраад байсан. З “чи намайг хутгалах гэж байгаа юм уу?, хутганаас чинь айхгүй шүү” гэж хэлэхэд тэр залуу зугтчихсан. Тэр залуу зам гараад Петровис шатахуун түгээх станцын тийш гараад зугтахад З араас нь хөөгөөд Петровис шатахуун түгээх станц дээр тэр залууг барьж авсан. Улаанхүү бид хоёр араас яваад очиход Зын хувцас нь цус болчихсон, цус алдаж байсан бөгөөд тэр залууг газар унагаачихсан цохиж байсан. Улаанхүү бид хоёр З тэр залуу хоёрыг салгаад эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

                7. Гэрч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өвчтөний биеийг үзэхэд баруун гарны мөр нугалгын орчим зүсэгдсэн шархтай. Шархнаас цус алдсан өвчтөний орчны харьцаа суларсан байдалтай орж ирсэн. Өвчтөний шархыг цэвэрлэж шалгахад булчингын давхаргыг бүрэн тасалсан, өнгөц венийн судсыг гэмтээж цус алдаж байсан. Цус алдалтыг тогтоож үечлэн оёдол тавьж ариутгаж боолт хийсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

8. Шүүгдэгч С.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр авто бусаар илгээмжээр ирсэн хутга аваад 18 цагийн үед найз Б, Б хоёртой “Өгөөж” бааранд орсон. Б, Б бид гурав бааранд ороод 0.75 литрийн Финланд, Данзкаа гэх нэртэй 2 шил архийг хувааж уунгаа бүжиглэсэн. Тэгээд би тамхи татах гээд “Өгөөж” баарнаас гара тамхилчихаад буцаад ороход танихгүй эмэгтэй миний гэдэс рүү гараараа цохисон. Тэр эмэгтэй миний гэдэс рүү цохихоор нь би яаж байна гэж хэлээд “Өгөөж” баар луу ороод Б, Б хоёртой авсан архиа уугаад бүжиглэж байгаад баарнаас тамхилахаар гарахад миний гэдэс рүү цохисон эмэгтэйтэй баарны гадна таарсан. Тэгээд би тэр эмэгтэйд хандан “чи ягаад намайг цохиж байгаа юм бэ?” гэж асуухад тэр эмэгтэйгийн найзууд нь над руу дайраад байсан болохоор би зугатаад шөнийн захын хашаа руу ороод нуугдаж байтал тэр эмэгтэйчүүд намайг хайгаад олоод ирсэн. Тэр эмэгтэйчүүдийн араас гурван залуу хүрч ирээд Б гэх залуу намайг хэл амаар доромжлоод дайраад байсан. Хажууд нь байсан хоёр найз нь Быг салгаж, З гээд найз нь намайг дагуулаад “Өгөөж” баарны зүг явсан. Тэгтэл З гэх залуу яагаад намайг цохисныг мэдэхгүй миний зүүн хацар луу нэг цохиход нь би хойшоо ухраад З гэх залуу дахиад намайг цохих гэж байна гэж бодоод халаанаасаа өдөр автобуснаас аваад халаасандаа хийчихсэн явсан хутга гаргаж ирээд “ойртох юм бол ална шүү” гэж хоёр гурван удаа айлгах зорилгоор далайсан. З “чи намайг маасалны хутгаараа шаах юм уу?” гэж хэлээд дайрахаар нь би хутгаа далайж байх шиг байсан санагдаж байна. Тухайн үед би архи уучихсан нэлээн согтчихсон байсан болохоор зарим зүйлээ сайн санахгүй байна. Заас зугатаад замын нөгөө талд “Петровис ШТС”-ийн үүдэн дээр Зт баригдсан. З намайг газар унагаж миний дээр гараад толгой руу хэд хэдэн удаа цохисон. Зын хоёр найз нь ирээд салгасан. Би босоход Зыг газар хэвтүүлчихсэн цусыг нь тогтоож байсан. Би Б.Зыг хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч Заас дахин дахин уучлалт гуйж байна. Би Б.Зт эмчилгээний зардал гэж 1.000.000 төгрөгийг бэлнээр өг сүүлд манай эхнэр Аптанцэцэг нэмж 300.000 төгрөг өгсөн байсан. Би шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 274 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Б.Зын баруун мөрний урд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл 2022 оны 06 дугаар сарын 04-ний шөнө үүссэн байсан талаар 7020 тоот өвчний түүхийн хуулбарт тусгагдсан байна. Дээрх гэмтэл нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийхэд үүсээд 14 хоногийн дээш хугацаа өнгөрсөн хуучин гэмтэл байна. Баруун мөрний урд хэсгийн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сариулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журам-н 2.4.1-д зааснаар гэмтлийг хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 60-61 дэх тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.М нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж байсан ч зориуд хийсэн үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Зын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд хутгалж хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршиг:

Хохирогч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М 1.300.000 төгрөгийг төлж өгсөн.  Одоо 3.700.000 төгрөг нэхэмжлэж байна гэж мэдүүлсэн боловч хохирол, хор уршгийн талаар баримт гаргаж өгөөгүй байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны  хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах” гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэлд хамруулна гэж заасан байна. Хохирогч Б.Зын бие махбодид 2022 оны 6 дугаар сарын 04-нд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд түүнээс хойш  2 сарын хугацаа өнгөрсөн тул  уг гэмтлийг хэвийн байдалд /эдгэрсэн/ орсон гэж үзэх тул цаашид эмчилгээ хийлгэх, түүнтэй холбоотой зардал гарахгүй гэж дүгнээд хохирогчийн нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн 3.700.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.М нь хохирогч Б.Зт 1.300.000 төгрөгийн хохирол төлснийг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

 2. Шүүгдэгч С.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч С.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.М нь урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 201 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 07 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 100 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 103-107 дахь тал), Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 02/657 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 109 дэх тал)/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Мгийн хувийн байдлын талаар гэрч Т.Цгийн өгсөн: “С.М нь миний том хүүхэд, доороо 3 дүүтэй. 2017 онд Алтанцэцэгтэй гэр бүл болсон, одоо нэг охинтой. Их төлөв даруухан зантай, хэлэх гэсэн үгээ хэлчихдэг, гэр бүлийн гишүүдтэйгээ зөв боловсон харьцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, бусдад тусархуу, хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47дахь тал), гэрч Н.Сгийн өгсөн: “М.М нь найз нөхөд ихтэй, төлөв даруухан зантай, дуу цөөнтэй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, ажилсаг, тусархуу, эелдэг боловсон зан харилцаатай хүн юм. Эхнэр, 5 настай охины хамт амьдардаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал)-үүд авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан С.Мд  зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4-т “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж хяналт тогтоосон Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 201 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн 5 сар 16 хоног хорих ялыг биечлэн эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2-т “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан тул Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 16 хоног хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”, 5-д заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4-д зааснаар шүүгдэгч С.Мгийн эдлэх  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 16 хоног хорих ялыг эдлэж дууссан үеэс энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Мд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 16 хоног хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Г овогт Сгийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан С.Мд  зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж хяналт тогтоосон Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 201 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн 5 сар 16 хоног хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4-д зааснаар шүүгдэгч С.Мгийн эдлэх  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 16 хоног хорих ялыг эдэлж дууссан үеэс энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

8.  Шүүгдэгч С.М нь хохирогч Б.Зт 1.300.000 төгрөгийн хохирол төлснийг дурдаж, хохирогчийн 3.700.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                     

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ