Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/130

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

             Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Ш овогт Ггийн Бд холбогдох  2235000000141 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын   03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 08-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, хотон ястан, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 01-42 тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан Ш овогт Ггийн Б /РД:0Э82080877/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Хар толгой” гэх газарт 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хохирогч П.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Хар толгой” гэх газарт 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хохирогч П.Мыг зодсон болох нь:

1. Хохирогч П.Мын мөрдөн байцаалтад өгсөн “2022 оны 6 дугаар сарын 08-нд Увс аймгийн Наранбулаг сумын нутаг Хар толгой гэх газар овооны тахилга болж, 12 цагийн үед зүс таних залуу болох Г.Б гэх залуутай уулзсан. Овооны тахилга болж байсан боловч тухайн үед Балжжинням болон мөн адил танил залуу Эрдэнэ-Уултай таарч бид гурав тухайн овооны тахилгаас зайдуухан нэг шил архи уусан. Тухайн архийг хувааж ууж байгаад Б гэнэт над руу “Мэндээ чи бол май шүү. Энд би байх ёсгүй” гэж хэлээд бидний  хооронд хэрүүл маргаан үүссэн. Тухайн үед би түүнтэй хэрэлдэхгүй гээд хариулт өгөхгүй өөр газар очиж суухад Б дахин миний хажууд ганцаараа ирээд ямар нэгэн зүйл хэлэхгүй миний уруул хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. Цохиход нь би газарт унаад босож ирээд эргээд явж байтал араас гүйж ирээд толгой руу цохихоор нь эргэж хараад “Чи болиоч” гэж хэлээд Баас салчихаад өөрийн төрсөн ах Сүхбаатартай утсаар яриад тухайн Наранбулаг сумын 1 дүгээр багаас Улаангом руу Цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар ирсэн. Надад учирсан хохирлыг Г.Б нь бүрэн төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй”  гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 5, 7 дахь тал),

2. Гэрч Д.Эын мөрдөн байцаалтад өгсөн:  “2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын нутаг Хар толгой гэх газар овооны тахилга болсон бөгөөд нутаг нутгийн үл таних залуус их ирсэн байсан. Тухайн үед би хөлөө гэмтээгээд алхаж, гишгэж чадахгүй суга таягтай байсан тул овоон дээр зайдуухан газарт ганцаараа сууж байгаад зүс таних төдий мэдэх залуу Мтай тааралдаад хамт сууж байтал Мын танил залуу юм уу бүү мэд Б гэх залуу ирж бидний хажууд суусан. Б дөнгөж задалсан бололтой 0.5 литрийн нэг шил архи гаргаж ирсэн. Тухайн архинаас М, Б хоёр ууж байсан.  Манай ёсонд овоон дээр архи уудаггүй, мөн би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж чаддаггүй тул архи уугаагүй. Хэсэг сууж байгаад Б гэх залуу Мт хандаж “Чи энэ овоон дээр байх ёстой хүн биш, яв” гэж хэлсэн. Тухайн үед М нь “чи яагаад намайг хөөж, туудаг юм бэ?” гээд тэдний хооронд маргаан үүссэн. Би суга тайгтай байсан тул босоод тэднийг салгах боломжгүй хараад сууж байтал Б нь Мын нүүрэн тус газарт гараараа цохисон.  М “Яаж байгаа юм бэ? чи” гээд маргалдаад босоод явж байтал Б араас нь очиж цохиж харагдасан. Тэгээд тэд салаад явчихсан. Дахин уулзаагүйгэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

3. Шүүгдэгч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2022  оны 06 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын нутаг Хар толгой гэдэг газарт овоон тахилга болж байхад өдөр 12 цагийн үед зүс таних М гэх залуутай уулзсан. Тэгээд юу болсон талаар би юу ч санахгүй байна. Маргааш нь Маас сонсоход би Мын нүүрэн тус газарт гараараа цохисон талаар мэдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал)- үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

 Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 265 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч П.Мын дээд урууланд шарх, 2.1-р шүдний хагас мултрал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар саниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч П.Мын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч П.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Надад учирсан хохирлыг Г.Б нь бүрэн төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй”  гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 5, 7 дахь тал),  мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан “250.000 төгрөг өгч хохирол барагдуулсан болно. Дахин нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж гаргаж өгсөн баримт (хавтаст хэргийн 80 дахь тал)-уудыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  заарнаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 37-39 дэх тал) -аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан, прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ш овогт Ггийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Бд  500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 4. Шүүгдэгч  Г.Бд  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Г.Бд  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ