Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Хохирогчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

            Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр ç¿éëèéí 1-т çààñан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц овогт Бийн Гд холбогдох 2235000000130 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 23-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, баяд ястан, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавъяа шагналгүй Ц овогт Бийн Г /РД:ОЮ92032317/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Баян-Айраг гэх газар хохирогч М.Бийг зодож, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Гантулгийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Баян-Айраг гэх газар хохирогч М.Бийг зодсон болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-11 дэх тал),

- Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэдл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

- Хохирогчийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн  өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 17-32 дахь тал),  

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 35-37 дахь тал),

-Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

-Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 43-45 дахь тал),

-Хохирогчийн хувцас болон бусад эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 46-48 дахь тал),

-Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 49-52 дахь тал),

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 53-56 дахь тал),

- Хохирогч М.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Н.М хамт Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутагт байрлах гэрээсээ бензин авах ажлаар Баруунтуруун сумын төв орсон. Сумын төв дээр Л нартай  пиво уусан. Миний мотоцикль байсан дэлгүүрийн гадна ирээд зогсож байтал Л миний нүүр лүү цохихоор нь гарыг бариад авчихсан байтал дэлгүүрийн худалдагч гарч ирээд “яагаад зодолдоод байгаа юм бэ?” гээд бид хоёрыг салгасан. Тэндээсээ би мотоцикльтой М дүүгийнхээ хамтаар гэр лүүгээ зугатаасан. Л араас автомашинтай хөөгөөд байсан. Яах гээд миний араас хөөгөөд байсан талаар мэдэхгүй байна, намайг зодох гээд хөөсөн байх. Би Лгийн биед халдаж, цохисон зүйл байхгүй. Т гэх залуу машинтай хурдтай ирээд мотоциклын явж байсан чиглэлд урдуур ороод зогсоход би мотоциклоо зогсоож чадахгүй машиныг мөргөөд унасан. Мотоциклийг М өргөөд босгоод би босоод хажууд нь зогсож байхад жолооч Т /Б.Г/ гэх залуу гарч ирээд М түлхэж унагаагаад намайг шууд хэвлий хэсэгт өшиглөсөн. Би тонгойход гараараа хэвлий хэсэгт нэг удаа цохисон. Миний  хэвлий хэсэгт өвдөөд тонгойгоод хөл дээрээ суусан. Л нь тухайн үед автомашиндаа сууж байсан гарч ирээгүй. Тухайн үед намайг Л цохисон зодсон зүйл байхгүй. Тэр үед Л автомашинаас буугаагүй байсан юм. Л намайг жолооч Т гэх залууд зодуулаад газарт хэвтэж байсны дараагаар машиныг ослын газраас урагшаа хөдөлгөөд  бууж ирсэний дараагаар намайг бос бос дэвхэц гэхээр нь би арай гэж босоод дэвхцэж байхад яагаад зугатаад байгаа юм бэ? гээд нүүр рүү нэг удаа гараараа цохисон  Т автомашиныг мөргөчихлөө гээд уурлаад намайг зодсон. Г нь автомашинаас бууж ирээд гэдэс рүү өшиглөөд гэдэс рүү гараараа цохисон үнэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-66, 68-69, 71-72, 75 дахь тал),

            - Насанд хүрээгүй гэрч Н.М мөрдөн байцаалтад өгсөн: “Бид хоёр Баруунтуруун сумаас урагшаа Зүүнтуруун баг руу явах замаар гэрийн зүг зугатаасан бөгөөд араас нөгөө цэнхэр мотоцикльтэй хүн хөөж яваад буцаад явчихсан. Тэгээд бид хоёр төв замд ороод Баянйраг гэх газарт төв замаараа гэрийнхээ чиглэлд явж байтал араас приустэй Н.Б ахын он жав гэх залуу болон машин барьж явсан залуу замаар хурдтай тоос манаргаад бид хоёрт ойртоод ирэхээр нь Б ах бид хоёр замаасаа гараад уул талруугаа замгүй газраар дээшээ өгсөж явтал нөгөө машинтай хоёр хүн төв замаар урагшаа яваад  хэсэг хугацаанд харагдахгүй болохоор нь бид хоёр салаад явчихлаа гэж бодоод Баянйрагийн төв зам руу орох гээд явж байтал нөгөө машинтай хоёр хүн бид хоёрын дээд талаас машинтайгаа гэнэтхэн гарч ирээд бид хоёрын урд гарч шахаж орж ирээд бидний урд гэнэт тормос гишгээд зогссон. Тэр үед бид хоёр ямар нэгэн тормос гишгэх боломжгүй байсан бөгөөд машин гэнэт зогссон учраас бид хоёр уг машины арын буферыг мөргөж,  би мотоциклын баруун  тал руу, Б мотоциклын зүүн урд тал руу унасан. Мотоцикль машины ар талд газарт унасан. Би босоход Б ах газраас босч байсан ба бид хоёр зүгээр байсан. Б ах мөн зүгээр босч ирээд зогсож байсан. Машинаас он жав нь гэх залуу бууж ирээд Б ахтай уулзаад зогсож  байсан. Юу гэж хэлснийг нь сонсоогүй, тухайн үед он жав гэх залуу Бийг зодож, цохиогүй Б ах “найз нь төлөөд өгнө” гээд зогсож байсан. Машин жолоодож явсан залуу машинаа жаахан урагшлуулж зогсоогоод машинаас бууж ирээд тэр залуу Б дээр очоод Бөд уурлаж чи буфер яаж байгаа юм бэ? гэхэд Б ах би наадахыг чинь төлнө гээд зогсож байна, он жавтайгаа уулзаж байна гэж хэлсэн. Тэгээд би машины ард унасан мотоциклоо өргөж босгоод данхраадаад машины ард зогсож байтал нөгөө он жав гэх залуу над руу ирээд надад ямар нэгэн зүйл хэлэхгүй намайг хойшоогоо хүчтэй түлхэхэд би газарт унасан, намайг унагачихаад машиныхаа буфер рүү тонгойж харж байсан, тэгээд би босож ирэхэд Б ах машины зүүн талд газарт хоёр хөлөө нугалаад сөхрөөд газарт доошоо тонгойгоод гараараа гэдэс хэвлий хэсэгтээ дараад газарт уначихсан байсан ба хажууд нь нөгөө машин барьж явсан залуу баруун гараа атгачихсан зогсож байсан. Яг тэр үед бол нөгөө Бийн онжав гэх залуу машиныхаа буферыг хараад зогсож байсан. Тэр он жав гэх залуу нь намайг газарт тулхэж унагааж байх үед нөгөө машин барьж явсан залуу нь Б ахыг цохичихсон юм шиг байсан, тэр үед Б ах зүгээр зогсож байснаа намайг унаад босох зуурт Б ах газарт өвдөглөөд сөхрөөд гэдэс хэвлийгээ дараад уначихсан байсан. Нөгөө онжав гэх залуу Б ах дээр очоод буфер төлж өг гэж хэлсэн. Машин барьж явсан залуу "гайгүй юу" гэж хэлээд Б ахыг тэр хоёр хоёр талаас нь суганаас нь татаж босгох гэхэд Б ах “байж бай” зовиурлаад босч чадахгүй байсан. Тэгээд байж байгаад Б ах хэсэг хугацааны дараа байж байгаад өөрөө их зовиуртай босож ирээд тонгойж яваад байсан. Тэгээд Б ах нөгөө хоёртой хамт машины буферыг ирж харсан. Тэгэхэд нөгөө он жав гэх залуу цагдаа руу ярьж байна гээд хүн рүү утсаар ярьчихаад цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн. Тэгээд машин барьж явсан залуу болон нөгөө онжав нь гэх залуучууд шүүхдэнэ гэж хэлж байсан. Гэтэл Б ах гэнэт гэдэс орчмоо дараад газарт унаад хажуу тийшээ болоод гэдсээ дараад газарт сууж байсан. Тэгтэл онжав гэх залуу нь Б ахыг зүгээр үү гэж асуухад Б ах "Би зүрх муутай юм аа" гэхэд нөгөө машин барьж явсан залуу нь онжав гээд байсан залууд "чи эмнэлгийн пургон дуудчих" гэж хэлж байсан. Тэгтэл Б ах эвхрээд газарт уначихсан байхдаа онжав гэх залууд "би төлөөд өгье, хөгшинд нь бэлнээр 500.000 төгрөг байна" гэхэд нөгөө онжав гэх залуу нь Бөд хандаж  “дор хаяж 1.500.000 төгрөгтэй байгаа чи төлж чадах уу" гэхэд Б ах ”би нэг дэх өдөр орж үлдэл 1.000.000 төгрөгийг чинь өгье" гэхэд онжав нь "за чи зүгээр болвол 500.000 төгрөгөө өгчих” гэхэд Б ах "зүгээр зүгээр" гэж хэлээд өөрийнхөө үүрч явсан хар цүнхнээсээ бэлэн мөнгө гаргаж ирээд тоолоод яг 500.000 төгрөгийг онжав гэх залуудаа өгсөн.  Тухайн үед Б ах мөнгө өгч байх үед нөгөө машин барьж явсан залуу гар утсаараа бичлэг хийж байсан. Тэгээд нөгөө хоёр хүн 500.000 төгрөг аваад тухайн газарт үлдсэн. Б ах мотоцикль унаад тэр газраас хөдлөөд 100 метр орчим яваад зогсоод "чи ахдаа мотоцикль бариад яваач бие эвгүй болоод байна, цус алдаад байх шиг байна" гэж хэлсэн. Тэгээд би мотоциклийг жолоодож ардаа Б ахыг суулгаад гэрлүүгээ явсан. Бид хоёр замдаа явж байхад Б ах зогсоорой гэж хэлэхээр нь зогсоход Б ах хар хүрэн зүйлээр бөөлжсөн, тэгээд мотоцикльд суугаад бид хоёр цааш явахад Б ах зүгээр явж байгаад гэрийн гадна ирээд бөөлжсөн тэгчихээд бие нь өвдөөд ёолоод байсан юм. Гэрээс манай аав гарч ирсэн бөгөөд би Б ахьг гэрлүү оруулчихаад би гэрт ороод шууд унтсан, тухайн үед нэлээд орой болсон байсан бөгөөд миний нойр хүрээд байсан учир унтаад өгсөн, харин Б ах миний хажууд хэвтээд ёолоод байсан бөгөөд би унтаад өгсөн юм. Өглөө босоход аав маань Б ахыг аваад Баруунтуруун сумын төв рүү явчихсан байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-110, 143-145 дахь тал),

            - гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 21-нд  Б мотоцикльтой ирээд Баруунтуруун сумын төв ороод бензин аваад ирнэ гээд хүү М-ийг аваад  маань дагуулаад явсан.  2022 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01:00 цагийн үед байх Б, М нар манайд ирсэн бөгөөд Б нь ёолоод бие нь өвдөөд байна, давсаг өвдөөд байна гээд орилоод орж ирсэн юм. Тухаин үед Б болон М нар хэлэхдээ Бййг бусдад зодуулсан гэж хэлээгүй бөгөөд нөхөр бид хоёр Бийг согтуу шартаад бие нь өвдсөн байх гэж бодсон бөгөөд шар зүйлээр бөөлжүүлээд байсан. Тэгээд нөхөр маань явж Мийг дуудаж ирж Бийг үзүүлсэн бөгөөд тухайн үед Бийн нүд нүүр зүгээр байсан. Багийн эмч Бөд өвчин намдаах эм, тариа хийсэн боловч зүгээр болохгүй ёолоод байсан ба гэдэс, давсаг, хүйснийхээ доошоо заагаад байсан. Тэгээд зүгээр болохгүй байхаар нь манай нөхөр Бийг сумын төв рүү авч явахаар болж, дээд талын Эрдэнэцогтын гэрт очиж Эрдэнэцогтын хамтаар түүний машинаар ирээд Бийг сумын төв рүү эмнэлэгт үзүүлэхээр авч явсан. Нөхөр маань сумын төв орж ирээд “Б хүнд зодуулжээ” гэсэн тэгэхэд Манай хүү М бидэнд “Б ах 2 онжавтайгаа муудалцаад байсан ш дээ” гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94-96 дахь тал),

- гэрч Ш.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 22-ны 04:00 цагийн орчимд манайхаас гараад 05:00 цаг өнгөрч байхад Баруунтуруун сумын эмнэлэг дээр очиж Бийг хүлээлгэн өгсөн. Тэгээд би Бийн утсаар эгч Улаанаа руу ярьж дуудсан бөгөөд удалгүй Улаанаа ирэхээр нь би Бийн утас болон үүрдэг цүнхийг нь өгсөн бөгөөд цүнхэнд нь мөнгө болон ойр зуурын зүйл байсныг нь өгсөн. Бийг сумын төвд эмчид хүлээлгэн өгөхөд Бийг эмч дагуулж орчихоод гарч ирээд эмч надад "Энэ хүн хүнд зодуулсан гэж байна”  ар гэрийнхэнийг нь дууд гэж хэлсэн юм. Б нь надад болон манайд байхдаа хүнд зодуулсан гэж хэлээгүй бөгөөд нүүр нүд нь зүгээр байсан юм. Би гэртээ эргэж ирээд өөрийн хүү Мэс болсон зүйлийн талаар асуухад “Б ах 2 онжав гэсэн хүмүүстэй пиво уугаад муудалцаад байсан” гэж хэлсэн ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-102 дахь тал),

- гэрч Ц.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн: “Өндөрхангай сумаас Б гэх залуу хажуудаа хоёр хүнээр хүргүүлж ирсэн бөгөөд шээж чадахгүй байна, сууж чадахгүй байна гэсэн байдалтай орж ирээд сандал дээр гэдсээ дараад сууж чадахгүй байсан бөгөөд их зовиуртай байсан. Тэгээд би эмч Сыг дуудахад удалгүй ирээд Бийн биеийн байдлыг үзэж яаралтай эмчилгээнүүдийг хийж эхэлсэн. Б анх эмнэлэг дээр ирэх үед би мориноос унасан уу?, мотоциклиос унасан уу? хүнээр зодуулсан уу? гэж асуухад эхэндээ хэлэхгүй байж байгаад дараа нь эмч Ст хүнд зодуулсан гэсэн зүйл хэлж байхыг хальт сонссон бөгөөд чухам ямар хүн хаана цохиж гэмтээсэн талаар сонсоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121 дэх тал),

- гэрч Т.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг эмнэлэг дээр очиход цэнхэр өнгийн дээлтэй нэг эрэгтэй сандал дээр сууж байсан, хажууд нь түүнийг авч ирсэн гэх 2 хүн байсан. Гадна байдлаас нь тухайн хүн явж хөдлөхөд төвөгтэй, маш их зовиуртай байсан ба байж байгаад ёолоод байсан. Би тухайн хүний нээийг асуухад Б гэж байсан бөгөөд 28 настай, эрэгтэй хүн байсан ба би болсон явдлын талаар асуухад эхэндээ ямар нэгэн зүйл яриагүй. Биед нь үзлэг хийхэд биеийн байдал хүнд царай шарлангуй уруул хуурайшсан, хэл өнгөр ихтэй, царай цоонхийсон байдалтай байсан. Даралт зүрхний цохилт нь хэвийн хэмжээнээс өссөн, хэвлий цардайсан, маш их эмзэглэлтэй, эмнэлэг орж ирэхдээ гадна шээх гэхэд цус гарсан гэж хэлж байсан бөгөөд шээс гарахгүй байсан. Би өвчин намдрах эм хийгээд давсагт шээлгүүрийн гуурс буюу катетер тавихад цус гараад байсан ба 2.5 литр цус гарсан. Тэгээд тухайн үед цус тогтоох эмчилгээ хийж шингэн залгасан. Тэгээд эход харахад давсаг суларч хэлбэрээ алдсан |хэвлийд сул шингэн ихтэй байсан тул эмнэлэгийн эрхлэгчид мэдэгдээд аймгийн төв рүү нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн. хэвлийн битүү гэмтэл, хэвлий доторх цус алдалт гэсэн онош тавьсан. Бөөс “хүнээр зодуулсан юм уу?” гэхэд Б нь "Би нэг хүнтэй  маргалдаад гэр лүүгээ явж байтал араас машинтайгаа ирж зодсон" гэж хэлсэн. Ямар хүн зодсон талаар асуухад Л гэдэг залуу хажуудаа нэг хүнтэй хамт байсан гэж хэлсэн. Тэгээд энэ талаар би сумын цагдаад мэдэгдсэн юм. Аймгийн төвөөс 01 цаг 50 минутанд гэмтлийн эмч Б, мэс заслын эмч Д, унтуулгын эмч О нар нэг сувилагчтай хамт ирээд Бөд хагалгаа хийхэд түүний хэвлийд их хэмжээний цус алдсан, 2 литр орчим цус гарсан, цусыг авч цэвэрлээд хэвлийг шалгахад давсагны ар хана 9-10 см урагдаж тухайн хэсгээс цус алдаж байсан тэгээд цус алдалтыг тогтоож, давсагт  оёдол тавьж хэвлийг угааж, дахин хэвлийг шалгахад өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй, цус алдалт зогссон байсан ба хагалгааг дуусгасан юм. Одоо М.Б нь Баруунтуруун сумын эрүүл мэндийн төвд биеийн байдал тогтвортой, анх ирсэнээ бодоход биеийн байдал сайжирсан эмчийн хяналтанд байгаа юм. Тухайн үед Бийн нүүр хэсэгт болон биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл байгаагүй бөгөөд цээжний зүүн дээд хэсэгт бага зэрэг хөхрөлттэй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123 дахь тал),

- гэрч Ц.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Эхлээд Т /Б.Г/ автомашинаас буучихаад буцаад автомашинд суугаад автомашиныг урагшлуулсан. Тэгээд бид хоёр автомашинаас буухад М.Б гэдсээ дараад газар дээр хэвтчихсэн байдалтай байсан. Би зүгээр үү гэхэд гэдсээр өвдөөд байна гэж хэлсэн. Намайг Гтай хамт автомашинаас буухад М.Б хэвлий хэсэгт гараараа дараад газар уначихсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 132, 155-156 дахь тал),

- гэрч Ж.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Баруунтуруун суманд 2022 оны 5 дугаар сард очиж давсагт гэмтэлтэй эрэгтэй хүний биед мэс засал хийсэн. Давсагны ар хананы хэсэгт урагдсан шарханд оёдол тавьсан.Яаралтай хагалгаа хийхгүй бол амь насанд аюул учруулна. 1-т цус алдалт,  2-т шээсний хордлого, 3-т өвдөлтийн Шокоор хүндрэх магадлалтай. Улмаар хүндрээд амь эрсдэх боломжтой.Мэс зарал хийх үед хохирогчийн биеийн байдал хүнд байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 152-136 дахь тал),

- шинжээч эмч Б.Хын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 251 дугаартай шинкээчийн дүгнэлтийг гаргасан. Үзүүлэгч Бийн биед давсагны урагдсан шарх, цус алдалтын шок гэмтэл тогтоогдсон. М.Бийн өвчний түүхийн хуулбар, амбулаториор эмчлүүлэгчийн карт зэрэг баримт бичгийг үндэслэн хохирогчийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Тухайн гэмтэл нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй тохиолдолд амь насаа алдах өндөр эрсдэлтэй. Тийм учраас аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай хагалгааны баг Баруунтуруун сумын нутагт очиж М.Бийн биед яаралтай хагалгааг хийж гүйцэтгэсэн байсан. М.Бийн биед учирсан гэмтлийг амь насанд аюултай гэмтэл гэж дүгнэсэн. Мөн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-тзааснаар хэвлиин хөндийн эрхтний урагдал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг. Дээрх давсагны урагдал гэмтэл нь хүчтэй доргилт, цохилтын улмаас үүсэх бүрэн боломжтой юм” гэх мэдүүлэг),

- Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хохирогч М.Б машин мөргөчихөөр нь уурлаад өшиглөчихсөн юм. Өөрийн биеэ барьж чадаагүйгээс ийм байдалд орлоо. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж, 5.000.000 төгрөгийн хохирол төлж өгсөнгэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 251 дугаартай шинжээчийн “М.Бийн биед давсагны урагдсан шарх, цус алдалтын шок гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хүчтэй доргилт, цохилтын улмаас үүсэх боломжтой. Давсагны урагдсан шарх гэмтэл "Гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 3.1.12 -т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 161-163 дахь тал)-ээр хохирогч М.Бийн биед учирсан гэмтэл нь хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Г нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн давсаг урагдсан тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын талаар:

Хохирогч М.Б нь хохирлын талаар нотлох баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Б.Г 5.100.000 төгрөгийг хохирол төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 241, 242 дахь тал)-аар тогтоогдож байна.мөн хохирогч М.Б нь “М.Б миний бие Б.Гд гомдолгүй, хохирол бүрэн барагдуулсан” гэсэн тодорхойлолтыг нотариатчаар гэрчлүүлэн гаргаж өгснийг шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн, хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх хохиролгүй” гэж дүгнэлт гаргасныг тус тус  үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 199 дэх тал)-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Г хувийн зан байдлын талаар гэрч Д.Лгийн өгсөн: “Б.Г бид хоёр төрлөөс гадна хамтдаа 5 жил ажилласан учраас зан байдлынхан талаар сайн мэднэ. Б.Г эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Зан байдлын хувьд төлөв даруухан, томоотой, хүнд шаардлага тавьж чаддаггүй, бусадтай зөв боловсон харилцаатай, эелдэг, ажилсаг, тусархуу, бусдын үгнээс гардаггүй, олон нийтийн газар бие зөв авч явдаг хүн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 137-138 дахь тал) гэрч Б.Гын өгсөн: “Манай дүү Б.Г нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харилцаатай, илүү дутуу зангүй, хүнтэй маш найрсаг, хэрүүл маргаан хийгээд байдаггүй, ажилсаг, тусархуу хөдөлмөрч хүн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 140-141 дэх тал) хэрэгт авагджээ.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг дүрс бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Гд торгох ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ц овогт Бийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Гд 11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Гд  оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн  эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс  гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                       

 

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ