Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Хохирогч:  С.Д,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цзуутраг овогт Бийн Бд холбогдох эрүүгийн 2235000950138 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын  27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 17-нд Увс аймгийн Ховд суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Галданбошигт хороолол, 26 дугаар байрны 21 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ц зуутраг овогт Бийн Б /РД:ОП94021718/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр С.Дыг 2021 оны 10 дугар сарын 05, 10 дугаар сарын 06-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр С.Дыг 2021 оны 10 дугар сарын 05, 10 дугаар сарын 06-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зодсон болох нь:

            1. Хохирогч С.Дын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн: “Би Б.Бтай 2014 оны 6 дугаар сард гэр бүл болж 2022 оны 4 дүгээр сар хүртэл хамт амьдарсан. Гэрлэлтээ 2019 онд бүртгүүлсэн. Манайх 3-7 настай хоёр хүүхэдтэй, 1 дэх хүүхэд 7 настай охин Н, 2 дахь хүүхэд 3 настай хүү Цасчихэр нар юм.  Б.Б 2020 оны 02 дугаар сард цагаан сарын битүүний өдөр надад хутга тулгаж баруун гарын дунд хурууны хэсэгт зүсэж байсан. 2021 оны 10 дугаар сард намайг хөдөөнөөс ах Бын хамтаар ирэхэд Б.Б нь байрны гадна халамцуу байсан ба Б манай ах Быг зодсон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Түүний маргааш нь “чи намайг цагдаа дуудаж өглөө, аатайгаа нийлж цагдаа дуудаж өглөө” гээд миний хоолойг гараараа боосон. Түүний маргааш нь мөн тухайн асуудлын талаар хэлээд “та нар хэн бэ?” гээд миний үснээс гараараа татаад байшингийн хана мөргүүлсэн. 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр гэрээс хөөгөөд чирч гэрээс хөл нүцгэн орцонд гаргасан. Би хаалга цохиод тайлж өгөхгүй болохоор нь коридорт уйлаад сууж байтал манай хүүхдүүд уйлаад охин Н хаалга тайлаад намайг гэрт оруулсан. Манай нөхөр Б.Б 2022 оны 3 дугаар сарын сүүлээр намайг гэрээсээ хөөгөөд, оройн цагаар гэртээ ирдэггүй, зан ааш нь хувираад  оройд гар утсаар залгаж “гэрээс яв хурдан гэрийг минь сулла” гэх мэтээр дарамталдаг, гэрээс явахгүй бол ална, очиж зодно гэх мэтээр дарамталдаг байсан. 2022 оны 4 дүгээр сарын 03, 04-ны өдрүүдэд нөхөр маань гэртээ ирж хоноогүй учраас би нөхрийгөө хайсан ба 2022 оны  4 дүгээр сарын 04-ний орой нөхөртэйгээ гар утсаар ярихад “Би очихгүй. Хурдан гэр суллаж өг. Чамайг гэрээс явахгүй бол ална, зодно” айлгасан.  Түүнээс өмнө гадуур явж байгаад гэртээ ирэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирдэг байсан. Ховд сум руу явчихаад ирнэ гээд хэдэн хоногоор алга болчихдог байсан. 2022 оны  4 дүгээр сарын 05-ны өдөр би ажлаа тараад гэрлүү явж байхад нөхөр Бгийн автомашин хадам ээжийн гадна байхаар нь хадам ээжийн гэрт очоод хадам ээжийн байрны хаалгыг цохиход дотор нь хүн байсан боловч надад хаалга тайлж өгөөгүй. Түүний дараагаар би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд манай нөхөр хадам ээжийн гэрт байгаад хаалга онгойлгохгүй байна, гэртээ ирэхгүй 2 хонож байгаа янз бүрийн зүйл болсон байж магадгүй гэж хэлсэн. Удалгүй 2 цагдаагийн алба хаагч ирээд хаалга цохиход бас тайлж өгөөгүй, тэгж байтал Б гаднаас орцоор ороод ирэхээр нь “Чи энэ гэрт байсан биздээ чиний дуу хоолой гарч байсан” гэхэд би байгаагүй гэж хэлсэн. Цагдаа нар танай гэрт оръё гэхэд Б түлхүүр байхгүй гэж хэлсэн. Намайг Б зах руу яваад ирье гээд байхаар нь чи гэрт байсан гээд хадам ээжийн гэрт орох гэхэд хаалга онгорхой дотор талд хаалганы түлхүүрийг зоочихсон байдалтай хоол унд хийж идсэн, ширээ зассан байдалтай байсан. Тэр үед хадам ээж Улаанбаатар хот руу явчихсан байсан. Б.Б тэр үед “Өнөөдөр гэхэд миний гэрийг сулласан байгаарай, суллаагүй байвал би чамайг ална” гэж хэлсэн. Би тэр орой айгаад хоёр хүүхдээ аваад гэрээсээ яваад төрсөн ах Бын гэрт очсон. Тэднийд түүнээс хойш амьдарч байгаа. 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр охин Нарансолонгын хамтаар үлдэгдэл хувцас, эд зүйлээ авахаар өөрийн гэртээ очоод хаалга цохих гэтэл урдаас нөхөр Б гарч ирээд намайг гэрлүү оруулахгүйгээр “Чи яах гэж ирсэн юм бэ? зайл” гээд түлхэж унагасан. Охин Н гэрлүүгээ орох гэхэд түүнийг хувцаснаас нь татаад оруулаагүй хувцасных нь товч нь тасарчихсан. Би босоод хаалга татахад дотроос нь хүн татаад цоожлоод авчихсан. Тэр үед Б хаалганы гадна талын хэсэгт байсан. Дотор өөр хүн байсан юм байна лээ. Түүний дараагаар Б миний үснээс татаад 5 давхарын шатнаас 1 давхар хүртэл чирсэн, орцноос гаргаад миний хоолойг гараараа боогоод “дахиж битгий миний гэрт ир, зайл чи” гээд гэдэс рүү өшиглөсөн. Намайг чирж явж байхдаа Нарансолонгийн үснээс татаад хувцаснаас нь татаад “чи ч гэсэн зайл” гэж хэлсэн. Б намайг тавьчихаад буцаад орц руу орсон ба би араас нь ороод “би хувцас бусад зүйлээ авъя” гэхэд намайг дахиж үснээс татаж чирээд орцон дотор хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан юм.   2022 оны 3 дугаар сарьн 20-ноос 2022 оны 3 дугаар сарын 24-ний хооронд орой гэрт унтаж байхад  согтуу ирээд хөөдөг байсан. Би эрүүл мэнд сэтгэл санаагаар маш хохирсон. Надад мөнгөн дүнгээр нэхэмжлэх хохирол байхгүй.  Би гомдолтой байна. Гэрээсээ хөөж явуулсан өдрөөс хойш одоог хүртэл 2 хүүхэд болон надтай уулзаагүй, уучлалт гуйгаагүй. Хүүхдүүддээ ямар нэгэн тусламж, дэмжлэг үзүүлээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70, 72-73, 75 дахь тал),

2. Насанд хүрээгүй гэрч Б.Нарансолонгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манай ээж бид хоёр үлдэгдэл хувцасаа авах гээд Б ахын гэрээс алхаад гэртээ очсон. Хаалганы хонхыг дарах гэж байхад аав Б гарч ирээд ээжийн хоолойг боогоод, түлхээд унагаасан. Ээж гэр лүү орох гэхэд “зайл пизда минь” гэж хэлсэн. Би гэрлүү орох гэхэд аав миний үснээс татаад  дараа нь пальтогоос татаад товчийг нь тасалчихсан. Ээж гэр лүү орох гэхэд дотроос нь нэг хүн хаалгыг нь татаад цоожлоод авчихсан юм.  Тэгээд аав ээжийн үснээс татаад 5 давхараас 1 давхар хүртэл чирч буулгасан.  Орцны гадна гаргаж ирээд ээжийн хоолойг гараараа багалзуурдсан. Тэгчихээд аав орчихсон. Ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд ээж бид хоёр цагдаа дээр очоод мэдүүлэг өгсөн. Өвөл аав ээжийг хөл нүцгэн гэрээс хөөж гаргасан. Тэр үед эрүүл байсан. Дүү бид хоёр уйлаад байж ээжийг оруулсан юм. Их удаан байж байгаад би хаалга онгойлгож оруулсан. Ээжийг аав хөөж гаргасны дараагаар би  айгаад шууд хаалга онгойлгож чадаагүй. Тэгээд бас дандаа ээжийн толгойг хана мөргүүлдэг, бас хутгаар дандаа ээжийг айлгадаг.  Манай ээжийн толгойг 5 удаа хана мөргүүлсэн. Хэзээ мөргүүлсэн болохыг санахгүй байна. Манай аав гэрт байхдаа ээжийн хоолойг гараараа боож байсан. Толгойгоор нь хана бас мөргүүлж байсан. Би хэзээ гэдгийг өдөр, цагийг нь мэдэхгүй. Тэр үед нь би гэртээ байсан. Манай дүү 3 настай Цасчихэр бас байсан” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 77-78 дахь тал),

 

            3. Гэрч М.Чий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:Би өдрийг нь тодорхой мэдэхгүй байна 2022 оны 4 дүгээр сард намайг хөдөө Улаангом сумын 8 дугаар багийн нутагт байхад манай охин Д өөрийнхөө гар утаснаас миний гар утас руу залгаад гэрээс үлдэгдэл хувцасаа авах гээд охин Нтой хамт очиход урдаас гарч ирээд миний үснээс татаад 5 давхараас 1 давхар хүртэл чирсэн, хоолой багалзуурдсан гээд уйлж ярьсан. Би чи наад асуудлаа газар дээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүл гэж хэлсэн. Тэр өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм байна лээ. Сүүлд охин Н нь надад намайг үснээс татсан, хувцасны товч тасалсан гэж хэлж байсан. Манай охин Д хүргэн Б нар нь одоогоос 8-9 жилийн өмнө гэр бүл болсон бөгөөд түүнээс хойш амьдарч байгаа.  Анх суучихсан байхад манай худ манай охиныг төрсний дараагаар гэрлүүгээ авч явсан. Манай охин Ховд сум руу хадмындаа 8-9 сар байж байгаад бие нь муудаад ирсэн ба эмч нар та нар нэг хоногийн дотор Улаанбаатар хот руу онгоцоор авч явахгүй бол амь насанд аюултай гэхэд нөхөр нь хаячихаад явчихсан.  Харин манай хүү Б өөрөөсөө 5 сая төгрөг гаргаад би охиноо авч яваад Улаанбаатар хотод 2 сар эмчлүүлж байгаад ирсэн. Энэ хугацаанд хүргэн Б.Б нь холбоо бариагүй, хадмууд нь ирээгүй. Хүргэн Б.Б охин Дыг урьд нь цохиж, зодсон удаа бий. Б манай хүү Б цохьсон юм байна лээ. Б цагдаад гомдол гаргаж шалгуулахад маргааш нь манай охины хоолойг боож, хана мөргүүлсэн байна лээ. Удалгүй охинтойгоо уулзахад хүзүү хэсэгт нь хөхөрчихсөн байсан. 2022 оны өвөл хоолойг нь боогоод гэрээс хөөж гаргасан байна лээ. Энэ талаар охин Н нь надад хэлсэн” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 80-81 дэх тал),

            4. Гэрч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “2021 оны 10 дугаар сард Б.Бг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсаны дараа цохисон гэж хэлсэн би нүдээрээ үзээгүй учраас ямар нэг зүйл хэлээгүй. Манай дүү байрнаас юм  авах гээд охиныхоо хамтаар очиход 5 давхараас 1 давхар хүртэл үснээс нь татаж чирч буулгаад цохихоор нь Цагдаагийн байгууллагад тухайн өдөр дуудлага өгсөн юм байна лээ. Сүүлд хэлэхдээ 2022 оны 02 дугаар сард гэртээ нүцгэн байхад нь хөөж, түлхэж гаргасан, хүүхдүүд нь уйлаад өөрсдөө хаалга онгойлгож оруулсан гэх зүйл хэлж байсан” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 91-92 дахь тал),

5. Шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 172 дугаартай ‘‘С.Дын баруун 1, 5 дугаар хуруу, баруун бугуй, зүүн хөхний хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Баруун 1, 5 дугаар хуруу, баруун бугуй, зүүн хөхний хэсэгт учирсан зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

            6. Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бид хоёр хэрэлдэж маргалддаг түүнээс болоод биед нь халддаг тохиолдол байсан. Яллах дүгнэлтэнд бичигдсэн зүйл үнэн байна. хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж,

Мөн хуулийн 6 дугаар зйүлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус тодорхойлжээ.

Шүүгдэгч Б.Б, хохирогч С.Д нар нь 2019 оны 5 дугаар сарын 20-ний өдөр гэрлэснийг Увс аймгийн Улаангом сумын 2019 оны гэрлэлтийн бүртгэлийн 78-т бүртгэсэн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 134 дэх тал)-гаар нотлогдож байх тул албан ёсоор гэр бүл болсон эхнэр, нөхөр гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д : “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж заасан тул эхнэр, нөхөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарч байна.

Шүүгдэгч Б.Б Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр С.Дыг 2021 оны 10 дугар сарын 05, 06-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зодсон үйл баримтууд тогтоогдож байна.

Хүнийг цохих, чимхэх, хазах, түлэх, дааруулах, хөлдөөх, зулгаах, амьсгал боогдуулах гэх мэт хүний бие махбодид өвдөлт, зовуурь мэдрүүлсэн бүхий л үйлдлийг бие махбодийн хүчирхийлэлд хамааруулж ойлгох бөгөөд цохих буюу зодох нь бие махбодийн хүчирхийлэлийн нэг л хэлбэр юм.

Шүүгдэгч Б.Б 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогч С.Дыг хөл нүцгэн гэрээсээ хөөж гаргаж орцонд байлгаж, дааруулж, бие махбодид нь зовуурь үүсгэсэн байх тул зодсон үйлдэлд хамруулж ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд  заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь “Байнга” гэдэг шинжээр тодорхойлогдох бөгөөд “байнга” гэх ойлголт нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн үйлдлүүдийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан эсхүл оногдуулж болох зөрчил давтагдах зүй тогтлоороо нийгэмд аюултай үзэгдлийг гэмт хэрэгт шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг онцлогтой.

Шүүгдэгч Б.Бгийн  2021 оны 10 дугар сарын 05, 10 дугаар сарын 06-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нийтдээ 4 удаагийн зөрчлийн тухайд тоо болон хууль зүйн шинжээрээ гэмт хэрэг гэж дүгнэх хууль зүйн шалтгаант холбоо үүссэн байна.

Шүүгдэгч Б.Бгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр С.Дыг 2021 оны 10 дугар сарын 05, 10 дугаар сарын 06-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зодсон 4 удаагийн үйлдэл нь байнгын шинжийг агуулсан байна.

Иймд шүүгдэгч Б.Бг Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч С.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Б.Бгаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд Бг Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 128 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бд ял оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байгаа боловч эхнэр, 2 хүүхэд нь 2022 оны 4 дүгээр сараас хойш хохирогчоос уучлалт гуйж, эвлэрэх санаачлага гаргаагүй, 2 хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй байгаа нь түүнийг чин санаанаасаа гэмшиж, гэмт үйлдлээ ухамсарлаагүй гэж үзэх үндэслэл болох тул Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаа/ сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилго”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ  гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц зуутраг овогт Бийн Бг Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Бд Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4-д зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бд энэ өдрөөс эхлэн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ