Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгч: Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Ш овогт Цгийн Гд холбогдох  2235001390161 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 06-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Малчин сумын 3 дугаар багийн засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн Нарлаг хороолол 1-6 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Ш овогт Цгийн Г /РД:ою90080630/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутагт 2022 оны 6 дугаар сарын 17-нд хохирогч Ц.Аг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутагт 2022 оны 6 дугаар сарын 17-нд хохирогч Ц.Аг зодсон болох нь:

1. Хохирогч Ц.Агийн амбулториор эмчлүүлэгчийн карт (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

2. Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн, шинжилгээ хийлгэсэн баримт (хавтаст хэргийн 18-25 дахь тал),

 

3. Хохирогч Ц.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Ц гэдэг хүний гэрт орсон. Ц эмчийн гэрт ороход ганцаараа гал тогооныхоо өрөөнд цай уусан суусан ба би ороод цай ууж байгаад Ц эмчээс хаалганы мөнгөө өгөөч гэхэд надаас гэрийн хаалга авсан хүн нь өгөхгүй байна гээд тэрнээс цааш наадам ойртож байгаа болохоор морь яриад сууж байтал гаднаас Цгийн залуу Г түүний эхнэр Х нар орж ирсэн. Тэгээд би Ц эмчтэй наадмаар морь уралдахад монгол морь бараг уралдахгүй байна бүгд эрлийз болсон байна гээд яриад сууж байтал нөгөө өрөөнөөс Г та нар эрлийз морь ярьдаг хэн бэ? Би эрлийз морь уядаг гэж хэлэх шиг болоод миний сууж байсан өрөөнд орж ирээд намайг сандал дээр сууж байтал заамдаж татаж газар унгаагаад миний толгой хэсэг рүү гуталтай хөлөөрөө 3 удаа өшиглөж мөн миний нүүр рүү гараа зангидаж байгаад 2 удаа цохиход миний хамраас цус гарч Г бид хоёрын дундуур Ц эмч, Ггийн эхнэр Х нар орж салгасан тэгээд би цусаа дусаагаад гэртээ очиж эхнэртэй болсон асуудлыг хэлсэн. Тэгээд орой би гэрт байж байтал шөнө 23 цагийн орчим Ц.Г дахин ирж намайг ална гэж хэлж манай гэрт намайг боож унгаан толгой руу гараар цохисон. Тэгээд Ггаар зодуулснаас хойш миний толгой өвдөж эхэлсэн бөгөөд 2007 онд би зам тээврийн осолд орж толгойндоо гэмтэл авч байсан” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

4. Гэрч Ц.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 17-ны орой 18 цагийн орчим байх гадаа бороо их ороод нөхөр Г бид хоёр хадам аав Цгийн гэр рүү явсан. Тэгээд хадам аавын гэрт ороход хадам аав хажуудаа А гээд нэг хүнтэй том өрөөнд сууж байсан тэнэхээр нь Г бид хоёр зөрөөд цааш жижиг өрөө рүү орсон ба Г бид хоёр жижиг өрөө рүү орох хооронд А гэх хүн согтуу манай хадам аавтай юм ярьж байгаад манай нөхрийн өөр аймгаас авч ирсэн адууг муулаад эрлийз гээд юм яриад байсан ба би зурагтаар кино гарч байсан тул тэр кинонд анхаарал хандуулаад суусан тэгтэл Г өрөөнөөс гараад явчихсан ба хэсэг хугацааны дараа хадам аав намайг дуудахаар нь гараад очтол манай нөхөр А ахыг унгаачихсан хөл орчим нь нэг өшиглөж харагдсан тэгэхээр нь би салгаж аваад жижиг өрөө рүү явсангэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

5. Гэрч З.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн:  “2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчим байх гэртээ ганцаараа цай уусан сууж байтал гаднаас манай багийн иргэн А гээд залуу ганцаараа нэлээн согтуу орж ирсэн юм. Тэгээд надтай хамт суугаад юм яриад намайг А би өлсөж үхлээ пиздаа минь цай хийж өг гэхээр нь би босоод цай хийж өгөөд хоорондоо юм ярьж байтал гаднаас манай хүү Г эхнэр Хгийн хамт орж ирээд манай өрөөгөөр дамжаад жижиг өрөө рүү орох хооронд А манай хүү Гд хандаж чиний морь гэж юу байсан юм энд тэндээс хэдэн морь авч ирээд хооронд нь эвцэлдүүлж дундаас нь эрлийз морь гаргаж ирчхээд. Чиний морийг улсын баяраар уралдуулахгүй пиздаа минь гэж үг өдөхөд манай хүү Г жижиг өрөө рүү орчхоод хариу эргэж гарч ирээд Ад хандаж юу гэнээ чи гээд уурлаад Аг сууж байтал гараараа хамар хэсэгт нь нэг удаа мөн толгой хэсэгт нь нэг удаа нийт 2 удаа гараа зангидаж байгаад цохихоор нь би бэр Хтэй хамт салаад Гг өрөө рүү оруулаад харин А гэрээс гаргасан ба Агийн хамраас цус гарсан байсангэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

6. Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:  “Манай нөхөр 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрээсээ сургалтад сууна гээд гарахдаа биед нь ямар нэгэн шарх сорив, гэмтэл байгаагүй юм. Мөн гэрээсээ гарахдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Харин орой ирэхдээ С эмчийн залуу Ггаар зодуулчихлаа гэж ирсэн. Тухайн үед харахад толгойны баруун хэсэгт үсэн дотор хавдаж хөхөрсөн, мөн баруун талын чамархай, баруун гарын хэсэг нь шалбарсан, дээд уруул нь хавдчихсан ирсэн ба архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэхдээ гайгүй байх шиг байсан. Г нь манай нөхрийг аймгийн төвд ороод эмнэлгээр явж байхад эмчилгээний зардал гэж 500.000 /таван зуун мянга/ төгрөг өгсөн юмгэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

7. Шүүгдэгч Ц.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 17-ны орой хэдэн цаг гэдгийг санахгүй байна, гэгээ тасарч байсан бөгөөд эхнэртэй хамт аавын гэрт очиход гал тогооны өрөөнд манай аав Ц, тэгээд А гэх хүн сууж байсан. Тухайн үед А гэх хүн согтуу агсам тавьсан байдалтай сууж байсан. Эхнэр бид хоёр хажуугаар нь зөрөөд жижиг өрөөнд орсон. Тэгэхэд А гэх хүн араас “чиний морь гэж юу байдаг юм, хэдэн эрлийз морийг чинь сумын наадмаар уралдуулахгүй, шүрмэсийг нь тас хэрчинэ" гэж янз бүрийн юм хэлэхээр нь би уурлаад очоод толгой хэсэг рүү нь хоёр удаа гараараа цохисон. Тэгээд Агийн хамраас нь цус гарахаар нь манай аав Ц, эхнэр Х хоёр салгаж авсан. Тэгээд гэрээс гаргаад А нь гудамжаар орилоод Цагдаагийн байр луу гүйгээд явсан. А гэх хүн нь манай удаа дараа ирж агсам тавьдаг байсан бөгөөд тухайн үед “чиний морь гэж юу байдаг юм, хэдэн эрлийз морийг чинь сумын наадмаар уралдуулахгүй, шүрмэсийг нь тас хэрчинэ” гэж янз бүрийн юм хэлэхээр нь би уурлаад очоод толгой хэсэг рүү нь хоёр удаа гараараа цохисон. Би тухайн асуудал болсны дараа маргааш нь гэрт нь очиж уучлалт гуйхаар очсон. Тэгээд А нь уучилсан бөгөөд би эмчилгээний зардал гээд 500.000 төгрөг өгсөнгэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

   Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 295 дугаартай шинжээчийн “Ц.Агийн баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хэсгийн цус хуралт, баруун чамархай, баруун өвдөг, зүүн бугалганд зулгаралт. Дээд урууланд цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх асуултад дүгнэлтийн 1 дэх хэсэгт хариулсан. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хүсэлтэд заагдсан хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хэсгийн цус хуралт, баруун чамархай, баруун өвдөг, зүүн бугалганы зулгаралт. Дээд уруулын цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журам-н 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүйгэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-42 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Г нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ц.Агийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Ц.Агийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн “...Ц.Г надаас уучлалт гуйж, миний эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгч барагдуулсан. Бид хоёр хоорондоо эвлэрсэн тул надад гомдол байхгүй” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 87 дахь тал)-ыг ыг нотариатаар гэрчлүүлэн гаргаж өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгч Ц.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Г нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Ц.Хгийн өгсөн:  “Г бид хоёр Малчин сумын 2 дугаар баг буюу Цалгар багийн Нарлаг хороололд оршин суудаг. Одоо бид хоёр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Манай нөхөр Г нь түргэн ууртай. Хүний өөдөөс үг зөрөөд байдаггүй, согтууруулах ундаа хаяа хэрэглэдэг, нийтэч зантай, харилцааны соёлын хувьд их сайн, хүнтэй сайн харьцдаг, хөдөлмөрч хүн юм. Манай нөхөр одоо 3 дугаар баг буюу Баянхайрхан багийн зараг даргын ажил хийж байгаа. Ажил сайн хийдэг. Бас морь уядаг. Гаргасан ажилт нь их байгаа. 2018 онд Сумын алдарт уяач цол авсангэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал), Гэрч Б.Хын өгсөн:  “Би Г гэх хүнтэй танилцаад найз болоод 20 жил болж байна. Г нь Малчин сумын 2 багт эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай Малчин сумын 3 дугаар баг буюу Баянхайрхан багийн засаг даргын ажил хийдэг. Г нь нийтэч зантай, хөдөлмөрч, тэгээд дээрэлхүү зан араншин ховор нэг ёсондоо бага гэсэн үг. Г нь хэнтэй ч харьцах харьцааны чадамжтайгэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал) -үүд авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Цгийн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Гд 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч  Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Ц.Гд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ