Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/257

 

 

 

 

        

  2022       09         22                                        2022/ШЦТ/257

                                

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                       

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, 

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,

Шүүгдэгч ******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэндэмбэрэлийн Ууганбатад холбогдох эрүүгийн 2238000900504 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Аянчин” клубын гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой хохирогч ******************зодож, түүний биед баруун дээд зовхи, баруун зовхи, хөмсөг, баруун чихэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч ******************зодож, түүний биед эрүү ясны хугарал, хамрын муруйлт, хамарт зулгаралт, шүдний эмтрэлт, завьжинд шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ******************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Аянчин” клубын гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой хохирогч ******************зодож, түүний биед баруун дээд зовхи, баруун зовхи, хөмсөг, баруун чихэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн орой ******************зодож, түүний биед эрүү ясны хугарал, хамрын муруйлт, хамарт зулгаралт, шүдний эмтрэлт, завьжинд шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000900504 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Аянчин клуб руу 20 цаг өнгөрч байхад очсон. Тэгтэл 23 цагийн үед Аянчин дотор ширээн дээр сууж байтал гаднаас манай найз Батмөрөн гүйж орж ирээд “намайг гадаа танихгүй хүмүүс зодчихлоо” гэхээр нь би Батмөрөнтэй гараад аль хүмүүс юм гэж асуухад үл таних туранхай намхан 2 залуу руу гараараа заасан. Би шууд явж очоод улбар шар куртиктэй намхан залууд хандан чи манай найзыг яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд тэр залуу чи намайг мэдэх үү, таних уу гээд байхаар нь би гараа атгаж байгаад шанаа хэсэгт цохиход тэр уначихсан. Тэгэхэд тэр залуугийн найз бололтой арай өндөр залуу надад хүрэхээр нь гараа атгаж байгаад нүүр рүү нь нэг удаа хүчтэй цохисон. ...Нэг, нэг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,

Хохирогч ******************н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Аянчнаас гараад гадаа таксигаа хүлээгээд бид хоёр зогсож байтал үл таних 5-6 залуучууд бид хоёрын дэргэд ирсэн, тэгснээ тэдний нэг үл таних залуу нь манай найз ******************ийн шууд нүүр лүү нь гараараа цохиод унагааж, өшиглөөд байсан. Тэгэхээр нь би тэр үл таних залууг салгах гэтэл намайг мөн гараараа нүүр лүү минь цохиод би газарт унасан. Тэгтэл миний эрүүн тус газарт хөлөөрөө хүчтэй өшиглөсөн. Тэгээд түүнээс хойш юу болсныг би огт санахгүй байгаа, нэг мэдэхэд би эмнэлэг дээр ирчихсэн байсан...Би  гомдолтой байна...Би Улаанбаатар хотод эрүүний мэс заслын хагалгаанд орсон, уг хагалгааны төлбөр нь 2,052,000 төгрөг болсон...мөн бусад эмчилгээний зардлуудыг баримтаар гаргаж өгөхөд 1,064,010 төгрөг болсон. Нийтдээ хохирлын тооцоог гаргахад 3,116,010 төгрөгийн хохирол болсон байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 23, 26-27, 29-р хуудас),

Хохирогч ******************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр найз ******************тай 22 цаг 20 минутын үед Мөрөн сумын 9-р хороонд байрлах Есөн-Эрдэнэ дэлгүүрийн гадаа уулзаад хамт “Аянчин” бааранд орохоор явсан. Бид хоёр Аянчинд ороод тэнд 0,5 литрийн хэмжээтэй Соёрхол архи нэг шилийг хувааж уусан юм. Тэгээд “Аянчин баар” хаах гэж байсан, хүмүүс тэндээс бүгд гарцгаасан, бид хоёр ч гэр лүүгээ харихаар болж, найз Мөнгөншагай миний гар утсаар таньдаг таксины жолооч буюу Батбаатар ахыг дуудсан юм. Батбаатар ахыг ирэхийг хүлээнгээ бид хоёр Аянчны гадаа замын хажууд зогсож байсан. Тэгтэл үл таних 5-6 залуучууд бид хоёр дээр ирээд нэг лоохуузан малгайтай, улаан куртиктэй үл таних залуу нь надад хандаж “дүү яагаад байгаа юм бэ” гэж хэлснээ шууд намайг гараараа нүүр лүү минь цохиод унагаагаад цээж рүү өшиглөсөн. Тэгэхэд нь манай найз ****************** боль гэж хэлээд салгах гэтэл мөн тэр үл таних залуу бас Мөнгөншагайг цохиод өшиглөсөн. Миний нүдний орчмоос цус гарсан тул би тэр залууг сайн харж чадаагүй, босож ирээд Мөнгөншагайг харахад ам, хамраас нь цус гарсан байдалтай газарт хэвтэж байсан...Надад гомдол санал байхгүй. Тухайн үед нүд хөхөрсөн байсан учир би ажилдаа 8 хоног явж чадаагүй. Миний ажлын 1 өдрийн цалин 50.000 төгрөг байдаг. Тэгэхээр 8 хоногийн мөнгө буюу 400,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 33, 36-37, 39-р хуудас),

      СД-д үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 19-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 сарын 28-ны өдөр Аянчин клуб буюу ажил дээрээ ажлаа хийж өнгөрөөсөн. Манай цагийн хуваарь 19 цагаас 00 цагийн хооронд байдаг. Би тухайн өдөр зөөгчийнхөө ажлыг хэвийн хийж гүйцэтгээд 00 цагт манайх хүмүүсээ гаргаад хаалгаа хаадаг. Намайг ажлаа хийж байхад гадаа зодоон болсон эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-р хуудас),

Гэрч Г.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр таксинд явж байтал орой 23 цаг өнгөрч байхад ****************** над руу гар утсаар залгаад “ирээд аваач, гэрт хүргээд өг” гэж хэлсэн. Би барагцаагаар ярьснаас нь хойш 30 минутын дараа Аянчингийн гадаа яваад очиход “****************** нь нүдэндээ цохиулчихсан, ****************** нь шүд хөдөлчихлөө гээд эрүүгээ бариад байж байсан. Би тэр хоёрыг машиндаа суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн. Дараа нь цагдаагийн гадаа буулгаад орхисон. Би шууд гэр лүүгээ харьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр найз Пүрэвдорж, ******************нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багт байрлах “Аянчин клуб”-д 20 цаг өнгөрч байхад ороод тэндээ бид гурав хүний гурав гурван ширхэг лааз пиво уунгаа юм яриад сууж байсан. Тэгээд оройн нь Аянчингийн хаах цаг болж байх үед би ганцаараа нийтийн караоке руу орох хэсгийн үүдэн дээр буюу гадаа зогсож байхад над дээр намхан, тод өнгийн хувцастай, нүдний шилтэй залуу ирээд намайг 2-3 удаа алгадсан. Би яаж байгаа юм бэ гэж асуухад тэр залуу тоосон шинжгүй намайг алгадахаа больсон. Тэгэхээр нь манай 2 найз Аянчингийн үүдэн дээр тамхилаад зогсож байхаар нь би явж очиход ******************надаас “хувцас хунар, нүүр ам чинь яачихсан юм бэ” гэж асуухаар нь би хариуд нь “тэр намхан нүдний шилтэй залуу намайг зүгээр байхад алгадчихлаа” гэж загаад хэлэхэд ******************шууд тэр үл таних залуу дээр явж очоод “та нар яагаад байгаа юм бэ” гэж хэлээд маргалдаж эхлээд ******************гараа атгаж байгаад тэр намхан, нүдний шилтэй залуугийн нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Бас тэр намхан залуутай хамт явж байсан арай өндөрдүү залуугийн нүүр лүү ******************бас гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд л бид гурав яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр найз Батмөрөн, ******************нартай Мөрөн сумын 8-р багт байрлах Номингийн урд талд бильярд тоглож байгаад тэндээсээ гараад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багт байрлах “Аянчин клуб”-д 21 цаг өнгөрч байхад орсон. Бид гурав хүний нэг, нэг шилтэй пиво уугаад юм яриад, бүжиглээд байж байсан. Нэг мэдэхэд Батмөрөн дотор байхгүй болчихсон байсан. ******************бид хоёр Батмөрөнийг хааччихсан юм бол доо гээд гадаа гарахад Батмөрөн өөдөөс ирснээ “тэр залууд зодуулчихлаа гээд нэг үл таних залуу руу” заагаад хэлсэн. Тэгэхэд нь ******************тэр үл таних залуу дээр явж очоод маргалдаж эхэлсэн. Батмөрөн бид хоёр хажууд нь явж очоод зүгээр зогсож байсан. Тэгтэл ******************тэр намхан залууг гараараа цохисон, цохиход тэр залуу уначихсан. Тэгсэн чинь арай өндөр өөр нэг үл таних залуу ******************болиулах гээд салгах үед ******************гараараа бас тэр үл таних залууг шанаа хэсэг рүү нь цохисон. Тэгээд л бид гурав машинд суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг (хх-ийн 49-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаартай:

1. ******************н биед эрүү ясны хугарал, хамрын муруйлт, хамарт зулгаралт, шүдний эмтрэлт, завжинд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

3. ******************н биед үүссэн эрүү ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, бусад гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

      5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 52-р хуудас),

        Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаартай:

1. ******************ийн биед баруун дээд зовхи, баруун зовхи, хөмсөг, баруун чихэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

3. ******************ийн биед үүссэн баруун нүдний гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт  (хх-ийн 59-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл булаг багийн засаг даргын тодорхойлолт, захиргааны зөрчлийн тоо бүртгэлийн лавлагаа (хх-ийн 68, 69, 70, 71-73-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2238000900504 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Аянчин” клубын гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой хохирогч ******************зодож, түүний биед баруун дээд зовхи, баруун зовхи, хөмсөг, баруун чихэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол, ******************зодож, түүний биед эрүү ясны хугарал, хамрын муруйлт, хамарт зулгаралт, шүдний эмтрэлт, завьжинд шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

СД-д үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 19-р хуудас),

Хохирогч ******************н (хх-ийн 23, 26-27, 29-р хуудас), хохирогч ******************ийн (хх-ийн 33, 36-37, 39-р хуудас), гэрч ******************(хх-ийн 41-р хуудас), гэрч ******************(хх-ийн 47-р хуудас), гэрч ******************(хх-ийн 49-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаартай дүгнэлт (хх-ийн 52-р хуудас),

        Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаартай дүгнэлт (хх-ийн 59-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******************нь хохирогч ******************н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч ******************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ба хохирогч ****************** нь шүүгдэгчээс эмчилгээний болон бусад зардал 3,116,010 төгрөгийн хохирол, хохирогч ****************** нь шүүгдэгчээс 400,000 төгрөгийн хохирол тус тус нэхэмжилж байна.

Хохирогч ******************н шүүхэд гаргаж өгсөн хохирлын баримтуудыг судалбал:

Эмчилгээний зардалд: 6 дугаартай эмийн сангийн 4,400 төгрөгийн Е баримт, 8 дугаартай  Хишиг-Ундрал эмийн сангийн 2,200 төгрөгийн Е баримт, 11 дугаартай Хишиг-Ундрал эмийн сангийн 19,400 төгрөгийн Е баримт, 15 дугаартай эмийн сангийн 4,429 төгрөгийн Е баримт, 16 дугаартай Цаа-Од эмийн сангийн 3,200 төгрөгийн Е баримт, 18 дугаартай Хишиг-Ундрал эмийн сангийн 2,000 төгрөгийн Е баримт, 21 дугаартай Хишиг-Ундрал эмийн сангийн 4,498 төгрөгийн Е баримт, 22 дугаартай Хишиг-Ундрал эмийн сангийн 10,500 төгрөгийн Е баримт, 30 дугаартай Монос эмийн сангийн 10,250 төгрөгийн Е баримт, 34 дугаартай Хишиг-Ундрал эмийн сангийн 2,500 төгрөгийн Е баримт, 35 дугаартай Мандах шим эмийн сангийн 12,000 төгрөгийн Е баримт, 42 дугаартай Хишиг-Ундрал эмийн сангийн 74,460 төгрөгийн Е баримт, 33 дугаартай Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 120,000 төгрөгийн Е баримт, 46 дугаартай Фармалогик эмийн сангийн 14,500 төгрөгийн Е баримт, 55 дугаартай Лидер эмийн сангийн 29,000 төгрөгийн Е баримт, 57 дугаартай Хишиг-Ундрал эмийн сангийн 11,200 төгрөгийн Е баримт, 59 дугаартай Шил гавар эмийн сангийн 20,500 төгрөгийн Е баримт, 61 дугаартай Чигатуссин эмийн сангийн 43,200 төгрөгийн Е баримт, 63 дугаартай Бэст Фарм эмийн сангийн 24,700 төгрөгийн Е баримт нийт 412,937 төгрөгийн хохирол нь баримтаар тогтоогдож байна.

Замын зардалд: 43, 44, 45  дугаартай  хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар нийт 158,400 төгрөг (хх-ийн 76-р хуудас)-ийн баримтаар тогтоогдож байна.

1 дугаартай шатахуун авсан 10,200 төгрөгийн Е баримт,

3 дугаартай Сод Монгол ШТС-ийн шатахуун авсан 10,400 төгрөгийн Е баримт,

4 дугаартай Сод Монгол ШТС-ийн шатахуун авсан 13,000 төгрөгийн Е баримт,

5 дугаартай шатахуун авсан 10,450 төгрөгийн Е баримт,

7 дугаартай Нэмэн ШТС-ийн шатахуун авсан 10,350 төгрөгийн Е баримт,

9 дугаартай Сод Монгол ШТС-ийн шатахуун авсан 5,200 төгрөгийн Е баримт,

10 дугаартай шатахуун авсан 25,000 төгрөгийн Е баримт,

12 дугаартай Сод Монгол ШТС-ийн шатахуун авсан 20,000 төгрөгийн Е баримт,

13 дугаартай НИК ШТС-ийн 5,500 төгрөгийн Е баримт,

14 дугаартай шатахуун авсан 24,000 төгрөгийн Е баримт,

17 дугаартай Тэс ШТС-ийн шатахуун авсан 24,000 төгрөгийн Е баримт,

19 дугаартай Тэс ШТС-ийн шатахуун авсан 5,000 төгрөгийн Е баримт,

20 дугаартай Тэс ШТС-ийн шатахуун авсан 5,300 төгрөгийн Е баримт,

23 дугаартай Тэс ШТС-ийн шатахуун авсан 5,000 төгрөгийн Е баримт,

25 дугаартай Тэс ШТС-ийн шатахуун авсан 7,500 төгрөгийн Е баримт,

26 дугаартай Сод Монгол ШТС-ийн шатахуун авсан 11,000 төгрөгийн Е баримт,

27 дугаартай Тэс ШТС-ийн шатахуун авсан 15,000 төгрөгийн Е баримт,

28 дугаартай Сод Монгол ШТС-ийн шатахуун авсан 10,500 төгрөгийн Е баримт,

29 дугаартай Сод Монгол ШТС-ийн шатахуун авсан 10,300 төгрөгийн Е баримт,

31 дугаартай Сод Монгол ШТС-ийн шатахуун авсан 5,500 төгрөгийн Е баримт,

32 дугаартай Сод Монгол ШТС-ийн шатахуун авсан 5,500 төгрөгийн Е баримт,

36 дугаартай НИК ШТС-ийн 5,200 төгрөгийн Е баримт,

37 дугаартай Сод Монгол ШТС-ийн шатахуун авсан 10,000 төгрөгийн Е баримт,

39 дугаартай НИК ШТС-ийн 4,850 төгрөгийн Е баримт,

41 дугаартай Сод Монгол ШТС-ийн шатахуун авсан 5,500 төгрөгийн Е баримт,

47 дугаартай НИК ШТС-ийн 10,500 төгрөгийн Е баримт,

50 дугаартай Сод Монгол ШТС-ийн шатахуун авсан 10,500 төгрөгийн Е баримт,

51 дугаартай шатахуун авсан 10,000 төгрөгийн Е баримт,

52 дугаартай шатахуун авсан 5,500 төгрөгийн Е баримт,

54 дугаартай Шунхлай ШТС-ийн шатахуун авсан 13,500 төгрөгийн Е баримт,

58 дугаартай Тэс ШТС-ийн шатахуун авсан 10,500 төгрөгийн Е баримт,

60 дугаартай шатахуун авсан 10,400 төгрөгийн Е баримт,

62 дугаартай Сод Монгол ШТС-ийн шатахуун авсан 10,300 төгрөгийн Е баримт,

64 дугаартай Сод Монгол ШТС-ийн шатахуун авсан 11,000 төгрөгийн Е баримт,

65 дугаартай Тэс ШТС-ийн шатахуун авсан 10,000 төгрөгийн Е баримт буюу 366,450 төгрөгийн шатахуун зардал болон 158,400 төгрөгийн замын зардал нийт 524,850 төгрөгийн баримтууд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Бусад зардалд: 2 дугаартай хүнсний бүтээгдэхүүний 11,200 төгрөгийн Е баримт, 24 дугаартай хүнсний бүтээгдэхүүний 42,331 төгрөгийн Е баримт, 38 дугаартай хүнсний бүтээгдэхүүний 10,500 төгрөгийн Е баримт, 40 дугаартай хүнсний бүтээгдэхүүний 16,150 төгрөгийн Е баримт, 48 дугаартай 16,000 төгрөгийн Е баримт, 49 дугаартай 4,000 төгрөгийн Е баримт, 53 дугаартай хүнсний бүтээгдэхүүний 1,250 төгрөгийн Е баримт, 56 дугаартай хүнсний бүтээгдэхүүний 24,792 төгрөгийн Е баримт нийт 126,223 төгрөгийн баримтууд нь гэмт хэргийн хохиролтой хамааралгүй хүнсний зүйл худалдан авсан байх тул хохиролд оруулан тооцох боломжгүй байна.

Хохирогч ****************** нь мэс заслын төлбөр 2,052,000 төгрөг нэхэмжилсэн байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хохирогч ******************н эмчилгээнд гарсан зардал 412,937 төгрөгийн хохирол, замын зардалд 524,850 төгрөгийн хохирол нийт 937,787 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгч нь уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч *******аас 937,787 төгрөгийг гаргуулж хохирогч ******************д олгох нь зүйтэй байна.

Хохирогч ****************** нь шүүгдэгчээс 400,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хохирогч ******************н нийт нэхэмжилсэн 3,116,010 төгрөгийн хохирлоос 2,178,223 төгрөгийн хохирол, хохирогч ******************ийн 400,000 төгрөгийн хохирол нь тус тус хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогч ****************** нь 2,178,223 төгрөгийн хохирлоо, хохирогч ****************** нь 400,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлын хамт шүүгдэгч *******аас тус тус иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 68-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ******************нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000900504 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Шүүгдэгч ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөч)  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *******аас 937,787  (есөн зуун гучин долоон мянга долоон зуун наян долоо) төгрөгийг гаргуулж хохирогч ******************д олгосугай.

      6. Эрүүгийн 2238000900504 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч ****************** нь 2,178,223 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч ****************** нь 400,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******аас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      7. Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР