Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/390

 

 

 

 

   2022         04        11                                    2022/ШЦТ/390

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү,

Улсын яллагч: Д.Мөнхтогоо,

Хохирогч: О.Б, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн,

Хохирогч: Ц.У, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон,

Хохирогч: Т.Б-ийн өмгөөлөгч Д.Нарангэрэл,

Хохирогч: Т.Н, Г.У , О.Л, С.Х,

Гэрч: Г.А,

Иргэний хариуцагч “Г” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч У.Т,

Иргэний хариуцагч “Ц” ХХК-ий өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч С.Ялалт,

Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нар оролцсон эрүүгийн 1809040100392 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Б.Б, /РД: /, 

1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймагт төрсөн, 32 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “З” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эх, дүү, дүүгийн хүүхэд, нөхрийн хамт Чингэлтэй дүүргийн ............... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Э.Б, /РД: /,

1992 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “И” ХХК-д менежер ажилтай, ам бүл 6, эх, ах, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

            Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “З” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын хоорондох хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 9 жил 5 сарын хугацаанд сарын 620.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Э.Г-г төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 23.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 10 жил 8 сарын хугацаанд сарын 700.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Ц.У-ийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 33.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 8 жил 8 сарын хугацаанд сарын 650.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн С.Х-ийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 24.250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

Яллагдагч Б.Б, Э.Б нар нь бүлэглэн

 

- Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “З” ХХК-ийн захирлаар болон борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 6 жилийн хугацаанд сарын 966.163 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Г.У-г төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 27.829.593 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жилийн хугацаанд сарын 726.887 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Н-г төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2.006.225 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жилийн хугацаанд сарын 702.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн О.Б-ийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 22.911.650 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жил 10 сарын хугацаанд сарын 397.420 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Ө-г төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр 14.934.000 төгрөг, гэрээ хийснээс хойш үндсэн зээлийн төлбөрт 8.000.000 төгрөг, зээлийн гэрээний сар бүр төлөх хуваарийн дагуу 2.178.042 төгрөг, нийт 25.112.042 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөес 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жилийн хугацаанд сарын 404.353 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Б-ийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр 20.000.000 төгрөг, зээлийн гэрээний сар бүр төлөх хуваарийн дагуу 1.213.060 төгрөг, нийт 21.213.060 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жилийн хугацаанд сарын 779.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн О.Л-ийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт 15.000.000 төгрөг, зээлийн эргэн төлөлт 3.120.000 төгрөг, нийт 18.120.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Г.У , С.Х нарт учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч байгаа. Бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир мэдүүлэг өгөхгүй...”гэв.

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би таньдаг хүнийхээ байрыг зарж өгөх зорилгоор Э.Б-н оффис дээр очиж уулзаж тохиролцон зарахаар болон анх танилцаж байсан бөгөөд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага талаар нь асууж тодруулахад “манайх Солонгос улсаас хөрөнгө оруулалттай уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, манайх төсөл хэрэгжүүлж байгаа. Тухайн төслийн борлуулалтад ажиллах уу” гэж надад санал тавьж хамтран ажиллаж эхэлсэн. Тухайн үед надтай хамт “Ремакс” ХХК-ийн Г.А гэх хүн хөдөлмөрийн гэрээ байгуулаад борлуулалтын менежер албан тушаалаар орж байсан. Тухайн үед ийм нөхцөл байдал үүсч, ийм зүйл болно гэж төсөөлөөгүй бөгөөд би компаниудтай гэрээ хийгээд явдаг байсан. Түрүүн хэлсэн чилэн би борлуулалтын менежер учир бүх гэрээ, контракт компанийг төлөөлөн байгуулж, уулзаж байр үзүүлэх гэх зэрэг борлуулалтын менежер ямар ажил хийдэг тухайн ажлуудыг хийдэг байсан. Над руу орж ирсэн мөнгөнүүдийг Э.Б-н хэлдэг байсанчлан компани данс руу болон бусад хамтран ажилладаг байсан компанийн данс руу шилжүүлдэг байсан...” гэв.

 

Хохирогч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... 2018 оны 2 дугаар сарын сүүл, 3 дугаар сарын эхээр фейсбүүкээр “боломжийн нөхцөлтэй орон сууц борлуулна” гэсэн зарын дагуу Б.Б-тай холбогдоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ц” ХХК буюу “Ц хотхон” дээр очиж хэд хэдэн байрын үзсэн бөгөөд үзээд явж байх зуур энэ байр болж байна гэж нэг байр сонгосон. Тухайн өдрийн дараагийн өдөр нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хаан банкны “Хүүхдийн 100” салбараас нь бэлнээр 20.106.000 төгрөгийг авж, “Метро молл” буюу “З” гэх компаний оффист уулзаж Б.Б-т хүлээлгэж өгч байсан. Энэ үйл явдлыг Б.Б нь өөрөө ч хүлээн зөвшөөрдөг буюу бэлнээр мөнгө хүлээлгэн өгсөн санхүүгийн баримт үлдсэн. Үүнийг нь Б аваад “Ц ” гэх компаний данс руу шилжүүлсэн гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байдаг. 3 дугаар сард байрандаа орчихоод баяр наадам болсоны дараахан буюу 7 дугаар сарын сүүлээр  “Ц ” гэх компаниас биднийг ”байраа чөлөөл, энэ компани төлөлтөө хийхгүй байна, манай байранд хууль бусаар оршин сууж байгаа тул байраа чөлөөл” гэсэн мэдэгдлүүдийг хаалган дээр нааж эхэлснийх нь дагуу “Ц ” гэх компаниас байр авсан гэх нэр бүхий хохирогч нар бид нэгдэн Б гэх хүнтэй удаа дараа уулзах гэж үзсэн боловч энэ хүн нь байнга зугтаадаг байсан бөгөөд өдөрт нэг хүн “9” гэх дугаар руу 40-50 удаа залгадаг байсан. Үүний дагуу би “энэ компанитай үүсгэсэн харилцаагаа дуусгамаар байна. Байраа ав гэхдээ би байрны урьдчилгаанд өгсөн мөнгө болон сар болгон төлсөн 706.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэж хэлэхэд “мөнгө чинь асуудалгүй, харин чи манай компанийг битгий цагдаад өгөөч ээ, иргэний шүүхээр манай компанид нэхэмжлэл гаргачих юм бол манай шүүх хүлээн зөвшөөрөөд шүүх хэрвээ шийдчих юм бол манай компани түргэн шуурхай таны мөнгийг гаргаад өгчихнө” гэж хэлэн байнга явдаг байсан. Би 4 сарын хугацаанд 705.000-706.000 төгрөгийг, мөн байрны урьдчилгаанд өгсөн 20.106.000 төгрөгийг буюу нийт 22.911.650 төгрөгнөөс надад хохирол гэж Б нь  5.000.000 төгрөг 2019 онд өгсөн. Үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Хохирогч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Анхны төлөлт буюу 19.000.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Б.Б-тай гэрээ байгуулж, тухайн өдрийнхөө орой нь Б.Б-ын данс руу шилжүүлсэн. “Метро молл”-д байрлаж байсан компани дээр нь очиж уулзалт хийхэд “манай борлуулалтын менежертэй гэрээ хийгээрэй” гэж Б хэлж байсан. Тухайн үед намайг очоод уулзаж байхад оффис дээр 4-5 хүн байсан. Фейсбүүкэд байрлуулсан зар дээр энэ компаний борлуулалтын менежерийн утас байсан учраас тус утсаар холбогдож компани дээр очиж уулзалт хийсэн бөгөөд маргааш нь хамт явж “Г” ХХК дээр байр үзээд явж байхад “тухайн компаний борлуулалт дуусчихлаа. “Ц ” ХХК дээр очиж үзэцгээе” гэж хэлэн тухайн компани дээр очиж байр үзээд 12 давхрын .... тоотод байх байрыг сонгоод тухайн өдрийнхөө орой нь данс руу нь мөнгийг шилжүүлсэн. Байрны урьдчилгаа гэж 19.000.000 төгрөг, 3,4,5,6,7 дугаар сарын төлөлт гэж 751.560 төгрөг буюу нийт 23.006.225 төгрөг болсон. Надад буцааж 2.553.000 төгрөгийг буцааж миний данс руу Б-с миний данс руу хийсэн. Мөн Э.Б миний данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 19.751.650 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү...”  гэв. 

 

Хохирогч С.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бэлэн 20.000.000 төгрөгийг Б-т өгөөд нэхэмжлэлээ аваад сарын 650.000 төгрөгийг 6 сар төлсөн бөгөөд нэг сард нь 1.000.000 төгрөг төлсөн буюу 350.000 төгрөг илүү төлсөн. Байрны урьдчилгаанаас гадна 4.250.000 төгрөгийг төлсөн бөгөөд нийт 24.250.000 төгрөг болсон. Үүнээс 16.000.000 төгрөгийг нь “Г” ХХК руу шилжүүлсэн гээд “Г” ХХК-тай шинээр гэрээ хийсэн бөгөөд Б-с авах эцсийн мөнгөн дүн нь 8.250.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хохирлыг минь хурдан барагдуулж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б-тай “З” ХХК гэх компани дээр гэрээ хийсэн бөгөөд 30.000.000 төгрөг бэлнээр өгсөн буюу 13 жилийн хугацаатай 1 жилийн 5 хувийн хүүтэй 700.000 төгрөг төлөх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу 5 сар төлсөн. Нийт 33.500.000 төгрөг төлсөн. Надтай “М” ХХК байраа суллаж авахын тулд зээлийн гэрээ хийж 30.946.300 төгрөг өгсөн бөгөөд тухайн мөнгийг өгөхдөө “энэ мөнгө нь Э.Б-н мөнгө биш шүү. Би чамд зээлдүүлж байгаа шүү. Б-с мөнгөө авахаараа буцааж өгөөрэй” гэж хэлсэн. Нийт 33.500.000 төгрөгийг Б-с нэхэмжилж байна...” гэв.

 

Хохирогч Г.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “З” ХХК-ийн захирал Б-тай 44.25 м.кв 2 өрөө байрыг 6 жилийн хугацаатай, сард 933.000 төгрөгийг төлөхөөр орон сууж худалдаж, худалдан авах гэрээ хийсэн. Тухайн компаний гэрээнд заасан данс буюу 5 тоот данс руу 15.064.430 төгрөгийг хийсэн. Дараа нь Б.Б-т 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн 4,5 дугаар сарын 933.000 төгрөгийг төлөөд явж байтал “урьдчилгаа 30 хувиа бүрдүүл” гэж хэлсэн болохоор 4.000.000 төгрөг нэмж өгсөн. Нийт байрны урьдчилгаа гэж 25.210.731 төгрөг өгч гэрээгээ шинэчилсэн бөгөөд 6 сараас эхлээд сард төлөх төлбөр нь 966.000 төгрөг болсон. Нийт 27.829.430 төгрөг төлсөн бөгөөд энэ төлбөрөөс “Г” ХХК-ийн 16.000.000 төгрөг хасагдаад 11.829.430 төгрөг нэхэмжилж байна. Энэтэй холбоотой нотлох баримтуудыг мөрдөн байцаагчид өгсөн бөгөөд Б нь мөрдөн байцаалтын шатанд авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч өдийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байгаа..” гэв.

 

Хохирогч О.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б.Б-тай уулзаж гэрээ хийж байсан. Тухайн үед Б.Б-т бэлнээр 12.500.000 төгрөг өгч, бэлэн мөнгөний баримт хүлээн авсан гэх баримт бичүүлж авж байсан. Б.Б-ын хувийн данс руу 2.000.000 төгрөг, 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн бөгөөд нийт 15.000.000 төгрөгийг Б.Б-т өгсөн. Ингээд байрандаа орж амьдраад сард 780.000 төгрөгөөр 84 сарын гэрээ хийгдсэн бөгөөд 780.000 төгрөгөөр 4 удаа төлөөд 3.124.000 төгрөг төлсөн. Нийт 18.124.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ХХК У.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...“З” ХХК нь манай компанитай 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манайхтай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний урьдчилгаа болгож 96.409.750 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний үлдэгдэл төлбөр болох 139.889.000 төгрөгийг төлөөгүй бөгөөд манай байгууллага гэрээ байгуулсны үүргийн дагуу 83.542.838 төгрөгийн алданги тооцсон. Манай байгууллагад нийт 223.441.838 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд өдийг хүртэл төлөөгүй байгаа. Тэгээд үүнээс цааш ерөөсөө төлөлт хийгдээгүй болохоор манай байгууллагаас удаа дараа гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч манайд ямар ч хариу мэдэгдэл ирээгүй. Мөн зөрүү гарсан гэж яриад байгаа бөгөөд зөрүү гарсан зүйл байхгүй бөгөөд зөрүү гарсан тухай манай байгууллага руу нэг ч удаа тайлбар явуулаагүй. Манайх удаа дараа ирж уулзсаных нь үндсэн дээр урьдчилгаа болгоод 80.000.000 төгрөгийг нь 16.000.000 төгрөгөөр тооцоод 5 айлыг байранд нь оруулсан бөгөөд 3 айл дээр нь ордер нь гарсан, 1 айл нь байраа зарсан, 6 дахь айл нь байрнаасаа гарсан. Гэхдээ 6 дахь айл нь байрнаасаа гарахдаа манай байгууллагад хохирол учруулсан. Энд байгаагаас Г.У , С.Х нар нь байрандаа байгаа бөгөөд байрных нь гэрчилгээ нь өөрсдийнх нь нэр дээр гарсан. Манайх тус бүрээс нь 16.000.000 төгрөг буюу нийт 32.000.000 төгрөг гаргуулж өгсөн. Ерөнхийдөө бол манай байгууллага иргэний хариуцагчаар татаад байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа мөн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох саналтай байгаа. Гэмт хэрэг үйлдсэний хариуцлагыг манай байгууллага хүлээх ёсгүй яагаад гэвэл манай байгууллага гэрээнийхээ дагуу ажлаа хийснийхээ үр дүнд хүмүүсийн төлөлтийг хариуцах ёсгүй...” гэв.

 

Гэрч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Б-тай анх 2019 оны 1,2 сард байр авна гэсэн зарын дагуу зуучлал хийж, “Метромалл” оффис дээр нь уулзаж байсан бөгөөд “Г” ХХК, “Ц ” ХХК гэх компаниудаас байр зуучилж хамтарч ажилласан. Б надтай анх уулзахдаа “чи үл хөдлөхийн салбарт ажилладаг юм чинь чамтай хамтармаар байна. Чамд нэг байр тутмаас үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг чамд өгөөд хамтарч ажиллая” гэх санал тавьж байсан бөгөөд миний хийдэг ажил байсан тул дуртай зөвшөөрсөн. Надад танилцуулахдаа манай компани Солонгос улсын хөрөнгө оруулалттай, уул уурхайн компаниудтай гэрээтэй бөгөөд тэдгээр уул уурхайн компанийн ажилчдад байруудаа 5 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй зээлээр компанийн ажилчдад  өгдөг гэж танилцуулж байсан. Бидний хамтын ажиллагаа хэлбэр нь аман журмаар явж байсан бөгөөд эхэндээ хөдөлмөрийн гэрээ байгаагүй ч сүүлд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. “З” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх гэрчилгээтэй харагдаж байсан одоо бол санахгүй байна. Б-тай уулзах гэж зарын дагуу очиход Б.Б өрөөнд нь сууж байсан бөгөөд тэр үед Б.Б-тай анх уулзаж, дараагийн уулзалт дээр танилцаж байсан. Б.Б бид хоёрыг хамт дуудаж хөдөлмөрийн гэрээ хийсэн бөгөөд бид хоёр захирлын зөвшөөрөл чиглэлийн дагуу ажиллаж байсан. Гэхдээ би энгийн иргэдэд байр зарж, гэрээ контракт хийдэггүй байсан. “Г” ХХК, “Ц ” ХХК гэх компаниудаас байраа урьдчилгаа төлбөрөө төлж авсны дараа эхний сарын эргэн төлөлт болоход Солонгосоос хөрөнгө оруулалт орж ирэхгүй байсан бөгөөд Б хэлэхдээ “1.000.000.000 төгрөгөөс дээш үнэтэй болохоор шалгаж орж ирнэ” гэж хэлээд гацаагаад байсан бөгөөд “хөрөнгө оруулалт гацчихлаа. Гэрээгээр авсан байрнуудаа борлуулаад эргэн төлөлт хийхгүй бол болохгүй” гэсний дагуу зар тавьж зараад эхний сарын эргэн төлөлтөө хийсэн санагдаж байна. Дараагийн сараас эхлээд Б, Б.Б нар нь хоёулаа алга болсон бөгөөд би ганцаараа үлдсэн бөгөөд над руу компаниуд болон, хохирогчоор тогтоогдсон хүмүүс өдөр бүр залгаж асуудаг болсон. Би тухайн хүмүүс алга болсных нь дагуу асууж, тодруулж шалгаж үзтэл Солонгос улсаас хөрөнгө оруулдаг гэх компани байхгүй болохыг олж тогтоосон..” гэв.

 

Эрүүгийн 1809040100392 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 219, 2хх-н 15, 54, 175, 3хх-н 3, 28,  56/,

 

Хохирогч Т.Н, Г.У , Э.Г, Ц.У, О.Б, Д.Ө, Т.Б, С.Х, О.Л нарын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1хх-н 23-27, 220, 2хх-н 16, 55-56, 113-114, 176-177, 3хх-н 4, 29, 56, 57-58 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.Н-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-н 42-43 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.У-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-н 243-247 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Г-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-н 21-25 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.У-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-н 76 дугаар хуудас/,

 

Хохирогч О.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-н 131-132 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Ө-ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-н 202-206 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /3 хх-н 17 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Х-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /3 хх-н 46 дугаар хуудас/,

 

Хохирогч О.Л-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /3 хх-н 77-78 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Ч-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-н 79 дүгээр хуудас/,

 

Гэрч Ш.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-н 28-29, 236 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Н-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-н 92-95, 225-227 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Ц-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-н 96-98, 228-230 дугаар хуудас/,

 

Гэрч М.Г-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-н 99-100 дугаар хуудас/,

 

Гэрч Д.О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-н 146-148, 207-208 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-н 212-213 дугаар хуудас/,

 

Гэрч О.Г-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-н 231 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Э-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 237 дугаар хуудас/,

 

Иргэний хариуцагч М.Г-н мэдүүлэг /5 дугаар хх-н 47 дугаар хуудас/,

 

Иргэний хариуцагч П.П-н мэдүүлэг /5 дугаар хх-н 46 дугаар хуудас/,

 

Иргэний хариуцагч Д.О-н мэдүүлэг /5 дугаар хх-н 50 дугаар хуудас/,

 

“З” ХХК-ийн маркетингийн менежер Э.Б, иргэн Т.Н нарын хооронд байгуулсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ /1 хх-н 28-32 дугаар хуудас/,

 

“З” ХХК-ийн захирал Б.Б, иргэн Э.Г нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Орон сууц зээлээр худалдах- худалдан авах гэрээ”-ний хуулбар /2хх-н 123-126 дугаар хуудас/,

 

“З” ХХК-ийн захирал Б.Б, “М” ХХК-ийн захирал М.Г нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хуулбар / 2хх-н 57-60 дугаар хуудас/

 

З” ХХК-ийн Захирал Б.Б, иргэн Ц.У нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний хуулбар / 2хх-н 57-71 дүгээр хуудас/

 

 “З” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б болон иргэн С.Х нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээн”-ний хуулбар / 3хх-н 30-37 дугаар хуудас/,

 

“З” ХХК-ийн захирал Б.Б, иргэн Л.Г нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан “Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний хуулбар / 1хх-н 230-235 дугаар хуудас/

 

 “З” ХХК-ийн маркетингийн менежер Э.Б, иргэн Т.Н нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар / 1 хх-н 29-35 дугаар хуудас/,

 

“З” ХХК-ийн захирал Б.Б, иргэн О.Б нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан “Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний хуулбар / 2хх-н 115-121 дүгээр хуудас/,

 

“З” ХХК-ийн менежер Э.Б болон иргэн Д.Ө нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан “Орон сууц зээлээх худалдах-худалдан авах гэрээ”-ний хуулбар / 2хх-н 190-195 дугаар хуудас/,

 

“З” ХХК-ийн борлуулалтын менежер Э.Б болон иргэн Т.Б нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан “Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний хуулбар / 3 хх-н 6-10 дугаар хуудас/,

 

“З” ХХК-ийн менежер Э.Б, иргэн О.Л нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ / 3 хх-н 60-66 дугаар хуудас/

 

Кассын орлогын ордерт “...Т.Н-оос байрны урьдчилгаа 19.000.000 төгрөг тушаав...” гэжээ /1 хх-н 33-34 дүгээр хуудас/,

 

Кассын орлогын ордер /1 хх-н 72-75, 189 дүгээр хуудас/,

 

Кассын орлогын ордерт “...Ц  байрны урьдчилгаанд 20.203.650 төгрөг О.Б тушаав...” гэжээ /2 хх-н 121 дугаар хуудас/,

 

Бэлэн мөнгөний орлогын ордерт “...байрны урьдчилгаанд 20.000.000 төгрөг Т.Б-ээс тушаав...” гэжээ /3 хх-н 12 дугаар хуудас/,

 

Т.Н-гийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-н 36-39 дүгээр хуудас/,

 

Д.Ө-ы “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-н 178-187 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.Б-ийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх-н 12-15 дугаар хуудас/,

 

Хохирогч О.Л-ийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх-н 69-75 дугаар хуудас/,

 

Б.Б-ын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 115-132, 181-184 дүгээр хуудас/,

 

Э.Б-ын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 117-122 дугаар хуудас/,

 

Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ /2 хх-н 61-65, 115-120, 122-125, 191-193, 230-235, 3 хх-н 7-11, 31-38, 61-67 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 79 дүгээр хуудас/,

 

“З” ХХК-ийн байрны тооцоо /1хх-н 76-77 дугаар хуудас/,

 

“З” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-н 113-115 дугаар хуудас/,

 

Кассын орлогын ордер /1хх-н 78 дугаар хуудас/,

 

Кассын орлогын ордерт “...Ц.У-ээс байрны урьдчилгаанд 30.000.000 төгрөг тушаав...” гэжээ /2 хх-н 66 дугаар хуудас/,

 

Кассын орлогын ордерт “...байрны урьдчилгаа 20.000.000 төгрөг С.Х тушаав...” гэжээ /3 хх-н 38-44 дүгээр хуудас/,

 

Кассын орлогын ордерт “...байрны урьдчилгаа 10.000.000 төгрөг О.Лөөс тушаав...” гэжээ /3 хх-н 68 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Г-ын хүсэлт /2 хх-н 17 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Ө хүсэлт,  холбогдох баримт /2 хх-н 196-199 дүгээр хуудас/,

 

“М” ХХК болон “З” ХХК-иудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” /1 дүгээр хх-н 59-62 дугаар хуудас/,

 

“З” ХХК болон “Ц” ХХК-иудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан “Орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээ” /1 дүгээр хх-н 64-67 дугаар хуудас/,

 

“З” ХХК болон “Г” ХХК-иудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” /1 дүгээр хх-н 68-71 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 6, 2 дугаар хх-ийн 108, 3 дугаар хх-ийн 97-102, 137-138, 157, 4 дүгээр хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 91-92, 204-205, 2 дугаар хх-ийн 6-7, 48, 105, 169, 250, 3 дугаар хх-ийн 101-103, 151-152, 4 дүгээр хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-н 159 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-н 160 дугаар хуудас/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-н 158 дугаар хуудас/, бакалаврын диплом /1хх-н 85-87 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-н 191 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-н 190 дүгээр хуудас/, бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1хх-н 194-195 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь ганцаараа:

 - 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын хоорондох хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “З” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 9 жил 5 сарын хугацаанд сарын 620.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Э.Г-г төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 23.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

- 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 10 жил 8 сарын хугацаанд сарын 700.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Ц.У-ийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 33.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

- 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 8 жил 8 сарын хугацаанд сарын 650.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн С.Х-ийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 24.250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

Яллагдагч Б.Б, Э.Б нар нь бүлэглэн:

 

- 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “З” ХХК-ийн захирлаар болон борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 6 жилийн хугацаанд сарын 966.163 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Г.У-г төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 27.829.593 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

- 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жилийн хугацаанд сарын 726.887 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Н-г төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 23.006.225 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

- 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жилийн хугацаанд сарын 702.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн О.Б-ийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 22.911.650 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

- 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жил 10 сарын хугацаанд сарын 397.420 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Ө-г төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр 14.934.000 төгрөг, гэрээ хийснээс хойш үндсэн зээлийн төлбөрт 8.000.000 төгрөг, зээлийн гэрээний сар бүр төлөх хуваарийн дагуу 2.178.042 төгрөг, нийт 25.112.042 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

- 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөес 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жилийн хугацаанд сарын 404.353 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Б-ийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр 20.000.000 төгрөг, зээлийн гэрээний сар бүр төлөх хуваарийн дагуу 1.213.060 төгрөг, нийт 21.213.060 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

- 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жилийн хугацаанд сарын 779.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн О.Л-ийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт 15.000.000 төгрөг, зээлийн эргэн төлөлт 3.120.000 төгрөг, нийт 18.120.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд,

 

Хохирогч нарын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдлүүд, 

 

Хохирогч Э.Г-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2018 оны 02 дугаар сарын эхээр гадуур байр судалж хайхад интернэт зар дээрээс “З” ХХК нь 5 жил хүртэлх хугацаатай урьдчилгаа 30 хувь төлөөд байр зээлээр худалдан авах боломжтой гэсэн нөхцөлтэй байхлаар нь сонирхоод Б-н 9 дугаар луу залгаад асуухад Улаанхуаран, Хороолол, 100 айлд байрнууд байгаа маргааш хүмүүст үзүүлнэ ирж уулзаарай гэхээр нь би маргааш нь 11 цагийн үед залгаад 100 айлын 534 дүгээр байрны үүдэн дээр уулзаад тус байрны 12 давхарт байрлах 2 өрөө байрыг үзүүлэхэд боломжийн санагдаад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төвийн 8 давхарт байрлах тус компаний оффис дээр Б-тэй уулзаж гэрээний нөхцөлтэй танилцахад 5 жил хугацаатай гэхээр нь 8 юм уу 9 жилээр гэрээ хийж болох уу гэхэд болно гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж бэлнээр Бт 15 000 000 төгрөг өгөөд баримт авсан. Тэгээд 2-3 хоногийн дараагаар байрандаа нүүж ороод урьдчилгаа 20 000 000 төгрөгийн үлдэгдэл болох 5 000 000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бэлнээр оффис дээр нь Бт өгч баримт гаргуулан авсан. Гэрээний дагуу тус байрандаа амьдарч эхлээд сард 620 000 төгрөгийг 3,4,5,6,7, дугаар саруудад тус тус Бын 5845332462 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд би 2018 оны 08 дугаар сарын төлөлтөө хийх гэтэл 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Г ХХК-ийн санхүүгийн албанаас тус байрыг 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдэл ирэхээр нь Б-с энэ талаар асуухад санаа зоволтгүй бид нар аргална 8 дугаар сарын төлбөрөө хийхгүй байж байгаарай гэхээр нь би хүлээсэн. Тэгээд Г ХХК дээр очиж уулзахад З ХХК-тай гэрээгээ цуцалж байгаа гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа гэхээр нь бид нар байр зээлээр худалдан авсан байгаа гэж хэлэхэд та нар З ХХК-тайгаа учраа олоорой гэж хэлж байсан.. 2019 оны 02 дугаар сард Г ХХК-ний захирал Э /9/ уулзахад Б таны амьдарч байгаа байрны төлбөр нийт 16.000.000 төгрөгийг манай компанийн дансанд хийсэн гэж хэлсэн. 2019 оны 03 сарын 18-ны өдөр Б-с 7.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо Б-с нэхэмжлэх зүйл байхгүй...”.” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Ц.У-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр З ХХК-тай байр худалдан авах гэрээг байгуулаад ХУД-ийн 11 дүгээр хороо, ..... тоотыг худалдан авах гэрээг 13 жилийн хугацаатайгаар сарын 700 000 төгрөг төлөхөөр тохирч урьдчилгаа 30000000 сая төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Метро бизнес төвийн 8 давхрын 803 тоотод З ХХК-ийн захирал Б гэдэг хүнд өгсөн. Тус компани нь гэрээнд заасны дагуу 30 хоногийн дотор үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сараас миний гар утас руу М гэх нартай компаниас яриад байраа буцааж авъя байрны гэрчилгээ манайд  байгаа, танайх байрыг суллаж өг гэж хэлэхээр нь би захирал Бтай ярилцахад манайх хөрөнгө оруулалтгүй болоод компанийн үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэрээг цуцлаад байраа чөлөөлж өг гэхээр нь би 30 000 000 төгрөгөө эргүүлж авъя гэтэл өнөө маргаашгүй гэж аргацааж өдийг хүрсэн... Би байрны урьдчилгаа болох 30 000 000 төгрөгийг Б гэх эмэгтэйд бэлнээр тоолж хүлээлгэж өгсөн. Түүний дараа гэрээний дагуу сар тутам 700 000 төгрөг төлж байсан. Манайх нийт 5 сар төлсөн буюу 3 500 000 төгрөгийг Бын данс руу хийсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч С.Х-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн”... Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан З ХХК-ийн байранд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Г ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан ........ сити хотхоноос 38.36 мкв 2 өрөө байрыг худалдах худалдан авах захиалгын гэрээ хийн 20 000 000 төгрөгийг Бт хүлээлгэн өгсөн. ...З ХХК-иас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Г ХХК- ийн барьж ашиглалтад оруулсан Ш сити хотхоноос 38.36 мкв 2 өрөө /1мкв нь 1 850 000/ нийт 70.966.000 төгрөгийн байрыг жилийн 7 хувийн хүүтэйгээр нийт 8 жилийн хугацаатайгаар сар бүр 650.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр урьдчилгаа 20.000.000 төгрөг өгч худалдаж худалдан авах гэрээ хийсэн байдаг юм. ...Б нь надаас авсан 20.000.000 төгрөг дээр 2018 оны 3 сар, 4 саруудад тус бүр 650.000 төгрөг, 5 сард 1.000.000 төгрөг, 6, 7, 8 саруудад 650.000 төгрөгөөр төлж байсан зээлийн төлөлттэй нийлээд 24.250.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Г.У-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сараас хойш нөхөр бид хоёр байр хайж явсаар байгаад үл хөдлөх жуулчлалын зараас хайж олсон уг зар дээр “Та 15 сая төгрөг төлөөд байртай болж болно хувь лизингээр байр авч болно..Ц , хорооллын эцэст гээд 3 газраас байр авах боломжтой... гэсэн утгатай тэгээд манай нөхөр хөдөө ажилладаг болохоор намайг уулзаад үз гэж хэлсэн. 2018 оны 03 сарын эхээр очиж уулзаж байрыг үзсэн. би нөхөртэйгөө ярьж байгаад эргээд холбогдъё гэсэн. 7 хоногийн дараа нөхөр Ганбаяр мөн хадам аав Отгонмөнх бид 3 очиж ахиад байр үзээд 3 байрнаас нэгийг нь буюу 44.25 мкв байрыг сонгож гэрээ хийсэн. Тухайн үед гэрээг борлуулагч гэх Бтай гэрээ хийсэн. Тэгэхдээ 15 064 430 төгрөг өгсөн. Тэр үед Б бид нарт хандаж “урьдчилгаа арай бага байна 20 000 000 ядаж болгож өг өө” гэсэн. Тэр үед мөнгө байхгүй байсан болохоор 7-14 хоногийн дараа 5 сая төгрөг өгье гээд 3 сарын сүүлээр 5 000 000 төгрөгийг нь өгсөн. Тэгээд эхний гэрээг нь хийсний дараа ордер нь хэзээ гарах юм гэхэд “сарын дараа гарчихна” гэсэн. Дараа нь 3 сарын 12-нд байрандаа орсон. Байраа хүлээж авчихаад байж байхад эхний гэрээ дээр “30 хоногийн дараа ордер гарна” гэж гэрээ хийсэн. Ордероо хүлээгээд сар болсны дараа ордер гарахгүй болохоор нь ордероо байнга нэхэж эхэлсэн. Дараа нь 5 сарын дундуур З залгаад гэрээ хийсэн. Б “би одоо ажлаасаа гарах гээд байна та ирээд ахиад гэрээгээ хийчих” гэж надад хэлсэн. Оффис дээр нь очиход Зийн захирал Б гэх хүн “шинэчилсэн гэрээ хийх шаардлагатай байна” гээд “30 хувь эхлээд өгнө” гэхэд би “15 000 000 байхад байртай болгож өгнө гэсэн биз дээ одоо яахаараа 30 хувь болчихдог юм бэ” гэсэн. Тэгэхэд нөхөр за яахав байрныхаа ордерыг авч л байвал болно гээд нэмээд 4 000 000 төгрөгийг явуулсан. Шинэчилсэн гэрээн дээр 365 хоногийн дотор ордер өгнө гэсэн. Тэгээд сар болгон зээлийн мөнгийг нь төлөөд яваад байсан боловч 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Г ХХК-иас тус компанийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “З” ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээний 5.1.9 /А тал нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 3 сараас дээш хугацаагаар гэрээний үүргээ биелүүлж төлбөр тооцоогоо хийгээгүй тохиолдолд Б тал гэрээг дангаараа цуцлах эрхтэй гэх заалтыг үндэслэн гэрээ цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна гэж мэдэгдэл ирсэн учир З ХХК 3, 4 сараар Г ХХК-нд өгөх ёстой мөнгийг нь өгөөгүй болохоор ийм мэдэгдэл гаргаж байгаа юм. Ийм мэдэгдэл авсны дараа шууд З ХХК-тай ярьсан боловч санаа зовох зүйл байхгүй гэж хариу мэдэгдсэн боловч одоогийн байдлаар Г ХХК-д өгсөн мөнгө байхгүй бөгөөд одоог хүртэл утсаа унтраасан байдалтай байна..“...Би З ХХК-нд нийт 27.829.430 төгрөг өгсөн...”  гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Т.Н-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Ц ” хотхоны .......... тоот 37.4м/кв байрыг зуучлуулаад 19 сая төгрөгийг урьдчилгаанд өгөөд сар болгон 751.560 төгрөгийг төлөхөөр тохирч, орон сууцны байрыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгээд авсан юм. Түүнээс хойш 4, 5, 6, 7 саруудад 751.560 төгрөгийг төлж явсан. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ц  ХХК-ийн менежер Ш гэдэг хүн ирж уулзаад байраа султгаж өгөө, танай зуучлуулсан “З” ХХК нь төлөлтөө хийгээгүй гэж шаардсан. Тэгэхээр нь би “З” ХХК-ийн Б гэх захиралтай холбогдож асуухад бид нар асуудлыг зохицуулна гэж хэлээд алга болсон...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч О.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2018 оны 03 дугаар сарын орчимд фэйсбүүкээс хувь лизингээр орон сууцны байр зарна гэсэн зар хараад утсаар холбогдож байгаад Ц хотхон дээр ирээд уулз гэхээр нь очиж уулзаад Б гэдэг залуу орон сууцны байр үзүүлсэн. Ц хотхоны .... дугаар байрны .... тоот 2 өрөө 37 мкв орон сууцны байрыг үзүүлэхэд нь би бол байна гэж хүлээн зөвшөөрөөд гэрээ хийхээр болоод Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Метро молл их дэлгүүрийн Б корпуст ирж “З” ХХК-ийн оффисын байранд ирээд Бтай уулзахад захирал Бтай уулзаж тамга тэмдэг даруулж гарын үсэг зуруулна гэж байсан. Би Бтай Ц хотхоноос дээрх байрыг 1 мкв-ийг 1 800 000 төгрөгөөр тохироод нийтдээ 67 сая орчим төгрөг болж байсан. Тэгээд урьдчилгаа 30 хувийг өгч болно гэсний дагуу урьдчилгаанд 20 106 000 төгрөгийг өгөөд сар бүрийн 20-ны өдөр 702 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэгээд 2018 оны 4,5,6,7 дугаар саруудын 20-ны өдрүүдэд сар бүрийн төлбөрөө цаг тухайд нь өгсөн юм. Гэтэл улсын баяр наадмын өмнөхөн над руу Ц хотхоноос над руу утсаар яриад танайх хууль бусаар манай байранд оршин сууж байна, З ХХК чинь төлбөрөө төлөхгүй гэрээгээ цуцалсан, манай байрыг чөлөөл гэсэн. Тэрнээс хойш зуучилсан компанийн захирал Б нь Ц тай тохиролцоод явсаар байгаад өдийг хүрч байгаа юм. Б надтай уулзахаараа чиний мөнгө чинь дансанд бэлэн байгаа, нүүхдээ бэлдээд байж бай гээд 2 сар гаран болж байна. Одоо Б нь гар утсаа ч авахаа больсонхорооны нутаг дэвсгэр Метро молл их дэлгүүрийн Б корпуст ирж “З” ХХК-ийн оффисын байранд ирээд Бтай уулзахад захирал Бтай уулзаж тамга тэмдэг даруулж гарын үсэг зуруулна гэж байсан. Би Бтай Ц хотхоноос дээрх байрыг 1 мкв-ийг 1 800 000 төгрөгөөр тохироод нийтдээ 67 сая орчим төгрөг болж байсан. Тэгээд урьдчилгаа 30 хувийг өгч болно гэсний дагуу урьдчилгаанд 20 106 000 төгрөгийг өгөөд сар бүрийн 20-ны өдөр 702.000 төгрөгийг төлөхөөр тохиролцож 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэгээд 2018 оны 4,5,6,7 дугаар саруудын 20-ны өдрүүдэд сар бүрийн төлбөрөө цаг тухайд нь өгсөн юм. Гэтэл улсын баяр наадмын өмнөхөн над руу Ц хотхоноос над руу утсаар яриад танайх хууль бусаар манай байранд оршин сууж байна, З ХХК чинь төлбөрөө төлөхгүй гэрээгээ цуцалсан, манай байрыг чөлөөл гэсэн. Тэрнээс хойш зуучилсан компанийн захирал Б нь Ц тай тохиролцоод явсаар байгаад өдийг хүрч байгаа юм. Б надтай уулзахаараа чиний мөнгө чинь дансанд бэлэн байгаа, нүүхдээ бэлдээд байж бай гээд 2 сар гаран болж байна. Одоо Б нь гар утсаа ч авахаа больсон...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.Ө-ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...З ХХК-ийн менежер Э.Б-тэй гэрээ байгуулж 14 934 000 төгрөгийг компанийн 5 дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн гэрээг 7 жилийн хугацаатайгаар 7 хувийн хүүтэйгээр байгуулсан юм. Гэрээ байгуулак үед Б захирал нь байхгүй байсан. Тэгээд үүнээс хойш 3, 4, 5, 6, 7, 8 дугаар саруудын төлөлтийг хийдэг байсан. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ц ХХК-иас манайд орон сууц чөлөөлөх тухай албан бичиг ирсний дагуу Бтай утсаар ярилцахад танайх мөнгөө 50 хувийг нь төлсөн болохоор айлтгүй санаа зоволтгүй бусад айлууд нь мөнгөө төлөөгүй болохоор ингэж бичиг ирсэн байх гэж хэлж байсан. Тэрнээс хойш Ц гаас манай гэрт ирээд 2018 оны 04 дүгээр сараас хойш З ХХК нь Ц д мөнгө төлөх ёстой байтал ямар ч мөнгө төлөөгүй зөвхөн 10 хувийг нь өгсөн гэж хэлсэн. Бтай утсаар холбогдох болгонд хойшлуулж мөнгө өгнө гэж худал ярьдаг юм”,“...гэрээ байгуулаад компанийнх нь данс руу урьдчилгаа 30 хувь болох 14 934 000 төгрөг өгсөн. ...2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр З ХХК-нд очиход Б байж байхаар нь уулзаж байрныхаа төлбөрөөс 4.000.000 төгрөг төлье гэтэл Бын дансанд хийчих гэж хэлэхээр нь надад мөнгө өгсөн гэсэн баримт үйлдээд өг гэж хэлээд мөнгө өгсөн авсан гэсэн бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж Бын эзэмшлийн Хаан банкны 5845332462 дугаарын дансанд 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн адил 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эргэн төлөлтөө багасгахаар З ХХК-ийн 5 дугаарын дансанд 4.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Т.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг З ХХК-ийн байранд бэлнээр 20 000 000 төгрөгийг авч очиж тус компанийн менежер гэх Б гэх залууд байр урьдчилан захиалах гэрээ хийн мөнгийг өгсөн байдаг юм. Гэрээнд зааснаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай Эвт 44 хотхонд 25.99 мкв нэг өрөө байрыг 1 мкв-ийг нь 1.800.000 төгрөгөөр тооцож 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байрыг бүрэн хүлээж авахаар тохиролцсон юм. ...Дээрх байр нь нийт 46 782 000 төгрөгийн үнэ өртөгтэй болж байгаагаас 20 000 000 төгрөгийг анх Б гэж хүнд хүлээлгэн өгснөөс хойш 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б-ын 5 дугаарын дансанд 404 360 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр З ХХК-ийн 5 дугаарын дансанд 404.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр З ХХК-ийн 5 дугаарын дансанд 404.300 төгрөгийг тус тус тушаасан...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч О.Лийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “З” ХХК-ийн байранд ирж тус компанийн борлуулагч Э.Б гэх залуутай уулзаж ярилцаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай .......... хотхоны ..... байрны .... тоот 37 мкв хэмжээтэй 2 өрөө байрыг 1мкв-ийг нь 1 800 000 төгрөгөөр тооцон нийт 66 600 000 төгрөгөөр 7 жилийн хугацаатайгаар жилийн 7 хувийн хүүтэйгээр урьдчилгаа 23 хувь буюу 15 000 000 төгрөгийн 12 500 000 төгрөгийг бэлнээр өгч 2 500 000 төгрөгийг Б-ын өөрийнх нь эзэмшлийн ХААН банкны .......... дугаарын дансаар нь шилжүүлэн өгсөн байдаг юм. З ХХК-тай байгуулсан гэрээний дагуу худалдан авахаар тохирсон ............ хотхоны ........... байрны ............ тоотын түлхүүрийг Э.Б-с 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч байраа засаж тохижуулаад орсон юм. Гэрээгээр тохирсны дагуу сар бүрийн 30-ны өдөр 780 000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл төлөөд байж байтал Б гэх эмэгтэй ирж уулзаад танайх одоо дахин нэмж төлөлт хийх шаардлагагүй болсон шүү, бид та нараас авсан мөнгийг буцааж өгнө, энэ байрыг худалдан авах боломжгүй хөрөнгө оруулалт нь олгогдох боломжгүй болсон шүү гэж хэлсэн. ...18.120.000 төгрөгийн хохирол учирсан маш их гомдолтой байна..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Ч-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Манай “Г” ХХК нь 2018 оны 02 сараас эхлэн З ХХК- тай төлбөр тооцооны гүйлгээ хийж эхэлсэн. Хамтран ажиллах гэрээ байгуулсан эсэх талаар мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар манай компанийн барьж байсан “Ш сити” хотхонд байх 6 ширхэг байрны захиалгын гэрээ хийсэн байсан. Тэгээд 2018 оны 02 сарын 22-ны өдөр эхний байрны 20.000.000 төгрөгийн урьдчилгаа орж ирсэн. Тэр үеэс хойш нийт 6 байр борлуулсан ба байрны урьдчилгаа гэж нийт 96.409.750 төгрөг өгсөн. 2018 оны 08 сарын 06-ны өдрөөс хойш манайд дахин төлөлт хийгээгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас алданги бодож эхэлсэн. Одоо “З” ХХК нь манайд өгөх ёстой 236.308.750 төгрөгөөс 93.409.750 төгрөг өгсөн. Үлдэгдэл 139.899.000 төгрөг дээр гэрээний алданги 83.542.838 төгрөгийг нэмээд 223.441.838 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2019 оны 09 сарын 28-ны өдөр манай компанийн зүгээс “З" ХХК-с оруулсан 6 байрны оршин суугчдад “З ХХК нь төлбөр тооцоогоо хийхгүй байгаа тул та бүхэн байраа чөлөөлж өгнө үү” гэсэн утга бүхий мэдэгдэл өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ш.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...З” ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд тус Б.Б нь гарын үсэг зурсан. Б.Б нь Ремакс плантын ажилтан И-т “З ХХК-ийг алтны уурхайнуудаас хувь эзэмшдэг, энэ уурхайнуудынхаа ажилчдыг цагаан сараас өмнө байранд оруулна төлбөрийг компаниас төлнө” гэж хэлж байсан. Манай компани нь байрныхаа борлуулалтын үнийг хямдруулан 1 мкв-ийг 1 750 00 төгрөгөөр тооцон 1 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээг Б.Б-тай байгуулсан. З ХХК- ийн захирал Б.Б нь нийт 6 айлын төлбөрийг хугацаанд төлөөгүй учир бид хэд хэдэн удаа төлбөр төлөх тухай албан бичиг хүргүүлсэн боловч хойшлуулсаар өдийг хүрсэн. ...манай байрнуудыг Б.Б нь ажилчдадаа биш харин өөр хүмүүсээс урьдчилгаа авч үлдсэн мөнгийг нь хүүтэйгээр сар бүр авахаар гэрээ хийж бусдад шилжүүлсэн байсныг мэдсэн. ...Алтны компаниудаас хувь эзэмшдэг тухайн уурхайн захирлуудыг байранд оруулах шаардлагатай төлбөрийг компаниас төлнө гэж хэлээд хамтран ажиллах гэрээг байгуулсан... Анх 2018 оны 02 дугаар сард манай компанитай хамтран ажилладаг зуучлалын үйл ажиллагаа явуулдаг Ремакс Платинын салбарын төлөөлөгч И гэх хүний санал болгосноор З ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 28-ын өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ хийгдэж 6 байрыг 1 жилийн дотор эргэн төлөлтийг хийж дуусгахаар, тус бүр урьдчилгаа 10 хувь төлөөд хамтран ажиллах гэрээ байгуулсан. ...Анх гэрээ байгуулахдаа З ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б гэдэг хүн ирсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Г-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “..З ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын эхээр миний гар утас руу залгаад манайх байр зуучлалын компани юм гэж танилцуулаад тухайн өдрөө Б нэг эмэгтэйн хамтаар манай оффис ээр ирж уулзаад танай байрнуудыг зарж өгье гэрээ байгуулахаар болоод 5 хоногийн дараагаар би Метромолл бизнес төвийн 8 давхарт байрлах З ХХК-ийн оффис дээр очиж Б-тай байр худалдан авах гэрээг 7 сарын хугацаатайгаар байгуулсан. Гэрээний нөхцөл нь урьдчилгаа 30 сая төгрөг, хүүгүйгээр алданги тооцохоор заагдсан юм. Гэрээ байгуулсан өдрөөс хойш эхний 3 сарын мөнгө болох 55 сая төгрөгийг тасалж бэлнээр болон компанийн данс руу хийдэг байсан. 2018 оны 04 сараас хойш Б нь гэрээнд заасан байрны төлөлтөө хийхгүйгээр гар утсаа унтрааж алга болж байгаад 2018 оны 08 дугаар сарын 20-ны үеэр У гэх эмэгтэй манай компани руу утсаар залгаад энэ байрыг буцаамаар байна, Б-ыг олж өгөөч ээ гэхлээр нь бид нар ч бас хайж байгаа тухайгаа хэлсэн. Тэгээд 2018 оны 09 сард Б, У түүний нөхөр манай захирал Сайнбаяр нар нь манай оффис дээр уулзахад З ХХК байхгүй болоод З ХХК гэдэг нэртэй болгоод Б нь өөрийгөө тухайн компанийн захирал биш болгоод мөнгөний төлөлт хийх боломжгүй тул байрыг буцаах саналыг манай компанид тавихлаар нь манай зүгээс зөвшөөрөөд У-ийн 30 сая төгрөгийг манайх байраа зарвал гаргаж өгөөд Б-ын компаниас алданги болох 20 сая төгрөгийг нэхэхэд үл ойлголцож тарцгаасан..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Эхний гэрээг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хийсэн Орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээгээр 4 байр, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Орон сууц зээлээр худаддах худалдан авах гэрээгээр 5 байр мөн ...... байрны ....... тоот байрыг анхны гэрээн дээр нэмэлтээр тусгаж өгөх хүсэлт гаргасан. Ингээд нийт 10 байрыг акт хүлээлцэж өгсөн. Бүх байрныхаа 10 хувийн төлбөр ороод ирэхээр нь бүх байраа хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш Орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээ дээр бол нэмж төлбөр төлөгдөөгүй. Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээн дээр алдаг оног янз бүрээр мөнгө хийсэн. Гэрээ хийх үеийн графикаас дандаа зөрж байсан. График зөрчигдөх болгонд дуудаж ирж уулзаж байсан... Ц хотхоны 2 дугаар ээлжийн 432 айлын орон сууцны барилгыг 2015 оны 11 сард ашиглалтад оруулсан байдаг бөгөөд борлуулалтын ажлыг явуулж байх хугацаанд Ермакс зуучлалын газраа Солонгосын хөрөнгө оруулалттай компаниас ажилчдадаа орон сууц авч өгч байгаа юм аа, бага метр квадраттай байх худалдан авах хүсэлтэй байна, танай байгууллага байраа борлуулах уу гэж асуугаад хэрвээ зөвшөөрч байвал бид зуучлалын хөлс болох 2 хувийг авна гэж хэлэхээр нь бид энэ саналыг хүлээж авлаа гэж хэлэхэд ойролцоогоор 7 хоног орчмын дараа З ХХК-ийн менежер Б гэх хүн Ермакс зуучлалын хүнтэй цуг ирээд манай худалдан борлуулж байсан байрнуудаас үзээд нийт 6 байрыг худалдан авахаар байр тус бүр дээр 1 жилийн хугацаанд график байгуулан төлбөрийг бүрэн төлж дуусгаж байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахаар гэрээ байгуулсан. ...З ХХК нь гэрээнд зааснаар график төлөвлөгөөний дагуу төлбөр тооцоогоо хийхгүй байхаар нь 2018 оны 4, 5, 6 саруудад гүйцэтгэх захирал Б-ыг дуудаж уулзахад манай ерөнхий захирал Даариймаа гэж хүн байдаг, манай компанид БНСУ-аас хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа тэгэхээр төлбөр тооцоог нөхөж төлж өгнө манай ерөнхий захирал БНСУ-д явж байгаа гэж удаа дараа хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....Б надад 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/141 дугаартай Ц ХХК нь З ХХК-тай Орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан болно гэх нэрийг нь сайн санахгүй байна гарын үсэгтэй бичиг үзүүлэхээр нь итгээд дүү бид хоёр ярилцаж байгаад маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр оффис дээр нь очоод урьдчилгаа мөнгө болох 14 934 000 төгрөгийг З ХХК-ийн дансанд шилжүүлээд би хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. ...Байрандаа ороод удаагүй дүү маань надад би нөгөө компанид зээлийн эргэн төлөлтөө бууруулах санаатай 8.000.000 төгрөг өгсөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч О.Г-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....... дүгээр хороо, ...... дугаар хороолол .......... дүгээр байрны ....... орцны ......... тоот хаягт байрлах 44,25 мкв талбайтай, 81 862 500 төгрөгийн үнэлгээтэй 2 өрөө байрыг жилийн 7 хувийн хүүтэй, 72 сарын хугацаатай эргүүлэн төлөх, 1 сард 966 080 төгрөгийг төлөхөөр Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ хийж З ХХК-иас худалдан авсан. Гэрээний дагуу сарын төлөлт болон урьдчилгаа болгон 27 829 593 төгрөгийг З ХХК-нд өгчихсөн байсан. З ХХК-ийн захирал гэх Б гэх эмэгтэй уулзан энэ гэрээг байгуулж байсан. Б нь Г ХХК-иас 10 байр худалдаж авсан. Худалдаж авсан байрнаасаа зээлээр худалдаж байгаа гэж ойлгуулж тайлбарлаж байсан. Гэтэл Б гэх хүн нь одоо бидний өгсөн мөнгийг аваад 16 сая орчим төгрөгийг Г ХХК-нд өгчихсөн. Үлдэгдэл мөнгийг нь өөрсдөө авчхаад өгөхгүй байугаа. Г ХХК нь уг барилгыг  барьсан бөгөөд 100 хувь өмчлөх, захиран зарцуулах эрхтэй хуулийн этгээд нь байсан. Үүнийг Б нь нуун дарагдуулж өөрийнхөө өмчийг худалдаж байгаа мэт ойлголт төрүүлэн биднээс мөнгө авч хохироосон. Улмаар Г ХХК-аас байрыг чөлөөлж өгөх шаардлага, мэдэгдлийг байнга ирүүлж байна...” гэсэн мэдүүлэг,

 

“З” ХХК-ийн маркетингийн менежер Э.Б, “З” ХХК-ийн захирал Б.Б нарын иргэн Т.Н, С.Г, Ц.У, С.Х, Л.Г, О.Б, Д.Ө, Т.Б, О.Л нарын хооронд байгуулсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүд,

 

“М” ХХК болон “З” ХХК-иудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”,

 

“З” ХХК болон “Ц” ХХК-иудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан “Орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээ”,

 

“З” ХХК болон “Г” ХХК-иудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”,

 

Хохирогч нарын эзэмшлийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Шүүгдэгч Б.Б-ын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Шүүгдэгч Э.Б-ын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

“З импэкс” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Кассын орлогын ордерууд бүхий баримтууд,

 

Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,

 

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар Шүүгдэгч Б.Б нь “З” ХХК, “З импэкс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, Э.Б нь “З импэкс” ХХК-ийн борлуулалтын ажилтнаар тус тус ажиллахдаа нэр бүхий хохирогч нарт “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 6 жилээс 10 жил 8 сарын хугацаанд, жилийн 5-7 хувийн хүүтэй, эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж ойлгуулан гэрээ хийж баталгаажуулан улмаар байрны урьдчилгаа мөнгө гэж 30 хувьтай тэнцэх болон сарын төлөлтийн мөнгө гэж бэлнээр, компанийн болон өөрсдийн хувь дансаар шилжүүлэн авсан  болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Б “З импэкс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа “М” ХХК, “Ц” ХХК, “Г” ХХК-иудын эрх бүхий этгээдүүдтэй тохиролцож, тэдгээр аж ахуй нэгжүүдийн өмчлөл, эзэмшлийн байруудыг худалдан авч байгаа мэтээр “Орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээ”, “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, урьдчилгаа 10 хувийн мөнгийг шилжүүлж байрны түлхүүрүүдийг авсан байна.

 

Тус гэрээний гол нөхцөл нь А тал болох “З импэкс” ХХК-иас гэрээнд тохиролцсоны дагуу Б тал болох “Ц” ХХК-иас 10 байр, “Г” ХХК-иас 6 байр, “М” ХХК-иас 1 байр тус тус худалдан авах зорилгоор тухайн байруудын 10 хувьтай тэнцэх мөнгийг шилжүүлж, үлдэгдэл мөнгийг 7 сараас 1 жилийн хугацаанд төлж дуусгахаар гэрээ байгуулжээ.

 

Гэтэл шүүгдэгч нараас тухайн компаниудын байруудыг нэр бүхий хохирогч нарт орон сууц зээлээр худалдахдаа урьдчилгаа 30 хувийн мөнгийг аваад үлдэгдэл мөнгийг 6-10 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсон атлаа “Ц” ХХК, “Г” ХХК, “М” ХХК-иудад мөнгийг 1 жилийн дотор төлж дуусгахаар гэрээ хийсэн байгаа нь Б.Б-с хохирогч болон компаниудад илэрхий худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлсэн гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл хохирогч нараас зээлээр худалдан авсан байрны мөнгийг үнэн хэрэгтээ 1 жилийн дотор төлж дуусгахаар байхад хохирогч нарт байрыг зээлээр худалдаж үндсэн зээл, зээлийн хүүг 6-10 жилийн дотор төлж дуусгахаар гэж тохиролцсон нь илтэд бодит байдалтай нийцээгүй үйлдэл хийсэн гэж дүгнэхээр байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Б-ын “З импэкс” ХХК нь санхүү, мөнгөний эрсдэлийг даван туулах хөрөнгийн эх үүсвэргүй, бодит боломжгүй гэдгээ мэдсээр байж хохирогч иргэдэд худал, ташаа ойлголт төрүүлэн “тэдгээрийн байр, орон сууцтай болох” гэсэн хүсэл сонирхлыг ашигласан гэж үзэхээр байна.    

 

Шүүгдэгч Э.Б-ын хувьд дээрх нөхцөл байдлуудыг мэдсээр байж Б.Бын үйлдлийг дэмжиж, зарим тохиолдолд хохирогч нараас өгсөн мөнгийг өөртөө авсан болох нь нотлогдсон.              

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан байдлыг илэрхийлэх ба гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго агуулсан байхыг ойлгодог.

 

Шүүгдэгч нар нь хохирогч нарт биелэгдэх боломжгүй худал нөхцлийг хэлж итгүүлэн, өөр компанийн эзэмшилд буй байрнуудыг өөрсдийн компанийн эзэмшил, өмчлөлийн байр мэт ойлголт төрүүлж, төөрөгдөлд оруулан хохирогч нараас мөнгийг нь авсан энэхүү үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Б, Э.Б нар нь хохирогч нарт биелэгдэх боломжгүй худал зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар эд хөрөнгийг нь шилжүүлэн авч буй нь бусдыг санаатайгаар, хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг нь залилан авсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учруулж байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хэрэгт нотлогдсон байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Б, Э.Б нарыг бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар “..шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэж, хохирогч нарын өмгөөлөгчидөөс улсын яллагчтай ижил агуулга бүхий дүгнэлт гаргасан ба харин шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгчөөс “...гэмт хэрэг хэзээ үйлдсэн цаг хугацааг тогтоогоогүй, гэмт хэргийн сэдэлт санаа зорилго тодорхойгүй, “Ц” ХХК руу 87.902.000 төгрөг, “Г” ХХК руу 96.000.000 төгрөг, “М” ХХК руу 55.000.000 төгрөгийг Б.Б, түүний компаниас шилжүүлсэн байхад энэ нөхцөл байдлыг ялгаж тогтоогоогүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй...” гэж, шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгчөөс “...Э.Б нь Б.Б-ын компанид борлуулалтын менежер ажил үүргээ гүйцэтгэсэн, түүнтэй хамтарч гэмт хэрэг үйлдээгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн санал тус тус гаргажээ.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээнд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” нотлогдсон гэж үзэж дүгнэлтдээ тодорхой илэрхийлсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасан ба шүүгдэгч нарын гэмт үйлдэл тодорхой хугацаанд үргэлжилж 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр таслан зогсоогдож дууссан гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч, гэрч, иргэний хариуцагч нарын мэдүүлэг, байгуулсан гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтууд гэх зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээр тусгасан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, Э.Б нараас өөрсдөө орон сууц худалдаж байгаа мэтээр ойлгуулан цаашлаадурьдчилгаа 30 хувийн мөнгийг авч, үлдэгдэл мөнгийг 6-10 жилийн хугацаанд, нэг жилийн 5-7% байхаар тооцож төлөх” гэсэн илтэд бодит байдалд нийцэхгүй нөхцлийг үг, үйлдлээр илэрхийлж байгаа нь шүүгдэгч нарын санаа зорилго тогтоогдсон гэж үзэхээр байна.   

 

Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн хууль зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан.

 

Гэмт хэрэгт хамтран оролцогч болох бүлэглэн гүйцэтгэгч тус бүрийн үйлдэл нь бие биенийхээ үйлдлийг дэмжсэн, хоорондоо харилцан хамааралтай, гэмт хэргийн улмаас үүсэх үр дагаврыг бий болгоход өөр өөрсдийн зохих хувь нэмэр оруулсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч Э.Б-ын хувьд хохирогч нарт ямар нөхцөл шаардлагыг тавьж байгаагаа мэдэж тухайн үйлдэл хууль бус шинжтэй байж болохыг ухамсарлаж байгаа атлаа үйлдлээрээ Б.Б-ын үйлдлийг дэмжиж санаатай нэгдсэн болох нь тогтоогдсон тул түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б-ын “З” ХХК-аас иргэний хариуцагчаар тогтоогдсон Ц” ХХК-нд 87.902.000 төгрөг, “Г” ХХК-нд 96.406.705 төгрөг, “М” ХХК-нд 55.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн байх ба хэрэгт хохирогчоор тогтоогдсон иргэдийн мөнгө мөн эсэх, хэрхэн яаж шилжсэн зэргийг тогтоогоогүй, тогтоогдох боломжгүй гэж үзэхээр байна.

 

Нөгөөтэйгүүр Б.Б нь “З” ХХК-ийг төлөөлж тухайн компаниудтай иргэний эрх зүйн харилцаа үүсгэж, хоорондоо харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх ба тэдгээр компаниуд түүний хууль бус үйлдлийг мэдэх бололцоогүй байсан гэж үзэх үндэслэлтэй тул тэдгээрээс хохирлын мөнгийг гаргуулах боломжгүй байна.      

 

 Б.Б-с уг асуудлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтой болохыг тэмдэглэв.

 

            Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

           

            Шүүх шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн хуралдаанаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон ба шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, бусад баримтуудад үндэслэн хохирлыг дараах байдлаар гаргуулав. Үүнд: шүүгдэгч шүүгдэгч Б.Б-с 114.760.510 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ут 33.500.000 төгрөг, хохирогч С.Х-т 8.250.000 төгрөг, хохирогч Г.У д 11.829.593 төгрөг, хохирогч Т.Н-д 20.306.240 төгрөг, хохирогч О.Б-д 17.911.650 төгрөг, хохирогч Т.Б-д 18.253.042 төгрөг,  хохирогч О.Лт 4.710.000 төгрөгийг гаргуулж олгох, шүүгдэгч Э.Б-с 13.814.360 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Б-д 404.360 төгрөг, хохирогч О.Л-т 13.410.000 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор  шийдвэрлэсэн.

 

            Шүүгдэгч Б.Б-с хохирогч Т.Н, О.Б, Т.Б нарын мөнгийг хариуцахгүй гэх боловч түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Э.Бын мэдүүлэг, нэр дурьдагдсан хохирогч нарын мэдүүлэгт үндэслэн дээрх байдлаар хохирлыг тооцсон болно.

           

Хохирогч Э.Г, Д.Ө нарын хохирол төлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Б.Б, Э.Б нар нь хохирогч Э.Г, Д.Ө нарт төлөх төлбөргүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчидөөс хохирол төлөхтэй  холбоотойгоор хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Б-с хохирогч С.Х-т 8.250.000 төгрөг, хохирогч Г.У д 11.829.593 төгрөг, хохирогч Т.Б-д 1.000.000 төгрөг, хохирогч О.Б-д 2.000.000 төгрөг, хохирогч О.Л-т 4.710.000 төгрөг, хохирогч Т.Н-д 1.306.223 төгрөг, хохирогч Ц.Ут 2.553.700 төгрөгийн хохирол, шүүгдэгч Э.Б-с хохирогч О.Лт 13.410.000 төгрөг, хохирогч Т.Б-д 405.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.

 

Иймд шүүгдэгч Э.Б нь хохирогч О.Л, Т.Б нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Х, Г.У , О.Л нарт төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Харин шүүгдэгч Б.Б-с 83.111.009 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.У-т 30.946.300 төгрөг, хохирогч Т.Н-д 19.000.017 төгрөг, хохирогч О.Б-д 15.911.650 төгрөг, хохирогч Т.Б-д 17.253.042 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайг тогтоосон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт зааснаар тус бүрт шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна..” гэж, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч С.Ялалтаас “...миний үйлчлүүлэгч Б.Б нь хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа. Б.Б нь жирэмсэн тул түүний хувийн байдлыг харгалзаж үзнэ үү. Түүнд торгуулийн ял оногдуулж өгнө үү..” гэж, шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс “...миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Э.Б-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд оногдох хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.

 

Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч нар үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Б-с үйлдэл оролцоо ихтэй, гэмт хэрэг үйлдэх нөхцлийг бүрдүүлсэн/, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, /хохирлын зарим хэсгийг төлсөн боловч бүрэн арилаагүй/ хувийн байдал /шүүгдэгч нар анх удаа шүүхээр ял шийтгэгдэж байгаа, Б.Б-с жирэмсэн байгаа эрүүл мэндийн байдал/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн дараах байдлаар ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэв. Үүнд:

 

Шүүх шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.    

Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Э.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан оногдох хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан төрөл, хэмжээний дотор 18000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 18.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Э.Б-ын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хорин дөрвөн сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт дээрх байдлаар ялыг ялгамжтай оногдуулав.

 

            Бусад асуудал:

 

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 152 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг...торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр....тооцож эдлэх ялаас хасна...” гэж тус тус заасны дагуу шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /15*152=2280/ 2280 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.280.000 төгрөгийг хасч /18000-2280=15720/ 15720 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.720.000 төгрөгөөр торгох ялын биечилэн эдлэх хэмжээг тогтоож шийдвэрлэв. 

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон      

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Б-г дангаар болон бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар гэм буруутайд,

Э.Б бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар гэм буруутайд тус бүрийг тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Э.Б-ыг 18000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 18.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б 152 хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /15*152=2280/ 2280 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.280.000 төгрөгийг хасч /18000-2280=15720/ 15720 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.720.000 төгрөгөөр торгох ялын биечилэн эдлэх хэмжээг тогтоосугай.

 

            5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Б нь хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Г, С.Х, Г.У , О.Л, Д.Ө нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б-с 83.111.009 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.У-т 30.946.300 төгрөг, хохирогч Т.Н-д 19.000.017 төгрөг, хохирогч О.Б-д 15.911.650 төгрөг, хохирогч Т.Б-д 17.253.042 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15720 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.720.000 төгрөгөөр торгох ялыг хорин дөрвөн сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН