Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч Н.Баярмаа, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч Ц.Загир,

            Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

            Улсын яллагч Б.Байгалмаа,

            Шүүгдэгч Л.Төмөрмөнх, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Мөнхтуяа нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон Өндөр овогт Лайгүй овогт Төмөрмөнхөд холбогдох 201625031192 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянзүрх суманд төрсөн, эрэгтэй 56 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 10 дугаар гудамж, 427 тоотод оршин суух бүртгэлтэй боловч тодорхой оршин суух хаяггүй, төрөөс авсан гавъяа шагналгүй,

            -1979 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Ардын армийн шүүхийн 124 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн а-д зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хуульд заасан ялын доод хэмжээнээс доогуур тогтоож 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн а-д зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 1980 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            -1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Ардын армийн шүүхийн 74 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн а, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 2 жил 4 сар хорих ялаар шийтгүүлж, 1984 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            -1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Улаанбаатар хотын шүүхийн 164 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 70 дугаар зүйлийн а, 169 дүгээр зүйлийн в-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Төв аймгийн шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 274 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан, хэрэг хариуцах чадвартай, Өндөр овогт Лайгүйн Төмөрмөнх (РД:УС60121137),            

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) согтуугаар 2016 оны 6 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслангийн 2-31 тоотод 2 нас 4 сар 24 хоногтой Мөнхтуяа овогтой Уранбайгалийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан өмд болон дотоожоо өвдөг хүртэл нь шувтлан бэлэг эрхтнээ гарган дээрээ суулгаж хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-Би тэр өдөр хот ороод Гоодой орж 1 шил архи авснаа санаж байна. Хохирогч Уранбайгалийн эх Мөнхтуяа манай бэр байгаа юм. Эднийд хааяа очдог байсан. Тэр өглөө эднийхээр ороод гарсан. Манай хуучин эхнэр Эрдэнэчимэг надад 20.000 төгрөг өгсөн. Шарга морьт орох замдаа согтуудаа Мөнхтуяагийнд очсон байсан. Доороос дээшээ өгсөж байснаа санаж байна. Шарга морьтын цагдаагийн постон дээр байхад би сэрсэн. Би ийм зүйл хийгээгүй гэж бодож байна. Хийсэн бол гэм буруутай. 1974 онд Санга овогтой байсан. Миний хойд эцэг юм. Хохирогч нь миний эгчийн ач охин мөн юм. Намайг ороход ер нь сайн байдаг байсан. Би эрхлүүлдэг л байсан. Тэр үед тийм юм болсон байх гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхтуяагаас шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-Тэр өдөр 22 цаг өнгөрч байхад Төмөрмөнх ах гаднаас орж ирсэн. Тэгэхэд би бага хүүхдээ хөхүүлж байсан. Төмөрмөнх ах өмдөө шувтлан охин Уранбайгалийг бэлхүүсэн дээрээ суулгасан байсан болохоор нь би загнаад хөөгөөд гаргасан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтад Б.Мөнхтуяагаас мэдүүлэхдээ:-2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 22 цаг өнгөрч байхад манай хадам ээжийн төрсөн дүү болох Төмөрмөнх нилээн халамцуу гуйвсан байдалтай согтуу орж ирсэн. Манай гэрт орж ирээд манай гэрийн баруун талын орон дээр сууж байгаад намайг хамгийн бага хүүхдээ хөхүүлэх гээд хойморийнхоо орон дээр цаашаа хараад хэвтэж байхад чимээгүй болчихоор нь эргээд харсан чинь орноос буугаад газар толгойгоо үүд рүү харуулчихсан, хөлөө хоймор руу жийгээд дээшээ хараад хэвтчихсэн, өмд дотоожоо гуя хүртэл хагас шувталсан байдалтай, манай 2 настай охин М.Уранбайгалийн бэлхүүсээр нь тэвэрчихсэн давсаг орчим дээрээ суулгачихсан байхаар нь би хашгираад охиноо тэврээд авсан чинь охин маань айж сандраад ээрээд уйлсан. Тэгээд би та яаж байгаа юм бэ гэсэн чинь би яасан юм би яагаа ч үгүй ш дээ гээд өмд дотоожоо татаад манайхаас гараад явсан. Охиноо харахад цавь хэсэг нь улайсан байдалтай байсан. Төмөрмөнх нь өмд дотоожоо тайлаад бэлэг эрхтэнээ гаргасан байсан. Намайг охиноо салгаад авахад гараараа бэлэг эрхтэнээ дарсан. Манайх унтах гэж байсан болохоор охин маань хувцасгүй нүцгэн байсан. Миний охин Уранбайгаль нь хэлд ороогүй ааваа, ээжээ, мамайг додоод, баабаа гэж хэлдэг. Би нөхөр рүүгээ утасдаж хэлээд, нөхрийг ирэхээр нь болсон асуудлыг хэлээд нөхөр маань хайж байгаад Төмөрмөнх ахыг манай ар талд байдаг модон байшингийн ард нуугдчихсан байхад олоод, цагдаа дуудаж бариулсан. Энэ болсон явдлаас хойш манай охин ямар ч хамаагүй юм бэлэг эрхтэн рүүгээ хийчих гээд байдаг болсон. Төмөрмөнх ахыг баабаа гээд байсан гэжээ.

            Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

            1.С.Гомбоос:-Төмөрмөнх миний ээж Нэргүйн төрсөн дүү, миний нагац ах байгаа юм. Манайх Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 2-31 тоотод эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. 2016 оны 6 дугаар сарын 14-нд 23 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд эхнэр гэрийнхээ үүдэнд зогсчихсон, Төмөрмөнх гэж заваарсан юм охиныг маань хүчиндэх гэж байна ш дээ, хамаг хувцсаа тайлчихсан, охиныг дээрээ суулгачихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Төмөрмөнх ахыг яасан талаар нь асуухад гараад явчихсан гэж хэлэхээр нь түүнийг хайж байгаад гэрээсээ баруун хойш 2 байшингийн цаад талд сууж байхаар нь барьж аваад цагдаад дуудлага өгөөд түүнийг бариулсан, манай эхнэр Мөнхтуяа өргөдөл бичиж өгсөн гэжээ.

            2.Насанд хүрээгүй гэрч Г.Түвшинзаяагаас:-Би сар өдрөө санахгүй байна. Манай гэрт орой Төмөрмөнх ах согтуу орж ирээд орон дээр суусан, тэгээд хэсэг байж байгаад орноос буугаад газар хэвтсэн чинь манай дүү Уранбайгаль Төмөрмөнх ахын хүзүүгээр тэврээд ноолоод байсан. Тэгсэн чинь Төмөрмөнх ах өмднийхөө товчийг тайлаад, тэлээгээ тайлаад шувтлаад манай дүү Уранбайгалийг өөрийнхөө гэдсэн дээр суулгасныг харсан. Би тухайн үед юу ч бодоогүй, Төмөрмөнх ахыг юу хийж байгааг ойлгоогүй, тэгээд цаашаагаа хараад зурагт үзээд сууж байтал ээж орилоод хойд орноос босож ирээд Төмөрмөнх ахыг загнасан. Тэгээд эргээд харсан чинь Төмөрмөнх ах боожгойгоо гаргачихсан байсан. Тэгээд ээж гэрээс хөөгөөд гаргасан чинь өмдөө татаад тэлээгээ бариад гарсан. Тэгээд ээж аавыг дуудаад, аав ирээд Төмөрмөнх ахыг хайж олоод цагдаад өгсөн. Төмөрмөнх ах манай гэрт орж ирээд ээжтэй хэрэлдэж маргалдаагүй. Харин дүүг гэдсэн дээрээ суулгаад өөрөө өмдөө шувтлаад боожгойгоо гаргасан байсан учраас ээж уурлаад загнасан. Зайл чи муу жоохон хүүхдэд яасан муухай юм хийдэг юм гэж хэлээд муухай орилсон. Манай дүү унтах гээд шалдан гүйж байсан. Ээж дүүг хөхүүлээд хэвтэж байсан гэжээ.

            3.Ө.Бум-Эрдэнээс:-2016 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-ны өдөр хүртэл эргүүлийн офицер Түвшинтөгсийн хамт машинт үүрэг гүйцэтгэсэн. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 2 настай хүүхэд хүчиндэхийг завдсан гэсэн дуудлага 2 дугаар хэлтсийн 10 жижүүрийн бүрэлдэхүүнээс хүлээн авсан. Ингээд очиход 50 орчим насны эрэгтэйг гэрийн эзэд болох эхнэр, нөхөр барьчихсан сууж байсан. Ингээд асуухад дуудлага өгсөн эмэгтэй энэ хүн манай хамаатны хүн байгаа юм. Намайг хүүхдээ хөхүүлээд хэвтэж байхад өөрийнхөө өмд дотоожийг шувтлаад манай 2 настай охиныг дээрээ суулгасан байсан гэсэн. Үүний дагуу уг хүнийг авч Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсийн зуслангийн цагдаагийн хэсгийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Архи уусан байдалтай нилээн согтуу байсан. Гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан гэжээ.

            Насанд хүрээгүй хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.6.15-ны ¹8395 тоот актын дүгнэлт:

            1.М.Уранбайгалийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

            2.М.Уранбайгалийн охин хальс урагдал гэмтэлгүй байна гэжээ.  

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.8.02-ны ¹10158 тоот актын дүгнэлтэд:

            1.Л.Төмөрмөнх нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна.

            2.3.Арьс өнгөний шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна.

            4.Л.Төмөрмөнх нь АВО-н системээр АII-р бүлэгтэй байна гэжээ.

            Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2016.7.26-ны ¹707 тоот дүгнэлтэд:

            1.2.Л.Төмөрмөнх нь сэтгэцийн ямар нэгэн өвчинтэй гэх баримт мэдээлэл үгүй байна.

            3.Л.Төмөрмөнх нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан байна.

            4.Л.Төмөрмөнх нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Л.Төмөрмөнх нь 2016 оны 6 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслангийн 2-31 тоотод 2 нас 4 сар 24 хоногтой Мөнхтуяа овогтой Уранбайгалийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан өөрийн өмд болон дотоожоо шувтлан, бэлэг эрхтнээ ил гаргаж, хохирогчийг өөр дээрээ суулган хүчиндэхийг завдсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн “Шарга морьт орох замдаа согтуудаа Мөнхтуяагийнд очсон байсан. Би ийм зүйл хийгээгүй гэж бодож байна. Хийсэн бол гэм буруутай” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхтуяагийн “2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 22 цаг өнгөрч байхад манай хадам ээжийн төрсөн дүү болох Төмөрмөнх нилээн халамцуу гуйвсан байдалтай согтуу орж ирсэн. Манай гэрт орж ирээд манай гэрийн баруун талын орон дээр сууж байгаад намайг хамгийн бага хүүхдээ хөхүүлэх гээд хойморийнхоо орон дээр цаашаа хараад хэвтэж байхад чимээгүй болчихоор нь эргээд харсан чинь орноос буугаад газар дээшээ хараад хэвтчихсэн, өмд дотоожоо гуя хүртэл хагас шувталсан байдалтай, манай 2 настай охин М.Уранбайгалийн бэлхүүсээр нь тэвэрчихсэн давсаг орчим дээрээ суулгачихсан байхаар нь би хашгираад охиноо тэврээд авсан чинь охин маань айж сандраад ээрээд уйлсан. Тэгээд би та яаж байгаа юм бэ гэсэн чинь би яасан юм би яагаа ч үгүй ш дээ гээд өмд дотоожоо татаад манайхаас гараад явсан. Охиноо харахад цавь хэсэг нь улайсан байдалтай байсан. Төмөрмөнх нь өмд дотоожоо тайлаад бэлэг эрхтэнээ гаргасан байсан. Намайг охиноо салгаад авахад гараараа бэлэг эрхтэнээ дарсан. Манайх унтах гэж байсан болохоор охин маань хувцасгүй нүцгэн байсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Түвшинзаяагийн “…Манай гэрт орой Төмөрмөнх ах согтуу орж ирээд орон дээр суусан тэгээд хэсэг байж байгаад орноос буугаад газар хэвтсэн чинь манай дүү Уранбайгаль Төмөрмөнх ахын хүзүүгээр тэврээд ноолоод байсан. Тэгсэн чинь Төмөрмөнх ах өмднийхөө товчийг тайлаад тэлээгээ тайлаад шувтлаад манай дүү Уранбайгалийг өөрийнхөө гэдсэн дээр суулгасанг харсан. Би тухай үед юу ч бодоогүй Төмөрмөнх ахыг юу хийж байгааг ойлгоогүй, тэгээд цаашаагаа хараад зурагт үзээд сууж байтал ээж орилоод хойд орноос босож ирээд Төмөрмөнх ахыг загнасан. Тэгээд эргээд харсан чинь Төмөрмөнх ах боожгойгоо гаргачихсан байсан. Тэгээд ээж гэрээс хөөгөөд гаргасан чинь өмдөө татаад тэлээгээ бариад гарсан” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, нас тоолсон тухай тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.6.15-ны ¹8395 тоот дүгнэлт, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.8.02-ны ¹10158 тоот дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2016.7.26-ны ¹707 тоот дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Өндөр овогт Лайгүйн Төмөрмөнхийг бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Л.Төмөрмөнх нь 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, 1995 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3 жил 6 сар 14 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.5-д зааснаар тэрээр хорих ял эдэлж дууссанаас хойш 10 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул ялгүй болсон байна. Иймд шүүгдэгчийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр анх удаа онц хүнд гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

            Шүүх Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын хэмжээг Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан арван таваас дээш жилийн хугацаагаар хорих ялын гуравны хоёроос хэтрэхгүй байхаар буюу арван жил нэг хоног хорих ялаар тогтоосон болно. Ингэхдээ шүүгдэгч Л.Төмөрмөнх нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулахаар тогтоосон дээрх хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэв. 

            Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүний хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.  

            Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхтуяагаас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.   

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Өндөр овогт Лайгүйн Төмөрмөнхийг бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 60 дугаар зүйлийн 60.3, 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар шүүгдэгч Л.Төмөрмөнхийг 6 (зургаа) жил 9 (ес) сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Төмөрмөнхөд оногдуулсан 6 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Л.Төмөрмөнхийн цагдан хоригдсон 117 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Төмөрмөнхөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ

 

                    ШҮҮГЧ                                          С.БАТГЭРЭЛ

 

        Н.БАЯРМАА