Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/525

2022          05         16                                    2022/ШЦТ/525  

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч: С.Эрдэнэтуяа,

Хохирогч: М.С,  

Шүүгдэгч: Г.Г, түүний өмгөөлөгч С.Цацралтуяа нар оролцсон эрүүгийн 2209000000459 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.Г

2001 оны 07 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ....... олон улсын их сургуулийн  3 дугаар курс, оюутан ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн .............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 02 дүгээр сарын 05-ны шөнө 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сөүл плаза төвийн 8 давхарт үйл ажиллагаа явуулдаг Типси пабд иргэн М.Стай үл ойлголцол үүсгэж, улмаар түүнийг зодож, тархи доргилт, хамар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, хоёр эгэмд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.

Хохирогч М.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 02 дугаар сарын 05-ний шөнө намайг гэртээ ганцаараа байх үед найзууд “Типси” хэмээх бааранд дуудсан бөгөөд тухайн баарны тамхины өрөөнд О хэмээх найзтайгаа тамхи татаж байхад Г хүрэлцэн ирж “Чи намайг хүмүүст муулсан байна” хэмээн над руу уурлаж дайрсан. Би Гд “Би чамайг муулсан зүйл байхгүй, чамтай муудмааргүй байна” хэмээн хэлсэн. Г уурлаж над руу дайрсан бөгөөд гэнэт намайг мөргөсөн. Би намайг мөргөх гэж байгааг нь мэдээгүй. Намайг мөргөсний улмаас хамраас цус гарсан бөгөөд би хамар хугарсныг мэдээгүй. Энэхүү хэргийн улмаас миний хамар хугарч, мурийсан. Гэмт хэргийн улмаас эм тарианы мөнгөнд 100.000 төгрөг мөн томограф зургийг 130.000 төгрөгөөр авуулсан. Хамар мурийсны улмаас би хэд хэдэн эмнэлгээр хагалгаа ямар үнэтэй болохыг судалсан бөгөөд хагалгааны зардал нь 1.800.000 төгрөг болно гэсэн үнэ тогтоогдсон. Дээрх хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байна...” гэв.

Эрүүгийн 2209000000459 дугаартай хэргээс:

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5 дугаар хуудас/,

            Хохирогч М.Сын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-н 13-14 дүгээр хуудас/,

Хохирогч М.Сын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Э.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 33-34 дүгээр хуудас/,

Гэрч Б.Хагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 37-38 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 50 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2620 дугаартай дүгнэлт  /хх-н 40-41 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 53 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 54 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 02 дүгээр сарын 05-ны шөнө 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл плаза” төвийн 8 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Типси” пабд иргэн М.Ст “бусдад намайг муулж ярьсан” гэсэн шалтгаанаар үг яриа өдөөж үл ойлголцон маргалдаж улмаар түүнийг зодож, “тархи доргилт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, хоёр эгэмд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

            Хохирогч М.Сын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

М.Сын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон хохирогчоор мэдүүлсэн “....2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 21 цаг 40 минутын үед гэртээ байж байхад манай танилцаад 1 жил болж байгаа Х /99/ гээд эмэгтэй найз Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Типси пабад дуудсан. Х надтай уулзмаар байна гэсэн юм Тиймээс очихоор болсон. Ингээд би 22 цаг 20 минутанд Типси дээр очсон. Типсид орох үед Х, Хгийн найз У, Х, өөр танихгүй эрэгтэй хүнтэй хамт байж байсан. Ингээд би Х болон түүний найзуудтай хамт ширээнд сууж байхад өөр танил найз О /утасны дугаарыг нь мэдэхгүй/ таарсан. О таараад Типсигийн тамхины өрөөнд дотор ороод тамхи татаад байж байхад тамхины өрөөнд зүс таних Г орж ирсэн. Г согтуу байдалтай над дээр хүрч ирээд "чи яадаг яадаг гэлээ" гэж согтуурхаж байгаад миний хамар руу нэг удаа хүчтэй мөргөсөн....Гг интернэтээр танидаг болсон. Яг сайн бол танихгүй. “Чи миний ардуур миний талаар их олон юм худлаа ярьж явдаг юм байна лээ” гэж хэлээд над руу дайраад байсан....Хамар маш их өвдөж байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Намайг мөргөсөн хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна....Дээрх гэмтлүүдийг Г учруулсан. Тухайн үед Г нь маргалдаж зодолдье гээд байсан ба би зодолдохгүй гарахгүй гээд явах үед араас татаж эргүүлээд заамдаж барьж байгаад би хойш нь түлхсэн боловч хоёр гараараа татаж толгойгоороо миний хамар руу нэг удаа мөргөсөн. Тэгээд хамар хавдаж мурийсан. Эмчилгээний 300.000 төгрөг нэхэмжилж байна. Хамар мурийсан хэсгийг хагалгаанд орж янзлуулна. Хагалгааны төлбөр 3.800.000 төгрөг гэж Эм Жи эмнэлгийн эмч хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....2022 оны 02 сарын 05-ны өдрийн орой манай найз Ха дуудаад би очиж гоо сайхны будаг авахаар хүүхдийн 100-д очсон. Тухайн үед цаг 22 цаг болж байсан. Тэгээд би Хаг хаана байна гэсэн Сөүлийн 8 давхарт “Типси” гэх лоунжид ороод ир гэхээр нь орсон. Тэгээд би тэнд Стай утсаар яриад С тэнд 11 цагийн үед ирсэн. Тэгээд Ха, С бид хэд уулзаад сууж байсан. Тэгсэн нөгөө ширээн дээр нь өөр найзууд нь байсан ба Сыг дуудаад аваад явсан. Тэгээд очсон Г гэх найз нь С рүү дайраад байсан. Тэгээд С буцаж ирээд сууж байгаад тамхины өрөө орсон. Тэгээд сууж байхад Ха “тамхины өрөө орьё” гээд хамт тамхины өрөө рүү орсон. Тэгсэн араас Г гэх залуу нь орж ирээд Стай маргалдаж байгаад Г гэх залуу нь Сын нүүр рүү толгойгоороо мөргөсөн. Тухайн үед гараараа хүзүүнээс нь татаад хамар руу нь мөргөсөн. Тэгээд би салгаад Сгийн хамраас цус гараад байсан болохоор бие засах өрөө орж угаалгаад тэгээд буцаад орсон. Дахин маргалдах гээд байхаар нь тэр байгууллагын зөөгч нь хэлээд гаргасан. Г гэх залуу нэг удаа мөргөж хамрыг нь гэмтээсэн тэрнээс өөрөөр цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Хагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай охин У намайг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Типси” 100 нэртэй бааранд хүрээд ирээ гэж утсаар дуудсан. Тэгэхээр би 2022 оны 02 дугаар сарын 05-ны 21:00 цагийн орчимд уг бааранд очсон. Намайг тухайн бааранд очиход манай найз охин У найз залуутайгаа хамт сууж байсан. Намайг уг бааранд очоод сууж байхад нэмээд манай найз охин Х нэмж ирсэн. Х ирээд өөрийн найз гэх С гэх залууг дуудсан, удалгүй С гэх залуу бид нар дээр нэмэгдэж ирсэн. Тухайн бааранд сууж байхад С гэх залуугын найзууд нь тухайн бааранд мөн адил байж тааралдсан. Тухайн үед С гэх залуу баарны тамхины өрөөнд найзуудтайгаа уулзаж байхад нэг найз нь гэх эрэгтэй согтуу залуу Сг зодох гээд дайраад байсан. С тухайн залуугаас холдоод зугтаад байсан. С тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тэгээд хэсэгт хугацаанд байж байгаад тухайн баарны тамхины өрөөнд С гэх залууг зодох гээд хөөгөөд байсан үл таних согтуу залуу Сгийн нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа Сг харсан чинь хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тухайн үйл явдал болох үед би Сгийн хажууд Хтай хамт байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Сгийн хамар нь хавдсан байсан ба ойртоод харахад хамар нь муруйсан байсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “....Тухайн өдөр би Стай маргалдаж байгаад Сын хамар хэсэг рүү нь өөрийнхөө толгойгоор нэг удаа мөргөсөн. С нь өмнө нь өөр хүмүүст намайг муулсан байсан. Үүнээс болоод хэрэлдэж маргалдсан...Эмчилгээний зардлыг төлж барагдуулахад бэлэн байна..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2620 дугаартай: 1.М.Сын биед тархи доргилт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, хоёр эгмэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Ст “бусдад намайг муулж ярьсан” гэж хэлэн согтуурхаж маргаан үүсгэж түүний нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөсөн болохыг хохирогч М.С, гэрч Э.Х, Б.Ха, шүүгдэгч Г.Г нараас  тус тус тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. 

Тодруулбал Г.Г нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас М.Сын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 Иймд шүүх шүүгдэгч Г.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол, төлбөрийн талаар:

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

            Хохирогч М.С нь шүүхийн хэлэлцүүлэгт “...эм тарианы мөнгөнд 100.000 төгрөг, томограф зургийг 130.000 төгрөг төлж авхуулсан. Хамрын хагалгааны зардал нь 1.800.000 төгрөг нийт 2.030.000 төгрөг нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн ч энэ талаарх нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогчоос гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Г.Гийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Г нь ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, ......... олон улсын их сургуулийн оюутан, урьд ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүх шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Улсын яллагчаас “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна..” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Г.Гт нийтэд тустай ажил хийлгэх ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Г.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан гэм хорын хохирол, хор уршиг арилаагүй байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг доод хэмжээгээр оногдуулах боломжгүй болохыг дурьдлаа.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г. Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.С-ын 2.030.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, дахин нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН