Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/792

 

2022           08          05                                 2022/ШЦТ/792

 

 

                      

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Г.Баярмаа,

Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баярмаагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон ургийн овогт Цогзолмаагийн Дд холбогдох эрүүгийн 2209000000816 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой /уншиж, бичиж чаддаг гэх/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ..........тоотод оршин суух хаягтай, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

 

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшпуулсан,

 

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдпэх хорих ялыг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоосон, /уг шийтгэх тогтоолыг 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 268 дугаартай магадпалаар хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн прокурорын 615 тоот тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн/,

 

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 536 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

 

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1425 дугаартай захирамжаар дээрх 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар дүйцүүлэн сольж 37 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

 

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар 2020 оны 5 дугаар сарын 07-ны өлрийн 854 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

 

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 04 cap 25 хоногийн хорих ял дээр 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцож 50 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 01 жил 06 cap 15 хоногийн хугацаагаар тогтоосон, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 197 дугаартай захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 02 cap 29 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон боловч зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 7 cap 29 хоногийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаартай захирамжаар мөн хугацаагаар хорих ялаар сольж одоо Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа, Д, регистрийн дугаар ...........

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Ц.Д нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн орчим иргэн Г.Мын халааснаас түүний эзэмшлийн 775,000 төгрөгийн үнэ бүхий Ай фоне икс /I phone-Х/ загварын rap утсыг, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Мын халааснаас түүний эзэмшлийн 3,580,000 төгрөгийн үнэ бүхий Ай фоне-13 про макс /I phone-13 pro max/ загварын rap утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 4,355,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баярмаагаас 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 563 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209000000816 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

            -Хохирогч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 17-18, 25 дугаар тал),

            -Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 07-09, 66-68 дугаар тал),

            -“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайланг (хавтаст хэргийн 20-21, 80-81 дүгээр тал),

            -Хохирогч Г.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 76-77, 86-87 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Ц.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан байна.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Д нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн орчим хохирогч Г.Мын халааснаас түүний эзэмшлийн 775,000 төгрөгийн үнэ бүхий Ай фоне икс /I phone-Х/ загварын rap утсыг, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Мын халааснаас түүний эзэмшлийн 3,580,000 төгрөгийн үнэ бүхий Ай фоне-13 про макс /I phone-13 pro max/ загварын rap утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 4,355,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Д.Мын “...би 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 40 минутын орчимд Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 4 дүгээр байрны замын эсрэг талд явган хүний зам дээр хоолны газрын үүдэнд явж байгаад өмсөж явсан хүрэмнийхээ халааснаас Ай фоне-13 про макс /I phone-13 pro max/ загварын rap утсаа хулгайд алдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18, 25 дугаар тал),

-Хохирогч Г.Мын “...2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн төв байрнаас Эдийн засаг бизнесийн сургууль руу алхаж явах замдаа хар өнгийн Ай фоне экс эс /I phone XS/ загварын гар утсаа алдсан... Би тухайн үед хоёр найзтайгаа хичээлийн байр луу юм яриад алхаад явж байсан ойр хавьд ямар нэгэн хүн байгааг анзаараагүй, гар утсаа гаргаж ирж цаг харах гээд шалгаж үзэхэд миний гар утас байхгүй болсон байсан. Би гар утсаа Теди төвөөс 1,040,000 төгрөгөөр худалдаж авч байсан... ” гэх мэдүүлэг

-Сиди бичлэгт үзлэг хийсэн “...20:21:08 минутад ард нь яваа эрэгтэй хүн халааснаасаа гараа гарган алхаагаа тааруулан 2 эмэгтэйн араас ойртож дагаж байгаа болон 10:21:18-д бичлэг дуусав” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 07-09 дүгээр тал),

-Камерын бичлэгт үзлэг хийсэн “...хар өнгийн куртик болон саравчтай малгайтай эрэгтэй хүн араас нь дагаад явж байгаад мал эмнэлгийн хашааны үүд орчим хар өнгийн хувцастай эрэгтэй хүн шахаж байгаа бичлэг тусгагдсан байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 66-68 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Шүүгдэгч Ц.Д нь дээрх 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Прокуророос хэргийг зүйлчлэхдээ 2 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэл гэж тус зүйл, хэсгийг журамлаж зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

 “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээгээр хохирогч Д.Мын хулгайд алдсан Ай фоне-13 про макс гар утсын хохирлыг 3,580,000 төгрөгөөр, хохирогч Г.Мын хулгайд алдсан гар утасны хохирлыг 775,000 төгрөгөөр тус тус (хавтаст хэргийн 20-21, 80-81 дүгээр тал) үнэлснийг оролцогчдод танилцуулжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Ц.Дын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 4,355,000 төгрөгийн хохирол учирсан байх тул Иргэний хуулийн дээрх заалтуудыг үндэслэн шүүгдэгчээс уг мөнгийг гаргуулж, хохирогч Д.Мт 3,580,000 төгрөгийг, хохирогч Г.Мд 775,000 төгрөгийг олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Дын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаартай “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай” захирамжаар сольсон 7 сар 29 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 20 хоног (хавтаст хэргийн 208 дугаар талд авагдсан ялын тооцооны тодорхойлолт)-ийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 11 сар 20 хоногийн хорих ял оногдуулж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналыг гаргасан бол шүүгдэгч “хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, гэм буруугийн талаар маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх саналыг гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаартай “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай” захирамжаар сольсон 7 сар 29 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 02 жил 05 сар 20 хоногийн хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заажээ. Хорих 425 дугаар нээлттэй хорих ангиас шүүгдэгч Ц.Дын эдэлсэн ялын тооцоог тодорхойлохдоо 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тасалбар болгож биеэр 02 сар 09 хоног хорих ял эдэлсэн, үлдсэн ялыг 05 сар 20 хоног гэж тооцсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг мөн хоногоос үргэлжлүүлэн тооцвол нийт 35 хоног цагдан хоригджээ. Иймд түүний цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаартай “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай” захирамжаар сольсон 07 сар 29 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 02 /хоёр/ жил 05 /тав/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д оногдуулсан 02 жил 05 сар 20 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Даас 4,355,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мт 3,580,000 төгрөгийг, хохирогч Г.Мд 775,000 төгрөгийг тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 2 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН