| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/02810/И |
| Дугаар | 183/ШШ2018/01986 |
| Огноо | 2018-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2018/01986
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ***************** тоотод оршин суух, У.О.О
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ***************** тоотод оршин суух, Б.Т.Бнарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ********************* тоотод оршин суух, С.Б.От холбогдох,
УНЯ ***** улсын дугаартай Ланд Круйзер /Land Cruiser/-200 маркийн авто машины өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 115 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Оби Б.Озээлийн харилцаатай байсан.Үүнийхээ барьцаа хэлбэрээр Б.Оэгт 59 99 УНЯ улсын дугаартай Ланд Круйзер /Land Cruser/-200 маркийн авто машиныг барьцаа хэлбэрээр буцаан авах нөхцөлтэй шилжүүлж өгсөн. Ингээд зээлээ төлөөд дууссаны дараа машиныг буцааж шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Б.Оэг нь тухайн авто машиныг өөр хүний нэр дээр шилжүүлсэн бөгөөд мөн зээлээ төлөөд дууслаа, бүх тооцоогоо хийе гэхээр Б.Оэг нь чи зээлээ төлөөгүй надад 70 сая төгрөгийн өглөгтэй учраас машиныг буцааж өгөхгүй гээд маргаан үүссэн.Үүнтэй холбогдуулж Б.Оэг нь 115 сая төгрөгийн нэхэмжлэл гаргаж, эрүүгийн хэрэг шалгаж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлээ татан авсан. Одоо Land Cruser 200 автомашин нь Б.Оэгийн эзэмшил, өмчлөлд байгаа бөгөөд буцааж авъя гэхээр цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа, чи надад өглөгтэй болохоор өгөхгүй гэдэг. Өмнө энэ талаар шүүхэд өгч байсан^өгөөд хэрэгсэхгүй болгож байсан бөгөөд үндэслэл болсон эрүүгийн хэрэг нь мөн хэрэгсэхгүй болсон болно. О.Онь 5599 УНЯ улсын дугаартай, Ланд Круйзер /Land Cruser/-200 автомашиныг Б.Оэгт шилжүүлж өгсөн. Ямар нэгэн тооцоо дууссаны дараа тухайн автомашиныг буцааж авъя, автомашины өмчлөх эрхийн гэрчилгээ чам дээр байж байг, би өөрөө машинаа унаад, хэрэглээд явж байя гэсэн байдлаар тохиролцоод өмчлөх эрхийг Б.Оэгт шилжүүлж өгсөн. Үүний дараа Б.Оэг нь тухайн автомашиныг өөр хүнрүү шилжүүлсэн. Зээлийн бүх тооцоогоо дуусгаад машинаа авъя гэхээр Б.Оэг чи надаас 70 000 000 төгрөгийн зээл авсан, энэ мөнгийг төлж байж чиний автомашиныг өгнө гэсэн. Энэ хугацаанд О.Оөөрийн машиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл авсан. Банк бус санхүүгийн байгууллагаас автомашины баримт бичиг хуурамчаар үйлдсэн байна гэдэг нөхцөлөөр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Үүнтэй холбогдуулан автомашины өмчлөлтэй холбогдох маргааныг шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон. Энэ маргаан цагдаагийн байгууллагаар яваад эцэслэн шийдвэрлэгдсэн. Тийм учраас өөрийн өмчлөлийн автомашиныг авах эрх үүссэн. Энэ маргаантай холбогдуулан хариуцагч Б.Оэг цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаад тухайн машиныг авсан ч нэхэмжлэл гаргаснаас хойш автомашиныг дахин өөр хүнд худалдсан. Иймд бидний өмчлөлийн Ланд Круйзер /Land Cruser/-200маркийн 59 99 УНЯ улсын дугаартай машиныг хуулийн дагуу өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Оэг миний бие Теди худалдааны төвийн худалдагч танил байсан Х.******ээр дамжуулан 2013.07.03-нд надаас мөнгө зээлэх хүсэлт тавин анх танилцаж байсан. Улмаар 2013.07.03-нд намайг манай аавын гэрт байхад О.Оирж уулзан 8 сая төгрөгийг зээлж авсан. Тухайн үед О.Оөөрөө сарын хүү 8 хувиар зээлээч гэж хүсэлт тавиад, бид тийм хүүгээр өгч авалцдаг байсан. О.Озээлээ өдрийн орлогоосоо төлж байхаар амаар тохиролцоод мөнгө өгч авах харилцаагаа эхлүүлсэн. Мөн 2013.08.28. 2013.10.03, 2013.11.01, 2013.12.12, 2014.01.09 хугацаануудад зээлийн үлдэгдлийг баталгаажуулах зорилгоор О.Оын oogii2811(5)yahoo.com хаяг уруу хоорондын тооцоогоо явуулдаг байсан ба араас нь утсаар ярьж нийлж байгаа эсэхийг тодруулдаг байсан. Ингэхэд *********** тооцоо тохирч байгаагаа утсаар хүлээн зөвшөөрдөг байсан. Учир нь энэ хугацаанд би Дарханд амьдардаг байсан юм. Улмаар энэхүү харилцаа нь 2014 оны 4 cap хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд О.Онь надад зээлсэн мөнгөө тухай бүр эргүүлж өгч байсан ч дараагийн удаа мөнгө зээлэх болгондоо зээлийн хэмжээг өмнөхөөсөө нэмэгдүүлэхийг хүсдэг байсан. Тэр болгонд би нэмж өгдөг байсан ба 2014.04.12-ны байдлаар зээлийн үлдэгдэл 40 529 030 төгрөгт хүрсэн. Иймд би ***********т дараах саналыг тавьсан. Нэгд. Барьцаа хөрөнгө надад өгөхийг хүссэн. Хоёрт. Хэрэв барьцаа хөрөнгө өгвөл би зээлийн хүүгээ 5% хувь болгоё гэсэн. Ингээд О.Оминий хүсэлтийг хүлээн авч Ланд Круйзер / Land Cruser /-200 маркийн УНЯ 59 99 дугаартай АНЭУ-д үйлдвэрлэсэн 2010 оны машинаа миний нэр лүү шилжүүлсэн ба хэдийгээр машиныг миний нэр шилжүүлсэн ч машины бичиг баримт болон машиныг *********** хэрэглэж байсан. Гэхдээ *********** над уруу машинаа шилжүүлж өгөхдөө "хэрэв би мөнгөө төлөхгүй бол энэ чиний машин болно" гэж хэлж байсан ба нэг ёсондоо бид хоёр аман тохиролцоогоор фидуцийн гэрээ байгуулсан. Улмаар надаас дахиад мөнгө нэмж өгөхийг хүсэхээр нь надад өөр мөнгө байхгүй би дүүгээсээ авч өгье харин тэр барьцаа шаардаад байна гэж О.Охэлсэн юм. Хариуд нь *********** "тэгээ чи өөрөө мэд энэ чиний л машин гэсэн үг ш дээ" гэж хэлж зөвшөөрөөд надад машины бичиг баримтыг өгсөн юм. Ингээд би хүргэн дүү Г.*******ын нэр дээр тус машиныг шилжүүлж өгөөд, хүргэн дүү Г.*******оос 40 сая төгрөг бэлнээр аваад О.От хэсэгчлэн шилжүүлж өгч байсан. Би Г.*******ын нэр дээр шилжүүлсэн машины бичиг баримтыг тухайн үед О.От өгсөн юм. Улмаар 2014.05.14 гэхэд бид хоёрын тооцооны үлдэгдэл далан долоон сая төгрөг болсон байсан. Үүнээс хойш О.Онадад мөнгө өгөх нь цөөрсөн ба одоохон өглөө, бараа ирлээ, захилаа гэж шалтаглан хойшлуулдаг байсан. О.Оэнэ үеэс л надад зээлсэн мөнгөө бөөнөөр буцааж өгчхөөд л маргааш нь "би чамд найдвартай өгнө, дахиад мөнгөө зээлдүүлээч, чи энгийг манай дүүгийн данс /Баяржаргалын Баттулга/, нөхрийн данс /***********/-уруу шилжүүлээд өгөөч" гэж хүсдэг байсан. Би тухай бүрт нь итгэж, дээрх хэлсэн хүмүүсийн данс уруу мөнгийг шилжүүлдэг байсан. Энэхүү харилцаа үргэлжилсээр 2014 оны 10-н сарын эхээр О.Онад уруу байнга залгаж, ажил уруу гүйж ирээд "мөнгө нэмж зээлээч, одоо нэг бараандаа явж ирчхээд л мөнгийг чинь өглөө" гэж гуйгаад байсан. Энэ үед буюу 2014.10.18-ны байдлаар О.Оын зээлийн үлдэгдэл 53 231 075 төгрөг байсан. 2014.10.19-ны өдөр *********** миний данс уруу 21 сая төгрөг хийсэн. Тэр өдрөө л О.О"одоо дахиад 2 сарын хугацаатай зээл өгчих, одоо албан ёсоор гэрээ байгуулъя өмнөх өрийн үлдэгдэл дээрээ мөнгө нэмж авъя нийт зээлээ далан сая төгрөг болгочих " гэж гуйсан. Үүний дараа бид хоёр 2014.10.19-ны байдлаар өмнөх зээлийг үлдэгдлийг 32 231 075 гэж тохирон нэмж 37 768 925 төгрөгийг би О.От нэмж зээлэхээр тохиролцоод 2014.10.21-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Ингээд би гэрээний дагуу 2014.10.21-нд 19 000 000 төгрөгийг О.Оын 5126008489 данс уруу, 2014.10.24-нд 14 000 000 төгрөгийг ХААН банкны 5035138546 тоот Батсайханы Батчимэгийн, 2014.10.29-нд 4 768 925 төгрөгийг ХААН банкны 5035138546 тоот Батсайханы Батчимэгийн данс уруу шилжүүлсэн ба нийт 37 768 925 төгрөгийг тохиролцсон ёсоор нэмж зээлдүүлсэн. Иймд миний зүгээс О.Отай 2014.10.21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэж байна. *********** энэхүү зээлийн гэрээг хийж мөнгөө авсны дараа утсаа авахаа больсон ба гадагшаа явчихсан гэж хэсэг алга болж 2015 оны турш би түүнтэй уулзах гэж хөөцөлддөг ч уулзаж чаддаггүй, арай гэж уулзахаар санаа зоволтгүй би мөнгийг чинь хүү торгуультай нь цуг өгнө, одоо жаахан хэцүү байна, жаахан хугацаа өгчих, хүлээчих гэж тайлбарладаг байсан. Ингэж явсаар 2015 оны 12 сард намайг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дуудаж О.О, *********** нарыг таних уу гэж асуун Ланд Круйзер /Land Cruiser/-200 машиныг хуурамч бичиг баримт үйлдэн барьцаанд тавьсныг хэлж, О.О, *********** нарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгааг мэдэгдэн, намайг хохирогчоор тогтоон, Land cruiser 200 маркийн машиныг барьцаалсан ломбардаас нь хураан авч миний нэр дээр битүүмжлэлийг тогтоож өгсөн болно. Улмаар энэ эрүүгийн хэрэг 2 цагдаагийн мөрдөгч, 5 хяналтын прокурорыг дамжин явсаар 2017 оны 10.17-нд хаагдсан. Энэхүү эрүүгийн хэргийн 2017.10.17-ны өдрийн 37-р тогтоолд "Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор ***** УНЯ улсын дугаартай Ланд Круйзер /Land Cruser/ 200 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгосугай" гэсэн шийдвэр гарч машины битүүмжлэлийг цуцалсан болно. Энэхүү машиныг би эзэмшдэггүй бөгөөд прокурорын тогтоолын дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор энэ машин нь эзэмшигчдээ очсон болно. Иймд би О.Оын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний гүйцэтгэлийг О.Оаар хангуулж, учирсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байгаагаа дараах шалтгаануудаар тайлбарлаж байна. О.Оөнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө надад эргүүлж өгөөгүй. О.Онь зээлийн гэрээний дагуу 115 500 000 төгрөгийн хохирлыг надад учруулсан бөгөөд Land cruser 200 маркийн **** УНЯ дугаартай машиныг тухайн үед О.Оөөрөө надад шилжүүлж өгөөд хэрэв би мөнгөө төлөхгүй бол наад машин чинь чинийх чи аваарай гэж хэлж байсан юм. Иймд энэхүү машиныг О.Онь амаар тохиролцсон фидуцийн гэрээний дагуу надад шилжүүлж өгсөн тул 2014.10.21-нд байгуулсан 70 сая төгрөгийн зээлийн гэрээний дагуу надад учруулсан нийт хохирлын тодорхой хэсгийг энэ машинаараа төлсөн гэж үзэж байна. Би О.От мөнгө зээлэхийн тулд Г.*******оос 40 сая төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийг хэзээ төлж дуусган тэр болтол хүүгийн тооцож хамт өгнө гэж тохиролцоод оронд нь зээлийн баталгаа болгож Land cruser 200 маркийн **** УНЯ дугаартай машиныг Г.*******ын нэр дээр шилжүүлсэн юм. Иймд энэхүү машиныг би Г.*******д учруулсан хохирлынхоо дүнд өгсөн гэж үзэж байна. Мөн энэхүү гэрээ нь Г.*******той амаар байгуулсан фидуцийн гэрээ болно. Иргэн Б.Оэг миний бие О.От мөнгө зээлснээр эдийн засаг, санхүү, санаа сэтгэл, цаг хугацаагаар их хохирсон. О.От би мөнгө зээлэхдээ дүүгийн нөхөр, өөрийн нөхөр болон банкнаас цалингийн зээл авч өгсөн тул үүнээс үүдэлтэй гэр бүлийн маргаан, ах дүү нарын хооронд үл ойлголцол гарч, мөнгө санхүүгээр дутагдаж гачигдах байдалд энэ хугацаанд олон орж байсан. Иймд би О.Онь надтай амаар байгуулсан фидуцийн гэрээний дагуу өөрийн сайн дураар надад машиныг шилжүүлж өгсөн ба зээлийн гэрээний нийт хохирлын зарим хэсгийг энэхүү Land cruser 200 маркийн **** УНЯ дугаартай машинаараа төлсөн гэж үзэж байгаа тул О.Оын нэхэмжлэлийг үл хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн гэрээний дагуу надад учирсан хохирлыг бүрэн барагдуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтэй байна” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Батжаргал овогтой Одончимэг миний бие нь иргэн Очирхуяг овогтой ***********т 2014.10.21-нд 70 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. *********** нь зээлдүүлсэн мөнгийг надаас авсан боловч өнөөдрийг хүртэл уг мөнгөнөөс 2 сая төгрөг төлснөөс өөр ямар ч мөнгийг эргүүлэн төлөөгүй байна. Тухайн үед иргэн О.Онь надтай зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан ба барьцаа хөрөнгө хэмээн Ланд Круйзер /Land Cruiser/-200 маркийн УНЯ ***** дугаартай автомашиныг миний нэр дээр шилжүүлж өгсөн юм. Ингэхдээ хэрэв О.Озээлээ хугацаандаа өгөхгүй бол надад машинаа зарсан гэж үзэхээр тохиролцсон юм. Гэвч О.Озээлийг хугацаандаа төлөөгүй бөгөөд миний зүгээс зээлийн гэрээг сунгая, авто зогсоолыг барьцаалсан тэмдэглэгээг үл хөдлөх хөрөнгийн газарт хийлгэе гэсэн саналыг удаа дараа О.От тавьсан боловч тэрээр иргэний үнэмлэхээ гээсэн хэмээн шалтагладаг ба мөнгийг эргүүлэн төлөлгүй өдий хүрлээ. Мөн энэ хугацаанд удаа дараа утсаар залгаж холбогдох гэсэн боловч зарим тохиолдолд утсаа авахгүй, авсан ч өнөө маргааш өгнө хэмээн аргацаадаг. Зээлийн хугацаа 2014.12.21-нд дууссанаас хойш 2018.06 cap хүртэл өдий болтол О.Онь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. Улмаар миний бие 2016 оны 5 ард анх ***********аар хохирлоо барагдуулах өргөдлийг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд удаа дараа өгч байсан ба энэ хугацаанд ***********т холбогдох эрүүгийн хэрэг Сүхбаатар дүүрэг дээр үүсэж намайг хохирогчоор тодорхойлсон байсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн № 183/Ш32017/03445 тоот захирамж гарч уг хэргийг Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” үндэслэлийн дагуу хэрэгсэхгүй болсон. Гэвч 2017.09.20–нд Сүхбаатар дүүргийн прокурорын 37 тоот тогтоолоор тус эрүүгийн хэргийг хаасан болно. Иймд О.Оаас үндсэн зээл болох 70 000 000 (далан сая), гэрээнд заасны дагуу 2 сарын хүү 7 000 000 (долоон сая) төгрөг, зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2%-иар алданги тооцсоны дүн болох 51 898 000 төгрөг, 128 828 000 төгрөг байгаа ч Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангид 38 500 000төгрөг, үндсэн төлбөрт 70 000 000 төгрөг, хүүний төлбөр 7 000 000 төгрөг нийт 115 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Оэг нь 2014 оны 10 сарын 21 ний өдөр 70 000 000 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулан уг зээлийн гэрээний дагуу 115 000 000 сая төгрөг нэхэмжилж байна гэсэн байх ба уг зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй, хийгдээгүй гэрээ юм.Б.Оэг болон О.Онар нь харилцан мөнгө өгөлцөж авалцах харилцаанд орж байсан нь үнэн боловч Б.Оэгээс 70 сая төгрөгийг зээлэн авч байсан удаа байхгүй. Өмнө тогтсон харилцаагаа найдвартай, бүрэн итгэлцлийн хүрээнд явуулах үүднээс О.Онь өөрийн авто машиныг баталгаа болгон шилжүүлэн ба уг машиныг нь Б.Оэг дамжуулан бусдад шилжүүлж, итгэл алдсан, буцааж өгөх ямар нэг сонирхолгүй, байгаа нь илт болсон тул өмнө өгч авч байсан төлбөр мөнгөний тооцоог нарын шахаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн мөнгийг Б.Оэгээс нэхэмжлэн авах хүсэлтэй, нэхэмжлэлээ нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Эргээд ***********аас Одончимэг рүү 358 279 000 төгрөг эргүүлж шилжүүлсэн. *********** хэлэхдээ Ланд Круйзер /Land Cruiser/-200 автомашиныг итгэлцлийн хүрээнд шилжүүлж өгсөн байдаг. 2014 оны 10 сард төлбөр тооцоо дууссан ба зөрүү мөнгө, бүх тооцоогоо нийлүүлээд 19 000 000 төгрөгийг Одончимэгт шилжүүлсэн. Үүний дараа 19 000 000 төгрөг өгөхөөр тохиролцоод одоо тооцоо байхгүй, гэхдээ чиний нэр дээр машин байж байг, надад дахиад 70 000 000 төгрөг хэрэгтэй байна, хоёулаа гэрээ хийж авъя гээд талууд 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэхдээ тухайн 70 000 000 төгрөгийг Одончимэг өгөөгүй, машиныг нь ч шилжүүлж өгөөгүй. Үүний дараа цагдаагийн байгууллагад асуудал үүссэн учраас ар араасаа асуудлууд өрнөж эхэлсэн. 70 000 000 төгрөгийг аваагүй учраас гэрээний дагуу нэхэмжилж байгаа, гэрээний дагуу алданги тооцож байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нөхцөл байдлыг Одончимэг цагдаагийн байгууллагад тайлбарлахдаа *********** бид хоёр өмнө нь байсан зээлийн тооцоогоо нэгтгээд 70 000 000 төгрөгийн гэрээ хийсэн гэсэн тайлбар өгсөн байдаг, нэхэмжлэлдээ тэр мөнгийг өгсөн гэсэн тайлбар бичсэн байдаг. Бодит байдал дээр хийгдээгүй гэрээ, мөнгө өгөөгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд ямар нэг тайлбар ирүүлээгүй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.О, Г.Бнар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон хариуцагчид шилжүүлсэн ***** УНЯ улсын дугаартай Ланд Круйзер /Land Cruiser/-200 маркийн авто машины өмчлөгчөөр тогтоолгохоор хариуцагч Б.Оэгээс шаардаж, зээлийн гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн тул автомашинаа өөрсдийн өмчлөл, эзэмшилд буцаан авах үндэслэлтэй гэж үндэслэлээ тайлбарлах ба, 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу мөнгийг бодитоор хүлээн аваагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбарлаж байна.
Хариуцагч Б.Оэг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлээр автомашиныг өмчлөлдөө авсан ба зээлийн гэрээний үүрэгт 115 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Тодруулбал,
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, талууд 2013 оноос эхлэн аман хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч О.Охариуцагч Б.Оэгээс мөнгө зээлдэж байсан ба 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тэдний хооронд 70 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан, ***** УНЯ улсын дугаартай Ланд Круйзер /Land Cruiser/-200 маркийн авто машиныг 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Есөн шижир ХХК-иас Б.Оэгийн өмчлөлд шилжүүлсэн, нэхэмжлэгч нарт холбогдуулан цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад хариуцагч Б.Оэг хохирогчоор тогтоогдож байсан, тухайн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын 37 тоот 2017.09.20–ны өдрийн тогтоолоор хэрэгсэхгүй болгосон, одоогийн байдлаар автомашин гуравдагч этгээд Т.Дэлгэрмаагийн өмчлөлд бүртгэлтэй зэрэг үйл баримт тогтоогдох эдгээр үйл баримтын талаар талууд маргаангүй.
Нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэж, зээл зээлийн хүүд 358 279 000 төгрөг буцаан төлсөн тул зээлийн барьцаа болгон шилжүүлсэн автомашинаа эгүүлэн шаардах эрхтэй гээд Хаан банкны депозит дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч, нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй, автомашиныг 2014 оны 10 дугаар сарын 21-ний зээлийн гэрээнээс өмнөх зээлийн өр төлбөрийн гүйцэтгэлд шилжүүлэн авсан тул буцаан өгөхгүй бөгөөд 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 115 500 000 төгрөг нэхэмжлэгч нар төлөх үүрэгтэй гэж маргаж байна.
Шүүх, зохигчдоос ирүүлсэн дансны хуулгыг нэгбүрчлэн тулган шалгаад, нэхэмжлэгч О.О2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс өмнөх хугацаанд хариуцагч Б.Оэгээс 293 592 000 төгрөг, 4 400 ам.доллар авч, 270 581 220 төгрөгийг буцаан өгсөн,
-2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш Б.Оэгээс 2014.10.21-нд 19 000 000 төгрөг, 2014.10.24-нд 14 000 000, 2014.10.29-нд 4 768 925 төгрөгийг ХААН банкны 5035138546 тоот Б.Батчимэгийн дансаар хүлээн авснаас 2014.10.22-ны өдөр 1 283 400, 2014.10.26-ны өдөр 400 000, 2014.10.30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015.04.22-ны өдөр 200 000 төгрөг, нийт 2 883 400 төгрөгийг буцаан төлсөн болох нь О.Оын Хаан банк дахь 5126008489 дугаарын данс, Б.Оэгийн 5068129384 дугаарын дансны хуулгаар тус тус нотлогдож байна гэж үзсэн. /1 хх-46-214 ху, 2 хх-26-35 ху/
Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч нарын 70 000 000 төгрөгийн зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор гардаж аваагүй гэх тайлбар, хариуцагчийн өмнөх өр төлбөрийн үлдэгдэл дээр 37 768 925 төгрөгийг нэмж нийт 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлтэй байхаар байна.
Иймд шүүх, хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбар, хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч нар хариуцагчид ***** УНЯ улсын дугаартай Ланд Круйзер /Land Cruiser/-200 маркийн авто машиныг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар фидуцын гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож барьцаанд бариулах зорилгоор шилжүүлсэн гэж тайлбарлах боловч Б.Оэгийн өмчлөлд тээврийн хэрэгслийг шилжүүлж байгаа нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан харилцаанд хамаарна.
Иймээс нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үндсэн үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй боловч уг үүргээ гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул шаардах эрхгүй байна. Нөгөө талаас маргаан бүхий автомашин нь 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Есөн шижир ХХК-иас Б.Оэгт шилжсэн ба нэхэмжлэгч нарт тухайн хуулийн этгээдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй болохыг тэмдэглэж байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан ба хариуцагч 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардах боловч зээлдэгч нараас фидуцын гэрээгээр шилжүүлсэн авсан эд хөрөнгийг 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Г.*******д, Г.******* 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр О.Энх-Энэрэлд, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ж.Энх-Энэрэл Т.Дэлгэрмаад тус тус шилжүүлсэн байгаагаас үзэхэд үүрэг гүйцэтгэгч нараас эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авч, гэрээг дуусгавар болгосон байх тул үндсэн үүрэг болох зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар хариуцагчийн өмнө зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх үндсэн үүргээ биелүүлээгүй тул хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үүрэгт ***** УНЯ улсын дугаартай Ланд Круйзер /Land Cruiser/-200 маркийн авто машиныг бодитоор гаргуулан авч, бусдад худалдан борлуулснаар тэдний хооронд байгуулагдсан зээлийн болон фидуцын гэрээний харилцаа дуусгавар болсон, тухайн харилцаанаас үүдэх аливаа эрсдэлийг өөрсдөө хүлээх үр дагавар үүсэх тул хэн алинаасаа харилцан гэрээний үүрэг шаардах эрхгүй гэсэн үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Зохигчид фидуцын гэрээг бичгээр байгуулаагүй нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д заасанд нийцэхгүй боловч энэ төрлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж тооцохоор хуульд тусгайлан заагаагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэн гэдэг үндэслэлээр шүүх гэрээ байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр гэж үзсэн болохыг тайлбарлаж байна.
Мөн хариуцагч Б.Оэг нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, гуравдагч тэгээд Т.Дэлгэрмаа шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбарыг бичгээр ирүүлсэн тул шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч, гуравдагч этгээд нарын эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул зохигчдын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т тус тус заасныг баримтлан Б.Оэгт холбогдох, УНЯ ***** улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн авто машины өмчлөгчөөр тогтоолгох тухай О.О, Т.Б нарын нэхэмжлэл, О.От холбогдох зээлийн гэрээний үүрэгт 115 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О, Г.Бнарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Б.Оэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 735 450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ