Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 677

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: “Г” ХХК, 

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н-ийн О-ын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: М-ийн Б-т холбогдох,

     Худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу шатахууны үнэ 300.000 төгрөг, алданги 150.000 төгрөг, нийт 450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.                                    

ТОДОРХОЙЛОХ  нь: 

  Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Г” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байна. Иргэн Б нь “Г” ХХК-ийн зам зуур шатахуун түгээх салбараас 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 657.200 төгрөгийн шатахууныг зээлээр авсан байна. Б “Г” ХХК-д 357.200 төгрөгийг төлсөн бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 300.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Зээлийн гэрээний 2.3-д зээлдэгч гэрээнд заасан календарийн 15 хоног хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцно гэж заажээ. Иймд иргэн Б-ээс шатахууны үнэ 300.000 төгрөг, алданги 150.000 төгрөг, нийт 450.000 төгрөгийг “Г” ХХК-д гаргуулж өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч “Г" ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу шатахууны үнэ 300.000 төгрөг, алданги 150.000 төгрөг, нийт 450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

       Хариуцагч Б-д 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, танилцуулсан боловч тэрээр шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.

    Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 0039 дугаартай “Зээлийн гэрээ”-ээр “Г” ХХК-ийн Зам зуур шатахуун түгээх станцаас  иргэн Б нэг литрийн 1.550 төгрөгөөр, нийт 657.200 төгрөгийн үнэ бүхий 424 литр дизель түлшийг 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр худалдан авсан байх ба үнийг өнөө хүртэл хугацаанд төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “Г” ХХК-ийн Шатах тослох материалын зарлагын 033200 дугаартай падаанаар тогтоогдож байна.

     Хэдийгээр талуудын хооронд “Зээлийн гэрээ” гэх нэр бүхий гэрээ байгуулагдсан байх боловч уг гэрээний агуулгаас дүгнэхэд уг гэрээ нь худалдах-худалдан авах гэрээ байх бөгөөд хариуцагчаас “Г” ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг, мөн гэрээний 2.3 дахь хэсэг болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар алданги тус тус шаардах эрхтэй байна. 

    Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,  232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б-ээс худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу шатахууны үнэ 300.000 төгрөг, алданги 150.000 төгрөг, нийт 450.000 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч “Г” ХХК-д олгох нь зүйтэй байна.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-ээс 14.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгох нь зүйтэй.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,  232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б-с худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу шатахууны үнэ 300.000 төгрөг, алданги 150.000 төгрөг, нийт 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.  

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14.150 /арван дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-с 14.150 /арван дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА