Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/638

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         06         15                                    2022/ШЦТ/638

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Ч.Батбаатар /Тээврийн прокурорын газраас/,

Хохирогч Д.С,

Шүүгдэгч: Д.О нар оролцсон эрүүгийн 2203001650223 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Д.О /РД: /,

1998 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр, Дорнод аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн .........тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ............ оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

         Шүүгдэгч Д.О нь Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Эрүүл мэндийн яамны баруун хойд замд 2022 оны 03 дугаар сарын 28-ны орой 17 цаг 05 минутын эчим “Ниссан тийда” маркийн 4 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч А.Э, Д.С нарыг мөргөж эрүүл мэндэд нь тус тус хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал

 

бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...1 дүгээр эгнээ өнгөрөөд 2 дугаар эгнээ рүү орчихсон байсан чинь Д.О нь хурдтай ирээд шууд мөргөсөн..Миний өрөөсөн хөл 90 градусаас илүү нугарахгүй байгаа. Эмчилгээтэй холбоотой 800.000 гаруй төгрөгийн зардлаа нэхэмжилж байна. 1 сар гаруй хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин болох 1.300.000 төгрөгөө нэхэмжилнэ. .” гэв.

 

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 17.05 минутын үед Шангрилла орчихоод буцаад ажил руугаа явж байсан. Хажуу тийшээ харчихаад эргээд харахад мөргөсөн...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Эрүүгийн 2203001650223 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-9, 12-13 дугаар хуудас/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 11 дүгээр хуудас/,

 

Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18 дугаар хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 20 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Жы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38, 41 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 49 дүгээр хуудас/,

 

Хохирогч А.Эын эмчилгээний зардалд гарсан мөнгөний баримт /хх-н 26-28 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.С-н эмчилгээний зардалд гарсан мөнгөний баримт /хх-н 34-35 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №5515 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 56-57 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №5128 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 60-61 дүгээр хуудас/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-н 66-75 дугаар хуудас/,

 

Мөрдөгчийн №390 дугаартай магадлагаа /хх-н 76 дугаар хуудас/,

           

            Шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 98 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 82 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 83 дугаар хуудас/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 87 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-н 86 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.О нь Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Эрүүл мэндийн яамны баруун хойд замд 2022 оны 3 дугаар сарын 28-ны орой 17 цаг 05 минутын эчим “Ниссан тийда” маркийн 4 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа олон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч А.Э, Д.С нарыг мөргөж эрүүл мэндэд нь тус тус хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

Дуудлагын лавлагааны хуудас,

 

Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...16:59:35 цагт явган зорчигч ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд шаргал өнгийн Н.Тийда маркийн автомашин гарч ирээд 16:59:37 цаг явган зорчигч нарыг мөргөөд зогсож байна...” гэсэн тэмдэглэл,

 

Хохирогч А.Эын “....1 дүгээр эгнээг өнгөрөөд 2 дугаар эгнээ рүү ороод дуусч явтал Н.Тийда маркийн автомашин зогсолгүй орж ирээд намайг мөргөсөн. Би мөргүүлээд манараад явчихсан бөгөөд хүмүүс шуугилдаад явчихсан...Миний ард явж байсан эмэгтэй жолоочийг загинаад байхаар нь намайг өмөөрч байна гэж бодсон боловч тэр эмэгтэйг бас мөргөсөн байсан....надад ясны хугарал байхгүй, зөөлөн эдийн гэмтэлтэй байна, хэвтрийн дэглэм бариад хүйтэн жин тавь гэж хэлсэн...Өвдөгний шөрмөс хэрэв сэмэрсэн бол зардлыг бүрэн даалгана гэж бодож байна. Цаашид ямар зардал гарахыг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.С-н “...Би 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ажлаа тараад 1 дүгээр эмнэлгээс гараад төв номын сангийн автобусны буудал орох зорилгоор ганцаараа явган алхаж байсан. Эрүүл мэндийн яамны хойд талын явган ий гарцаар гарахын өмнө урагшаа харахад урдаа нийлэн холоос автомашин ирж сан бөгөөд миний урд талд 1 настай эрэгтэй хүн арай түрүүлээд явахаар нь би ас нь алхаад гарч явтал 1 дүгээр өнгөрөөд 2 дугаар эгнээ рүү орж явтал Н.Тийда маркийн автомашин маш хурдтай орж ирээд бид 2-г мөргөсөн...Эмчилгээний зардлын тооцоог дараа гаргаж өгнө. Эмнэлэгт сайн үзүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.А-ы “...Шангрилагаас талбай орох гээд О автомашин унаад би хойд талд О урд талд нь суугаад явж байсан. Эрүүл мэндийн яамны баруун талаар хойшоо явж байтал гэнэт машин огцом зогсохоор нь буугаад хартал 2 хүн мөргөсөн байсан..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №5515 дугаартай: 1. А.Эын биед зүүн өвдөгний чагтан холбоосны урагдал, Meniscus-н урагдал, зүүн гуянд цус хуралт, өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №5515 дугаартай “...1. Д.С-н биед зүүн өвдөгний дотор коллатерал холбоос, тойгны дотор даруулган холбоосны хэсэгчилсэн урагдал, өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд       зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт цус    хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт,

 

 Мөрдөгчийн №390 дугаартай “...1. Жолооч Д.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч, хохирогч А.Э, Д.С нар нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна....” гэсэн магадалгаа, 

           

            Шүүгдэгч Д.Оын “...Ниссан Тийда маркийн 4 УНЗ дугаарын автомашиныг жолоодон Эрүүл мэндийн яамны баруун замаар урдаасаа хойш чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал зүүнээс баруун тийш чиглэлд 2 явган зорчигч цувраад гараад ирсэн. Би хараад тоормос гишгэсэн боловч гулгаад мөн хэтэрхий тулчихсан байсан учир 2 явган хүнийг мөргөөд зогссон...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, шүүгдэгч Д.О нь “Ниссан тийда” маркийн 4 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч А.Э, Д.С нарыг мөргөсөн болохыг хохирогч нараас болон шүүгдэгчээс тодорхой мэдүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа болон бусад баримтуудаар, хохирогч нарын биед хүндэвтэр хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоосон байна.

 

Шүүгдэгч Д.О нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэм хэмжээг зөрчиж зам тээврийн осол гарган, 2 хүнийг гэмтээсэн үйлдэл нь нотлогджээ.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

Шүүгдэгчээс гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Ийнхүү прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байх тул шүүх шүүгдэгч Д.Оыг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй..” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч нараас гаргасан нотлох баримтын шаардлага хангасан 1.827.377 төгрөгийн баримт /хх-ийн 26-28, 34-35, шүүх хуралдаанд гаргасан 3 хуудас баримт/ байх тул шүүгдэгч Д.Оаас 1.827.377 төгрөгийг гаргуулж,  920.977 төгрөгийг хохирогч А.Эт, 906.400 төгрөгийг хохирогч Д.Сд тус тус олгохоор шийдвэрлэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Сэс “...Эмчилгээтэй холбоотой 800.000 гаруй төгрөгийн зардлаа нэхэмжилж байна. 1 сар гаруй хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин болох 1.300.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн бөгөөд шүүх түүний эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлийг хангаж, харин хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлстэй холбоотой 1.332.021 төгрөгийн нэхэмжлэлд гаргаж өгсөн нотлох баримтууд дутуу, хангалтгүй байх тул хохирогчийн тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг дурьдлаа. 

 

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Д.Оыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч Д.Оад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.О нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, засварчин ажилтай, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Улсын яллагчаас “....шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэж, шүүгдэгчээс “...тусгайлан гаргах саналгүй...” гэсэн болохыг тэмдэглэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Д.Оаас замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй байдал зэрэг нь нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон      

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.О-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.О-аас 1.827.377 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Э-т 920.977 төгрөг, хохирогч Д.С-д 906.400 төгрөгийг тус тус олгосугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.С-н 1.332.021 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисныг нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлын талаар хохирогч Д.С, А.Э нараас шүүгдэгч Д.О-д холбогдуулан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.ДУЛАМСҮРЭН