Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
Хэргийн индекс | 185/2022/0425/Э |
Дугаар | 2022/ШЦТ/813 |
Огноо | 2022-08-12 |
Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Буянхишиг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/813
2022 08 12 2022/ШЦТ/813
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд хийсэн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,
Улсын яллагч Ц.Буянхишиг,
Хохирогч, шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Амар, Адалбек нар оролцсон эрүүгийн 2109015490528 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн механикжуулалт мэргэжилтэй, “Б” ХХК-д механикч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...........тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, хуучин хороолол 18 дугаар байрны 39 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Х. Б /регистрийн дугаар: /,
Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагг төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт .............тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, ...........тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Н. Ч /регистрийн дугаар: ./
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-ны өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Золо” нэртэй зочид буудалд хохирогч Н.Чыг “бусдыг зодпоо” гэх зүйлээр шалтаглан маргалдан улмаар түүний нүүр, толгой хэсэг рүү нь цохиж, биед нь гавлын зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хоншоорын хөндийн урд ба арын ханын хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт...” бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Н.Ч нь 2021 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах“Золо” нэртэй зочид буудал дотор хохирогч М.И, Х.Б нарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, М.Иийн биед “хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун талын завьжинд шарх, баруун чамархай, дагзны хуйханд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн эгэмд цус хуралт, тархи доргилт” гэмтэл, хохирогч Х.Бын биед “зүүн дээд 2- р шүдний эмтрэл, баруун зүүн хацар, дээд уруул, эрүү, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт, зуүн хөмсөг, эрүүнд цус хуралт, хүзүүнд цус хуралт, баруун гарын чихчий хуруунд шарх, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2109015490528 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч:
-Хохирогч Н.Чын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 10-21 дүгээр тал)
-Хохирогч Х.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),
-Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 42-43 дүгээр тал),
-Гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 44-45 дүгээр тал),
- Яллагдагч Х.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал)
- Яллагдагч Н.Чын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 100 дүгээр тал)
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн 10024 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 56-57 дугаар тал),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 20- ны өдрийн 10021 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 65-66 дугаар тал),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн 10019 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 61-62 дугаар тал),
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-12 дугаар тал),
Хохирогч Н.Ч гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээний төлбөрт 12,070,000 төгрөг нэхэмжилсэн баримт (хавтаст хэргийн 111 дугаар тал)
Эмчилгээний баримт (хавтаст хэргийн 153-161 дугаар тал)
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг судалсан болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-ны өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Золо” нэртэй зочид буудалд хохирогч Н.Чыг “бусдыг зодпоо” гэх зүйлээр шалтаглан маргалдан улмаар түүний нүүр, толгой хэсэг рүү нь цохиж, биед нь гавлын зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хоншоорын хөндийн урд ба арын ханын хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт...” бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Н.Ч нь 2021 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах“Золо” нэртэй зочид буудал дотор хохирогч М.И, Х.Б нарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, М.Иийн биед “хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун талын завьжинд шарх, баруун чамархай, дагзны хуйханд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн эгэмд цус хуралт, тархи доргилт” гэмтэл, хохирогч Х.Бын биед “зүүн дээд 2- р шүдний эмтрэл, баруун зүүн хацар, дээд уруул, эрүү, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт, зуүн хөмсөг, эрүүнд цус хуралт, хүзүүнд цус хуралт, баруун гарын чихчий хуруунд шарх, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч Н.Чын хохирогчоор өгсөн 2021 оны 10 дугаар сарын 14- ний өдөр би гадуур байсан манай багын найзууд болох И, Б, Э нар өмнө уулзах талаар хэд хэдэн удаа залгасан... миний сууж байсан газар хаах үеэр 23 цаг өнгөрч байхад тэр гуравтай уулзан... Бөмбөгөрийн ойролцоо байх нэг караокед орсон... тэр газар ороод ойролцоогоор 3 цаг болсон байх тэнд “Эдэн” нэртэй архи бага хэмжээтэйгээс нь нэгийг захиалсан ариун цэврийн өрөө ороод гараад иртэл 1 литрийн “Жак Данелс” авсан байсан... тэр архийгуужбайх үед надад их үг хаяж байсан найзуудаа тоодоггүй гэх мэтээр тэгээд тэндээс гараад би явлаа гэсэн тэр 3 буудалд хононо гэхээр нь би манай гэрийн тийш очоод тэнд буудал байгаа гэсэн тэгээд гэрийн хажууд очоод би гэр рүү орлоо гэсэн надтай хамт орно гээд. Тэгэхээр нь би ороод удахгүй гэртээ орно гэдгээ хэлсэн. Тэгээд буудалд орсны дараа би дуудлагаар 1 шил архи захиалж өгсөн мөн буудалд байх үед мини баар нь хоосон байхаар нь Б гараад респшинтэй маргалдсан яагаад хоосон байгаа гэх мэтээр тэгээд тэнд сууж байгаад тэр авчирсан архинаас би 1 хундага уугаад сууж байхад миний хажуу талаас ямар нэгэн юмаар цохих шиг болсон тэгээд би ухаан алдсан сэртэл намайг Э тэвэрсэн байсан И, Б 2 над руу дайраад наад муу гөлгийг алчий даа гээд Б орилоод байсан тэр хооронд Б миний нүүр рүү 2 удаа, И 1 удаа цохисон. Тэр үед хаалга гаднаас тогшсон тийм тэгэхээр нь би хаалга руу явтал Э намайг хаяад тэр хаалгыг дотор талаас нь дарсан гаднаас рэсэпшн орж чадаагүй. Ингээд тэр зодоон дууссан байх би унтаад өгсөн намайг ор руу шидсэн... Намайг Б цохисон гэж бодож байна учир нь миний зүүн талд Баярцогг, баруун талд И, урдаас хараад Э сууж байсан. Маргааш нь би эмнэлэгт байхдаа тэд нар луу залгаад намайг юугаар цохисон юм бэ гэж асуухад Б утсаа аваад шилээр цохисон гэсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дугаар тал),
-Хохирогч Х.Бын хохирогчоор өгсөн 2021 оны 10 дугаар сарын 14- ний өдөр орой би багийн найзууд болох И, Чингүжав, Э нарын хамт уулзаад гадуур караокед ороод тэндээс гараад Сүхбаатар дүүргийн 3 дугаарнарыг зодсон. Тэгэхээр би салгах гэж дундуур нь орж салгасан. Тэгтэл Чингүжав намайг зодсон... миний толгой, нүүр, эрүүний хэсэг рүү хэд хэд цохисон, мөн шүд эмтэрч паалан ховхорсон, тухайн үед хамарнаас цус гарч байсан. Тархи доргиж, толгой эруү хэсэг хавдсан байсан...” гэх мэдүүлэг
Гэрч М.Иийн Ч, Б, Э нартай Дархан-Уул аймагт байхаасаа багийн найзууд... 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн оройны 21 цагийн үед Б, Э бид гурав манай гэрийн ойролцоо уулзсан. Бид гурав Ч руу утсаар залгахад Ч Сөүл плаза төвд сууж байна, хүрээд ир гээд бид нарыг дуудсан. Бид гурав 23 цаг 00 минут хүртэл хүлээж байгаад Чтай уулзсан. Ч, Б, Э бид дөрөв Бөмбөгөрийн зүгт байдаг нэг караокед орж 1 шил Эден, 1 шил виски уусан. Тэгээд караокенаасаа гарч яваад нарны зам дагуу байдаг “Золо” зочид буудлын 301 тоот өрөөнд орж үргэлжлүүлж “Эдэн” нэртэй архи уусан. Шөнө дундын үед буудлын өрөөний ариун цэврийн өрөөн дотор Ч, Б хоёр хоорондоо яриад Э бид хоёр өрөөндөө өөд өөдөөсөө хараад юм яриад сууж байсан. Тэгсэн чинь Ч та хоёр яагаад байгаа юм бэ гэхээр нь би эргээд харсан чинь Ч миний баруун нүд хэсэгт гараараа цохисон. Би Чт цохиулаад оч манараад явсан. Ч миний нүүр, ам руу хөлөөрөө өшиглөөд, гараараа цохиод байсан. Ч намайг зодож байхад Б намайг салгасан. Б байгаагүй бол би Чын гарт зодуулаад үхчих байсан байх. Б надаас Чыг салгасан. Ч тэрүүгээр орилж хашгираад бид гурав руу дайраад байсан... Буудпаас гарах үедээ би Чт чи ямар муухай юм бэ? чи намайг зодчихлоо гэж хэлэхэд Ч миний ч гэсэн толгой өвдөөд байна, дараа ярья гэж хэлээд хүүхдийн 100 орцгоожХаан банк орчхоод буцаагаад Чыг гэрийнх нь гадаа буулгаад явцгаасан. Миний толгойны дагз хэсэгт хавдсан, хоёр талын чамархай хөндүүр, хоёр нүд хавдсан байдалтай байна. Миний биед учирсан гэмтлийг Ч надад учруулсан. Чт учирсан гэмтлийг Б учруулсан. Би Чт цохиулаад манарсан болохоор Чыг зодож цохиогүй. Хэрүүл зодоон болоод маргааш нь буудлаас гарч явахад Э биед ил гэмтэл шарх харагдаагүй. Ч бид хоёр 2018 онд Япон улсад хамт сурдаг байсан. Бид хоёр японд нэгнийхээ гэр орноор орж гардаг байсан. Тэр үед бид хоёр мөнгөнөөс болоод маргалдаад найзлахаа больж байсан. Тэрнээс хойш уулзалдахгүй байж байгаад уулзсан. Уг нь Чтай уулзаж уучлалт гуйх гэж байсан юм...” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал),
-Гэрч А.Э Би 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 00 цагийн үед найз Ч, Б, И гуравтай уулзаад караокед сууцгааж байгаад шөнийн 03 цагийн үед нарны зам дагуу байдаг “Золо” нэртэй зочид буудлын 301 тоот өрөөнд орсон. Бид зочид буудалд ороод 1 шил архи хувааж ууцгаасан. 04 цагийн үед буудлын өрөөндөө И бид хоёр юм яриад, Б, Ч хоёр ариун цэврийн өрөөнд юм ярьж зогсож байсан юм. Гэтэл гэнэт Ч ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд та нарыг нэг нэг цохиод унагааж үзүүлье гэж хэлээд шууд Иийн нүүр хэсэгт 1-2 удаа гараараа цохиод газарт унагаагаад дээр нь гараад авсан. Б Чын араас ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд Чыг Иээс салгах гээд Чыг татсан. Ч Бын өөдөөс өөрийг нь цохих гээд дайраад хоорондоо зууралдсан. Тэгсэн чинь Б ширээн дээр байсан архины шилийг аваад Чын толгой тус газарт нь 1 удаа цохисон. Би Ч, Б хоёрын дундуур ороод тэр хоёрыг салгасан. Тэгээд Б, Йвээл хоёр буудлын өрөөнөөс гарч явсан. Ч, Б хоёрыг гарч явсны дараа Чын чих, хамарнаас нь цус гараад байхаар нь ариун цэврийн өрөөнд орж угаасан. Тэгээд хэсэг 10-15 минутын дараа Ч, Б хоёр буцаад ороод ирсэн чинь Ч Иийг барьж аваад газартунагаагаад нүүр лүү нь 1-2 удаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. И Чт зодуулж байхдаа нэг ч удаа Чыг зодож цохиогүй. Чыг зүгээр тэвэрч аваад байсан. Ч, И хоёр нийлээд согтолттой байсан. Хэрүүл зодоон болох болсон гол асуудал нь И Ч 2 өмнө нь Япон улсад хамт сурч байхдаа таарамжгүй харилцаатай байснаас болсон гэж бодож байна... Би тухайн үед ямар ч зодоонд оролцоогүй. Хэнийг ч цохиж зодоогүй, тэр хэдийг салгах гэж 2 тийш нь болгож байсан. Иийн биед учирсан гэмтлийг Ч учруулсан. Тухайн уед Чын биед учирсан гэмтлийг Б архины шилээр цохиж учруулсан. Ер нь бол Б Чаас биеэ хамгаалах гэж л архины шилээр цохисон байх. Угаасаа Ч зодооны спортоор хичээллэдэг байсан болохоор тэр үед дийлдэхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),
Гэрч А.Аын 2021 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-ны шилжих “Золо” нэртэй зочид буудалд хоногоор ажиллаж байсан. Тухайн үед 2021 оны 10 дугаар сарын 15-ны үүрээр 05:00 цагийн үед манай зочид буудалд 4 эрэгтэй орж үйлчлүүлсэн. Тэр залуучууд манай буудпын 301 тоот 2 ортой 1 өрөө авсан. Зодоон болсон талаар мэдэхгүй байна, ямар ч байсан газар юм унагаагаад байгаа чимээ гарсан тэгэхээр нь би очижтогшсон юу болоод байгаа талаар асуухад юу ч болоогүй гэсэн. Би 2-3 удаа очсон сүүлд нь би мастер түлхүүрээр онгойлгоод орох гэтэл хаалга цаад талаас түлхээд байсан тэгээд би цагдаа дуудлаа гэсэн тэгтэл халы онгойлгосон тэгээд хартал дээгүүрээ нүцгэн нэг залуу бас нэг залуу харагдсан бид нар 10 минутын дараа учраа олно зүгээр гэсэн. Тэгээд би буцаад явсан. Дээрх 4 залуу анх орж ирэхдээ согтуу орж ирсэн манайх согтуу хүнд үйлчлэхгүй гэж хэлсэн тэгтэл Чингүүн гэсэн бичиг баримттай залуу нь манайх ойрхон байдаг 2-3 цаг болоод гарна гэсэн тэгээд оруулсны дараа удаагүй дотуур утсаар залгаад танай мини баар чинь хоосон байна архи уух гэсэн юм пиво, ундаа авмаар байна гэсэн. Тэгэхээр нь би манай архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэсэн тэгтэл тэгвэл буудпаас гарлаа гэсэн тэгэхээр нь би тэг тэг мөнгөө ав гэсэн удаагүй 4-лээ бууж ирээд намайг тойрч зогсоод зодох гээд үзье чамайг зодно шүү гээд байсан ингээд би 5 ус, 5 ундаа өгсөн тэгээд буцаад орсон. Тэрнээс хойш байж хийгээд юм унаж байгаа мэт чимээ гараад байсан. Өдөр 14:00 цаг өнгөрч байхад гарч явсан нүүр амыг нь бол анзаараагүй. Харин өглөө 07:00 цагийн үед хамт орсон нэг залуу /Х.Бын зураг харав/ нь надаас ойрхон эмийн сан хаана байгаа вэ гэж асуусан би “эм импкс” одоо онгоогоогүй байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр залуу гарч яваад нэг тортой зүйл аваад дотогш орсон. Миний хувьд өрөө хүлээж аваагүй надтай хамт гардаг хаалгач залуу болох Гончиг гэх залуу хүлээн авсан би сайн шалгаж аваарай гэж хэлсэн. Тэгсэн эвдэлсэн зүйл бол байхгүй байна, өрөөг цэвэрлэсэн байна гэсэн, хогны талаар мэдэхгүй байна. Нэг залуу нь би цэвэрлэсэн шүү гэж хэлсэн гэсэн. Манайх өрөөний хогуудыг үйлчлэгч нэг давхарт цуглуулаад бөөнд нь арын хогийн цэгт хаядаг...”
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн 10024 дугаартай шинжээчийн Н.Чын биед гавлын зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хоншоорын хөндийн урд ба арын ханын хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, баруун чихний дэлбэнгийн дотор доод хэсэг, цохны баруун тал, хоёр гарын тохой, зүүн бугуйн гадна, сарвууны ар хэсгээр зулгарал гэмтэл тогтоогдлоо... дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ... амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дугаар тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10021 дугаартай шинжээчийн Х.Бын биед зүүн дээд 2-р шүдний эмтрэл, баруун зүүн хацар, дээд уруул, эрүү, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт, зүүн хөмсөг, эрүүнд цус хуралт, хүзүүнд цус хуралт, баруун гарын чихчий хуруунд шарх, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10019 дугаартай шинжээчийн "... М.Иийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун талын завжинд шарх, баруун чамархай, дагзны хуйханд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн эгэмд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт
Яллагдагч Х.Бын “...Ч буудалд орий гээд “Золо” нэртэй буудалд орсны дараа Ч нэгхүн дуудаж Эдэн нэртэй 1 шил архи авчирсан... Ч мини баарыг үзээд энэ хоосон байна. Гаръя гэсэн. Тэгээд буцаж гараад доод давхарт ресепшэнтэй уулзаад хэсэг маргалдаад хэдэн ус ундаа аваад буцаж орсон. Тэгээд ширээ тойрч суугаад нөгөө архиа уусан. Тэгж байхад Ч ерөнхийдөө дарамталсан маягтай байсан. Ид японд болсон асуудпын талаар яриад Иийн ээжийг доромжилсон зүйл ярьсан. Үүний дараа би ариун цэврийн өрөө ороод байж байхад миний араас Ч орж ирээд би энэ хоёрыг алчих уу, эсхүл цохиж, зодож үзүүлэх үү гэх мэт зүйл яриад гарсан. Тэгтэл түр тар гээд юм дугарсан. Тэгэхээр нь би гараад очтол И хоёр орын голд ухаан алдсан юм шиг унасан. Цаана Э рүү дайрч байсан. Ингээд би Чыг салгах гээд араас нь бариад авсан. Гэтэл намайг шууд зодоод эхэлсэн. Тэгээд цааш И дээр очоод мөн зодоод эхэлсэн. Ингээд зогсоож чадахгүй, дийлэхгүй байсан болохоор нь ширээн дээр байсан архины шилээр Чын толгойны зүүн хэсэг рүү 1 удаа цохисон. Тухайн үед толгой руу нь цохино гэж бодоогүй өөрийн эрхгүй л цохисон. Тэрний дараа намайг мөн зодсон. Тэгээд И ухаан орсон хамар амнаас нь цус гарсан миний хамарнаас мөн цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,
Яллагдагч Н.Чын “...тэгээд сууж байхад хажуу талаас ямар нэгэн юмаар цохих шиг болсон. Тэгээд би ухаан балартаад нүдээ нээхэд олон гутал өшиглөж байсныг санаж байна... Тэрнээс би хэн нэгнийг зодсон зүйл байхгүй, өөрөөсөө холдуулах гэж түлхсэн... ухаан балартаад сэрэхэд И, Бтой маргалдаж байсан намайг юм түшээд босох гэтэл Э тэвэрч авсан...” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд,
шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарын улсын яллагчтай тохиролцсоноор шүүгдэгч Х.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сая төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Н.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бод оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, Н.Чд торгох ялыг 90 хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Шүүгдэгч Х.Б, Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флашыг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х. Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н. Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.Б, Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ жилийн хугацаанд, шүүгдэгч Н.Чд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Хохирогч Н.Ч гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг флашыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН