Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/822

 

 

 

 

 

 

 

 

2022           08          17                                 2022/ШЦТ/822

 

                              

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Б.Амармөрөн,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бт холбогдох эрүүгийн 2209012671277 дугаартай хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, физик электроник инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ..............тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, О. Б /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр согтуурсан үедээ .......... тоотод иргэн хамт амьдардаг Э.Аг зодож, эрүүл мэндэд нь зүүн зовхины шарх цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209012671277 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

            -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 32-34 дүгээр тал),

            -Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1414 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 54-61 дүгээр тал),

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 76-77 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлагыг улсын яллагчийн саналын хүрээнд оногдуулах байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

            Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд “Би өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээж, ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй” гэж мэдүүлэн хэргийн материалаас уншиж судлуулаагүй болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр согтуурсан үедээ .......... тоотод иргэн Э.Аг зодож, эрүүл мэндэд нь зүүн зовхины шарх цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оийн “...Би 2 хүүхэдтэй, одоо бага охин маань надтай хамт амьдардаг юм. Том охин болох А нь 2007 оноос эхлэн биеэ даан тусдаа амьдарч эхэлсэн. Хүнтэй гэрлээгүй. Өөрийн найз Бын хамтаар амьдарч байсан. Хөдөө уурхайд ажилладаг байсан. Улмаар ажил нь амарч ирээд байхдаа Улаанбаатар хотод найз Бын хамтаар байр түрээслэн амьдардаг. Би 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Агийн түрээсэлж байгаа байрных нь түрээсийн мөнгийг төлөх гэж очсон. Намайг очиход А, Боо нар хамтдаа байсан. Очихдоо Золжаргал гээд захиралтай нь хамт очсон. Би А, Б хоёртой уулзахад бага зэрэг архи уусан байдалтай байцгааж байсан. Тэгэхэд нь би Ад хандаж “Миний охин одоо ажил төрөл нь эхлэх гэж байна шүү” гэж хэлээд мөн байрны түрээсийг нь төлсөн талаар хэлсэн. Би Бт “0,5 литрийн архи аваад ирээч” гэж хэлэхэд Б гарч 0,5 литрийн савлагаатай Хараа нэртэй архи авч ирж уг архинаас 4 аяганд хийж хувааж уугаад гарсан. Дахиж миний охин архи уухгүй шүү гэж хэлээд л гарсан. Тэгээд дараа нь би 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гзртээ байж байхад Б над руу залгаад Оюунаа эгчээ А бие нь муудаад эмнэлэгт ирсэн байна, та хүрээд ирэх үү гэж хэлсэн. Тэгээд намайг Гэмтлийн эмнэлэгт очоод эмчтэй нь уулзаад асуухад "Та ээж нь үү, ороод харж болно" гэж хэлсэн. Тэгээд би ороод харахад нүүр нь нилээд хавдсан байдалтай, зүүн нүд нь хөхөрсөн, толгой нь хөхөрсөн байсан. Тэгэхэд эмч нь надад хэлэхдээ “Манайхаас шалтгаалах өвчин бол биш байна, ухаан алдаад сэрэхгүй ухаангүй байгаа, тархи толгойд компьютер томограф хийхэд ямар нэгэн өөрчлөлт байхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь би асуусан. Ямар учир шалтгаанаас ийм байдалд хүрсэн талаар хэлээд өгөөч гэхэд “Шээс гадагшлахгүй байна, элэг хатууралтай байна, бөөр муу юм байна, сахар нь маш өндөр байна” гэж хэлсэн. Намайг гэрт нь очдог өдөр ерөнхийдөө архи уусан байсан тэгээд харахад зүүн нүдэндээ бага зэрэг шалбарсан харагдсан. Бага зэрэг хавдсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дүгээр тал),

-Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “1.2. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн зовхины шарх, цус хуралт, духны цус хуралт, баруун дээд зовхины зулгаралт, амны зүүн булчингийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх зүүн зовхины шарх цус хуралт нь дангаараа мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, духны цус хуралт, баруун зовхины зулгаралт нь дангаараа мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, амны зүүн булангийн зулгаралт гэмтэл нь амьсгалын гуурсны дарагдал, холголтын улмаас үүснэ. 4. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр элэгний өөхлөлт, нойр булчирхайн архаг үрэвсэл, тархины уйланхайн өвчин тогтоогдлоо. Дээрх өвчин нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй. 5. Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ. 6. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх шинжээчийн 1414 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 54-61 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Тодруулбал, шүүгдэгч О.Б нь хохирогчийн нүүрэн тус газар цохисоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтой гэдгийг ухамсарлан ойлгож байсан ч тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэн байна.

 

Уг үйлдлийн улмаас хохирогч Э.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1414 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 54-61 дүгээр тал)-ээр давхар нотлогдсон.

 

Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогчоос нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Прокуророос шүүгдэгч О.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Д.О “...гомдол саналгүй” гэх хүсэлтийг (хавтаст хэргийн 107 дугаар тал) бичгээр гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Бт 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 99 дүгээр тал)-аар нотлогдож байгаа боловч бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулна гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй юм.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Аруулан, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяалах нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О. Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 01 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Аруулсугай.

 

4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН