Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 126/ШШ2021/0022

 

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 126/ШШ2021/0022

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх *******ын гаргасан “Байгаль орчны хяналтын улсын байцаагч*******ийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0158071 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлттэй гомдлыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх ******* тус шүүхэд ирүүлсэн дүгнэлт бүхий гомдолдоо: “... Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Бат-Ирээдүй нь тус 2138000413 дугаартай зөрчлийн хэрэгт зөрчил үйлдсэн гэх Э.Пүрэвсүрэнг холбогдогчоор тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, үүргийг танилцуулж, холбогдох журмын дагуу мэдүүлэг аваагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, Зөрчил үйлдсэн гэх Э.Пүрэвсүрэнд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 50 000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулахдаа “Шийтгэлийн хуудас /маягт/-2” буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуулийн маягтыг ашиглан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу шалгасан гэдэг нь мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус зөрчсөн байхад 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч*******ийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0158071 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, эрх бүхий байгууллагад буцаалгаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч******* нь мод тээвэрлэх гарал үүслийн бичиггүй, Ойн тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10-д зааснаар 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0158071 дугаартай шийтгэлийн хуудсаар Э.Пүрэвсүрэнд 50 нэгж буюу 50 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх ******* нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч*******ийн үйлдсэн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0158071 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бүхий гомдол ирүүлсэн байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч******* нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0158071 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх *******ын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай нийцэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх *******ын “Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0158071 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч******* зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх *******ын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                       Ж.ГАНЧИМЭГ