Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2018/02095

 

1. Иргэний хуулийн  хэсэгт зааснаар А Ц-ээс 39 434 410 /гучин есөн сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун арван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д-О ББСБ” ХХК /РД:5453259/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 657 193 /есөн сая зургаан зуун тавин долоон мянга нэг зуун ерэн гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ц 355 122 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д-О ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.