Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/851

 

 

 

 

 

 

 

 

2022           08           28                                 2022/ШЦТ/851

 

 

                          

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Хохирогч Б.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон,

Шүүгдэгч Т.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нд холбогдох эрүүгийн 2209000000304 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын дипломатч мэргэжилтэй, “A” ХХК-д борлуулалтын аудит ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар ................й, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ...............

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Т.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 1А байрны гадна согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахдаа үнийг өсгөж зарж байна гэх асуудлаас маргаж улмаар хохирогч Б.Бийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1 болон 2 дугаар шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зовхи, зүүн далны дотор хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгээс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 223 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000000304 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч Ц.Гэрэлбаатараас:

-Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 8 дугаар тал),

-Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 12 дугаар тал),

-Гэрч Н.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

-Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 27 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1870 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол;

Хохирогчийн өмгөөлөгч Г.Бат-Отгоноос:

-Шүүгдэгч Т.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

-Гэрч Н.Бын мөрдөн шалгах шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

-Гэрч Н.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

-Хохирогч Б.Бийн дүрс оношлогооны шинжилгээний хариуг -Гэрч Н.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 38 дугаар тал),

-Хохирогч Б.Бийн эмчилгээний зардлын тооцоог (хавтаст хэргийн 68-70 дугаар тал),

-“Ди ди өү би” ХХК-ийн тодорхойлолт, нэхэмжлэх, үзлэгийн карт (хавтаст хэргийн 124-126 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинээр 11 хуудас баримтыг гарган өгч, хохирол төлбөр барагдуулах байр суурьтай оролцохоо илэрхийлсэн байна.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтсайханаас:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 04 дүгээр тал),

-Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 8 дугаар тал),

-Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 10 дугаар тал),

-Шүүгдэгч Т.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

-Гэрч Б.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

-Гэрч П.Цйн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

-Гэрч Н.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

-Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди (хавтаст хэргийн 118 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцохоо илэрхийлэв.

 

Хохирогч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “надад учруулсан гэмтлийг Т.Н нь учруулсан. Тиймээс энэ хүнээс надад учирсан эмчилгээний зардалтай холбоотой хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг,

 

Шүүгдэгч Т.Н шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гарсан болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Прокуророос шүүгдэгч Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтсайхан шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дараах байдлаар мэтгэлцсэн. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” талаар нотолж тогтоогоогүй байна. Тухайлбал, анх хохирогч Б.Бээс цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгөхдөө “бусдад зодуулсан” гэж тэмдэглүүлсэн байдаг. Мөн шүүгдэгч Т.Н хохирогчийг зодсон, цохисон гэдгийг шууд нотолж хэлсэн гэрчүүд байхгүй, энэ талаар мэдүүлээгүй, нотлогдоогүй байна. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан Сиди бичлэгээр хохирогч Б.Б шүүгдэгч Т.Нд цохиулсан гэх үйл баримтын дараах үйл явдлыг харуулсан бичлэг байгаа. Гэтэл хохирогч Б.Бийн уруул, ам хавдсан гэх шинж тэмдэг байхгүй, шүд амнаас нь цус гарсан, шүд хугарсан гэх шинжгүй байдаг. Хэрэв шүд, ам нь гэмтсэн бол шууд л миний шүд хугарсан байна, бэртэж гэмтсэн байна гэх байсан. Гэтэл ийм үйлдэл үзүүлээгүй байдаг. Тиймээс шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх мэтгэлцсэн үндэслэл нь дараах баримтуудаар няцаагдаж байна гэж үзлээ. Үүнд:

-Хохирогч Б.Бийн “...Тэгээд тэр хүнтэй үнийн асуудлаас болж маргасан. Тэгээд тэр хүнийг гарахаар нь араас нь гарсан чинь нэг асаалттай машин байсан. Тэгэхээр нь би тэр шагийн хүнийг байна гэж бодоод тэр машины урд салхины шил рүү аяга шидсэн. Тэгсэн тэр машины урд салхины шил цуурсан. Тэгэхээр нь би сандраад ээж рүүгээ залгаад ээжийгээ дуудсан. Тэгээд би ээжийг гарч ирэхийг хүлээгээд гэр лүүгээ алхаж байсан чинь манай найз Быг тэр машинтай хүмүүс суулгаад барьсан байсан. Тэгээд би очоод “найзыгаа авъя, яагаад байгаа юм бэ” гээд уурласан. Тэгсэн чинь тэр хүмүүс өөдөөс утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан, тэгэхээр нь би утсыг нь цохиод унагаасан чинь нөгөө хүмүүс гарч ирээд намайг цохиж эхэлсэн, тэгээд намайг газар унагаагаад зодсон. ...Жолооч талдаа байсан хүн нь эхэлж бууж ирээд 2 удаа нүүр хэсэгт цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар тал),

-Гэрч Н.Бын “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн найз Б, Далайхүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Халиун” нэртэй үсчний газарт пиво ууж байгаад 03 цаг өнгөрч байхад Б.Б шагийн пиво зардаг хүмүүсээс 20,000 төгрөгөөр пиво авах байсан боловч ирчхээд 40,000 төгрөгт зарна гээд байсан. Тэгээд бид нар авахаа болиод харихаар болсон, явж байтал тухайн пиво зарна гээд байсан хүмүүс нь намайг машиндаа суулгасан, тэр үед Б.Б ирсэн, тухайн хүмүүстэй хэрүүл маргаан үүсээд Б.Б бид хоёрыг зодсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал),

-Гэрч Н.Сын “...циркийн урд талд тавьсан зогсоол руу явсан, урд талын үсчин дотроос хэдэн согтуу залуучууд гарч ирээд “архи зардаг хүмүүс мөн үү” гэхээр нь “биш ээ” гэж хэлээд цонхоо хаасан, дахиад тогшоод “мөн л байна ш дээ” гэж хэлээд бид хоёрыг харааж эхэлсэн. Нэг нь аягатай юм барьсан байснаа аягатай юмаа урд талын салхины шил рүү шидсэн. Н өөрөө буугаад “машины шил хагалчихлаа” гээд муудалцсан. Тэгэхэд өөдөөс “архи шагладаг хулгайчууд” гэж доромжилсон. Тэгэхээр нь бид хоёр “цагдаа дуудна, цонхоо төлүүлнэ” гэж хэлсэн чинь тэд нар зугтчихсан. Тэгэхээр нь бид хоёр араас нь очоод барьж чадаагүй. Тэгээд байж байсан чинь тэр залуучуудын нэг нь хүрч ирээд цонх тогшоод надаас гал асуусан. Тэр гал асуусан залуучуудын нэг нь тэд нартай хамт явж байсан залуучуудын нэг байсан болохоор нь бид хоёр барьж аваад машиндаа суулгаад “цагдаа дуудна” гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь нэг залуу нь “найзаа авна” гээд хүрч ирсэн. Тэр залуу нь салхины шил хагалсан залуу мөн байсан байх. Тэгээд “манай найзыг тавь, бид нар явмаар байна” гэхээр нь бид хоёр “үгүй, одоо цагдаа дуудсан байгаа, цагдаа ирэхээр нь энэ асуудлыг шийднэ” гэж хэлсэн. ...тэгсэн чинь тэр сүүлд ирсэн согтуу залуу ...намайг цохисон. Тэгэхээр нь би тэр хүнийг өөрөөсөө холдуулж унагаасан. Нинжээ миний санаж байгаагаар шил хагалдаг залуугийн нөгөөх залууг буюу цагаан өнгийн куртиктэй залууг цээж хэсэгт нь өшиглөж байгаа харагдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

-Шинжээч эмч О.Болороогийн “...Бийн биед баруун дээд үүдэн 1 болон 2 дугаар шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зовхины цус хуралт нь дангаараа нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн далны дотор хэсгийн цус хуралт нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “1.Б.Бийн биед баруун дээд үүдэн 1 болон 2 дугаар шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зовхи, зүүн далны дотор хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо, 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 1870 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх баримтуудаар шүүгдэгч Т.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 1А байрны гадна маргаж улмаар хохирогч Б.Бийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1 болон 2 дугаар шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зовхи, зүүн далны дотор хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Тодруулбал, шүүгдэгч Т.Н нь хохирогчийн биед халдаж, нүүрний хэсэгт цохисон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад хохирогчоос нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Прокуророос шүүгдэгч Т.Нд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч эмчилгээний төлбөрт 12,654,900 төгрөгийг зарцуулсан гэж шүүгдэгчээс нэхэмжилжээ. Гэвч шүүхээс эмчилгээтэй холбоотой 1,390,000  төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан /өмнө нь хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг дахин гаргаж өгсөн/ гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин дээрх нэхэмжилсэн дүнгээс үлдэх хохирол болох 11,264,900 төгрөгийн баримтын тухайд чухам энэ эмчилгээг хийлгэсэн гэдэг нь эргэлзээтэй, эмнэлгийн зүгээс цаашид хийгдэх болон нэхэмжлэхээр нэхэмжилсэн үнийн дүнгээс зөрүүтэй, хийлгээгүй эмчилгээнд урьдчилгаа нэрээр мөнгө тушаасан нь ойлгомжгүй /5,000,000 төгрөг урьдчилгаа/, чухам ямар эмчилгээ хийх гэж байгаа талаарх эмчлүүлэгчийн карт, бичилт байхгүй, тухайн эмнэлгийн үйлчилгээний талаарх тогтсон үнэ тариф байхгүй, энэ талаарх баримтыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй зэрэг шалтгаанаар 11,264,900 төгрөгийн баримтыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтын шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн, мөн цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтын хамт иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Т.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Т.Нд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялын саналыг”, шүүгдэгчийн өмгөөлөгч “энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл бол хохирогчийн шууд хууль бус, зүй бус үйлдлийн улмаас үүссэн, тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Т.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, зодож цохисон үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

 

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирочийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Т.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсан болно.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т. Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Т.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 1,390,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулж, үлдэх 11,264,900 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтын шаардлага хангасан баримт болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтын хамт иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.          

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН