Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 780

105/2019/0889/Э

2019          8              1                                            2019/ДШМ/780                                                 

Г.М , Л.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цэрэнжамц,

өсвөр насны шүүгдэгч Г.М , түүний хууль ёсны төлөөлөгч Б.Оюун,

өсвөр насны шүүгдэгч Л.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Баярцогт,

өсвөр насны шүүгдэгч нар, хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч У.Сайнбилэг,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 977 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Г.М ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Г.М , Л.Э нарт холбогдох эрүүгийн 1806082860798 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д овгийн Г-ийн М , ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

2. Б овгийн Л-ийн Э, ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...../;

Г.М , Л.Э нар нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Кристал таун” хорооллын 8803 дугаар байрны 2 дугаар орцны 10 давхарт 6 настай Ш.Баттүшигийн “Айфоне-7” плас загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Өсвөр насны шүүгдэгч Г.М , Л.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Г.М , Л.Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.М , Л.Э нарт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Г.М , Л.Э нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, өсвөр насны шүүгдэгч Л.Э д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, мөн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хугацаанд хараа хяналтдаа байлган хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярцогтод даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял биечлэн эдлүүлэхийг өсвөр насны шүүгдэгч Л.Э д сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар, өсвөр насны шүүгдэгч Г.М д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, өсвөр насны шүүгдэгч Г.М ын урьд цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Оюунбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, өсвөр насны шүүгдэгч Г.М , Л.Э нар бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч Л.Э урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Г.М  гаргасан давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эмээгийн хамт амьдардаг. Эмээгийн гар хугархай, ойр зуурын гэрийн ажил хийж чадахгүй тул эмээгээ асран, хичээлдээ явдаг. Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч засан хүмүүжиж, дахин ийм алдаа гаргахгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн учраас дээрх байдлуудыг харгалзан үзэж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад 1 жилийн хорих ял оногдуулсан тул ял хойшлуулж өгнө үү. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Г.М ын түүний хууль ёсны төлөөлөгч Б.Оюун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний гар хугараад 1 сар гаран болж байна. Г.М д сайн чанар байдаг. Надад тусалж ус авах, түлээ бэлдэж өгдөг. Өөрөө үгэнд орно гэвэл харж хандаж байж чадна, явсан газар нь дагаад, гадуур явуулахгүй байж чадна. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Л.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай сургууль дээр ирж намайг дагуулж явсан. Г.М  нартай дахин муу зүйл хийхгүй, би ухаарсан. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Л.Э гийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Э засарч хүмүүжиж байгаа. Эдгээр хүүхдүүд манай асрамжийн газар байсан. Сургуульдаа яваад ирэхдээ уг гэмт хэргийг үйлдсэн байсан. Г.М ыг түүний эмээ болох Б.Оюун өөрийн хүсэлтээр тус асрамжийн газраас авсан. Г.М  сургуульдаа явж байгаад 1 сар гаран оргож, олдохгүй байж байгаад Цагдаагийн байгууллагад хандаж, хамт хайж байгаад олсон. Тус гэмт хэргийн дараа прокурорын шатанд мөн оргож, хайж олж шүүх хуралдаан болсон. Г.М  нь газ үнэрлэх сонирхолтой хүүхэд учраас манай байгууллагаас хүмүүжүүлэх талаас их ажил хийсэн. Манай байгууллагад 140 гаруй хүүхдүүд байдаг. 27 дугаар сургуульд манай байгууллагаас хүргэж өгч, тухайн багшид хүлээлгэн өгдөг. Зарим үед хичээл нь эрт тараад хүүхдүүд алга болдог. М тай хамт гадуур газ үнэртдэг н.Алтансондор, н.Энхтөр, н.Тэмүүжин гэх хүүхдүүд байдаг. Манай байгууллага Г.М ыг хүмүүжүүлж чадахгүй байгаа. Г.М  2016 оноос хойш газ үнэртдэг болсон. Газ хэрэглэсэн мансуурсан байдалтай ирж байсан. Миний шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцдэг байсан. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Г.М , Л.Э нарын өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.М  гэмт хэрэг үйлдэх үедээ 14 настай байсан. Г.М  урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүхээс нэг удаа боломж олгож, итгэл хүлээлгэж, шийтгэх тогтоолыг хойшлуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Цэрэнжамц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өсвөр насны шүүгдэгч нарт хуулиар олгогдсон бүх боломжийг олгож, оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж, Л.Э д 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, Г.М д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Г.М , Л.Э , Н.Сүхбаатар нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Кристал таун” хорооллын 8803 дугаар байрны 2 дугаар орцны 10 давхарт 6 настай Ш.Баттүшигийн “Айфоне-7” плас загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Ш.Баттүшигийн “...Хоёр хүүхдийн нэг нь лифтний хаалга зогсоож байгаад нэг нь намайг лифтнээс татаж гаргаад шат руу чирсэн. Тэгээд тэр хүн надаас “100 төгрөг байна уу” гэж нэхсэн. Би “байхгүй” гэж хэлэх гэсэн чинь миний гартаа барьж байсан “Айфоне-7” плас загварын гар утсыг сургуулийн дүрэмт хувцастай хүн нь аваад зугтсан, нэг нь араас нь гүйгээд гарсан. ...” гэх /хх 23/,

гэрч Э.Түвшинтөрийн “... 2018 оны 10 дугаар сарын 11-нд 18 цаг 08 минутад “манай дүүгийн утсыг үл таних хүүхдүүд авсан байна” гэж 3 хүүхэд орж ирээд хяналтын камерын бичлэг шүүж үзсэн. Хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 3 эрэгтэй хүүхэд орж ирээд хохирогчтой 2 нь хамт лифтэнд суугаад 10 давхарт чирээд буулгаж байгаа дүрс бичигдсэн байсан. ...” гэх /хх 25/,

өсвөр насны шүүгдэгч Л.Э гийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар “тэр нэг жаахан хүүхэд том гар утас барьчихсан явж байна” гэж хэлсэн тэгэхээр нь бид 3 араас нь яваад тэр хүүхэд орц руу орсон бөгөөд Сүхбаатар гадаа хүн хараад үлдсэн М  бид хоёр тэр хүүхдийг дагаад лифтэнд суугаад 10 дугаар давхарт нөгөө хүүхэд буусан бөгөөд бид хоёр араас нь дагаж буугаад М  гар утсыг нь авч би нөгөө хүүхдийн гарыг нь барьсан. Тэгээд М  түрүүлээд гүйсэн бөгөөд би араас нь шууд дагаад гүйгээд шатаар буусан. ...Тэр хүүхдийг зодож цохиогүй, биед нь гэмтэл учруулаагүй, зүгээр гар утсыг нь булаагаад зугтаасан. ...” гэх /хх 62-63/,

өсвөр насны шүүгдэгч Г.М ын “...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар “тэр нэг жаахан хүүхэд том гар утас барьчихсан явж байна” гэсэн. Тэгээд бид гурав араас нь яваад тэр хүүхэд орц руу орсон бөгөөд бид гурав дагасан. Тэгээд орц руу ороход Сүхбаатар “би гадаа хүн хараад байж байя” гэж үлдсэн. Э бид хоёр нөгөө жаахан хүүхдийг дагаад лифтэнд суугаад 10 дугаар давхарт нөгөө хүүхэд буусан бөгөөд бид хоёр араас нь дагаж буугаад Э тэрийг хардаа гээд саатуулахаар нь би гар утсыг нь гараас нь булааж аваад шууд шатаар доош бид хоёр гүйж зугтаасан, араас Э гүйж гарч ирсэн. ...Тэр хүүхдийг зодож цохиогүй, биед нь гэмтэл учруулаагүй, зүгээр гар утсыг нь булаагаад зугтаасан. ...” гэх /хх 65-66/ мэдүүлгүүд,

“Айфоне-7” плас загварын гар утсыг 911,000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б31-19-186 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх 36-37/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Г.М , Л.Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Г.М , Л.Э нарыг 6 настай Ш.Баттүшигийн “Айфоне-7” плас загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.М , Л.Э нар 2005 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн Н.Сүхбаатар /РД:УЛ05290157/-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр уг гэмт хэргийг үйлдсэн /хх 18, 53/ байх бөгөөд Н.Сүхбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэх үедээ ерөнхий ангийн 6.2 дугаар зүйл 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй байсан үндэслэлээр 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон /хх 106-107/ нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Г.М , Л.Э нарт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, өсвөр насны шүүгдэгч Л.Э д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Анхан шатны шүүх Л.Э д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэхдээ хорих ял эдлэх дэглэмийг орхигдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Г.М  “...оногдуулсан ялыг хойшлуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Өсвөр насны шүүгдэгч Г.М д оногдуулсан нэг жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэр орон болон асрах байгууллагаасаа дайждаг, чөлөө зөвшөөрөлгүй гадуур явдаг хувийн байдалд болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Г.М ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 977 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э д оногдуулсан 1 жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Г.М ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БАТСАЙХАН                    

ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ