Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1034

 

 

 

 

   2022         07         01                                    2022/ШЦТ/1034

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч М.Оюунбат,

Хохирогч Б.Б-, түүний өмгөөлөгч Ө.Учрал, М.Билгүтэй,

Шүүгдэгч О.М-, О.О-, тэдний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.М-, О.О- нарт холбогдох эрүүгийн 2017 2501 1304 дугаартай хэргийг шүүх 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00-0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх00000000, Т овогтой О-ын М-.

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1957 оны 9 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-00000000, Б овогтой О-ын О-.             

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч О.О-, О.М- нар нь бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Э-П” ХХК-тай Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 44 айлын орон сууцны 3180.5 м.кв талбайн хэмжээтэй барилгын ажлыг 245.027.500 төгрөгийн төлбөртэй хийж гүйцэтгүүлэхээр захиалан харилцан тохиролцож “Барилгын ажлын угсралтын гэрээг” байгуулж улмаар “Э-П” ХХК нь тухайн ажлыг хийж гүйцэтгэж орон сууцыг “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс” 66/2017 дугаартай актаар хүлээн авч О.О- нь дээрх ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 110.000.000 төгрөгийн төлбөрийг “Э-П” ХХК-д гүйцээн төлөх ёстой байсан боловч тухайн төлбөрийг төлөлгүй харин төлбөрийн 80.000.000 төгрөгт барилгын 6 дугаар давхарт байрлах 48.68 м.кв, талбайтай барилгын зураг дээрх сууц-3, 31.81 м.кв талбайтай сууц-4 гэсэн орон сууцуудыг нийлүүлэн нийт 80.41 м.кв 3 өрөө байр болгохоор тохиролцож 1 м.кв-ийн үнийг 1.400.000 төгрөгөөр тооцож нийт байрны үнийн дүн болох 112.547.000 төгрөгийн төлбөрт оруулан тооцохоор тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээг” Р.Саруултамиртай байгуулсан, мөн дээрх ажлын хөлсний 30.000.000 төгрөгийг “Э-П” ХХК-ийн захирал Г.Б- нь өөрийн ажилтан болох Г.Очирбатад өгөх ёстой байсныг О.М- нь дээрх мөнгийг байрны урьдчилгаа төлсөнд тооцож Г.Очирбатад тус байрны 7 давхарт байрлах 48.81 м.кв байрыг 1 м.кв-ийн үнийн дүнг 1.500.000 төгрөг байхаар тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” тус тус байгуулсан боловч тухайн байрыг гэрээ байгуулсны дагуу өгөлгүй өөр бусад хүмүүст худалдан борлуулсан нь ажлын гүйцэтгэлийн төлбөр 110.000.000 төгрөгийг анхнаасаа төлөх санаа зорилгогүйгээр дээрх гэрээнүүдээр халхавчлан бодит байдлыг нуух замаар баримт бичиг ашиглан бусдыг төөрөгдөлд оруулан “Э-П” ХХК-д 110.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М- мэдүүлэхдээ: “...2014 оны 9 дүгээр сарын 25, 26-ны өдрийн орчим барилгын ажил гүйцэтгэлийн гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу ажил гүйцэтгүүлээд тодорхой хэмжээний төлбөр төлөөд явж байсан. 2015 онд бас явагдаж байгаад үлдэгдэл төлбөртөө нэг өрөө, хоёр өрөөг нийлүүлнэ гэж бодож байсан боловч нийлүүлж чадаагүй. Зургийн компани зургийг зөвшөөрөөгүй. Тэгээд гэрээ хийчхээд дараа нь 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр барилгын ажил зогсоод 2016 онд ажил зогсоогоод хийгээгүй байдаг. Үлдэгдэл төлбөрт нь маргаан гарсан болохоор тэр байрыг өгөх шаардлагагүй гэж үзсэн. Яагаад гэвэл төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх учраас тэгж үндэслэж байгаа. Дараа нь энэ гэрээнүүдээр залилсан гэж яриад байгаа нь бусдаас нь эд хөрөнгө авсан юм шиг яриад байгаа нь үндэслэлгүй байна. Бид нар хуулийн этгээдтэй гэрээ байгуулж ажилласан. Хувь хүнтэй гэрээ байгуулж ажиллаагүй. Хуулийн этгээд хөрөнгө эзэмшиж, өмчилж болдог. Гэтэл хувь хүнээс мөнгө төгрөг авсан ч юм уу залилсан байдлаар прокурорын дүгнэлт гарсан байсан. Хувь хүн, хуулийн этгээд нь хуулийн талаараа ашиг орлого олох гэдгээрээ иргэний эрх зүйн этгээд байдаг. Гэтэл яллах дүгнэлт нь иргэн Г.Б-г хохироосон гээд байна. Иргэн Г.Б-тэй ямар нэгэн ажил гүйцэтгэх гэрээ, орон сууц захиалгын гэрээ хийгээгүй. Орон сууц захиалгын гэрээ хийсэн гээд байгаа боловч гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй. Өмнө нь болсон 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бил үү 19-ний өдөр билүү шүүх хурлаар орон сууц захиалгын гэрээг биелүүлэх боломжгүй болоод өгсөн авснаа буцаах гэтэл орон сууц захиалгын гэрээний дагуу авсан зүйл байхгүй болохоор  авсан зүйлээ буцаах боломжгүй. Дараа нь тэр гэрээг биелүүлэх боломжгүй болоод тухайн компанийн хүнтэй ярих гэхэд орон сууц захиалгын гэрээд анх цагдаа өгөхдөө 80.000.000 төгрөг өгсөн юм шиг гомдол гаргасан байсан. Тэгээд 80.000.000 төгрөг өгсөн юм шиг явж байснаа сүүлдээ хохирогч нь иргэн болсон. Уг нь компанитай гэрээ байгуулсан боловч нэг иргэн хүн хохирсон юм шиг эргэлзээтэй гээд гайхаад байна. Прокурорын яллах дүгнэлт өөрөө нөхцөл байдлыг ойлгоогүй гаргаж  ирсэн гэж үзэж байна. Сая улсны бүртгэлээс лавлагаа авсан нь иргэн хуулийн этгээдтэй харьцсан үндсэн дээр тэд нараас авсан ямар нэгэн юм байна уу гэж шалгаж үзэхийн тулд нотлох баримтыг гаргаж өгөхөд шүүх хүлээж авсангүй. Уг нь энэ өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс ашигтай нотлох баримт гэж байсан...” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О- мэдүүлэхдээ: “...Хүүтэйгээ адилхан хэлэх зүйлтэй байсан...” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б- мэдүүлэхдээ: “...Би 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр барилга угсралтын гэрээ байгуулаад шүүгдэгч манайхыг энэ гэрээний дагуу ажлаа хийгээгүй гэж яриад байх шиг байна. Энэ гэрээ нь бол барилгын карказ угсралт буюу ар бүтэц гэдэг барилгын нэг хэсэг ажил. Энэний дараа өрлөг, засаг чимэглэл гэх мэт барилгын ажлыг 2 хэсэгт хувааж хийхээр тохирсон байгаа юм. Дараа нь хийх ажил надад хамаагүй. О.М-, О.О- нар захиалагчтай карказ угсралтын ажил буюу 7 давхар карказ угсралтын ажлыг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан. Хугацаанаас өмнө 2 сарын дараа хойшлоод 2015 оны 7 дугаар сард яг дуусгасан. 2015 оны 7 сардаа дуусгасан учир үлдэгдэл төлбөрөө нэхээд яваад байсан. Гэтэл энэ О.М-, О.О- гэх хоёр хүн үлдэгдэл төлбөрөө зөвшөөрсөн. Зөвшөөрсний үндсэн дээр үлдэгдэл төлбөрөө 2015 оны 11 сарын 16-ны өдөр зээлийн-15 гэсэн орон сууц захиалгын гэрээг надтай, манай эхнэр,  О.М-, О.О- нар байсан. Бид дөрөв хамтдаа сууж байгаад энэ гэрээг үлдэгдэл төлбөр буюу 119.000.000 төгрөгтөө авахаар гэрээ хийсэн. Энэ гэрээг нотариатын байгууллага гэрчилсэн байдаг. Нотариатын байгууллагыг би өөрийн гэсэн эрх хэмжээтэй ажилладаг гэж үзээд байна. Хэн нэгний ятгалтад ороод энийг батлаад өгчих байгууллага биш гэж үзээд байна. Энэ ажил дууссаны үндсэн дээр  80.41 метр.кв орон сууцны барилгыг О.М-, О.О- хоёр хүн өгнө гэж гэрээ хийснийг нотлогдсон гэж үзээд байна. Тэр барилгын ажлыг хольж хутгаж ярьж байна. Би албаар тэгж байна гэж ойлгоод байна. Карказ угсралтын ажлын гэрээ дээр байж байхад өрлөг өрөөгүй, сан цахилгаан хийгээгүй гэж ярьж байна. Энэ нь албаар шүүх дээр худал мэдүүлэг өгч байна гэж үзэж байна. Би 5, 6 жил хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаа хохироод явж байна. 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 6.000.000 төгрөгийг О.М-, О.О- нараас авсан. Бэлнээр өгсөн...” гэв.

 

        Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас Б.Б-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-7-8, 22, 2хх-55, 85, 129/, О.М-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1хх-29/, гэрч Р.Саруултамирын өгсөн мэдүүлэг /1хх-9/, Р.Саруултамирын хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-17, 2хх-16, 54/, гэрч Г.Очирбатын өгсөн мэдүүлэг /1хх-19, 156/, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ /1хх-5-6/, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /1хх-182-184/, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн барилга угсралтын гэрээний хавсралт /1хх-126/, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ /1хх-127-131/, Б.Б-гийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлсөн гэх О.М-ээс гаргаж өгсөн хүснэгтэн баримт /1хх-165/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 3 дугаар сарын 6-ны өдрийн 8/328 дугаартай албан бичиг /1хх-175/, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаартай үйлчилгээтэй орон сууцны барилгын эскиз зураг /2хх-63-66/, гэрч Б.Золзаяагийн өгсөн мэдүүлэг /2хх-91-92/, 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ /2хх-96-97/, гэрч Б.Төгсбаярын өгсөн мэдүүлэг /2хх-126/, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, байрны гэрчилгээ /2хх-131-134/, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ /1хх-1-6/, /1хх-37/, /2хх-31-35/, гэрч Б.Золзаяагийн өгсөн мэдүүлэг /1хх-91-92/, Баянзүрх дүүргийн улсын комиссын акт /3хх-83-97/, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, байрны гэрчилгээ /2хх-131-136/, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт Р.Саруултамирын гаргасан өргөдөл /1хх-4/, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ /1хх-5/, Р.Саруултамирыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол /1хх-16/, О.О-ийн өгсөн мэдүүлэг /1хх-20/, О.М-ийн сэжигтнээр мэдүүлэг /1хх-29/, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн барилга угсралтын гэрээний ерөнхий зүйл, гүйцэтгэгчийн эрх, үүрэг /1хх-122/, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ /1хх-127/, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн барилга угсралтын гэрээний бусад зүйл, гэрээ байгуулсан /1хх-135/, эрүүгийн хэргийг прокурорт шилжүүлэх тухай тогтоол /1хх-149-150/, гэрч Б.Б-гөөс дахин авсан мэдүүлэг /1хх-172/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /1хх-182/, хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /2хх-4/, прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай Баянзүрх дүүргийн прокурорын тогтоол /2хх-7/, О.М-ийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг /2хх-30/, Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан тоот /2хх-57/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /2хх-59/, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаартай үйлчилгээтэй орон сууцны барилгын эскиз зураг /2хх-63/, О.М-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх-82/, Б.Б-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх-85/, Р.Саруултамирын хохирогчоор өгсөн мэдүүлэг /2хх-124/, Б.Б-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх-129/, Б.Б-г хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол /2хх-150/, Барилгын зураг төслийн “Ди Эл Ти” ХХК-н албан бичгийн хуулбар /2хх-203/, Баянзүрх дүүргийн прокурорын газарт О.М-ийн гаргасан гомдол /3хх-29/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч О.О-, О.М- нар нь бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Э-П” ХХК-тай Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 44 айлын орон сууцны 3180.5 м.кв талбайн хэмжээтэй барилгын ажлыг 245.027.500 төгрөгийн төлбөртэй хийж гүйцэтгүүлэхээр захиалан харилцан тохиролцож “Барилгын ажлын угсралтын гэрээг” байгуулж улмаар “Э-П” ХХК нь тухайн ажлыг хийж гүйцэтгэж орон сууцыг “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс” 66/2017 дугаартай актаар хүлээн авч О.О- нь дээрх ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 110.000.000 төгрөгийн төлбөрийг “Э-П” ХХК-д гүйцээн төлөх ёстой байсан боловч тухайн төлбөрийг төлөлгүй харин төлбөрийн 80.000.000 төгрөгт барилгын 6 дугаар давхарт байрлах 48.68 м.кв, талбайтай барилгын зураг дээрх сууц-3, 31.81 м.кв талбайтай сууц-4 гэсэн орон сууцуудыг нийлүүлэн нийт 80.41 м.кв 3 өрөө байр болгохоор тохиролцож 1 м.кв-ийн үнийг 1.400.000 төгрөгөөр тооцож нийт байрны үнийн дүн болох 112.547.000 төгрөгийн төлбөрт оруулан тооцохоор тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээг” Р.Саруултамиртай байгуулсан, мөн дээрх ажлын хөлсний 30.000.000 төгрөгийг “Э-П” ХХК-ийн захирал Г.Б- нь өөрийн ажилтан болох Г.Очирбатад өгөх ёстой байсныг О.М- нь дээрх мөнгийг байрны урьдчилгаа төлсөнд тооцож Г.Очирбатад тус байрны 7 давхарт байрлах 48.81 м.кв байрыг 1 м.кв-ийн үнийн дүнг 1.500.000 төгрөг байхаар тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” тус тус байгуулсан боловч тухайн байрыг гэрээ байгуулсны дагуу өгөлгүй өөр бусад хүмүүст худалдан борлуулсан нь ажлын гүйцэтгэлийн төлбөр 110.000.000 төгрөгийг анхнаасаа төлөх санаа зорилгогүйгээр дээрх гэрээнүүдээр халхавчлан бодит байдлыг нуух замаар баримт бичиг ашиглан бусдыг төөрөгдөлд оруулан “Э-П” ХХК-д 110.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн өгсөн: ...”Би “Э-П” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд манай компани нь барилга угсралтын чиглэлээр 2006 оноос хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. 2015 оны 9 дүгээр сард би О.О- болон түүний хүү О.М-тэй барилга угсралтын гэрээ байгуулж захиалгын дагуу манай компани Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3180.5 м.кв орон сууцны барилгын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр захиалагч тал болох О.О-, О.М- нар болон улсын комисст хүлээлгэн өгсөн. Манай компанийн хувьд уг ажлыг 247.027.500 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн ба О.О-, О.М- нар 110.000.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд мөнгөө нэхэхэд О.О-, О.М- нар нь “баригдаж байгаа барилгыг ашиглалтад орсны дараа үлдэгдэл төлбөртөө 3 өрөө орон сууц өгье” гэж хэлсэн. Мөн тухайн барилгад батлагдсан зургаар 3 өрөө орон сууц байгаагүй тул 1 болон 2 өрөө орон сууцны метр квадратыг нийлүүлээд 3 өрөө гэж тооцож гэрээ байгуулсан. Орон сууцны гэрээг байгуулахдаа О.О-, О.М- болон манай эхнэр Р.Саруултамир бид дөрөв ярилцаж байгаад О.М-, Р.Саруултамир нар байгуулсан. Ингээд уг орон сууцны барилга ашиглалтад орж манай эхнэр Р.Саруултамир бид хоёр захиалсан байрандаа орох гэхэд О.О-, О.М- нар өөр иргэдийг оруулсан байсан ба тухайн иргэдээс учрыг нь асуухад “бид нар худалдаж авсан” гэж хэлсэн тул цагдаагийн байгууллагад хандсан...Г.Очирбат нь 2014-2018 оны хооронд манай компанид мужааны багийн бригадын даргаар ажиллаж байсан. Манай компани нь 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг хүртэл хугацаанд О.О-, О.М- нарын захиалгын дагуу Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд Г.Очирбат өөрийн бригадын 12-15 хүний хамт ажиллаж ажлын хөлсний үлдэгдэл болох 30.000.000 төгрөгөө авч чадаагүй. Ингээд уг 30.000.000 төгрөгийг нь О.О-, О.М- нар байрны урьдчилгаанд өгснөөр тооцож Г.Очирбаттай орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. Тэгтэл мөн байр ашиглалтад орсны дараагаар О.О-, О.М- нар Г.Очирбатад өгөх байраа өгөөгүй тул цагдаад өргөдөл гаргасан ба Г.Очирбатад захиалсан байрыг нь өгөх талаар ямар ч идэвхтэй үйлдэл хийхгүй байсан тул би Г.Очирбатад 30.000.000 төгрөгийг нь төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /2хх-239-240/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Саруултөгсийн өгсөн: “...Р.Саруултамир миний төрсөн дүү бөгөөд одоогийн байдлаар түр томилолтоор гадаад явсан. Хүргэн Б.Б- нь барилга угсралтын компанитай. Р.Саруултамир нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол 35 дугаар байранд иргэн О.О-ийг төлөөлж Отгонбаяр овогтой М-ийн бариулж байгаа орон сууцны барилгад 80.41 м.кв 3 өрөө байргыг 6 давхарт захиалаад 80.000.000 төгрөгийг өгсөн юм. Тухайн үедээ манай ах дүү нар нийлж худалдаж авна гэж тохироод мөнгөө хувааж өгсөн байсан. Мөнгө өгөх үед тухайн байр 4 давхартаа баригдаад явж байсан болохоор захиалгаар бариулах гэрээг манай дүү Р.Саруултамир хийгээд нотариатаар батлуулсан байсан юм. Гэрээнд заагдсанаар бол байр маань 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баригдаж дуусаад бидэнд хүлээлгэж өгөх байсан боловч өдийг хүртэл байраа авч чадахгүй мөнгөө ч авч чадахгүй болчхоод явж байна. О.М-тэй холбогдоод “байраа авъя” гээд шаардахаар би өөрөө Р.Саруултамиртай холбогдоод учраа олно гээд тасалчихдаг...Уг байранд орох ёстой бага дүү маань одоо байр түрээслээд явж байдаг. Гэтэл бидний захиалсан байранд өөр айл орчихсон байж байгаа. Барилга оны буюу 2016 оны 9 дүгээр сард ашиглалтад ороод улсын комисс хүлээгээд авчихсан. Айлууд нь байрандаа орчихсон байж байгаа болохоор бид нар О.М-эд залилууллаа гэж үзээд цагдаад гомдол гаргахаар болсон юм.” гэх мэдүүлэг /1хх-9, 21/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Очирбатын өгсөн: “...Миний бие “Э-П” ХХК-тай 2014 оноос хойш мужаанаар хамтран ажиллаж байгаа. Уг ажилд би өөрийн бригадын 10 хүнийг ажиллуулсан бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 30.000.000 төгрөгийг “Э-П” ХХК-ийн захирал Б.Б-гөөс авах ёстой байсан юм...2017 оны 11 сард захиалагч О.М-, Б.Б- бид гурав уулзаж ажлын хөлсний төлбөрийн талаар ярихад О.М- нь Б.Б- бид хоёрт хандан “Очирбатын ажлын хөлс 30.000.000 төгрөгийн оронд би байр өгье, 1м.кв-ийг нь 1.500.000 төгрөгөөр бодож өгье” гэхээр нь Б.Б- захирал бид хоёр хоорондоо ярилцаж байгаад зөвшөөрсөн юм...Гэтэл 2017 оны 2 дугаар сард байр ашиглалтад орсон бөгөөд О.М- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй миний захиалсан байранд өөр хүн оруулаад намайг “байраа авъя” гэхээр “чи ямар миний хамаатан биш, би чамд 1.500.000 төгрөгөөр хямдхан өгнө гэж юу байдаг юм” гээд халгаадаггүй бөгөөд огт утсаа авахаа болиод уулзаж чадахгүй болсон...Би 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө оныг нь андуураад хэлчихсэн байна. О.М-тэй 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байрны гэрээ хийсэн.” гэх мэдүүлэг /1хх-19, 156/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Золзаяагийн өгсөн: “...2015 оны 5 дугаар сард О.М- гэх хүн манай захиралтай уулзаж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж эхэлж байгаа 35 дугаартай, 44 айлын орон сууцанд багш нарын хөнгөлөлттэй үнээр хамруулна гэсэн санал тавьсан байсан. Үүний дагуу би 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр тус компанийн захирал О.М- болон түүний ээж О.О- нартай очиж уулзаж мэдээлэл авч, тухайн өдрөө орон захиалгын гэрээг байгуулж, гэрээнд заасны дагуу О.О-ийн эзэмшлийн “Голомт” банкин дахь 1509228513 тоот дансанд байрны урьдчилгаа болох 10.36 хувь буюу 7.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш мөн гэрээнд заасны дагуу төлбөрөө бүрэн төлсөн ба 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар өөрийн захиалсан 35 дугаар байрны 36 тоотод орсон...Би 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр О.М- болон О.О- нартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан ба 6 давхарт байрлах 48.14 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалсан...Намайг анх 35 дугаар байрны 36 тоотод орж байх үед О.М- манай байрыг өөр хэн нэгэн хүнд өгөхөөр гэрээ хийж байсан гэдгийг сонсож байсан ба би түрүүлж гэрээ байгуулсан.” гэх мэдүүлэг /2хх-91-92/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Төгсбаярын өгсөн: “...Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны 34 тоот орон сууц нь манай аав Э.Баярын нэр дээр бүртгэлтэй байдаг.”/2хх-126/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.М-ийн сэжигтнээр өгсөн “...”Э-П” ХХК-нд 110.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй нь үнэн. Үүнээс 30.000 төгрөгийг нь Г.Очирбат гэх хүн өөрийн хийсэн ажлын хөлсөндөө авах ёстой байсан юм. ” гэх мэдүүлэг /1хх-29/,

 

2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ /1хх-5-6/,

2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /1хх-120-121/,

Барилга ажил угсралтын 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн барилга угсралтын гэрээний хавсралт /1хх-122-126, 132-136/,

Орон сууц захиалгын гэрээ 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц   захиалгын гэрээ /1хх-127-131/,

Б.Б-гийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлсөн гэх О.М-ээс гаргаж өгсөн хүснэгтэн баримт /1хх-165/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 8/328 дугаартай албан бичиг /1хх-175/,

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаартай үйлчилгээтэй орон сууцны барилгын эскиз зураг /2хх-63-66/,

2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ /2хх-96-97/0-0117/,

2017 оны 01 дүгээр сарын 27-н өдрийн орон сууц захиалгын гэрээ, байрны гэрчилгээ /2хх-131-134 /,

2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 8/15 дугаартай албан бичиг /Зхх-ийн 89-95/,

Шүүгдэгч О.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-33/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О-, О.М-ийн нарын зүгээс: “...Залилах гэмт хэргийг үйлдээгүй. ”...шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн зүгээс: “...Гэрээ гэдэг нь агуулгын хувьд нөхцөлөөрөө тохирсон байх ёстой. Иймд тухайн метр квадратыг өөрчлөөд энэ дээр нь дэмжлэг үзүүлж, хамтран тохиролцож байгаа хэд хэдэн үйлдлийг нэг оролцогч эргэлзэж байгаа дотоод харилцааг нэгтгэсэн үйлдэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Хэрэв гэрээгээр халхавчилсан гэж үзэх юм бол анхнаасаа 2014 оны гэрээг байгуулахдаа тухайн мөнгийг өгөхгүй гэх зорилго нь дээр харин 110.000.000 төгрөгийн үлдэгдлийг захиалагч тал дансаар өгч байсан гэх нөхцөл байдлууд тодорхой харуулдаг. Залилан мэхлэх гэмт хэргийг гэрээ, иргэний гэрээгээр халхавчилсан бол ямар нэг байдлаар мөнгөө өгдөггүй. Ажил гүйцэтгэх гэрээг улсын комисс хүлээж авсан. Гэрээний гүйцэтгэлтэй холбоотой маргаан гарсан. Аль нэг тал нь ажлын гүйцэтгэл, ажлын чанар, ажлын тоо ширхэгтэй холбоотой маргаан гарахыг гэрээний маргаан гэдэг. Тухайн маргаан ч гарсан. Хэрэв залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн тохиолдолд тухайн 110.000.000 төгрөгөөс анхны 245.027.500 төгрөгөөс шүүгдэгч нар ямар нэгэн биет байдлаар өөрөө мэдэж захиран зарцуулах эрх нь нээгдэж шилжүүлж авсан байхыг бид нар залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэх юм. Харин өнөөдөр нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн агуулгаас үзэх юм бол ажил гүйцэтгэх гэрээ хийгээд захиалагч үгүй гэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний маргааныг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Гэмт хэргийн шинжгүй учир цагаатгаж үү...” гэх тайлбаруудыг гарган мэтгэлцэх боловч дээр шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтууд шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

 

Учир нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн өгсөн: “...2015 оны 9 дүгээр сард би О.О- болон түүний хүү О.М-тэй барилга угсралтын гэрээ байгуулж захиалгын дагуу манай компани Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3180.5 м.кв орон сууцны барилгын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр захиалагч тал болох О.О-, О.М- нар болон улсын комисст хүлээлгэн өгсөн. Манай компанийн хувьд уг ажлыг 247.027.500 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн ба О.О-, О.М- нар 110.000.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд мөнгөө нэхэхэд О.О-, О.М- нар нь “баригдаж байгаа барилгыг ашиглалтад орсны дараа үлдэгдэл төлбөртөө 3 өрөө орон сууц өгье” гэж хэлсэн. Мөн тухайн барилгад батлагдсан зургаар 3 өрөө орон сууц байгаагүй тул 1 болон 2 өрөө орон сууцны метр квадратыг нийлүүлээд 3 өрөө гэж тооцож гэрээ байгуулсан. Орон сууцны гэрээг байгуулахдаа О.О-, О.М- болон манай эхнэр Р.Саруултамир бид дөрөв ярилцаж байгаад О.М-, Р.Саруултамир нар байгуулсан. Ингээд уг орон сууцны барилга ашиглалтад орж манай эхнэр Р.Саруултамир бид хоёр захиалсан байрандаа орох гэхэд О.О-, О.М- нар өөр иргэдийг оруулсан байсан ба тухайн иргэдээс учрыг нь асуухад “бид нар худалдаж авсан” гэж хэлсэн тул цагдаагийн байгууллагад хандсан...Г.Очирбат нь 2014-2018 оны хооронд манай компанид мужааны багийн бригадын даргаар ажиллаж байсан. Манай компани нь 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг хүртэл хугацаанд О.О-, О.М- нарын захиалгын дагуу Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд Г.Очирбат өөрийн бригадын 12-15 хүний хамт ажиллаж ажлын хөлсний үлдэгдэл болох 30.000.000 төгрөгөө авч чадаагүй. Ингээд уг 30.000.000 төгрөгийг нь О.О-, О.М- нар байрны урьдчилгаанд өгснөөр тооцож Г.Очирбаттай орон сууцны захиалгын гэрээг байгуулсан.” гэх мэдүүлэг /2хх-239-240/, ....гэрч Р.Саруултөгсийн өгсөн: “...Р.Саруултамир нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол 35 дугаар байранд иргэн О.О-ийг төлөөлж Отгонбаяр овогтой М-ийн бариулж байгаа орон сууцны барилгад 80.41 м.кв 3 өрөө байргыг 6 давхарт захиалаад 80.000.000 төгрөгийг өгсөн юм. Тухайн үедээ манай ах дүү нар нийлж худалдаж авна гэж тохироод мөнгөө хувааж өгсөн байсан. Мөнгө өгөх үед тухайн байр 4 давхартаа баригдаад явж байсан болохоор захиалгаар бариулах гэрээг манай дүү Р.Саруултамир хийгээд нотариатаар батлуулсан байсан юм. Гэрээнд заагдсанаар бол байр маань 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баригдаж дуусаад бидэнд хүлээлгэж өгөх байсан боловч өдийг хүртэл байраа авч чадахгүй мөнгөө ч авч чадахгүй болчхоод явж байна. О.М-тэй холбогдоод “байраа авъя” гээд шаардахаар би өөрөө Р.Саруултамиртай холбогдоод учраа олно гээд тасалчихдаг...Уг байранд орох ёстой бага дүү маань одоо байр түрээслээд явж байдаг. Гэтэл бидний захиалсан байранд өөр айл орчихсон байж байгаа. Барилга оны буюу 2016 оны 9 дүгээр сард ашиглалтад ороод улсын комисс хүлээгээд авчихсан. Айлууд нь байрандаа орчихсон байж байгаа болохоор бид нар О.М-эд залилууллаа гэж үзээд цагдаад гомдол гаргахаар болсон юм.” гэх мэдүүлэг /1хх-9/, ....гэрч Г.Очирбатын өгсөн: “...Уг ажилд би өөрийн бригадын 10 хүнийг ажиллуулсан бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 30.000.000 төгрөгийг “Э-П” ХХК-ийн захирал Б.Б-гөөс авах ёстой байсан юм...2017 оны 11 сард захиалагч О.М-, Б.Б- бид гурав уулзаж ажлын хөлсний төлбөрийн талаар ярихад О.М- нь Б.Б- бид хоёрт хандан “Очирбатын ажлын хөлс 30.000.000 төгрөгийн оронд би байр өгье, 1м.кв-ийг нь 1.500.000 төгрөгөөр бодож өгье” гэхээр нь Б.Б- захирал бид хоёр хоорондоо ярилцаж байгаад зөвшөөрсөн юм...Гэтэл 2017 оны 2 дугаар сард байр ашиглалтад орсон бөгөөд О.М- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй миний захиалсан байранд өөр хүн оруулаад намайг “байраа авъя” гэхээр “чи ямар миний хамаатан биш, би чамд 1.500.000 төгрөгөөр хямдхан өгнө гэж юу байдаг юм” гээд халгаадаггүй бөгөөд огт утсаа авахаа болиод уулзаж чадахгүй болсон...Би 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө оныг нь андуураад хэлчихсэн байна. О.М-тэй 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байрны гэрээ хийсэн.” гэх мэдүүлэг /1хх-19, 156/, ....гэрч Б.Золзаяагийн өгсөн: “...2015 оны 5 дугаар сард О.М- гэх хүн манай захиралтай уулзаж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж эхэлж байгаа 35 дугаартай, 44 айлын орон сууцанд багш нарын хөнгөлөлттэй үнээр хамруулна гэсэн санал тавьсан байсан. Үүний дагуу би 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр тус компанийн захирал О.М- болон түүний ээж О.О- нартай очиж уулзаж мэдээлэл авч, тухайн өдрөө орон захиалгын гэрээг байгуулж, гэрээнд заасны дагуу О.О-ийн эзэмшлийн “Голомт” банкин дахь 1509228513 тоот дансанд байрны урьдчилгаа болох 10.36 хувь буюу 7.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш мөн гэрээнд заасны дагуу төлбөрөө бүрэн төлсөн ба 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар өөрийн захиалсан 35 дугаар байрны 36 тоотод орсон...Би 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр О.М- болон О.О- нартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан ба 6 давхарт байрлах 48.14 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалсан...Намайг анх 35 дугаар байрны 36 тоотод орж байх үед О.М- манай байрыг өөр хэн нэгэн хүнд өгөхөөр гэрээ хийж байсан гэдгийг сонсож байсан ба би түрүүлж гэрээ байгуулсан.” гэх мэдүүлэг /2хх-91-92/,…гэрч Б.Төгсбаярын өгсөн: “...Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны 34 тоот орон сууц нь манай аав Э.Баярын нэр дээр бүртгэлтэй байдаг.”/2хх-126/, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ /1хх-5-6/, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /1хх-182-184/, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн барилга угсралтын гэрээний хавсралт /1хх-126/, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц   захиалгын гэрээ /1хх-127-131/, Б.Б-гийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлсөн гэх О.М-ээс гаргаж өгсөн хүснэгтэн баримт /1хх-165/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 8/328 дугаартай албан бичиг /1хх-175/, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаартай үйлчилгээтэй орон сууцны барилгын эскиз зураг /2хх-63-66/, 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ /2хх-96-97/0-0117/, 2017 оны 01 дүгээр сарын 27-н өдрийн орон сууц захиалгын гэрээ, байрны гэрчилгээ /2хх-131-134 /, 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 8/15 дугаартай албан бичиг /Зхх-ийн 89-95/ зэргээр шүүгдэгч О.О-, О.М- нар нь бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Э-П” ХХК-тай Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 44 айлын орон сууцны 3180.5 м.кв талбайн хэмжээтэй барилгын ажпыг 245.027.500 төгрөгийн төлбөртэй хийж гүйцэтгүүлэхээр захиалан харилцан тохиролцож “Барилгын ажлын угсралтын гэрээг” байгуулж улмаар “Э-П” ХХК нь тухайн ажлыг хийж гүйцэтгэж орон сууцыг “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс” 66/2017 дугаартай актаар хүлээн авч О.О- нь дээрх ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 110.000.000 төгрөгийн төлбөрийг “Э-П” ХХК-д гүйцээн төлөх ёстой байсан боловч тухайн төлбөрийг төлөлгүй харин төлбөрийн 80.000.000 төгрөгт барилгын 6 дугаар давхарт байрлах 48.68 м.кв, талбайтай барилгын зураг дээрх сууц-3, 31.81 м.кв талбайтай сууц-4 гэсэн орон сууцнуудыг нийлүүлэн нийт 80.41 м.кв 3 өрөө байр болгохоор тохиролцож 1 м.кв-ийн үнийг 1.400.000 төгрөгөөр тооцож нийт байрны үнийн дүн болох 112.547.000 төгрөгийн төлбөрт оруулан тооцохоор тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээг” Р.Саруултамиртай байгуулсан, мөн дээрх ажлын хөлсний 30.000.000 төгрөгийг “Э-П” ХХК-ийн захирал Г.Б- нь өөрийн ажилтан болох Г.Очирбатад өгөх ёстой байсныг О.М- нь дээрх мөнгийг байрны урьдчилгаа төлсөнд тооцож Г.Очирбатад тус байрны 7 давхарт байрлах 48.81 м.кв байрыг 1 м.кв-ийн үнийн дүнг 1.500.000 төгрөг байхаар тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” тус тус байгуулсан боловч тухайн байрыг гэрээ байгуулсны дагуу өгөлгүй өөр бусад хүмүүст худалдан борлуулсан нь ажлын гүйцэтгэлийн төлбөр 110.000.000 төгрөгийг анхнаасаа төлөх санаа зорилгогүйгээр дээрх гэрээнүүдээр халхавчлан бодит байдлыг нуух замаар баримт бичиг ашиглан бусдыг төөрөгдөлд оруулан “Э-П” ХХК-д 110.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилахдаа хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

 

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж хохирол учруулсан гэдэгт тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсаныг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж хуульчилсан. Шүүгдэгч нарын гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

         Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.О-, О.М- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

         Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч О.О-, О.М- нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж хуульчилжээ.

 

Иймд шүүгдэгч О.О-, О.М- нар нь 6.000.000 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нараас 104.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.О-, О.М- нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч О.О-, О.М- нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял шийтгэлийг оногдуулахаар тогтов.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч О.О-, О.М- нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн орон сууц барилгын 14 хуудас зэргийг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  О.О-, О.М- нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Т овогтой О-ын М-, Б овогтой О-ын О- нар нь бүлэглэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт шүүгдэгч О.М-эд 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.О-т 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-эд 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.О-т 3 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.О-, О.М- нараас 104.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн орон сууц барилгын 14 хуудас зэргийг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.О-, О.М- нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.О-, О.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.О-, О.М- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС