Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 781

105/2019/0843/Э

2019           8              1                                             2019/ДШМ/781                                               

Б.Б холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цэрэнжамц,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 920 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ганбулганы бичсэн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 98 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Б холбогдох эрүүгийн 1906019800983 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Б-ийн Б , тоотод оршин суух бүртгэлтэй, /РД............/;

1. 1976 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 А-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

2. Барилгын цэргийн тусгай шүүхийн 1982 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 70 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 Б, 174 А, 200 А-д тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

3. Барилгын цэргийн тусгай шүүхийн 1983 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 Б, 153 А-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

4. Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1988 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 114 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 9 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

5. Төв аймгийн шүүхийн 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 267 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

6. Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 554 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

7. Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 503 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

8. Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 347 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 9 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

9. Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

10. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хорих ял шийтгүүлсэн,

11. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 925 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

Б.Б  нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Харуул Алтай хотхоны 106 байрны 43 тоотод 9 настай А.Очбадрах, 3 настай А.Эрхсаран нарыг гэртээ байхад нь хаалгыг нь тогшин “паспорт авах гэсэн юм, хайж ол” гэж хуурч мэхлэн хууль бусаар нэвтрэн орж, нууцаар их гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний монетон бөгж, монетон гинж, “Дамино” брэндийн эмэгтэй хүний бугуйн цаг, “Сваровский” брэндийн эмэгтэй хүний ээмэг, бөгж, гинж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,917,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б аас 1,697,000 төгрөг гаргуулж хохирогч Х.Анхбаяр /ЧВ86071158/-т олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ганбулган бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Б.Б  нь урьд 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 925 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 413 дугаартай захирамжаар хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 11 хоногийн хугацаагаар хяналт тогтоосон. Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр буюу хорих хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үйлдсэн 1 жил 11 сар 11 хоногийн хяналт тогтоосон хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн байгаа болох нь тогтоогдож байна.

Харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцэж 920 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэр үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн, мөн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 920 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүгдэгч Б.Б ын гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага оногдуулах асуудлыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурорын Г.Цэрэнжамц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б  нь 1 жил 11 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсанаас хойш 9 сар 28 хоногийн дараа дахин гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шүүхээс түүнд 2 жилийн хорих ял оногдуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан. 2 жилийн хорих ял дээр өмнөх эдлээгүй ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байсан.

Иймд прокурор Б.Ганбулганы бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 920 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б  нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 925 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 11 жилийн хорих ял оногдуулсан болох нь тус шийтгэх тогтоолоор /хх 80-83/ нотлогдож байна.

Гэтэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 925 дугаартай шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхээс зохих өөрчлөлтүүд орж байсан тухай болон 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 413 дугаартай захирамжаар хугацаанаас өмнө суллагдсан...” гэсэн лавлагаа  /хх 45/  хэрэгт бэхжүүлэгдсэн нь өөрөөр ба 190601980 дугаартай эрүүгийн хэрэгт тус шийтгэх тогтоолд өөрслөлт оруулсан ба суллагдсан гэх аливаа шийдвэрүүд байхгүй байна.

Шүүгдэгч Б.Б ын гэм буруутайд тооцогдоод буй энэхүү хэргийн ял дээр нэмж нэгтгэгдэх, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоох нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул анхан шатны шийтгэх тогтоолд бичсэн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн, мөн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн...” гэсэн прокурорын эсэргүүцлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Б.Б ын 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 925 дугаартай шийтгэх тогтоолоор эдэлсэн ял, үлдсэн ялын тооцоог шүүхийн шатанд хэлэлцээгүй орхигдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Энэ үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй бөгөөд дээр дурдсан Б.Б ын эдэлбэл зохих ялын хэмжээг нотлох, нотлох баримтуудыг прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан “....Прокурор ...шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно...” гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтаар гарган өгч, хэлэлцүүлэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнээд,  шийтгэх тогтоол болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 920 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Ганбулганы бичсэн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 98 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Б.Б холбогдох хэргийг шүүхийн дахин хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Б.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                   Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Д.ОЧМАНДАХ