Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1073

 

 

 

2022          07          06                                    2022/ШЦТ/1073 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Х.Эрдэнэтуяа

Шүүгдэгч Ш.М-, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Ш-ын М-д холбогдох эрүүгийн 2206 00000 1699  дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Холбоо толгойн 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй,

        2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 812 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215.3 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасч 3 жил 6 сарын хорих ялаар,

        2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 326 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

        2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 1110 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар:хх-00000000/ Б овгийн Ш-ын М-

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Ш.М- нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Намар зочид буудлын замын эсрэг талын зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан М.М-ийг Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн толийг шүргэлээ гэж уурлан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь баруун ухархайн ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.М- мэдүүлэхдээ:”...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй. Хохирлоо төлөх гээд мөнгөө бэлнээр нь аваад ирсэн байгаа...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.М-ийн өгсөн мэдүүлэг /хх-8-9/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Дунгаамаагийн гаргасан 6240 дугаартай дугаартай дүгнэлт /хх-22-23/, гэрч М.Нямсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-11/, шүүгдэгч Ш.М-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30/, Ш.М-ы хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-31-49/, шүүгдэгч Ш.М-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ш.М- нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Намар зочид буудлын замын эсрэг талын зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан М.М-ийг Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн толийг шүргэлээ гэж уурлан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь баруун ухархайн ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.М-ийн "... Би 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр найз Амартүвшинтэй хамт Намар зочид буудалд орж архи уусан. 19 цагийн үед би согтчихсон байсан учраас эхнэртэйгээ хамт харихаар болсон. Эхнэрийн машин “Авто сервис” нэртэй байшингийн харалдаа зам дагуу зогсож байхаар нь зам хөндлөн гараад очиж байхдаа зам дагуу зогссон байсан үл таних хүний машиныг гуйвж явж байгаад налчихсан. Тэгтэл тэр машины жолооч бууж ирээд надтай маргалдаж эхэлсэн ба би тухайн үед согтуу байсан болохоор ямар царай зүстэй болон юу гэж хэлж ярьж байсныг санахгүй байна. Нэг мэдэхэд газар уначихсан хамраас цус гарсан би газраас босож байсан. Тухайн үед би хамраараа амьсгалж чадахгүй байсан ба эмнэлэгт үзүүлэхэд хугарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-8-9/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Нямсүрэнгийн өгсөн: Миний машины хойно цэнхэр өнгийн Приус-20 маркийн автомашин ухарч байсан ба манай нөхөр хажуугаар нь явж байхдаа тухайн машиныг биеэрээ налчихсан чинь тэр машины дотор байсан жолооч нь манай нөхөртэй хэрэлдээд эхэлсэн. Тэгэхээр нь би нөхөртөө суугаач ээ гэж хэлээд байж байтал тэр машиных нь жолооч бууж ирээд маргалдаж байснаа хоорондоо хэрэлдээд эхэлсэн ба би буугаад очтол манай нөхөр тэр залуутай маргалдаад болихгүй байсан. Охин уйлаад байхаар нь би цонхоороо охиноо саатуулж байгаад эргээд хартал нөхөр газраас босож байхыг нь харсан. Нөхөр босож ирээд нөгөө залуу руу чи яаж байгаа юм бэ гээд маргалдаад байсан ба би салфетка өгч цусыг нь арчаад байж байтал нөгөө залуу явчихсан. Тэр үед манай нөхөр хамраараа амьсгалж чадахгүй байна гэхээр нь цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-11/

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Дунгаамаагийн гаргасан 6240 дугаартай:

 

1.М.М-ийн биед баруун ухархайн ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

           2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

           3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-22-23/  

 

Шүүгдэгч Ш.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "... Би машинтайгаа зүгээр л ухарч байхад миний толийг мөргөсөн бөгөөд би түүнийг эндээс холдооч гэж хэлэхэд маргалдаж эхэлсэн. Тухайн үед уур бухимдал хүрчихсэн байсан болохоор түүний хамрыг цохиж гэмтээсэн. Би гаргасан үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-30/

 

Шүүгдэгч Ш.М- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-41/ зэрэг болно.

 

 Шүүх дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Ш.М- нь хохирогч М.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Ш.М- нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Намар зочид буудлын замын эсрэг талын зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан М.М-ийг Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн толийг шүргэлээ гэж уурлан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь баруун ухархайн ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан ба хохирогч М.М-э нь гэм хорын хохирол 544.300 төгрөг нэхэмжилсэн байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ш.М-аас 544.300 төгрөгийг гаргуулж хохирогч М.М-эд олгохоор шийдвэрлэв.

 

Мөн хохирогч М.М-э нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд гарсан зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.М-ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

  Шүүгдэгч Ш.М- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овгийн Ш-ын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.М-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.М- нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ш.М-аас 544.300 төгрөгийг гаргуулж хохирогч М.М-эд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.М-э нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ш.М- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.          

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ш.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ш.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                              Э.ЧИНГИС