| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0219/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/230 |
| Огноо | 2022-09-05 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/230
2022/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Бын Бд холбогдох эрүүгийн 2212000000203 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ........... газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, А овогт Бын Б/РД:АЮ................/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А овгийн Бын Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хоршооллын сүүл толгой гэх газраас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Sanyа” загварын улсын дугааргүй мотоцикл ашиглан хохирогч Д.Бын эзэмшлийн 1 тооны хонийг хулгайлж, түүнд 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
* Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 2212000000203 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Бын өгсөн:
“...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багийн нутаг дэвсгэр Сүүл толгой гэх газар манай гэр байдаг юм. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн орчимд манай хүү ааваа манай хонийг Б.Б, Ш.Б 2 мотоцикл дээр дундаа дүүрээд Б.Бын хашаанд оруулаад голын тасалчихлаа гээд гэрийн гадаа аваад ирсэн. Би тэгэж л манай хонийг хулгай хийсэн талаар мэдсэн. Миний өөрийн эзэмшлийн хонь байгаа юм. Манай хонь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр бэлчээрт байсан тэрнээс хойш 2 хоногийн дараа Б.Б хулгай хийж голын тасалсан байна. Манай хонины эм, зүс яг таарч байгаа. Эвэртэй хар халзан шүдлэн хонь байсан. Би хулгайд алдсан хонио 180.000 мянган төгрөгөөр үнэлнэ. Авгай эвэртэй, хар халзан шүдлэн эр хонь байсан. Манай малын эм баруун талаасаа ухам имтэй байдаг. Эм содон шинж тэмдгийн хувьд яг таарч байгаа. Надад нэхэмжлэх зүйл байна. Надад учирсан хохирол байгаа. Би өөрийн эзэмшлийн 1 тооны хониор хохироод байна хонио олж авч хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/
*Хохирогч Д.Бын дахин өгсөн:
“...Б.Б нь миний хохирол болох хонины үнэлгээ 180.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бэлнээр андад өгч надаас уучлалт гуйсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй тул энэ хэргийг хурдан шуурхай хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 93 дугаар тал/
*Гэрч Ш.Бгийн өгсөн:
“...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн төвд хадам аавындаа сууж байтал Б.Б гэх залуу орж ирээд надад хандаж “хамт яваад манай хониноос эргүүтсэн хоёр төлөг барьж аваад ирье” гэж гуйсан бөгөөд тухайн үед Б.Б манай хониноос 2 төлөг эргүүтчихлээ гэж ярьсан юм. Ингээд би Б.Бтай хамт 6 дугаар багийн төвийн зүүн талд байх хонин дээр нь очсон бөгөөд очих үед нэг эргүүтсэн хонь байсан гэтэл Б.Б нэг эргүүтсэн хонь байхгүй байна өдөр явж хайж олж ирж төхөөрөхөөс гэж ярьж байсан. Тэгээд Б.Б бид хоёр тэнд хонин дотор байсан нэг эргүү хонийг нь хөөж барьж аваад Б.Бын хашаанд аваачсан бөгөөд Б.Б гэрээсээ хутга гаргаж ирээд хашаандаа тухайн хонины голыг тастсан энэ үед нутгийн залуу болох Б.Д гэх залуу орж ирээд “наад хонь чинь манай хонь байна” гэхэд Б.Б танай хонь хэзээ ийм имтэй байсан юм гэхэд Б.Д манайд малаа харуулдаг эгчийн маань хонь мөн байна гэж хэлсэн. Тэгээд Б.Д тухайн хонийг аваад явсан, би тэр үед нь Б.Бд хандаж “танай хонь биш юм уу” гэхэд “манай хонь биш гэж хэлсэн. Цэнхэр өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклоор явсан. Тухайн мотоцикл Б.Бын хамаатны хүнийх нь мотоцикл гэсэн Б.Б нь өөрөө бол улбар шар өнгийн UB-moto маркийн мотоциклтой. Ойрхон адууны хашаан дээр Б.Д, Лхагваа/гэж дууддаг/ залуучууд адууны дэл засаад зогсож байсан, өөр хүн байгаагүй. Б.Б манай хоёр хонь эргүүтсэн тэр хоёр хонийг барьж авчирч төхөөрөх гэж байгаа хамт яваад өг гэж гуйсан. Харин Б.Д хонио аваад явсаны дараа нь манай хонь биш гэж хэлсэн. Эвэртэй хар халзан зүсмийн хонь байсан ямар насны, ямар имтэй хонь болох талаар би сайн анзаарч хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-21 дүгээр тал/
*Яллагдагч Б.Бын өгсөн:
“...Миний хувьд хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Д.Б ахын хохирлыг барагдуулах болно. Би Д.Б ахаас уучлалт гуйсан байгаа. Би хохирлыг одоо очоод барагдуулах болно..” гэх мэдүүлэг/хх-ийн 44-45 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны АЦ22-62 дугаартай: “...Шүдлэн насны эр хонины үнэлгээг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 180.000/нэг зуун наян мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 27-29 дүгээр тал/
*Хөрөнгийн үнэлгээний Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны 752 дугаартай: “...Саняа маркийн хуучин мотоциклийн үнэлгээг 350.000/гурван зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 56-57 дугаар тал/
*2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-н 85-86 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хоршооллын сүүл толгой гэх газраас иргэн Д.Бын эзэмшлийн 1 тооны хонь хулгайд алдагдаж, түүнд 180.000 төгрөгийн төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Б нь машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Бын“...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багийн нутаг дэвсгэр Сүүл толгой гэх газар манай гэр байдаг юм. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн орчимд манай хүү ааваа манай хонийг Б.Б, Ш.Б 2 мотоцикл дээр дундаа дүүрээд Б.Бын хашаанд оруулаад голын тасалчихлаа гээд гэрийн гадаа аваад ирсэн. Би тэгэж л манай хонийг хулгай хийсэн талаар мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Бгийн“...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн төвд хадам аавындаа сууж байтал Б.Б гэх залуу орж ирээд надад хандаж “хамт яваад манай хониноос эргүүтсэн хоёр төлөг барьж аваад ирье” гэж гуйсан бөгөөд тухайн үед Б.Б манай хониноос 2 төлөг эргүүтчихлээ гэж ярьсан юм. Ингээд би Б.Бтай хамт 6 дугаар багийн төвийн зүүн талд байх хонин дээр нь очсон бөгөөд очих үед нэг эргүүтсэн хонь байсан гэтэл Б.Б нэг эргүүтсэн хонь байхгүй байна өдөр явж хайж олж ирж төхөөрөхөөс гэж ярьж байсан. Тэгээд Б.Б бид хоёр тэнд хонин дотор байсан нэг эргүү хонийг нь хөөж барьж аваад Б.Бын хашаанд аваачсан бөгөөд Б.Б гэрээсээ хутга гаргаж ирээд хашаандаа тухайн хонины голыг тастсан энэ үед нутгийн залуу болох Б.Д гэх залуу орж ирээд “наад хонь чинь манай хонь байна” гэхэд Б.Б танай хонь хэзээ ийм эмтэй байсан юм гэхэд Б.Д манайд малаа харуулдаг эгчийн маань хонь мөн байна гэж хэлсэн. Тэгээд Б.Д тухайн хонийг аваад явсан, би тэр үед нь Б.Бд хандаж “танай хонь биш юм уу” гэхэд “манай хонь биш гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирлын үнэлгээг гаргасан Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны АЦ22-62 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бын Саняа маркийн мотоциклийг ашиглан хохирогч Д.Бын 1 тооны хонийг хулгайлсан үйлдэл нь бусдын малыг машин механизм ашигласан хулгайлах гэмт хэргийг шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Быг машин механизм ашиглан, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б нь 1 тооны хонь хулгайд алдаж түүнд 180.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Д.Б нь уг хохирлыг авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж мөн шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу нэг жилийн хорих оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Саняа маркийн мотоциклийг эзэмшигч Б.Бд олгож, мотоциклийн үнэ болох 350.000/гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэгийг устгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглан, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Саняа маркийн мотоциклийг эзэмшигч Б.Бд олгож, мотоциклийн үнэ болох 350.000/гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэгийг устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
17.12-2