Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/239

 

 

 

 

 

 

 

                                   2022/ШЦТ/239

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч: Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн Боржигон овогт Дын Ад холбогдох эрүүгийн 2212000000265 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын ............... оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Дын А/РД:ШГ.................9/

 

                             Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч Д.А нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Тэмээн хүзүү гэх газар 19-76 УНИ улсын дугаартай, Альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалт, мөн дүрмийн 12.1-д ‘Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, хохирогч Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Шүүгдэгч Д.Агийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

                 “...2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өөрийн тээврийн хэрэгслээ жолоодож явсан нь үнэн. Гэхдээ би хурд хэтрүүлээгүй. Зам нөхөөс ихтэй саадтай байсан. Замын нөхөөсөн дээр машин ойгоод хажуу тийшээ шарваад замын хажуу руу орсон. Би зогсоох арга хэмжээ авч чадаагүй осол гаргаж нөхрийнхөө эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг,

           

           *Эрүүгийн 2212000000265 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Б.Бын өгсөн:

“...Миний биед хүнд гэмт гэмтлийн зэрэг тогтоогдсон. Одоо сайжирч байгаа. Эд зүйл болон эрүүл мэндтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 117-118 дугаар тал/

 

            *Хохирогч Б.Бын гэрчээр өгсөн:

            “...2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Тариат сумаас Улаанбаатар хотын чиглэлд хөдөлсөн. Өгийнуурын тэнд өдрийн цайндаа орчихоод би эхнэртээ жолоогоо шилжүүлээд өөрөө жолоочийн эсрэг талын урд суудал дээр хүүхдээ тэврээд унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь замын хажуу тал руу унаж байсан. Тэгээд түргэн ирсэн. 18 цаг өнгөрөөгөөд Хархорин сумаас түргэн ирээд эмнэлэг рүү хүргэгдсэн. Дэлүү бяцраад дэлүүгээ авахуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/

 

           *Гэрч Ц.Пын өгсөн:

           “...Би 2022 оны 07дугаар сарын 05-ны өдөр хадам талын хүмүүстэйгээ аялал, зугаалгаар явж байгаад Архангай аймгийн газар нутгаар дамжин өнгөрч Улаанбаатар хотын чиглэлд явсан юм. Архангай аймгийн Хотонт сумын төв өнгөрөөд 10 орчим км газар бидний хамт явсан  Д.Б ахын Альфард маркийн автомашин замын зүүн талын хажууд онхолдсон байдалтай, 2 хүүхэд нь уйлаад, Б ах машины хажуу талд 4 хөллөсөн босож чадахгүй байна гэж ярьж байсан. О.О ах бид 2 эмийн сангаас өвчин намдаах эм, дулаан хувцас өмсүүлсэн. 30-40 минутын дараа 2 цагдаа хотон сумаас, Хархорин сумаас түргэн тусламжийн машин ирсэн. Осолд орсон автомашин миний машины ард явсан. Би хэр хол ойр явсан талаар сайн мэдэхгүй байна. Осол болсны дараа Б.А нь “би энэ хүмүүсийг алах шахлаа гэж уйлж, орилоод, би хүүхдийн хөл дээш нь болгох гэж байгаад рүлээ дийлсэнгүй алдчихлаа” гэж ярьж байсан. Осол болсон байдлыг нүдээр хараагүй. Жолоочийн хажуу талд сууж байсан Б ахын нуруу зулгарсан, цээжин хэсэгт цус хурсан юм шиг хөхөрсөн байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/

 

           *Гэрч О.Оы өгсөн:

          “...2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хотонт сумаас Улаанбаатар хотын чиглэлд 6 машин цуваа болоод явж байсан. Тэгэхэд миний машин сүүлээсээ 3 дугаарт явж байсан. Тэгэхэд миний ард Престор явж байсан тэрний ард Альфард маркийн машин явж байсан тухайн үед 17 цаг орчим болж байсан. Би толиндоо харахад миний ард Альфард машин байхгүй болсон байсан. Тэгээд удалгүй Улаанбаатар хотоос миний дүү Мөрөн залгаад “ард чинь Альфард унасан байна. Хурдан оч” гэсэн. Тэгээд машинаа эргүүлж тэр дор нь очсон, ойролцоогоор 8 орчим минутын дотор очсон. Намайг очиход Альфард машин унасан байсан, замын хойд 3-4 машин ирчихсэн байсан. Тэгээд би машинаасаа буугаад замын машин хүмүүс дотор байсан хүмүүсийг буулгаад газар эвхдэг гудас  дэвсээд суулгасан байсан. Тэгээд нэг танихгүй эрэгтэй  хүн цагдаа, эмнэлэг дуудсан. Тэгэхэд тухайн осолдсон хүмүүс ярих тэнхэлгүй, уйлсан, ёолсон байдалтай бүгд сууж байсан. Тэгээд би машины хойд талаас эм, ус авч ирж, анхны тусламж үзүүлсэн. Тэгэхэд осолд орсон хүмүүстэй яриагүй, тэр хэдэд ярих тэнхэл байгаагүй. Удалгүй 2 түргэний машин ирсэн. Анхны тусламж үзүүлэн Хархорин сум руу зөөвөрлөж авч явсан. Би тухайн үед альфард машины урд нь нэлээн зайтай явж байсан учир мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/

 

          *Гэрч Д.Аын өгсөн:

          “...2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баруун аймгуудаар аялчихаад Улаанбаатар хотын чиглэлд 9 машин явсан. 3 машин нь түрүүлээд буцсан. Үлдсэн 6 машин нь цуваанд ороод явсан. Манай машин хамгийн сүүлд явж байсан. Архангай аймгийн Хотонт сум өнгөрөөд хар замаар явж байсан. Тухайн үед 16 цаг өнгөрч байсан. Би машины жолоочийн арын суудал дээр сууж явсан. Миний хажуу талд Таа гээд дүүгийн хүүхэд сууж явсан. Би охиноо тэврээд унтаад явж байсан. Тэгсэн манай дүү ээжээ ээжээ яана аа намхан тал руу нь унагачих юмсан” гээд машин дайвалзаад байснаа машин замын хажуу руу уначихсан. Нэг мэдсэн манай дүү миний сууж байсан хаалганы шилийг өшиглөөд манай охиныг авсан. Араас нь би гарсан. Би тухайн үед шоконд орчихсон байсан. Цаашаа санахгүй байна. Хэдэн км/ц-ийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний  нэг хавирга зөрүүтэй хугаралтай байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-32 дугаар тал/

 

          *Насанд хүрээгүй гэрч Б.Тын өгсөн:

          “...Би тухайн үед унтаад явж байсан. Нэг мэдсэн би машинаас буучихсан манай машин аюултай байдалтай байсан. Манай ээжийн 2 хөлөнд нь хөхрөлттэй байсан. Аавын цээж, нуруу хэсгээр шалбарсан байсан. Бид нар тэндээсээ эмнэлэг рүү явсан өөр зүйл сайн санахгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 111-112 дугаар тал/

 

          *Насанд хүрээгүй гэрч С.Хгийн өгсөн:

          “...Би 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд эмээ Д.А, ах Б, эгч Д.А нарын хамт Улаанбаатар хотлуу Альфарт машинтай явж байсан. Би тухайн үедээ эмээгийнхээ өвөр дээр унтаж байтал гэнэт түс тас гээд чанга чимээ гарахаар нь би сэртэл манай машин осолдож төв замаас гарсан. Намайг эгч Д.А машинаас гаргаад цагдаа, түргэн тусламж дуудсан. Миний биед гэмтэл шарх учраагүй, Миний биед гэмтэл шарх учраагүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 135 дугаар тал/

 

           *Яллагдагч Д.Агийн өгсөн:

“...Хохирогч миний нөхөр байгаа юм. Би бага насны хүүхэдтэй хөнгөн зүйл ангиар өөрчилж өгөөч гэж хүсэж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 129-130 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 279 дугаартай:

“...С.Хгийн биед толгойн дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Осол болох цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 103-104 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 280 дугаартай:

“...Д.Аын биед баруун 1-р хавирганы хугарал, эрүүн доор язарсан шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Осол болох цаг хугацаанд үүснэ. баруун 1-р хавирганы хугарал, эрүүн доор язарсан шарх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацрын зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 90-91 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 281 дугаартай:

“...Б.Бын биед Хэвлийн битүү гэмтэл: Хэвлийн хөндийд дотуур цус алдалт, зүүн талын 3-р хавирганы хугарал, нуруу, зүүн суганы дунд шугамаар зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийн улмаас хэвлийг нээж цус алдалтыг тогтоож дэлүү авах мэс засал хийгджээ. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Осол болох цаг хугацаанд үүснэ. Хэвлийн хөндийд дотуур цус алдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, зүүн талын 3-р хавирганы хугарал, нуруу, зүүн суга орчим зулгаралт гэмтэл тус бүр нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн Дөрөв: 56-6-д зааснаар хөдөлмөрийн чадварыг 30% /гэмтлийн улмаас дэлүү авах/ тогтонги алдагдуулна...” гэх дүгнэлт/хх-ийн 90-91 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 278 дугаартай:

“...Б.Тын биед толгойн дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Осол болох цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 61-62 дугаар тал/

 

 

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай:

“...Т.Альпард маркийн 19-76 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, Мөн дүрмийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Т.Альпард маркийн 19-76 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, Мөн дүрмийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн ослын схем зурган дээр тоормосны гэх мөр гарсан тул жолооч Д овогтой Алтантуяа нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан байна. Осол гарахад, замын гадарга байгалийн нөхцөл байдал болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Жолооч Д.А нь /РД:ШГ69121109/ регистрийн дугаараар ТР5 программд шүүж үзэхэд В ангиллын 183136 дугаарын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Жич: Хуулбарыг хавсаргав...” гэх дүгнэлт/хх-ийн 70-71 дүгээр тал/

 

*Вендо ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 40309/ДД№24055452 дугаартай:

“...2006 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд монгол улсад орж ирсэн 19-76 УНИ улсын дугаартай тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг 4.182.800/дөрвөн сая нэг зуун наян хоёр мянга найман зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 166 дугаар тал/

 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 2-10 дугаар тал/

*Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 155-160 дугаар тал,  

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Д.А нь Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Тэмээн хүзүү гэх газар 19-76 УНИ улсын дугаартай, Альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалт, мөн дүрмийн 12.1-д ‘Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, хохирогч Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Агийн авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.А нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Тэмээн хүзүү гэх газар 19-76 УНИ улсын дугаартай, Альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалт, мөн дүрмийн 12.1-д ‘Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, хохирогч Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч Б.Бын”...2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Тариат сумаас Улаанбаатар хотын чиглэлд хөдөлсөн. Өгийнуурын тэнд өдрийн цайндаа орчихоод би эхнэртээ жолоогоо шилжүүлээд өөрөө жолоочийн эсрэг талын урд суудал дээр хүүхдээ тэврээд унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь замын хажуу тал руу унаж байсан. Тэгээд түргэн ирсэн. 18 цаг өнгөрөөгөөд Хархорин сумаас түргэн ирээд эмнэлэг рүү хүргэгдсэн. Дэлүү бяцраад дэлүүгээ авахуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Пын”...Архангай аймгийн Хотонт сумын төв өнгөрөөд 10 орчим км газар бидний хамт явсан  Д.Б ахын Альфард маркийн автомашин замын зүүн талын хажууд онхолдсон байдалтай, 2 хүүхэд нь уйлаад, Б ах машины хажуу талд 4 хөллөсөн босож чадахгүй байна гэж ярьж байсан. О.О ах бид 2 эмийн сангаас өвчин намдаах эм, дулаан хувцас өмсүүлсэн. 30-40 минутын дараа 2 цагдаа хотон сумаас, Хархорин сумаас түргэн тусламжийн машин ирсэн. Осолд орсон автомашин миний машины ард явсан. Би хэр хол ойр явсан талаар сайн мэдэхгүй байна. Осол болсны дараа Б.А нь “би энэ хүмүүсийг алах шахлаа гэж уйлж, орилоод, би хүүхдийн хөл дээш нь болгох гэж байгаад рүлээ дийлсэнгүй алдчихлаа” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Оы”...Би толиндоо харахад миний ард Альфард машин байхгүй болсон байсан. Тэгээд удалгүй Улаанбаатар хотоос миний дүү Мөрөн залгаад “ард чинь Альфард унасан байна. Хурдан оч” гэсэн. Тэгээд машинаа эргүүлж тэр дор нь очсон, ойролцоогоор 8 орчим минутын дотор очсон. Намайг очиход Альфард машин унасан байсан, замын хойд 3-4 машин ирчихсэн байсан. Тэгээд би машинаасаа буугаад замын машин хүмүүс дотор байсан хүмүүсийг буулгаад газар эвхдэг гудас  дэвсээд суулгасан байсан. Тэгээд нэг танихгүй эрэгтэй  хүн цагдаа, эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Аын”...Тухайн үед 16 цаг өнгөрч байсан. Би машины жолоочийн арын суудал дээр сууж явсан. Миний хажуу талд Таа гээд дүүгийн хүүхэд сууж явсан. Би охиноо тэврээд унтаад явж байсан. Тэгсэн манай дүү ээжээ ээжээ яана аа намхан тал руу нь унагачих юмсан” гээд машин дайвалзаад байснаа машин замын хажуу руу уначихсан. Нэг мэдсэн манай дүү миний сууж байсан хаалганы шилийг өшиглөөд манай охиныг авсан. Араас нь би гарсан. Би тухайн үед шокт орчихсон байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Тын”...Би тухайн үед унтаад явж байсан. Нэг мэдсэн би машинаас буучихсан манай машин аюултай байдалтай байсан. Манай ээжийн 2 хөлөнд нь хөхрөлттэй байсан. Аавын цээж, нуруу хэсгээр шалбарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Хгийн”...Би тухайн үедээ эмээгийнхээ өвөр дээр унтаж байтал гэнт түс тас гээд чанга чимээ гарахаар нь би сэртэл манай машин осолдож төв замаас гарсан. Намайг эгч Д.А машинаас гаргаад цагдаа, түргэн тусламж дуудсан. Миний биед гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Бын биед хэвлийн битүү гэмтэл: Хэвлийн хөндийд дотуур цус алдалт, зүүн талын 3-р хавирганы хугарал, нуруу, зүүн суганы дунд шугамаар зулгаралт гэмтэл бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 281 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.А нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл  болон уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Аг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Д.Аг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

      Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.А нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Д.Аг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.А нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан  эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.         

 

Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Дын Аг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 7/долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа өөрийн хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга  хэмжээ авсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

            6. Шүүгдэгч Д.Ад хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           7. Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР