| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2018/00317/И |
| Дугаар | 453 |
| Огноо | 2018-10-09 |
| Маргааны төрөл | Эрх зүйн маргаан /төрийн тусгай албан хаагч/ , |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 453
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 3-р багийн 9 дүгээр байрны 1-9 тоотод оршин суух, Долоод овогт Б.Ц /регистрийн дугаар: ..................../
Хариуцагч: *******.
Тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Х , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний хань талийгаач Г.Ц нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нүхэнд хий гишгэн унаж нуруундаа гэмтэл авч хүндрэн бүсэлхий гурван нугалмын зүүн хажуугийн сэртэнгийн хугарал, нурууны булчингийн идээт үхжилээр нас барсан тухай мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, тогтоол гарсан тул хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2 дахь заалтын дагуу ажил олгогчоос олгох тэтгэмжиййг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа хэвээрээ. Хөдөлмөрийн тухай хуульд 36 сар ба түүнээс дээш гэж заасан боловч 36 сарын тэтгэмж авах хүсэлтэй байна. мөнгөн тэтгэмжийг хүлээн зөвшөөрч байвал эвлэрэн хэлэлцэх боломжтой гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн уурын зууханд ээлжийн слессарь ажил хийж байгаад өвчний учир таалал төгссөн Г.Ц ын ар гэрийн гаргасан гомдолтой холбоотой үүсээд буй хэргийг 2018 оны 09 сарын 14-ний өдөр Хуурай замын цэргийн командлалын санхүүгийн хэлтсийн дарга хурандаа Ц.Б д хүсэлт гаргаж хүргүүлсэн тул шүүхээр шийдвэрлүүлнэ гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгөн тэтгэмжийг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрэн хэлэлцэх боломжтой. Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэний дагуу бодож мөнгөн төлбөрийг гаргаж өгөх боломжтой. Талийгаач манай ангийн үндсэн ажилтан байсан, гэхдээ энгийн албан хаагч гэсэн нэртэй байсан гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Х ын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
*******йн захирагч хурандаа Н.С ын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 234 дугаартай итгэмжлэлээр тус ангийг төлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг К.Х ад олгосон байх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй ба шүүх К.Х ыг *******йг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР