Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/241

 

 

 

 

 

 

                                   2022/ШЦТ/241

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: У.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Уын Тт холбогдох эрүүгийн 2212000000266 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6 дугаар хороо ............ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Уын Т/РД:ФЯ............../

 

                             Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Уын Т нь Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг Баянхошууны үзүүр гэх газар 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 81-92 УАС улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас бусдыг дайрч, насанд хүрээгүй хохирогч Б.Эгийн биед баруун дунд чөмөг ясны дээд 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал, баруун шилбэ ясны дунд 1/3 хэсгийн далд зөрүү багатай хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2212000000266 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн өгсөн:

“...Бид гурван гэр бүлээрэй буюу манай гэр бүл П.Бигийн гэр бүл, У.Тийн гэр бүл нийлээд Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуурын ард хоёр хоног амарч байгаад 2022 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед гэж санаж байна хөдөлсөн юм. Ингээд бид Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Баян хошууны үзүүр гэх газар засмал замаас салж зогсож хоол хийж идээд У.Тийн гэр бүл Улаанбаатар хот руу явах П.Б манай хоёрын гэр бүл Сэлэнгэ аймаг явах байсан тул тэндээсээ салж явахаар тохирсон байсан юм засмал замаас салаад хамгийн түрүүнд би очиж зогссон бөгөөд миний араас П.Б ирж зогссон. У.Т болохоор засмал замын хажууд байх дэлгүүр дээр очоод зогсчихсон байсан энэ хооронд нь би машинаас хоолны  материал буулгачихаад эхнэр хүүхдээ буулгаад ойрхон байх бие засах газар руу машинтайгаа явсан намайг бие засах газар бие засаад сууж байхад хүмүүс орилолдоод би босоод шууд гүйгээд очих үед манай эхнэр бага хүүгээ тэвэрчихсэн Т машинаар хүүхэд дайрчихлаа гээд ингээд манай хүү Э уйлаад байсан тул Ихтамир сумын эмнэлэг орж үзүүлсэн гэтэл Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гээд бид нарыг явуулсан юм. У.Т тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Маш бага хурдтай ирж зогссон гэж бодож байна угаасаа тэр дэлгүүр болон бид нарын зогссон газрын хооронд их ойрхон ойролцоогоор 100 гаран метр зайтай л байх гэж бодож байна. Манай эхнэр З.А, П.Бийн эхнэр О.Э нар байсан 7 настай манай том хүү байсан байх өөр хүн байгаагүй П.Б машиндаа унтаж байсан байх гэж бодож байна. П.Бийн хүүхдүүд машин дотроо байсан байх гэж бодож байна. У.Тийн эхнэр бол У.Тийн машинд сууж явсан юм. Надад шалгуулах ямар нэгэн зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь У.Т нь манай хүүг мөлхөж явахад нь харалгүй санамсаргүй мөргөсөн болохоор ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 дүгээр тал/

 

            *Гэрч П.Бийн өгсөн:

            “...Бидний найзууд болох Д.Б, У.Т нар гурван гэр бүлээрээ 2 хоног Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуурын ард амарч байгаад 2022 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн орчим гэж санаж байна буцах болоод хөдөлсөн бөгөөд Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Баян хошууны үзүүр гэх газар засмал замаас салаад шороон замд гарч Д.Б бид хоёрын гэр бүл Булган аймгаар дайрч Сэлэнгэ аймаг орох болохоор У.Төөс салж явах болоод хоол хийж идээд салаад явъя гээд эхлээд Д.Б бид хоёр ирээд зогссон байсан бөгөөд араас У.Т ирсэн. Энэ хооронд Д.Б өөрийн хүүгээ буулгаад хоол хийх зүйлсээ буулгаж орхиод ойрхон бие засах гээд явсан байсан тэр хойгуур нь У.Т ирээд миний машины араар тойрч салхи хааж зогсох гэж миний машины ертөнцийн зүгээр зүүн талаар нь тойроод гарах үед Э хүү миний машины ертөнцийн зүгээр баруун хойд талд нь байсан бөгөөд У.Т тэрийг хараагүй мөргөсөн юм шиг байгаа юм. Би яг мөргөхийг нь бол хараагүй манай эхнэр О.Э болон Д.Бгийн эхнэр нар хүүхэд дайрчихлаа шүү дээ гээд орилох үед нь би машинаас буугаад харахад У.Тийн унаж явсан приус-30 маркийн автомашины урд хоёр дугуйны голд Э хүү доошоо харсан байдалтай уйлаад хэвтэж байсан би тухайн хүүг цамцнаас нь татаж гаргаж ирээд ээжид нь өгсөн Д.Б ч цаанаас гүйгээд ирсэн ингээд хүү ч уйлаад байсан болохоор ямар ч гэсэн эмнэлэгт үзүүлье гээд Ихтамир сумын эмнэлэгт ирсэн. Тухайн үед жаахан хүүхэд машины баруун хойно байгаа гэдгийг бид ч хараагүй У.Тч анзаараагүй юм билээ. У.Т архи уугаагүй эрүүл байсан. Тэрийг би сайн мэдээгүй хохирогч хүү Эгийн ээжийнх нь яриагаар бол У.Т их зөөлөн ирж миний машиныг тойрч зогссон гэж ярьсан. Машиндаа хэвтэж байсан хүн орилохоор нь босч гарсан юм. Манай эхнэр О.Э болон Д.Бгийн эхнэр З.А нар хоол хийх гээд Д.Бгийн машины араас хоолны материалаа буулгаад хоол бэлдэж байсан. Д.Б бол машинтайгаа хөдлөөд ойрхон очиж бие засаж байсан. Манай эхнэр О.Э Д.Бгийн эхнэр З.А нар манай болон Д.Бгийн нийлсэн 1-7 насны 4 хүүхэд байсан өөр хүн байгаагүй. У.Тийн машины кабинд У.Т болон түүний эхнэр сууж явсан өөр хүн байгаагүй. Д.Б ойрхон бие засаж байсан сайн харж чадаагүй байх би бол машин дотроо хэвтэж байсан болохоор сайн хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-24 дүгээр тал/

 

           *Гэрч О.Эгийн өгсөн:

           “...Бидний найзууд болох Д.Б, У.Т нар гурван гэр бүлээрээ 2 хоног Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуурын ард амарч байгаад 2022 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн орчим гэж санаж байна буцах болоод хөделсөн бөгөөд Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Баян хошууны үзүүр гэх газар засмал замаас салаад шороон замд гарч хоол хийж идээд Д.Бгийн гэр бүл, манай гэр бүл Булган аймгаар дайрч Сэлэнгэ явах тул тэндээсээ салж явах байсан юм. Засмал замаас салаад эхлээд Д.Б болон манай машин нар араасаа цуваад ирж зогссон. У.Т болохоор Замын хажууд байх дэлгүүр орсон юм. Энэ хооронд Д.Б өөрийн хүүгээ буулгаад хоол хийх зүйлсээ буулгаж орхиод ойрхон бие засах гээд явсан байсан тэр хойгуур нь У.Т ирээд манай машины араар тойрч манай машины ертөнцийн зүгээр зүүн талаар нь тойроод гарах үед Э манай машины ертөнцийн зүгээр баруун хойд талд нь байсныг У.Т хараагүй жолоочийн эсрэг талын урд дугуйгаар Э хүүг дайраад зогссон энэ үед З.А бид хоёр хүүхэд дайрчихлаа шүү дээ гээд орилох үед нь манай нөхөр П.Б машинаас бууж ирж У.Тийн унаж явсан приус-30 маркийн автомашины урд хоёр дугуйны голоос Э хүү доошоо харсан байдалтай уйлаад хэвтэж байхад нь хүүг цамцнаас нь татаж гаргаж ирээд ээжид нь өгсөн Д.Б ч цаанаас гүйгээд ирсэн ингээд хүү ч уйлаад байсан болохоор ямар ч гэсэн эмнэлэгт үзүүлье гээд Ихтамир сумын эмнэлэгт ирсэн. У.Т архи уугаагүй эрүүл байсан.  У.Т тухайн үед маш зөөлөн ирсэн хамгийн гол нь Э манай машины яг баруун хойд булан хэсэгт нь мөлхөж явсан болохоор хараагүй мөргөсөн байх гэж бодож байна. З.Аын хамт хоол хийхээр бэлдэж байсан. З.А түүний том хүү /7 настай / бид нар яг хажууд нь байсан манай машинд 7 настай манай том хүү болон манай нөхөр нар унтаж байсан. Манай бага хүү /4 настай/ машиндаа утсаар тоглож байсан У.Тийн машины кабинд У.Т болон түүний эхнэр нар сууж явсан өөр хүн байгаагүй. Д.Б ойрхон бие засаж байсан сайн харж чадаагүй байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-29 дүгээр тал/

 

           *Гэрч З.Аын өгсөн:

          “...Бидний найзууд болох П.Б, У.Т нар гурван гэр бүлээрээ 2 хоног Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуурын ард амарч бэйгаад 2022 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн орчим гэж санаж байна буцах болоод хөдөлсөн бөгөөд Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Баян хошууны үзүүр гэх газар засмал замаас салаад шороон замд гарч хоол хийж идээд П.Бийн гэр бүл, манай гэр бүл Булган аймгаар дайрч Сэлэнгэ явах У.Тийн гэр бүл шууд Улаанбаатар хот явах байсан тул тэндээсээ салж явахаар тохирсон байсан. Засмал замаас салаад эхлээд манай машин араас П.Бийн машин ирж зогссон У.Т болохоор Замын хажууд байх дэлгүүр орсон юм. Энэ хооронд Манай нөхөр хоол хийх зүйлсээ буулгаж орхиод хүүхдүүдээ болон намайг буулгаж орхиод ойрхон бие засах гээд явсан байсан тэр хойгуур нь Т ирээд П.Бийн машины араар гарч машины ертөнцийн зүгээр зүүн талаар нь тойроод гарах үед миний хүү Э П.Бийн манай машины ертөнцийн зүгээр баруун хойд талд нь байсныг У.Т хараагүй жолоочийн эсрэг талын урд дугуйгаар Эг дайраад зогссон. Би хүүхэд дайрчихлаа шүү дээ гээд ориолох үед П.Б машинаасаа бууж ирж У.Тийн унаж явсан приус-30 маркийн автомашины доороос миний хүү Эг гаргаж ирээд надад өгсөн Д.Б ч цаанаас гүйгээд ирсэн. Тухайн үед П.Бигийн машин ертөнцийн зүгээр хойд зүгт харж зогссон байсан ба У.Т П.Бигийн машины араар тойроод хоол хийхэд салхи хааж зогсох гэж байгаа нь гээд манай хүүг мөргөсөн юм. Ингээд хүү уйлаад байсан болохоор ямар ч гэсэн эмнэлэгт үзүүлье гээд Ихтамир сумын эмнэлэгт очсон чинь аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. У.Т архи уугаагүй эрүүл байсан. У.Т тухайн үед маш зөөлөн ирсэн хамгийн гол нь Эг машины яг баруун хойд булан хэсэгт нь мөлхөж явсан болохоор хараагүй мөргөсөн байх гэж бодож байна. О.Эгийн хамт хоол хийхээр бэлдэж байсан. Тэгээд л хүүхдээ газар мөлхөж байхад нь анзаарч харж чадаагүй юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-34 дүгээр тал/

 

          *Гэрч Б.Оийн өгсөн:

          “...Бидний найзууд болох П.Би, У.Т нар гурван гэр бүлээрэй 2 хоног Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуурын ард амарч байгаад 2022 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн орчим гэж санаж байна буцах болоод хөдөлсөн бөгөөд Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Баян хошууны үзүүр гэх газар засмал замаас салаад шороон замд гарч хоол хийж идээд П.Бийн гэр бүл, Бгийн гэр бүл Булган аймгаар дайрч Сэлэнгэ явах манай гэр бүл шууд Улаанбаатар хот явах байсан тул тэндээсээ салж явахаар тохирсон байсан юм. Засмал замаас салаад эхлээд Бгийн машин араас П.Бийн машин очиж зогссон манай нөхөр бид хоёр болохоор Замын хажууд байх дэлгүүр ороод 5 литр ус тамхи аваад араас нь очиход тэд хоол хийх гэж байгаа бололтой зогсож байсан манай нөхөр П.Бийн машины араар гарч машины ертөнцийн зүгээр зүүн талаар нь тойроод хоол хийж байгаа газрын хэсгийг хааж зогсох гээд П.Бийн машины урд зогсох гэтэл Д.Бгийн хүү Э П.Бийн манай машины ертөнцийн зүгээр баруун хойд талд нь байсныг У.Т хараагүй жолоочийн эсрэг талын урд дугуйгаар Эг дайраад зогссон би хүүхэд дайрчихлаа шүү дээ гээд орилох үед П.Б машинаасаа бууж гэсэн машинаасаа буусан энэ үед П.Б манай машины доороос Эг гаргаж ирээд З.Ад өгсөн Д.Б ч цаанаас гүйгээд ирсэн. Тухайн үед П.Бийн машин ертөнцийн зүгээр хойд зүгт харж зогссон байсан ба У.Т П.Бийн машины араад тойроод хоол хийхэд салхи хааж зогсох гэж байгаа гээд Эг мөргөсөн юм. Ингээд хүү уйлаад байсан болохоор ямар ч гэсэн эмнэлэгт үзүүлье гээд Ихтамир сумын эмнэлэгт очсон чинь аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Манай нөхөр бид хоёр Ихтамир сумын цагдаа дээр үлдсэн харин нөгөө хэд Эг аваад Архангай аймгийн төв явсан.  У.Т архи уугаагүй эрүүл байсан. У.Т тухайн үед маш зөөлөн ирсэн хамгийн гол нь Эг машины яг баруун хойд булан хэсэгт нь мөлхөж явсан болохоор хараагүй мөргөсөн байх гэж бодож байна. Дээрээс нь дэлгүүр болон осол болсон газар хоёрын хооронд их ойрхон хурдлаад байх газар байхгүй байсан. Д.Бгийн том хүү /7 настай / Э, З.А нар яг хажууд нь байсан П.Бийн машинд 7 настай манай том хүү нь болон Б нар унтаж байсан, бага хүү нь /4 настай/ машиндаа утсаар тоглож байсан манай машины кабинд Т бид хоёр сууж явсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 74-76 дугаар тал/

 

           *Яллагдагч У.Тийн өгсөн:

          “...Би 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр найз Д.Б болон П.Б нарын хамт өөр өөрсдийн 3 автомашинтай Архангай аймгийн Тариат сумаас хөдөлсөн бөгөөд бид замдаа зогсож хоол хийж идээд би Улаанбаатар хот руу нөгөө хоёр найз маань Булган аймгаар дайраад Сэлэнгэ аймаг руу салж явах байсан юм. Би өөрийн эзэмшлийн 8192 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг Баян хошууны үзүүр гэх газар хэсэг зогсоод хоол хийж идээд хөдлөхөөр тохирч Д.Б, П.Б нар түрүүлээд замаас салж очоод зогссон байсан харин би дэлгүүр ороод ус тамхи аваад араас нь хөдлөөд очиж зогсох үедээ хоол хийх газны салхийг хааж зогсох гэж байгаа гээд П.Бийн машины араар тойроод эргэх үед Д.Бгийн хүүхэд Эг мөргөж гэмтээсэн асуудал гарсан ингээд бид Эг Архангай аймгийн Ихтамир сумын эмнэлэг болон Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр үзүүлж эмчилгээ хийлгэсэн юм. Би гаргасан үйлдэлдээ хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би тухайн үед ядраагүй байсан би өмнө шөнө нь бүтэн унтаж амарсан ядрах завдал огт болоогүй байсан. Миний автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй. Би Эгийн хохирол гомдлыг барагдуулсан эмчилгээний зардал мөнгийг нь тухайн бүр гаргаж өгсөн одоо Эгийн хууль ёсны төлөөлөгч Б нь гомдол саналгүй гэсэн тул би уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 107-109 дүгээр тал/

 

          *Шинжээч У.Лхагвадоржийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай:

          “...81-92 УАС улсын дугаартай Т.Приус 30 маркийн автомашины жолооч У.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, Мөн дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 81-92 УАС улсын дугаартай Т.Приус 30 маркийн автомашины жолооч У.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Осол болоход замын гадарга байгалийн нөхцөл байдал болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. У.Тийг /РД:ФЯ92061911/ регистрийн дугаараар TPS программд шүүж үзэхэд В ангиллын 1089111 дугаарын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Жич хуулбарыг хавсаргав...” гэх дүгнэлт/хх-ийн 91-92 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугаартай: “...Б.Эгийн биед баруун дунд чөмөг ясны дээд 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал, баруун шилбэ ясны дунд 1/3 хэсгийн далд зөрүү багатай хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Осол болох цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 56-57  дугаар тал/

 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем зураг, хүний биеэс цус авсан тэмдэглэл/хх-ийн 2-7, 8-11, 12, 13 дугаар тал/

*Тоёота приус-20 маркийн 81-92 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, “Инвескор ББСБ”-ХК-иас ирүүлсэн албан тоот/хх-ийн 81, 96 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг Баянхошууны үзүүр гэх газар 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр У.Т нь 8192 УАС улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас бусдыг дайрч, насанд хүрээгүй хохирогч Б.Эгийн биед баруун дунд чөмөг ясны дээд 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал, баруун шилбэ ясны дунд 1/3 хэсгийн далд зөрүү багатай хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч У.Т үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн”...У.Т болохоор засмал замын хажууд байх дэлгүүр дээр очоод зогсчихсон байсан энэ хооронд нь би машинаас хоолны  материал буулгачихаад эхнэр хүүхдээ буулгаад ойрхон байх бие засах газар руу машинтайгаа явсан намайг бие засах газар бие засаад сууж байхад хүмүүс орилолдоод би босоод шууд гүйгээд очих үед манай эхнэр бага хүүгээ тэвэрчихсэн Т машинаар хүүхэд дайрчилаа гээд ингээд манай хүү Э уйлаад байсан тул Ихтамир сумын эмнэлэг орж үзүүлсэн гэтэл Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гээд бид нарыг явуулсан юм. У.Т тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Маш бага хурдтай ирж зогссон гэж бодож байна угаасаа тэр дэлгүүр болон бид нарын зогссон газрын хооронд их ойрхон ойролцоогоор 100 гаран метр зайтай л байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, гэрч П.Бийн”...Энэ хооронд Д.Б өөрийн хүүгээ буулгаад хоол хийх зүйлсээ буулгаж орхиод ойрхон бие засах гээд явсан байсан тэр хойгуур нь У.Т ирээд миний машины араар тойрч салхи хааж зогсох гэж миний машины ертөнцийн зүгээр зүүн талаар нь тойроод гарах үед Э хүү миний машины ертөнцийн зүгээр баруун хойд талд нь байсан бөгөөд У.Т тэрийг хараагүй мөргөсөн юм шиг байгаа юм. Би яг мөргөхийг нь бол хараагүй манай эхнэр О.Э болон Д.Бгийн эхнэр нар хүүхэд дайрчихлаа шүү дээ гээд орилох үед нь би машинаас буугаад харахад У.Тийн унаж явсан приус-30 маркийн автомашины урд хоёр дугуйны голд Э хүү доошоо харсан байдалтай уйлаад хэвтэж байсан би тухайн хүүг цамцнаас нь татаж гаргаж ирээд ээжид нь өгсөн Д.Б ч цаанаас гүйгээд ирсэн ингээд хүү ч уйлаад байсан болохоор ямар ч гэсэн эмнэлэгт үзүүлье гээд Ихтамир сумын эмнэлэгт ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч О.Эгийн”...У.Т болохоор Замын хажууд байх дэлгүүр орсон юм. Энэ хооронд Д.Б өөрийн хүүгээ буулгаад хоол хийх зүйлсээ буулгаж орхиод ойрхон бие засах гээд явсан байсан тэр хойгуур нь У.Т ирээд манай машины араар тойрч манай машины ертөнцийн зүгээр зүүн талаар нь тойроод гарах үед Э манай машины ертөнцийн зүгээр баруун хойд талд нь байсныг У.Т хараагүй жолоочийн эсрэг талын урд дугуйгаар Э хүүг дайраад зогссон...” гэх мэдүүлэг, гэрч З.Аын”...У.Т ирээд П.Бийн машины араар гарч машины ертөнцийн зүгээр зүүн талаар нь тойроод гарах үед миний хүү Э П.Бийн манай машины ертөнцийн зүгээр баруун хойд талд нь байсныг У.Т хараагүй жолоочийн эсрэг талын урд дугуйгаар Эг дайраад зогссон. Би хүүхэд дайрчихлаа шүү дээ гээд ориолох үед П.Б машинаасаа бууж ирж У.Тийн унаж явсан приус-30 маркийн автомашины доороос миний хүү Эг гаргаж ирээд надад өгсөн Д.Б ч цаанаас гүйгээд ирсэн. Тухайн үед П.Бигийн машин ертөнцийн зүгээр хойд зүгт харж зогссон байсан ба У.Т П.Бигийн машины араар тойроод хоол хийхэд салхи хааж зогсох гэж байгаа нь гээд манай хүүг мөргөсөн юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оийн”...Засмал замаас салаад эхлээд Бгийн машин араас П.Бийн машин очиж зогссон манай нөхөр бид хоёр болохоор Замын хажууд байх дэлгүүр ороод 5 литр ус тамхи аваад араас нь очиход тэд хоол хийх гэж байгаа бололтой зогсож байсан манай нөхөр П.Бийн машины араар гарч машины ертөнцийн зүгээр зүүн талаар нь тойроод хоол хийж байгаа газрын хэсгийг хааж зогсох гээд П.Бийн машины урд зогсох гэтэл Д.Бгийн хүү Э П.Бийн манай машины ертөнцийн зүгээр баруун хойд талд нь байсныг У.Т хараагүй жолоочийн эсрэг талын урд дугуйгаар Эг дайраад зогссон...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Эгийн биед баруун дунд чөмөг ясны дээд 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал, баруун шилбэ ясны дунд 1/3 хэсгийн далд зөрүү багатай хугарал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

          Шүүгдэгч У.Т нь тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь  жолооны үнэмлэхтэй эсэх лавлагаагаар тогтоогдсон болно. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Тийн авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан, энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар энэ гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах болохыг дурдсан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч У.Т нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл  болон уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.  

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч У.Т нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч У.Т нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч У.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин анх удаа болгоомжгүй төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ял оногдуулах боломжтой байна.

 

Шүүгдэгч У.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохын тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Уын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Тийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           5. Шүүгдэгч У.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин Т болох хүртэлх хугацаанд шүүгдэгч У.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР