Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1112

 

 

  2022         07         21                                    2022/ШЦТ/1112

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн 2206 02249 2227 дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “..........” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар: хх-00000000/ Ш овогт С-ийн Б-.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

           Шүүгдэгч С.Б- нь 2022 оны 4 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк од молл” үйлчилгээний төв дотор “гар утсаараа бичлэг хийлээ" гэх шалтгаанаар хохирогч М.Б-ын биед халдан довтолж, баруун хавирга тус газарт нь хөлөөрөө өвдөглөн өшиглөх, баруун шанаа руу нь гараараа цохих гэх мэт идэвхтэй, хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас М.Б-ын эрүүл мэндэд баруун талын 3-5-р хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б- мэдүүлэхдээ: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас иргэн М.Б-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хохирогч М.Б-ын өгсөн мэдүүлэг /хх-9/, гэрч Б.Б-гийн өгсөн мэдүүлэг /хх-11/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2022 оны 4 дүгээр сарын 21 өдөр гаргасан 6034 дугаартай дүгнэлт /хх-14-15/, гэрч Б.Энхманлайн өгсөн мэдүүлэг /хх-48/, хохирогч М.Б-ын гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-56/, С.Б-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-60/, шүүгдэгч С.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-21/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч С.Б- нь 2022 оны 4 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк од молл” үйлчилгээний төв дотор “гар утсаараа бичлэг хийлээ" гэх шалтгаанаар хохирогч М.Б-ын биед халдан довтолж, баруун хавирга тус газарт нь хөлөөрөө өвдөглөн өшиглөх, баруун шанаа руу нь гараараа цохих гэх мэт идэвхтэй, хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас М.Б-ын эрүүл мэндэд баруун талын 3-5-р хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Иргэн М.Б-аас гаргасан “...Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг давсгэр Парк од Молл худалдааны төв дотор бусдад зодуулсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б-ын өгсөн “...Би 2022 оны 4 дүгээр сарын' 17-18-нд шилжих шөнийн 00:30 цагийн орчимд өөрийн найз охин Б-г ажлаас нь буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парк од Молл дэлгүүрийн “...........” ресторанаас авахаар очсон. Намайг очих үед манай найз охин “захирал уугаад явуулахгүй байна” гэж хэлсэн тул шууд ажил руу нь яваад ороход манай найз охины ажлын газрын захирал нь нэг найзтайгаа хамт манай найз охины хамт суугаад тэр хоёр нь архи ууж байсан тэгэхээр нь би явж очоод “юу болж байгаа юм ажилтантайгаа ажлын бус цагаар архи уух чинь зөв юм уу” гэж асуухад захирал нь гэх залуу өөдөөс босож ирээд намайг шууд заамдаж аваад чирээд явсан тэгэхээр нь би утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхэд тухайн хүн миний гар утсыг булаах гэж оролдохоор нь би өгөхгүй байсан чинь тэр хүн намайг дахин чирч явж байгаад миний баруун хавирга хэсэгт хэд хэдэн удаа өшиглөөд зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тэр хүнээс зугтах гээд өөрийн өмсөж байсан куртик болон малгайтай цамцаа тайлж мултраад цамцаа үлдээгээд зугтсан.” гэх мэдүүлэг /хх-9/,   

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б-гийн өгсөн: “...Би тухайн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парк од Молл дэлгүүрийн 4 давхарт үйл ажиллагаа явуулдаг “...........” ресторанд 09:30-аас 00 цагийн хооронд зөөгчийн ажил хийж байсан. 2022 оны 4 сарын 17-18-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрсөн байсан ба найз залуу М.Б-ыг ирэхийг хүлээгээд байж байхад манай захирал С.Б- гэх хүн өөрийнхөө найзуудтай хамт вип өрөөнд сууж байсан. Тухайн үед би ажил дээрээ байж байхад захирал С.Б- нь дахин ус нэмж авсан санагдаж байна захиалахаар нь би авч ороод аяганд нь хийж өгөөд зогсож байхад С.Б- захирал намайг “суучих” гэхээр нь би суусан чинь намайг архи санал болгохоор нь би “үгүй” гэхэд дахин санал болгоогүй. Тэгээд би сууж байхад манай найз залуу М.Б- орж ирээд “энд юу хийж байгаа юм юу болоод байгаа юм бэ” гэхэд С.Б- захирал босож ирээд манай найз залуу М.Б-ыг заамдаж аваад цаашаа яваад гарах хаалганы тэнд ноцолдож байгаад манай захирал Б- нь найз залуу М.Б-ыг газарт унгаагаад цээж хэсэг рүү нь өшиглөж байгаа харагдсан тэгсэн М.Б- нь босож ирээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд С.Б- захирал нь манай найз залуу руу дахиж дайраад гар утсыг нь унгаасан бөгөөд найз залуу маань барьж аваад унагаахаар нь манай найз залуу гадуур өмсөж байсан цамцаа тайлаад зугтаасан гэтэл С.Б- захирал хойноос дагаж гүйгээд “Парк одыг хаа” гээд орилоод байсан.” гэх мэдүүлэг /хх-11/

 

        Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2022 оны 4 дүгээр сарын 21 өдөр гаргасан 6034 дугаартай:

        1.“М.Б-ын биед цээжний баруун талын 3-5-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

        2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

        3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааранагэх дүгнэлт /хх-14-15/,

       

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхманлайн өгсөн: “...Захирал С.Б- нь нөгөө залуугийн гар утсыг авч шидээд “чи миний ресторанд байгаа” гэж хэлээд тэр залууг барьж авч зууралдаж байгаад нөгөө залуугийн хөл хэсэг рүү нь байх гэж санаж байна өшиглөж байгаа харагдсан. Тэгээд тэр үед би тэр хоёрыг салгах гэж нэлээд зууралдаж байгаад салгасан чинь нөгөө залуу нь найз охиноо дагуулаад зугтаагаад яваад өгсөн. ...Би С.Б- захирал нөгөө залууг нэг удаа өшиглөхийг харсан гэхдээ яг хаана нь өшиглөсөн болохыг сайн хараагүй. Тухайн үйлдэл маш хурдан болоод өнгөрсөн ба би салгах гээд зууралдаж байсан учир үйлдэл болгоныг нь сайн хараагүй” гэх мэдүүлэг /хх-48/  

 

Хохирогч М.Б-ын гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-56/

 

С.Б-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-60/

 

Шүүгдэгч С.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-21/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

          Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч С.Б- нь хохирогч М.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч С.Б- нь 2022 оны 4 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк од молл” үйлчилгээний төв дотор “гар утсаараа бичлэг хийлээ" гэх шалтгаанаар хохирогч М.Б-ын биед халдан довтолж, баруун хавирга тус газарт нь хөлөөрөө өвдөглөн өшиглөх, баруун шанаа руу нь гараараа цохих гэх мэт идэвхтэй, хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас М.Б-ын эрүүл мэндэд баруун талын 3-5-р хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Эрх зүйн дүгнэлт

                                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

         Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.Б-гийн 2022 оны 4 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк од молл” үйлчилгээний төв дотор “гар утсаараа бичлэг хийлээ" гэх шалтгаанаар хохирогч М.Б-ын биед халдан довтолж, баруун хавирга тус газарт нь хөлөөрөө өвдөглөн өшиглөх, баруун шанаа руу нь гараараа цохих гэх мэт идэвхтэй, хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас М.Б-ын эрүүл мэндэд баруун талын 3-5-р хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б- нь хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Мөн хохирогч М.Б- нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.

 

Шүүх хялбаршуулсан журмаар С.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

  Шүүгдэгч С.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч Ш овогт С-ийн Б-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар С.Б-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

           5. Хохирогч М.Б- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

           6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, С.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                             Э.ЧИНГИС