Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/101

 

 

2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр                    Дугаар 2022/ШЦТ/101                                     Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Ц.О,

Өмгөөлөгч: И.Олонмөнх,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Ц-ийн О-д холбогдох 2128000410062 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

  Шүүгдэгч Ц.О нь 2021 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Малчны хорооллын 6-23 тоотод байх иргэн С.Оы гэрийн цоожийг эвдэн, нэвтэрч 32 инчийн ВSВ брэндийн лед зурагтыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Оыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө айлын цоожийг эвдэж зурагтыг нь хулгайлж телевизийн газар очиж 40.000 төгрөгөөр зарсан. Гэм буруугаа ойлгож байна. Биеийн байдал маш хүнд байгаа.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Даланзадгад сум  6 дугаар баг Малчны хорооллын 06-23 тоотод 9 настай хүүхдийн хамт оршин суудаг би өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлгээс 12 цагийн үед гараад охин Мгийн гэрт очсон манай охин М гэрт очиж гал түлж өгнө гээд түрүүлээд гэрт  очсон чинь манай гэрийн хаалга цоож эвдэрчихсэн гэрт ороод очсон чинь зурагт алга болцон байна гэж утсаар залгаж хэлсэн би гэрт очиж харахад хаалганы цоож, цүү, толь газар эвдлээд унгаачихсан гэрт ороод үзэхэд гэрийн хойд талд тавиуран дээр байсан зурагт алга болчихсон байсан болохоор цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс 32 инчийн хар өнгийн BSB брендийн лед зурагт хулгайд алдагдсан тухайн зурагт миний эзэмшлийн эд зүйл байгаа юм. 2020 оны 8 дугаар сард Өмнөговь аймгийн төвөөс BSB дэлгүүрээс худалдан авсан. Би 2020 оны 01 дүгээр сард сарын 13-ны өдөр бие өвдөөд Эмнэлэгт хэвтээд өнөөдөр эмнэлгээс гарч ирсэн юм хамгийн сүүлд 13-ны өдөр гэрээсээ гарч явсан. Манайх тухайн газар нүүж ирээд 5 сар орчим болсон хулгай орж байгаагүй. Манай урд талын Улаанцэцэгийн гэр бүлийнхнийг сэжиглэж байна. Тухайн айлд зурагт хулгайлдаг Оюунбат гэж хүн очдог гэсэн тухайн хүмүүс байнгын архи дарс ууцгаадаг тэр хүмүүс хулгайлсан байж магадгүй гэж бодож байна. Манай гэрт нохой байхгүй. Манай гэрт хүн үлдээгүй манай хүргэн гэрт очиж бичиг баримт аваад ир гэж 3 хоногийн өмнө явуулахад манай гэр зүгээр байсан гэсэн. Хүнд эрээ захиж үлдээсэн зүйл байхгүй. Би алдагдсан зурагтаа олж авмаар байна. Манай зурагтыг хурдан олж өгөөрэй. (хх-ийн 21 дэх тал)

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Манай охин М өгсөн байх. Би эмнэлэгт хэвтэж байгаад гарах гэж байхад манай гэрт М ирж гал түлэх гэж байгаад гэрийн хаалга эвдэж гэрийн хойд талд байсан зурагтыг авсан байсан гэсэн. Тэгээд дуудлага өгсөн байх. Манай охин хэрэг болох үед жирэмсэн байсан тухайн үед бие нь өвдөөд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан одоо болтол ирээгүй байна. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Хохирлыг одоогоор барагдуулаагүй байна барагдуулна гэж хэлсэн барагдуулах байх. Надад зурагтны 280,000 төгрөгийн хохирол бас хаалга цоож эвдэрсэн 70,000 төгрөг нийт 350,000 төгрөгийн хохирол учирсан. Хэрэг болох үед манай гэрийн хаалганы цоожлох хэсэг болон цоожийг эвдэлсэн байсан. Одоо уг хаалгаа засаж янзалсан. Хохирлоо барагдуулвал санал гомдол байхгүй. Шүүх хуралд суухгүй хэргийн материалтай танилцана.(хх-ийн 76 дахь тал)

 

Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тус малчны 06-23 тоотод нэг эгч амьдардаг манай хөрш хойд хашааны айл байгаа юм. Би тухайн айлд хулгай орсон талаар огт мэдээгүй. Би эхнэр Улаанцэцэг хүүхэд Анхмаа, хадам аав Батбаяр, хадам ээж Отгончимэг, 2 эмэгтэй сургуулийн насны хүүхэд байгаа бид хамт нэг хашаанд 2 гэртэй амьдардаг одоогийн байдлаар Хадам аав, ээж болон 3 хүүхэд нь манай хүүхэд Анхмаа нар Цогтцэций сум руу суманд түр амьдарцгааж байгаа. Манай хадам аав Батбаярын мөнгөн аяга алга болоод олоод авсан гэсэн хэн авсан талаар мэдээгүй. Манай хадам аавын төрсөн дүү Оюунбат гэж хүн цагдаад асуудалтай гэж сонсогдсон бусдаар хулгай хийдэг талаар мэдэхгүй. Цэндоо овогтой Оюунбат гэдэг байхаа манай гэрт 7 хоногийн өмнө манай гэрт ганцаараа явган ирээд хоночихоод өглөө 10-11 цагийн үед яваад өгсөн. (хх-ийн 30 дахь тал)

 

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Мөнхлхагва манай охины нөхөр учраас манай хүргэн байна. 2020 онд байх сайн санахгүй байна зун байсан миний мөнгөн аяга олдохгүй байсан чинь сарын дараа манай грашаас гарч ирсэн. Манай гэрийн хүмүүс хэрэглэж байгаад грашид тавьсан байсныг олохгүй алга болсон гэж бодож байсан чинь сарын дараа грашаас гарч ирсэн. Одоо миний аяга гэрт байгаа. Хулгайд алдсан зүйл байхгүй. Олохгүй байсан байна лээ.(хх-ийн 73 дахь тал)

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Өнгөт зурагт 32 инч 280.000 төгрөг /хх-ийн 37 дахь тал/

 

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны 3694 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Гэрийн хаалганы хохирол 70.000 төгрөг /хх-ийн 80 дахь тал/

 

Шүүгдэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Ханхонгор суманд 3 -р анги төгссөн. Би 1974.08.29-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Эхээс 5-уул айлын 4 дэх хүүхэд. Би бага насаа мал маллаж байгаад 1982 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 1-р ангид ороод 1985 онд 3-р ангиа төгсөөд сургуулиас гарч хөдөө мал маллах болсон. Ханхонгор сумын Жаргалант багт 27 нас хүртлээ мал маллаж байгаад 2000 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдрах болсон. 2000 онд эхнэр Тунгалагтай гэр бүл болж дундаасаа 7 хүүхдийн аав ээж болсон. Одоо би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р баг Зүүн сайханы 1-28 тоотод эхнэр 7 хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй амьдарч байна. (хх-ийн 71 дэх тал)

 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-23 дахь тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 262 дугаартай тодорхойлолт /хх-ийн 57 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 63-69 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.О нь 2021 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Малчны хорооллын 6-23 тоотод байх иргэн С.Оы гэрийн цоожийг эвдэж нэвтэрсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Ц.О нь 32 инчийн ВSВ брэндийн лед зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Оы: Манай гэрээс 32 инчийн хар өнгийн BSB брендийн лед зурагт хулгайд алдагдсан тухайн зурагт миний эзэмшлийн эд зүйл байгаа юм. 2020 оны 8 дугаар сард Өмнөговь аймгийн төвөөс BSB дэлгүүрээс худалдан авсан. Би 2020 оны 01 дүгээр сард сарын 13-ны өдөр бие өвдөөд Эмнэлэгт хэвтээд өнөөдөр эмнэлгээс гарч ирсэн юм хамгийн сүүлд 13-ны өдөр гэрээсээ гарч явсан. Манайх тухайн газар нүүж ирээд 5 сар орчим болсон хулгай орж байгаагүй. Манай урд талын Улаанцэцэгийн гэр бүлийнхнийг сэжиглэж байна. Тухайн айлд зурагт хулгайлдаг Оюунбат гэж хүн очдог гэсэн тухайн хүмүүс байнгын архи дарс ууцгаадаг тэр хүмүүс хулгайлсан байж магадгүй гэж бодож байна. Манай гэрт нохой байхгүй. Манай гэрт хүн үлдээгүй манай хүргэн гэрт очиж бичиг баримт аваад ир гэж 3 хоногийн өмнө явуулахад манай гэр зүгээр байсан гэсэн. Хүнд эрээ захиж үлдээсэн зүйл байхгүй. Би алдагдсан зурагтаа олж авмаар байна. Манай зурагтыг хурдан олж өгөөрэй. (хх-ийн 21 дэх тал) гэх мэдүүлэг,

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ц.О нь хохирогч С.Оы гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Ц.Оын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Од 350.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Өнгөт зурагт 32 инч 280.000 төгрөг /хх-ийн 37 дахь тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны 3694 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Гэрийн хаалганы хохирол 70.000 төгрөг /хх-ийн 80 дахь тал гэснээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.О нь 2021 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Малчны хорооллын 6-23 тоотод байх иргэн С.Оы гэрийн цоожийг эвдэн, нэвтэрч 32 инчийн ВSВ брэндийн лед зурагтыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ц.Оын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Од 350.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрт учирсан хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан ба хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ: “Ц.Оаас 350.000 төгрөгийг бэлнээр хүлээн авч хохирол төлбөргүй санал гомдолгүй боллоо” гэснээр шүүгдэгч Ц.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Ц.Оыг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Оын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Оын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /хх-ийн 62 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоол, Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 68-69 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дахь тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 262 дугаартай тодорхойлолтод: Ц.О нь Зүүнсайханы 1б-29 тоотод ам бүл 10 оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов /хх-ийн 57 дахь тал/ зэрэг баримтуудаар тодорхойлогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ц.О нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч ... Ц.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, энэхүү ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж Өршөөн хэлтрүүлж өгөхийг хүсэж байна гэх дүгнэлт тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ц.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд оногдуулах ялыг тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах үндэслэл тогтоогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оын бусдад төлөх төлбөргүй байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Их хурлын чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан  ... Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 /-т заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан …бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж заажээ.

 

Шүүгдэгч Ц.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өөрийн холбогдсон гэмт хэргийг ойлгосон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол хор уршгийн төлбөрт 350.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна гэж шүүх үзэв.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэжээ.

 

Шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан ...шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих тухай зохицуулалтыг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмыг баримталж шүүхийн шатанд хэрэглэх нь зүйтэй байна.

 

Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.О нь шүүх хуралдаанд ...эрүүл мэндийн байдал хүнд байгаагийн улмаас Улаанбаатар хот руу явж хагалгаанд орох шаардлагатай гэх тайлбар гаргасан ба шүүгдэгчийн тайлбар нь түүний амбулаториор эмчлүүлэгсдийн картад бичигдсэн эмчлэгч эмчийн тэмдэглэгээгээр нотлогдож байх тул шүүгдэгч Ц.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч С.Од 350.000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Д овгийн Ц-ийн Оюунбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Оад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
  5. Шүүгдэгч Ц.Оад оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсонтой холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  7. Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч С.Од 350.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА