Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/749

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Шүүгдэгч Б.Д /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаач овогт Баттогтохын Дд холбогдох эрүүгийн 2203003420383 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, Б.Д, 2002 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Усны 3 дугаар гудамж, 6 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх..........

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь  2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 35 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг, “Тэди” төвийн зүүн замд “Toyota Aqua” маркийн 39-62 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөДий дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Эийг мөргөж эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.Дөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.

Шүүгдэгч Б.Дөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-33/ “... “Тэди” төвийн зүүн хойд талын уулзвараар баруун гар тийш эргэх үед явган хүний гарцын урд үзүүр хэсэгт нэг хүн гараад ирсэн. Би тэр хүнийг хараад тормосоо гишгэсэн боловч зогсоож амжаагүй машиныхаа баруун урд хэсгээр мөргөөд урагшаагаа бага зэрэг яваад зогсох үед тэр эмэгтэй машины хамар дээрээс унасан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Эээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-17-19/ “...явган хүний гарцаар  гарах гээд алхаад явж байхад нэг машины жолооч надад зам тавьж өгөөд гараараа дохисон. Би тэр жолоочид “баярлалаа” гэж толгойгоо дохиод алхтал тэр машины наад талаар нэг машин гарч ирээд намайг шууд мөргөсөн. Би мөргүүлээд газарт унасан...”, “...миний зүүн хөлний дунд чөмөг хугарсан, мөн зүүн хөлийн баруун, зүүн урд чагтан холбоос, урагдсан гэсэн...”, “...гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч С.Я мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-26/  “...Миний эзэмшлийн Тоёота Акуа маркийн 39-62 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь лизингээр авсан бөгөөд би өөрөө гэрээгээ хийсэн. Машин бүтэн даатгалтай учир даатгалаас хохирлыг барагдуулна. Ер нь миний хүү байнга унадаг юм, би хааяа л унадаг...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 8871 дугаартай дүгнэлтэд: /хх-49-50/ “..1. Г.Эийн биед зүүн дунд чөмөгний гадар булууны хугарал, зүүн өвдөгний урд болон арын чагтан холбоос, гадна хажуу холбоосын бүрэн урагдал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн чигчий хуруунд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Зүүн дунд чөмөгний гадар булууны хугарал, зүүн өвдөгний урд болон арын чагтан холбоос, гадна хажуу холбоосын бүрэн урагдал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал  нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, зүүн хөлийн чигчий хуруунд цус хуралт, зүүн тохойд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-14-р тал/, шүүгдэгч Б.Дий иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41-р тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-106/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д нь  2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 35 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг, “Тэди” төвийн зүүн замд “Toyota Aqua” маркийн 39-62 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөДий дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Эийг мөргөж эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Дөөс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Иймд шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Дд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солидог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Д нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХБАЯР