| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/1089/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1140 |
| Огноо | 2022-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1140
2022 07 26 2022/ШЦТ/1140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ
Шүүгдэгч О.Э- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн О-ын Э-д холбогдох эрүүгийн 2206 01693 2101 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын дотоод засал чимэглэлчин мэргэжилтэй, ............. ХХК-д ажилладаг, ам бүл 6, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 хэсэг, Улиастай гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-0000000 Б овгийн О-ын Э-
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 хэсгийн 0 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Л.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түлхэж унагаж, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж” гэх, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э- мэдүүлэхдээ: ”...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас иргэн Л.А-гаас гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-6-7/, хохирогч Л.А-гийн өгсөн мэдүүлгүүд /хх-10, 20/, гэрч Л.Цэрэндоржийн өгсөн мэдүүлэг /хх-12-13/, гэрч П.Нэргүйн өгсөн мэдүүлэг /хх-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмчийн 5044 дугаартай дүгнэлт /хх-27-28/, О.Э-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39/, О.Э-ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 хэсгийн 0 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Л.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түлхэж унагаж, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж” гэх, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.А-гийн өгсөн: “...Нөхөр О.Э- архи уусан согтуу ирээд намайг түлхээд байхаар нь зүгээр бай гэсэн чинь элдвээр хэлээд компьютерын гараар миний rap мөр рүү цохиод байсан. Би 3 cap гарантай жирэмсэн. ...Гэрлэлтийн баталгаа байгаа. 3-10 насны 4 хүүхэдтэй.” гэх /хх-10/, ...2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэртээ ирээд хүүхдийнхээ хичээл номыг нь авах гэхэд нөхөр О.Э- өгөхгүй, чамайг ална гээд хутга барьж дайрсан. Дүү Цэрэндорж хамт явж байсан, нөхрийн гараас дүү хутгыг нь авсан. Би гараад гүйсэн чинь араас гарч ирээд татаж цементэн довжоо дээр унагасан. Тэр үед миний зүүн хөлийн шилбэ хөхөрсөн. Өөр цохисон зодсон асуудал байхгүй. Нөхөр согтуу байсан. Би жирэмсэн” гэх мэдүүлэг /хх-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Цэрэндоржийн өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр эгчтэйгээ хамт хүргэн ах О.Э-ийн гэрт очиход ах орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд эгч хүүхдийнхээ ном дэвтрийг авах гэхэд хүргэн ах өгч явуулахгүй, зүгээр зайл гэсэн. Тэгтэл эгч бид 2 хүүхдүүдийн хичээл ном авмаар байна гэхэд өгөхгүй, та хоёрыг хоёуланг чинь ална гээд шүүгээн дээр байсан хутгыг аваад эгч рүү дайрсан. Тэгтэл эгч хаалгаар гарсан ...хүргэн шууд эгчийн араас гараад зуурч аваад газар унагасан байсан. Тэгэхээр нь би барьж аваад заамдаад хоолой хэсгээс нь бариад дээрээс нь дараад сууж байтал хүргэний ээж хажууд миний хүүг битгий зодоорой гээд орилоод байж байсан. ...Тэр өдөр хүргэн ахын ээжээс мөн эгчээсээ зодуулж байсан талаар нь сонссон. ...Хүргэн ах эгчийг чамайг ална шүү гээд цээж рүү нь цохисон гэсэн. Яг тэр үед цохисныг нь бол би хараагүй.” гэх мэдүүлэг /хх-12-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Нэргүйн өгсөн: “...Манай хүү О.Э- согтуу унтаж байхад бэр Л.А- төрсөн дүүгийн хамт ирээд О.Э-ийн толгой руу хөлөөрөө өшиглөөд “гөлөг минь босоод” гэж хэлэхэд О.Э- босоод Л.А-г түлхэж унагахад дүү Л.Цэрэндорж нь барьж аваад манай эгчийг яаж байгаа юм гээд заамдаад авсан. О.Э- та нарыг “алаад хаяна шүү” гээд хутга шүүрээд авсан. ...Намайг харахад О.Э- Л.А-г түлхэж унагаасан. Нэг харахад Л.А- газар уначихсан байсан. Урьд өмнө цохиж зодож байсан. Л.А- О.Э- 2 манай хашаанд гэртээ амьдардаг юм.” гэх мэдүүлэг /хх-24/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 5044 дугаартай:
“...Зовуурь: ..3 cap гарантай жирэмсэн, 3 ихэр, ...Хэсэг газрын үзлэгт: зүүн шилбэний урд дээд гадаргууд 21х10см хөхөлбөр ягаан өнгийн захаараа бүдэг ногоон туяа бүхий цус хуралттай.
1.Л.А-гийн биед зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-27-28/,
Шүүгдэгч О.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Эхнэр бид 2 эвлэрсэн, одоо нэг гэртээ цуг амьдарч байгаа.” гэх мэдүүлэг /хх-39/,
Иргэн Л.А-гаас гаргасан “...Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо нөхөр агсам тавиад байна...” гэх зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-6-7/,
О.Э-ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч О.Э- нь хохирогч Л.А-г жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Иймд шүүгдэгч О.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 хэсгийн 0 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Л.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түлхэж унаган, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж” гэх, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Л.А- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар гэм хорын хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гэвч хохирогч Л.А- нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд гарсан зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүхээс шүүгдэгч О.Э-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Э- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн О-ын Э-ийг “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Э-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Э- нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.А- нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.Э- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС