Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 3009

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН  ӨМНӨӨС  

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг  дугаар хороо Хангайн  дугаар гудамж тоотод оршин суух, 1 онд төрсөн 2 настай, Х овогт Ц Ө

     Хариуцагч: Баянгол дүүрэг др хороо Зүүн наран гудамж  тоотод оршин суух, 1 онд төрсөн 2 настай, Довог Б Э

Эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Ц.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Этай 2016 онд танилцаж нэг гэрт хамтран амьдарсан. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охин Ө.Л төрсөн. Намайг жирэмсэн 3 сартай байхад Б.Э надтай маргалдаад явсан. Энэ цагаас хойш дахин ирээгүй, уулзаагүй. Бид манай гэрт амьдардаг байсан юм.  Хүүхэд төрсөн боловч охин дээрээ нэг ч удаа ирээгүй. Охин төрсөнг өөрт нь мэдэгдэх гэтэл утсаа солиод олдоогүй. Эгч нарт нь утсаар хэлсэн боловч миний утсыг блоклоод дахин холбогдож чадаагүй. Б.Э охиноо хараагүй. Өнөөдөр шүүх хурал дээр ирэх байх гэж бодсон боловч оролцуулахгүй хийх хүсэлт гаргасан байна. Б.Э надтай амьдарч байхдаа өөр хүнтэй болсон. Бид цаашид хамтран амьдрахгүй тул 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ө.Лын эцэг нь Б.Э болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Өгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Ө.Л нь миний хүүхэд мөн. Тэтгэлэгийг хуульд заасны дагуу төлнө. Шүүх хуралд миний бие оролцох боломжгүй тул эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

   

        Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                    

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

     

            Нэхэмжлэгч Ц.Ө нь хариуцагч Б.Эад холбогдох эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Ц.Ө, Б.Э нар 2016 онд танилцаж, хамтран амьдарч, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охин Ө.Лыг төрүүлсэн, хамтын амьдралын хугацаанд хоорондын таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болж 2017 оны 09 дүгээр сараас тусдаа амьдарч гэр бүлийн харьцаагүй болсон байна.      

                 Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй, охин Ө.Лын эцэг нь Б.Э болох нь тэдний тайлбараар тогтоогдсон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч тайлбарласан тул 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ө.Лын эцгээр Б.Эыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.

Хэдийгээр хүүхэд эхийн асрамжид байгаа боловч эцэг Б.Э нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр бөгөөд зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.348 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 33.148 төгрөгийг улсын төсвийн 2602002965 тоот данснаас, хариуцагч Б.Эаас 70.200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Өд олгох нь зүйтэй.

Хариуцагч Б.Э өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул түүний хүсэлтээр хэргийг эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурьдав.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон           

                                                                                                                                             

                                                  ТОГТООХ нь:

         

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ө.Лын эцэг нь Д овогт Б Эболохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ө.Лыг 11 нас хүртэл тэдний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Эаар тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.348 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 33.148 төгрөгийг улсын төсвийн 2602002965 тоот данснаас, хариуцагч Б.Эаас 70.200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Өд  олгосугай.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                                  

                           

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.КУЛЬДАНА

 

 

 

 

 

.